Хайх
Монгол хэл
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
Гарчиг
Тайлбар
Одоо үргэлжлүүлэн
 

“Дайн ба энх тайвны талаарх дайны хааны илчлэл” 7 цуврал лекцийн 7-р хэсгийг

Дэлгэрэнгүй
Татаж авах Docx
Дэлгэрэнгүй уншаарай
Эцэст нь надад та нарт хэлэх сайн мэдээ байна. Үйлийн үрийн завсрыг ашиглаж, надад хар шид хэрэглэн, хохироох гэсэн эмэгтэйг санаж байна уу? Намайг үхүүлж чадаагүй ч тэр намайг зарим талаар хохироож дөнгөсөн. Энэ онцгой шидээр миний гэдэс шархалсан. Энэ тухай та нарт ярьснаас хойш олон сар шархтай явлаа. Энэ яг л өөрийг тань хэн нэгэн онох гэж буугаар ч юм уу онилчхоод зөрүүлчихсэнтэй адилхан. Чухал эрхтнийг тань онож, үхэлд хүргээгүй, магадгүй зөрсөн байлаа ч тэр эрхтэнтэй ойр тусахад адилхан шархтуулна. Миний гэдэс ийм маягаар шархтсан байсан. Өвдөлтгүй юм чинь хэсэг хугацааны дараа энэ шарх зүгээр болчих байх гэж би бодож байлаа. Өөр замаар үүссэн болохоор. Тэгээд би зөнд нь орхичихсон юм. “За тэгээд хэсэг хугацааны дараа зүгээр болох биз.” гэж бодсон. Яагаад гэвэл шарх том биш байв. Дунд хурууны гуравны нэг шиг хэмжээтэй байсан юм. Тийм ч томгүй. Надад үүнийг анагаах хангалттай хүч байгаа гэж бодсон.

Учир нь би бас завгүй, жаахан шархыг бодоод байх аргагүй байлаа. Тиймээс хийх ёстой бүх зүйлээ хийсээр байв. Гаднах ажил, дотоодын ажил, бизнес, бясалгал гэх зэрэг өдөр тутмын амьдралын зүйлсэд та нар дэндүү завгүй байдаг. Би ч бас адилхан. Намайг дияанд байхад ч дэлхийн үйлийн үр тухайн үед хэтэрхий хүнд байвал юмс ар араасаа ундарсаар байдаг. Энэ бүхэн намайг дандаа завгүй болгочихдог. Тийм болохоор шархтай гэдгээ ч мартаад явж байтал хэдэн сарын дараа, магадгүй дөрвөн сарын өмнөөс надад төвөг болж эхэлсэн. Бас үйлийн үрийн завсар, тэр хар шидийг ч мартсан байж. Дэлхийн үйлийн үрээс л ер нь болоо биз гэж бодсон. Яагаад гэвэл намайг асуух болгонд Тэд “Энэ бол дэлхийн үйлийн үрээс болж байгаа юм.” гэдэг. Тиймээс нэг тиймэрхүү л зүйл байх гэж бодсон юм. Дахиж асуусан ч үгүй. Өнөө цагт намайг та нар минут, секунд тутам маш их завгүй байдаг гэдгийг мэднэ дээ. Тэр мэтчилэн завгүй байсаар гэдсэнд маань шарх байгаа, улам бүр төвөг учруулж мэднэ гэдгийг ч мартсан байсан. Үүнээс болж ходоод асуудалтай болсон.

Хэдэн өдрийн өмнө л золоор надад гэдсэнд үүссэн шархнаас шингэн гарч, ходоодонд орж байсан гэж хэллээ. Тийм болохоор ходоод асуудалтай болж. Гэхдээ сүртэй зүйл гэж бодсонгүй. Учир нь бага зэрэг өвдөөд нэлээд хоржигноод байсан юм. Гэхдээ нэг их хүнд оргихгүй, эрүүл мэнд муудаж, өвдсөн мэдрэмж төрөөгүй. Саяхныг хүртэл ажлаа хийсээр л байлаа. Тэгээд саяхан л надад хэлсэн. Тэгэхэд би юу хийхээ мэдсэн. Би үүнийг санасан учраас одоо байдал дээрдсэн. Бурханы Ивээлд болон бүхий л Хамгаалагч Хүчинд талархъя. Мэдээллийн эх сурвалжаас би “Надад яагаад эрт хэлээгүй юм бэ? Тэгсэн бол надад илүү тухтай байж болох байлаа, ингэж удаан шархтай байх шаардлагагүй байж. Энэ шарх гэдсийг маань бүр гэмтээж эмнэлэгт хүргэгдэхдээ тулсан бол яах байсан юм бэ? Тэгж байх боломж алга. Би дияан хийж байна.” гэж хэллээ. Тэгэхэд надад “Өө, дэлхийн үйлийн үрээс болоод хэлж болохгүй байлаа.” гэсэн. Би “Дахиад л, дахиад л. За яах вэ.” гэлээ.

Мөн би ч бас гэрийн аргаар ходоодны зарим асуудал, шархыг хэрхэн эмчлэхийг мэднэ. Гэхдээ саяхныг хүртэл, надад “шарх байгаа учраас ходоод руу шингэн урсан ороод байна. Гэдсэнд бий болсон шархнаас гарч байгаа ‘шингэн’ ходоод руу ороод байна.” гэж хэлэх хүртэл санасан ч үгүй. Яг л ийм үгээр хэлсэн. Учир нь энэ талаар бодсонгүй, үүнийг мэдсэнгүй. Гэдсэнд үүссэн шархнаас шингэн гарч, ходоодонд ороод асуудал үүсгэнэ гэж би мэдсэнгүй. Хоолны шингэц муудах, гэдэс дүүрэх, ходоод хүнд оргиж, яг л бөөн чулуу залгисан мэт тэр чулуутайгаа явж байгаа мэт хүнд мэдрэмж төрнө. Энэ бүхнийг мэдсэн ч тусламж хүссэнгүй. Бодох ч завгүй байлаа. Бас завгүйдээ ч биш, үйлийн үрээс болоод ойлгохгүй байх, мартах гэх мэтчилэн үйлдэл гаргахад хүрдэг. Өөрийгөө эдгээж дөнгөх байсан ч мартчихна. Эдгээх эм байсан ч гэсэн мартчихна.

Иймээс үйлийн үр гэдэг бэрх зүйл. Энэ явдлаар би үүнийг л хэлэх гэсэн юм. Та нарт хэлж болох эсэхийг хүртэл Бурханаас асуусан. Учир нь зарим зовлон, өвдөлт, шаналлаа бусдад хэлэхийг надад дандаа зөвшөөрөөд байдаггүй. Та нарт өөрсдийн үйлийн үрийн хүч болон хүрээлэн буй орчны үйлийн үр, дэлхийн үйлийн үрийн талаар илүү ихийг ойлгуулахын тулд үүнийг хэлж чадсандаа баяртай байна.

Заримдаа би туслах гэх зэрэг хэн нэгэн хүнтэй хамт байдаг. Тэр бусадтай, тэр бүү хэл бусад шавь нартай хаа нэгтээ хамт амьдрах хүртэл уг нь маш сайхан зан авиртай байдаг юм. Тэгснээ тэс өөр болж, өөрчлөгдчихнө. Жишээлбэл: Надад хоол хийж өгөхгүй, юу ч хийхгүй, бясалгаж байна гээд өдөржин өрөөнөөс ч гардаггүй. За тэр нь ч яах вэ! Эцэст нь би ажлаа зогсоогоод өөртөө болон түүний гарч ирээд идэх хоолыг хийх ёстой болдог. Тэгээд өдөр бүр, багадаа хоёр сарын турш, тэндээс нүүх хүртэл тэр янзаар байдаг.

Би өдөр бүр хоол хийж, тэр юу ч хийхгүй. Тэр оройтож ирээд, оройн зургаа, долоо, найман цагийн үед хоолоо иднэ. Би түүнд биеэ бодоорой, дулаан хувцаслаарай гэх зэргийг сайн сануулна. Надад асуудалгүй л дээ. Би зүгээр л түүнийг ийм байдалд хүргэсэн дэлхийн үйлийн үр гэж бодсон юм. Гэвч хожим нь Диваажин надад тийм биш гэж хэлсэн. Би: “Тэгвэл тэр яагаад ийм зан гаргадаг юм бэ?” Тэд надад хэлэхдээ... Тэд надад ямар үг хэлсэн бэ гэвэл. Би яг байгаагаар нь эш татмаар байвч заримдаа мартчих юм. Энэ аль эрт болж өнгөрсөн явдал л даа. Би санахгүй байна. За, би яг үгийг нь мартчихаж. Гэхдээ гол санаа нь миний хажуу өрөөнд байж, намайг дагаж яван, туслах ёстой байсан хүн надад туслаагүйн учир нь түүнд миний түрээсэлж байсан байрны эзэн нөгөө хоёр хүний үйлийн үр халдсанаас болсон байсан.

Иймд үйлийн үр бол аймшигтай зүйл. Олон егүзер, оюун санааны бясалгагчид яагаад хэн ч гарч ирэх боломжгүй алс газар, Гималайн оргил эсвэл Гималайн нуруудын төгсгөлд очдог байсныг одоо та нар ойлголоо. Жилийн турш цас ордог Гималайн Гаумух гэх мэт газар. Зун цагт хүртэл цас их зузаан, хэн ч дээш гарч чадахгүй. Магадгүй, армийнхан ирж Гималайн бүх замыг цэвэрлэснээр мөргөлчид ирж болох болсон тэр цаг хүртэл. Тэр цагт л хүмүүс гарч ирэн, Гималайн тэрхүү алслагдсан ууланд егүзер болоод оюун санааны бясалгагч нарт хоол хүнс авчирдаг. Тэд энэ бүх хугацаанд хоол хүнс авч болдог. Гималайн бүс нутагт цас мөсийг туулах боломжгүй байдаг зургаан сарын турш хадгалах боломжтой хуурай хоол авдаг. Цэргийнхэн цас цэвэрлэсний дараа би тэр хэсгийн ихэнхийг туулсан. Учир нь их зузаан цас орсон байдаг тул энэ нь хана шиг болсон байдаг. Мөргөлчид явж болох замын хоёр талаар маш өндөр хана - гурав, дөрвөн метр өндөр, зөвхөн цас, мөс.

Тэгэхээр үйлийн үр бол үнэхээр аймшигтай зүйл юм. Заримдаа ажил хийхээр, эсвэл ямар нэгэн зүйл хийхээр юм уу хэн нэгэнтэй уулзахаар явж байтал чинь гэнэт өөр мэдрэмж төрдөг. Уур чинь хүрч, таагүй мэдрэмж төрнө, бие өвдөх, эсвэл бөөлжих, толгой өвдөх гэх мэт байдалд орно. Энэ нь үргэлж таны үйлийн үрээс болсон байдаггүй. Харин таны дэргэд байгаа хүний үйлийн үр өөрт тань халдварласан байдаг. Эсвэл зарим шавь маань ч гэсэн зурагт, гаднын зурагт үзэх үедээ байнга, цаг үргэлж толгой нь өвддөг. Тэд зурагт үзэхээ болих үед толгой нь өвдөхөө больчихно. Тиймээс, хэрэв танд ямар нэгэн өвчин гэнэт тохиолдох юм уу ямар нэг зүйл үүнийг өдөөсөн бол анхаарлаа хандуулж, энэ байдлаас зайлсхийн, тэр нэвтрүүлгийг үзэхээс зайлсхийж, тэдгээр хүмүүстэй уулзахаас зайлсхийх хэрэгтэй. Боломжтой бол үүнээс бүрэн зайлсхийх хэрэгтэй. Дашрамд нь зүгээр л та нарт хэлсэн юм.

Надад та нарт хэлж болох, хэлж болохгүй маш олон зүйл байдаг ч та нартай өдөр бүр ярилцах завгүй байна. Одоо нөхцөл байдал өөр байна. Дияаны үед би Суприм Мастер Телевизийн ажлаас ч илүү чухал дотоод олон ажил хийх ёстой байдаг. Гэхдээ би аль алиныг нь хийх ёстой.

Тиймээс хэрэв би та нартай ярихгүй удвал ойлгоорой. Би та нарыг дотооддоо хэзээ ч үл тоомсорлодоггүй шүү. Би үргэлж та нартай хамт байна. Бурхан надад энэхүү Нигүүлслийг зөвшөөрдөг. Тиймээс санаа зовох хэрэггүй, за юу? Бид үргэлж хамт. Бурхан биднийг хамт байхаар бүтээсэн. Бид хамтдаа байгаад, та нар Бурханы Тааллаар надтай хамтран ажиллаж байгаад Бурхан баяртай байгаа. Бид өөрсдийн өчүүхэн, даруухан хичээл зүтгэлээрээ өөрсдийнхөө хамаатан садан, найз нөхдийнхөө хайртай хүмүүсийнхээ амьдралыг сайхан болгож байна. Мөн дэлхийг бүхэлд нь илүү сайхан болгож чадна. Үүнийг хийх боломжийг олгосон Бурханд талархъя.

Тиймээс алив нэг зүйлийн төлөө хэт их залбирах хэрэггүй. Зүгээр л Бурханы Таалал биелэн, өөрийгөө Бурханы ажлыг үргэлж хийж, Бурханыг хэзээ ч мартахгүй байг гэж залбираарай. Бурханыг марталгүй, Бурханы тухай үргэлж бодон, Бурханыг санаж, Бурханыг хайрлан, Бурхантай хамт байхын төлөө залбир. Бурхан та нарыг бас хэзээ ч мартахгүй байгаасай гэж залбир. Бурхан биднийг мартдаггүй. Бид л ямар нэг шударга бус үйлдлээр, эсвэл буруу ойлголт, буруу бодлоор үйлдэж, Бурханы оршихуйгаас өөрсдийгөө хаан, Бурханы Оршихуй ба Хайрыг мэдрэхгүй болгодог. Харин Бурхан хэзээ ч биднийг хайрлахаа больдоггүй. Бурхан биднийг хэзээ ч мартдаггүй. Зүгээр л та нар өөрсдөө Бурханыг бүү мартаасай гэж залбираарай. За юу, хайртууд минь? За ингээд боллоо. Одоохондоо ингээд дуусгая гэж бодож байна. Би очоод өөр ажил хийх ёстой. Мөн Суприм Мастер Телевизийн ажил хүлээгдэж байна. Би та нартай дараа дахин ярья.

Бүгдэд нь, шавь нар болон шавь бус бүх хүмүүст, энэ гараг дээрх бүх оршнолууд болон миний хүрч чадах бүх газарт бүх хайраа илгээе. Үүнийг үргэлжлүүлэхийг Бурхан надад болгоох болтугай. Бурхан та нарыг амьдралын тань наносекунд бүрд асар ихээр ивээж, хайртай бүх хүмүүсийг тань ч мөн адил ивээх болтугай. Та бүгд, мөн хайртай хүмүүс тань, бүх оршнолууд Бурханыг хэзээ ч мартахгүй байх болтугай. Энэ бол миний хүсэж байгаа зүйл. Маш их баярлалаа. Амен.

Эрхэм хүндэт Бурхан минь, бид Танд хайртай. Бид үргэлж өршөөл гуйж, Таны удирдамжийг хүсдэг, тэгснээр бид бусдын төлөө юу хийх нь зөв бэ гэдгийг мэддэг. Мэдээж мөн өөрсдөдөө юу зөв бэ гэдгийг мэддэг. Амен.

Photo Caption: Бодит түүх: Усыг Тойрсон Тор Хоосон Байлаа. Энд Суллагдсан Загасны Талархал Харагдаж Байна.

Зураг татаж авах   

Дэлгэрэнгүй үзээрэй
Хамгийн сүүлийн бичлэгүүд
35:22
2024-12-21
119 Үзсэн
Шэйр
Шэйр хийх
Шигтгэсэн видео
Эхлэх
Татаж авах
Гар утас
Гар утас
iPhone
Андройд
Гар утсаар үзэх
GO
GO
Prompt
OK
Апп
QR кодыг уншуулна уу, эсвэл татаж авах зөв утасны системийг сонгоно уу
iPhone
Андройд