Хайх
Монгол хэл
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • polski
  • italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Others
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • polski
  • italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Others
Гарчиг
Тайлбар
Одоо үргэлжлүүлэн
 

“Дайн ба энх тайвны талаарх дайны хааны илчлэл” 7 цуврал лекцийн 6-р хэсгийг

2024-06-24
Lecture Language:English
Дэлгэрэнгүй
Татаж авах Docx
Дэлгэрэнгүй уншаарай

Тиймээс би яваад нэг түрээсийн машинд нуугдсан. Тэр үед түрээсэлж болох ганц машин нь механик араатай байсныг та нарт хэлсэн. Амьдралдаа би механик машин барьж байгаагүй. […] ( Их Багш хэрхэн анх удаа механик машин хурдны зам дээр барьсныг үргэлжлүүлэн хүлээн авч үзээрэй! )

Тиймээс надтай хамт оочирлож байсан хүмүүсээс би, “Танд таксины дугаар байна уу, би такси дуудах гэсэн юм?” гэж асуутал нэг эелдэг хатагтай оочроосоо гарч ирээд “Тэнд, дэлгүүр байгаа. Дотор нь такси дууддаг үнэгүй утас бий” гэв. […] Тэр утсаар хэрхэн залгахыг хүртэл надад зааж өгсөн: “Харилцуураа авахад хэн нэгэн Тантай ярина, тэгэхэд нь Та такси дуудах гэсэн юм гээрэй, тэгээд хаана байгаагаа хэл, тэд хүрээд ирнэ.” гэсэн. Би бас хаана байгаагаа мэдээгүй. Тиймээс би, “Дэлгүүрт” гэв. Тэд, “Яг тийм дэлгүүр маш олон бий” гэлээ. Тиймээс хаягийг нь хэлэх хэрэгтэй байна.” гэхэд нь би дэлгүүрийн ажилтныг дуудаад таксины жолоочтой яриулсан. Би харийн нутагт гаднын хүн байсан юм. Тиймээс тэд надад такси дуудахад тусалсан.

Тэгээд дараа нь би нэг хямд зочид буудлын өрөөнд орсон. Явж жаахан мөнгө солиулчхаад аюулгүй мэдрэмж аваад байж байв. Тэгтэл зочид буудал надаас маш их зүйл асууж, гадаад паспортоос гадна жолооны үнэмлэх энэ тэр гээд байх зүйлс шаардсан. Тэгээд зээлийн карт хүсэхэд нь би өгөхийг хүсээгүй, яагаад гэвэл энэ нь миний нэр дээр биш, хүнээс түр авсан карт байсан юм – миний амьдрал тийм амар биш. Та нар тэгж бодсон - гэтэл үгүй. Би амьдралаа энгийн гэж бодож байтал үгүй байсан. Намайг “найдваргүй” гэсэн учраас тэр зочид буудалд бас байрлаж болохгүй болов. Тэд нүүр царай, үг хэл, харагдах байдалд тань итгэдэггүй - хэчнээн эелдэг харагдаж, хэчнээн зөөлөн ярьж байлаа ч тэд хэвлэсэн зээлийн картад итгэдэг. Гэх мэт жишээтэй. Тиймээс тэр зочид буудалд байрлах боломжгүй болов. Өөр яахаа мэдэхгүй байсан учраас би шөнөөр явах ёстой болсон, ямар ч хөлөг онгоц, галт тэрэг, автобус байгаагүй. Лондоноос

би очих ёстой газар руугаа таксигаар явсан. Хоёр цагийн зайд байдаг газар. Таксины жолооч нь Мусульман хүн. Тэр өөрийгөө Мусулман хүн гэж хэлсэн. За хамаагүй. Тиймээс би түүнтэй Аллахын нэрийн өмнөөс мэндлэв. Гэхдээ магадгүй тэр гэртээ эхнэртэйгээ маргасан байх, очин очтолоо надтай их л таагүй харьцаж, ямар ч хамаагүй шалтгаанаар тун хатуу хандаж байлаа. Гэтэл гэнэт тэр хоолойнхоо өнгийг өөрчилсөн. Харшлаас болоод тэр ийм тийм зүйл идмээргүй байгаа тухайгаа ярьсан. Тэгэхэд нь би, “Өө, тэгвэл та бараг л веган юм байна.” гэхэд тэр, “Үгүй ээ, би веган биш. Харшил үүсгэдэггүй болохоор л би энэ тэр юм иддэггүй. Би бүйлс самрын сүү, лактозгүй сүү уудаг.” Би, “Өө мэднэ, мэднэ. Би веган учраас ийм тийм веган сүү уудаг. Лактозтой сүү уудаггүй” гэдгээ хэлсэн.

Ингээд тэр машиндаа шатахуун авахаар зогсоход би явж ороод түүнд зориулж маш их зүйлс худалдан авсан, веган жигнэмэг, бялуу, төрөл бүрийн веган сүү авч өгөв. Гэтэл тэр ахиад л надад маш хатуу хандаж эхэлсэн. Миний авсан зүйлсийг бүгдийг нь гараас шүүрч аваад буцаагаад тавиур дээр тавьсан. Би, “Гэхдээ яагаад? Би мөнгийг нь төлнө.” гэтэл тэр “Үгүй, үгүй, үгүй! Би авмааргүй байна! Авмааргүй байна! Авмааргүй байна!” гэсэн. Үнэхээр хүйтэн хандсан. Бие махбодын асуудал ч юм уу түүнд байсан байх. Эсвэл магадгүй шөнө орой болсон байсан учраас намайг их хол авч явахад бэлэн биш байсан байх, үүрэгтэй болохоор л хүргэж өгөх ёстой болсон байх. Үйлчлүүлэгч нарыг авах гэж оочирлож байсан учраас явсан байх. Би замын турш тасралтгүй уучлал гуйсан. “Уучлаарай, уучлаарай. Шөнө орой болсон байна би таныг урамшуулна аа. Таны асууснаас илүү би төлнө. Санаа зоволтгүй. Май эхлээд хэдийг ав. Май. Энд £50 байна. Энийг эхлээд танд төлье. Дараа нэмээд өгнө өө, за юу?” гэхэд тэр, “Үгүй, үгүй. Та өөртөө хадгал. Дараа нь бүгдийг нь хамт төлчих - хамаагүй” гэв.

Түүнд мөнгө чухал байгаагүй, төвөг удахыг ыч хүсээгүй. Зүгээр л тэр үед нэг асуудалтай байсан. Тэгээд би түүнтэй Исламын тухай ярьж, Хадит болон Коран судрын талаар мэддэг зүйлээ ярьсан. Тэгтэл түүнд таалагдаж эхлэв. Тэгээд зүгээр болсон. Сүүлчийн мөч хүртэл бид найзууд байсан. Тэгээд би явах ёстой газар руугаа явсан даа. Дараа нь би, “Энэ веган зоогийн газрын урд зогсоод өгөөч. Би юм идэх хэрэгтэй байна.” гэж хэлсэн. Дараа нь би хаашаа явж байгаагаа түүнд мэдэгдэхийг хүсээгүй. Аюулгүй байдлын үүднээс би замын дундаас такси сольж барьдаг. Би тэгнэ бодож байлаа. Ямартай ч аюулгүй орон байсан ч би ихэвчлэн ганцаараа явдаг учраас илүү болгоомжлохыг хичээдэг. Ямартай ч би зоогийн газар руу ороод хэдэн веган хоол захиалчхаад дараа нь такси дуудчихаад өөр газар руу явсан.

Заримдаа би бичлэгээ зогсоож байгаад ахиад бичдэг болохоор миний хоолой өмнөхтэйгөө зохицдоггүй. Үзэгчдэд энэ нь зүгээр гэж найдъя.

Таксигаар явах ёстой болбол би таксигаа солиод байдгийн учир гэвэл жолооч нарт би ихэвчлэн их өгөөмөр ханддаг. Тэдэнд тун чиг өгөөмөр гарын мөнгө өгөх юм уу тэднийг урьж зоогийн газраас веган хоол захиалж өгч, бас авч явахаар хоол өгдөг. Ингээд тэд намайг мөнгөтэй гэдгийг мэднэ. Юмыг яаж мэдэх вэ, аюулгүй байдлын үүднээс би таксигаа сольдог юм. Би дандаа аюулгүй газар зогсож, очих газар руугаа алхах юм уу, зочид буудлын урд зогсдог, эсвэл зочид буудлаас өөр такси дуудуулдаг, шинэ таксины жолооч ч юм уу. Дэлхий дахинд би ганцаараа учраас энэ нь ердөө л нэмэлт болгоомжлол юм. Энэ дэлхий хүн бүрд сайхан ханддаг юм биш, би өөрийгөө харж хандах ёстой.

Өмнө нь би Тайваньд (Формосад) ч юм уу хаа нэгтээ очихдоо хүмүүст ирээд намайг тосоорой гэж урьдчилж хэлдэг байлаа. Гэвч дараа нь тэгэхээ байсан. Учир нь жишээ нь бүх Тайваньчууд (Формоса) ирээд нисэх буудал хэт их хүнтэй болсон байдаг. Зорчин яваа бусад хүмүүст би саад болохыг хүсдэггүй. хүмүүс бусдыгаа ямар ч байдлаар халхлахыг би хүсдэггүй. Тэд өргөж явдаг сандал авчраад намайг дээр нь суулгаж, дөрвөн хүнээр өргүүлж явдаг. Урд нь хоёр, ард нь хоёр хүн мөрөн дээрээ үүрч, намайг хүн бүрд харагдахуйц болгодог. Бурхан минь, үнэхээрийн амаргүй шүү, би маш их ичсэн. Тиймээс хэсэг хугацааны дараа би өөрийгөө очиж байгааг, хаа нэгтээ явж байгааг ахиж хэнд ч хэлж зүрхлэхээ байсан.

Дайны үед нэг номын эгч тань тэр үед дайныг зогсоож өгөөч гэж гуйсан болохоор Европт лекц хийн тойроод явж байхдаа хүртэл би гав ганцаараа энгийн ачаа тээштэй явж байлаа. Шавь нарын машинаар, эсвэл тэдэнтэй хамт ч юм уу явж зүрхэлдэггүй байв. Ганцаараа явдаг байсан. Тэднийг над руу ирж явааг хараад би шууд л өөр тийшээ гүйсэн. Тэгээд тэр нэг удаа, Словени улсад байсан санагдаж байна, тэнд ямар ч такси байгаагүй. Бүх шавь нар намайг харсан, тэд бас миний лекцийг сонсохоор ирсэн байв. Өөр өөр улс орон руу тэд намайг хаа сайгүй дагаж явдаг байсан. Гэвч би дандаа ганцаараа явна. Тэд намайг харчхаад “Өө, Багш аа, Багш аа, нааш ир, бидэнд машин байгаа.” гэсэн. Үгүй, би зүрхлэхгүй, учир нь бүгд хүрээд ирнэ. Хэрэв би тэнд очоод тэнд байрлаж, тэдний машиныг хүлээсэн бол бүгд ирэх байлаа. Тэгсэн бол нисэх буудалд эмх замбараагүй байдал бий болно.

Тиймээс би яваад нэг түрээсийн машинд нуугдсан. Тэр үед түрээсэлж болох ганц машин нь механик араатай байсныг та нарт хэлсэн. Амьдралдаа би механик машин барьж байгаагүй. Дээрээс тэр түрээсийн газар бараг л хаах гэж байлаа. Тэр хүн ажлаа хаагаад харих гэж тэсэж ядаж байсан. Тэгээд тэр надад, “Та ингэ, тэг, бас тэгээрэй. Тэгвэл машин явна.” гэсэн. Би, “Гуйя, үгүй ээ, би ийм машин өмнө нь барьж байгаагүй” гэв. Тэр, “Та мэдчихнэ ээ.” гэсэн. Яаж вэ? Учир нь Европт маш олон машин механик араатай байхыг би харсан. Тиймээс тэр намайг мэднэ гэж бодсон байх, намайг зүгээр л өөртэй нь нялуурч, гэртээ эхнэр хүүхдүүд дээрээ очиж оройн хоол идэх цагаас нь хумсалж байна гэж бодож. Би, “Үгүй, би үнэхээр мэдэхгүй. Надад заагаад өгөөч.” гэв. Тэр, “Та яаж гэдгийг нь мэдчихнэ ээ. Зүгээр л жолоодоорой. Та хаазаа гишгээд дараа нь...” гэсэн. Түүний юу гэж хэлснийг ч мартчихаж. Одоо намайг механик араатай машин барь гэвэл би яаж гэдгийг мэдэхгүй.

Тухайн үед би нисэх буудлаас нийслэл хот хүртэл явсан бөгөөд замын турш машин олон удаа зогссон. Би зогсоод “Шинэ жолооч! Болгоомжлоорой!” гэж бичээд цонхон дээрээ наах ёстой болсон. Тэгээд хажуугаар явж өнгөрсөн хүмүүс намайг “качум, качум” гэж байхыг харж байлаа. Машин бараг л зогсож, эсвэл урагш явахыг хүсээгүй. Тэд над руу найрсгаар инээмсэглэн харсаар байсан. Тэндхийн хүмүүс үнэхээр эелдэг, тун эелдэг; тэд ойлгоод зүгээр л миний машинаас холуур явсан. “Энэ машиныг явуулж өгөөч дээ” гэж би байнга залбирч байлаа. Яаж гэдгийг мэдэхгүй - зогсоод, асаад, зогсоод асаад, “качум, качум, качум” хагас зогсож, хагас асаад л... Гэсэн ч би замын ойролцоо нэг зочид буудлын гадаа очиж чадсан. Тэгээд дотогшоо явж ороод ажилтнаар нь машины компани руу яриулж, маргааш ч юм уу ирж аваарай гэж хэлүүлсэн. “Надад нийслэл орох такси олдох болов уу?” гэж асуутал тэд бүгдийг нь зохицуулсан. Би яаралтай явах ёстой байв, “качум, капом” гээд тэр машинаараа яваад байж болохгүй болсон. Энэ нь аюултайгаас гадна хэт их цаг авна. Учир нь тэр үед хоёр өдөр тутамд нэг улсад лекц айлдаж байв. Санаж байна уу? Хоёр өдөр тутамд би өөр улсад очих ёстой байсан учраас тэр машинаар тоглоод байж

чадаагүй. Азаар Диваажингууд хамгаалж, сахиусан тэнгэрүүд надад тусалж, би зочид буудалд очоод энэ бүхнийг зохицуулсан. Тэгтэл тэд, “Өө, нийслэл рүү таксигаар явах маш үнэтэй.” гэхэд нь би “Үгүй ээ, зүгээр, хамаагүй. Гуйя, гуйж байна. Надад төлөх мөнгө байгаа.” гэв. Мэдээж би замд явж байхдаа бэлтгэж, бэлэн мөнгө, зээлийн карттай явж байлаа. Ямартай ч би, “Зүгээр ээ, надад мөнгө байгаа” гэж хэлсэн. Тийм учраас би хаа явсан газраа болж өгвөл таксигаа солихыг хичээдэг, учир нь хүмүүс намайг мөнгөтэй гэдгийг мэдчихнэ. Яагаад гэвэл заримдаа тэд намайг авч явахыг хүсдэггүй. Хэт хол зам учраас надад мөнгө байгаа эсэхэд эргэлздэг. Дээрээс нь би Европ хүн биш, гадаад хүн. Гэх мэт. Ганцаараа замд явж өөрийгөө бас давхар хамгаална гэдэг үнэхээр хэцүү. Хол замд явах мөнгөтэй гэдгээ хүмүүст ятгаж итгүүлэх ёстой. Сая л энэ бүхнийг саналаа. Яг л Холливүүдийн түүх шиг юм.

Photo Caption: Бусдад Сайхан Мэдрэмж Өгөхийн Тулд Өөрийгөө Хамгийн Сайхнаараа Харуул!

Зураг татаж авах   

Дэлгэрэнгүй үзээрэй
Хамгийн сүүлийн бичлэгүүд
2024-06-29
1518 Үзсэн
30:19
2024-06-28
106 Үзсэн
2024-06-28
1759 Үзсэн
Шэйр
Шэйр хийх
Шигтгэсэн видео
Эхлэх
Татаж авах
Гар утас
Гар утас
iPhone
Андройд
Гар утсаар үзэх
GO
GO
Prompt
OK
Апп
QR кодыг уншуулна уу, эсвэл татаж авах зөв утасны системийг сонгоно уу
iPhone
Андройд