Хайх
Монгол хэл
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
Гарчиг
Тайлбар
Одоо үргэлжлүүлэн
 

“Дайн ба энх тайвны талаарх дайны Хааны илчлэл” 7-ын 3-р хэсэг

Дэлгэрэнгүй
Татаж авах Docx
Дэлгэрэнгүй уншаарай

Тэгж байж л та нар өөрсдөдөө сайн хандаж чадах юм. Одоо болон ирээдүйд эргэн тойрныхондоо, үр хүүхдэдээ, ач зээдээ, удам угсаа, гэр бүлийнхээ үр хойчид ингэж л гайхалтай сайхан амьдралыг төлөвлөх боломжтой. […]

Гималайд, бас Хао Цад өнгөрүүлсэн үеэ би үнэхээр үгүйлж байна. Хао Ца гэдэг нь Тайвань (Формоса) дахь уулархаг бүс нутаг бөгөөд би ганцаараа, бас цөөн хэдэн гэрээс гарагчийн хамт дияан хийдэг байсан юм. Тэгээд бас заримдаа гэрээс гарагчидтай бүгдтэй нь хамт голын хөндийд майхан бариад маш эгэл байдлаар амьдардаг байлаа. […] Тиймээс энэ хоёр газрыг би үнэхээр их санадаг; Хэзээ ч юм ахиж амьдрах боломж гардаг ч болоосой. Америкт бас миний дуртай бас нэг газар бий - Калифорни мужийн Сан Хозе-д байдаг нэг уул. Зөвхөн тэр уул л модод, ургамалтайгаа үлдсэн бөгөөд зэрлэг цэцэгс хавартаа маш үзэсгэлэнтэй дэлбээлдэг. […]

Тэр газар надад үнэхээр их таалагдсан. Шөнө болгон бид жижигхэн түүдэг гал асааж, гурван чулуу тавьж, түлээ түүж түлээд веган хоолоо хийдэг байв. Бид хуучин, дөрөв таван гар дамжсан чингэлэгт амьдардаг байлаа. Тэр уулан дээр нэг жижиг худагтай. Урдаа бас нууртай ба тэр нь хотыг усаар хангадаг. Надад үнэхээр таалагдсан. […] Энэ хэдэн газарт би үүрд баймаар л байна, учир нь эргэн тойрон хэн ч байдаггүй - гав ганцаараа, уулс, шувуу- хүмүүс, модод болон бага зэрэг усны эх үүсвэртэй. Одоо бол тэс өөр болсон.

Тухайн үед миний санхүү хязгаарлагдмал байсан учраас бидний хүнс, хувцас зэрэг бүх хангамж хязгаарлагдмал байсан. Гэхдээ л хамгийн жаргалтай байж. Одоо би хүссэн бүхнээ авч чадна. Хүсэх л юм бол юуг ч илгээмжээр авах боломжтой. Гэвч ингэх нь надад тийм ч сайхан байхаа больж. Бас би зөвхөн бор будаа, гүнждийн үр давс зэргээр тун энгийн хооллодог. Жаахан ногоо идэх бол тэр нь өвдөлт мэдэрдэггүй төрлийнх байх ёстой. Жимсний тухайд зөвхөн гуагийн төрлийнх, өргөст хэмх, ердөө тэр. Хүмүүсийн ердийн үед иддэг хоол хүнсийг идэхээ больсон. Жүрж, алим ч идэхгүй.

Жимсний шүүс ч авдаггүй. Учир нь жимсний шүүс хийхэд хүмүүс маш их ажил зарцуулж таарна. Иймд гуа байвал шууд идчихдэг. Мөн гуаны хальсыг хүртэл даршлаад хүнсний ногоотой ч болчихно. Хүсвэл үүнийг бас шинээр нь идэж болдог. Зөвхөн ус, давс, цагаан цуу, жаахан элсэн чихэр хийхэд болно. Мөн хальсыг нь жижиглэж хэрчээд тагтай шил юм уу шилэн саванд савлаад хөргөгчид хийж, гурав, дөрвөн өдөр, эсвэл долоо хонуулаад шинээр нь идэхэд үнэхээр сайхан.

Ингэвэлбидэнд хогийн цэгт тэгж их хог хаях шаардлага гарахгүй. Бас хальс нь маш тэжээллэг, гуаны доторх эдээс ч илүү их шим тэжээлтэй. Гуаг идээд хальсаар нь ногооны дарш хийх юм бол хэдийнээ их хүнстэй болчихно. Болбол гуаг худалдаж аваад доторхыг нь идээд, хальсаар нь өдөр тутамдаа даршилсан ногоо болгон ашиглаж болно. Их болдог. Тиймээс надад тийм их зүйл худалдан авах хэрэг гардаггүй. Энэ нь хэдийнээ нэлээд тансаг. Ингэвэл амьдрал улам бүр таатай болно. Тийм их хувцас угааж, хоол хийж, маш их хог гаргах шаардлага байхгүй. Учир нь өнөө цагт хүмүүс хүргэлтийн худалдаа хийдэг болж. Тэгээд бүр том, жижгээр нь хуванцар, гялгар уутаар баглачихдаг. Үүнээс маш их хог үлдэнэ шүү дээ.

Учир нь цар тахлын эрсдэл, бусад олон өвчний эрсдэл байсаар байгаа учраас, тухайлбал сүүлийн үед шувууны ханиад хэдийнээ тархаж, өөр олон хачин өвчин гарч, эсвэл хуучны өвчнүүд дахин гарах болсноос тэр биз. Тийм болохоор хүргэлт хийхдээ тэд бараагаа багладаг. Ногоог ариутгаад, цэвэр байлгахын тулд хуванцар гялгар уутаар ороодог. Энэ тохиолдолд бид маш их хогийг газарт булж, байгальд хаях болдог тул усны урсцыг хааж, гол мөрнийг бохирдуулдаг. Өнөө цагт усны ундарга хаа сайгүй бохирдож, арилахгүй мөн химийн бодис, бичил хуванцар, бүх төрлийн хөнөөлт зүйлээр бохирлогдож байна. Ус одоо Буддагийн цаг үе шиг цэвэр байхаа нэгэнт больжээ. Гэхдээ Буддагийн цаг үед ч хоол болгох явцад өт, хорхойг үхүүлэхгүй гэсэндээ лам нартаа усыг даавуугаар шүүж бай гэж зөвлөдөг байсан.

Тэр цагт лам нар сүү уусан ч хүнлэг аргаар авсан сүүг уудаг байжээ. Ойлгож байгаа биз дээ. Зарим баян хүн үнээ-, бух-, эсвэл хонь-хүмүүстэй байсан бөгөөд тэднийгээ гараараа саадаг байж. Маш зөөлөн саагаад гэр бүлдээ л хангалттай хэмжээгээр, эсвэл тосгондоо жаахныг зориулахуйц хэмжээгээр хэрэглэнэ. Одоогийн бид хөөрхий үнээ-хүмүүсийн дэлэнгээс есөн шидийн төхөөрөмж зүүж, хамаг сүүг нь сааж аваад, үр төлийг нь булааж авдагтай адилгүй. Тэр бүү хэл нялх төлийг нь иддэг!

Бурхан минь, бидний хүчирхийлэлд хязгаар алга. Ихэнх хүмүүсийн зүрх сэтгэл амьтан-хүмүүсийн махыг хаанаас, яаж гаргаж авдгийг мэдсээр байж энэ бүхнийг идээд, яаж тэвчиж байдгийг мэдэхгүй юм. Тэд баглаа боодлыг л хардаг. Тэд үнээ-хүмүүсийн зовж тарчилж, алуулж байхдаа, хоолойгоо огтлуулж байхдаа хэрхэн тийчилж байгааг, үр төлөөсөө эх нь салж хагацаад яаж уйлж шаналж байгааг, идэх мах чинь болох гэж хэрчүүлж байгааг төсөөлж чаддаггүй. Бас бүх загас-хүмүүс торонд амь тэмцэн үсчиж, амьдаараа баригдаад, амьдаараа хадгалагдаж байгаад толгойгоо тастуулж, амьдаараа идүүлдэг. Ээ, Бурхан минь. Амьдаар нь шүү дээ, ойлгож байна уу? Иймэрхүү олон зүйл бий. Мөн янз бүрийн хавч-хүмүүсийг хүмүүс амьдаар нь буцалж байгаа ус руу хийхэд тэд орилдог. Мөн сам хорхой-хүмүүсийг чанаж байхад ч үсчсээр байдаг. Энэ бүхнийг ярихад зүрх зүсэгдэм. Яримааргүй байна. Яримааргүй байлаа ч энэ бүхэн бодит зүйл гэдгийг би хүмүүст сануулах хэрэгтэй. Үнэн гэвэл та бүхний амандаа чихээд байгаа тэр мах чинь та нарт ямар ч хор учруулаагүй гэм зэмгүй төрөлтнүүдийн асар их зовлон шаналал, өвдөлтөөс гарсан гэдэг л үнэн. Энэ бүхнийг ярихаар зүрх маш их шархирч байна.

Өчигдөр биет байдлаар болон биет бус байдлаар маш их зовлон хартал тэсэх аргагүй болсон. Зурагтаар үзээгүй ч бодолдоо хардаг. Учир нь сүнс чөлөөтэй. Хаана л очмоор байна, хүссэн газраа очих боломжтой. Заримдаа бүрмөсөн хаахгүй бол би амьд байх ч аргагүй болдог. Өчигдөр би дэлхий дээрх дэндүү их зовлонг харчхаад маш их шаналлаа. Уг нь би өөрийнхөө төлөө юу ч байсан Бурханд залбирдаггүй. Гэтэл өчигдөр залбирахад хүрлээ. Өвдөг сөгдөж байгаад, “Гуйя, гуйя, миний төлөө энэ бүхнийг зогсоож өгөөч гэж гуйя. Ийм хүнд шаналлыг харах, мэдрэх, үзэх шийтгэлээр намайг битгий шийтгээч.” гэж гуйсан. Аймшигтай байсан. Тэсэх аргагүй.

Гэхдээ энэ бүхнийг бүтээсэн нь бид юм шүү дээ. Энэ бүхнийг зогсоож чадах нь ч бид нар юм. Ийм учраас би дэлхийн бүх хүнээс хичээнгүйлэн гуйж байна: Өөрсдөдөө сайн хандаач. Та бүхэн үнэхээрийн өөрсдөдөө сайхан сэтгэлээр хандахыг хүсвэл бусдад сайн ханд. Амьтан-хүмүүст болон дайн хийж хүмүүст энэ бүх зовлонг учруулахаа зогсоогооч дээ. Тэгж байж л та нар өөрсдөдөө сайн хандаж чадах юм. Одоо болон ирээдүйд эргэн тойрныхондоо, үр хүүхдэдээ, ач зээдээ, удам угсаа, гэр бүлийнхээ үр хойчид ингэж л гайхалтай сайхан амьдралыг төлөвлөх боломжтой. Өөрсдөдөө сайн хандаарай.

Та бүхэнд ингэж хэлж байгаад уучлаарай. Аяндаа л ингээд хэлчихлээ. Бичиж тэмдэглэсэн зүйл алга. Надад бичээд өгөх хүн ч байхгүй. Унших дэлгэц, тэмдэглэл зэргийг зохицуулж өгөх хүн надад алга. Би зөвхөн дуу хураагуурт л яриагаа бичиж байна. Нэг нь ажиллахгүй байж мэднэ гээд би хоёрыг ашиглаж байгаа, эсвэл асаахаа мартаж мэднэ. Заримдаа ийм зүйл болж байсан учраас юмыг яаж мэдэх вэ нэг нь ажиллахгүй бол нөгөө нь бичиг гэж хоёрыг ашигладаг.

Photo Caption: Оршихуй Бүр Өөрийн Гэсэн Хугацаатай! Хамгийн Сайнаар Өнгөрүүлээрэй.

Зураг татаж авах   

Дэлгэрэнгүй үзээрэй
Хамгийн сүүлийн бичлэгүүд
35:22
2024-12-21
119 Үзсэн
Шэйр
Шэйр хийх
Шигтгэсэн видео
Эхлэх
Татаж авах
Гар утас
Гар утас
iPhone
Андройд
Гар утсаар үзэх
GO
GO
Prompt
OK
Апп
QR кодыг уншуулна уу, эсвэл татаж авах зөв утасны системийг сонгоно уу
iPhone
Андройд