Хайх
Монгол хэл
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
Гарчиг
Тайлбар
Одоо үргэлжлүүлэн
 

“Өөрийгөө Майдар Бурхан хэмээн худал зарласан сувдаг чөтгөр” 9 цуврал лекцийн 8-р хэсгийг

Дэлгэрэнгүй
Татаж авах Docx
Дэлгэрэнгүй уншаарай
Жинхэнэ Майдар Бурхан хэн ч бай Майдар Бурханы нууцыг тайлбарлах ёстой гэж Хүэ Бюу хэлсэн. “Майдар Бурханы судар”-т ямар ч нууц байхгүй. Хэвлэж гаргаад л уншина. Юу ч байхгүй, нууц байхгүй. Таван настай хүүхэд ч уншаад ойлгоно. Тэнд ямар ч нууц юм байхгүй. Ямар ч IQ-гүй бол харин ойлгохгүй байх. Тэр судрыг тайлбарлах шаардлага огт байхгүй. Хүн бүр уншаад ойлгох боломжтой. Яг л “Авид Бурханы судар” шиг, яг л “Манал Бурханы судар”-тай адилхан. “Авид Бурханы судар”, мөн “Манал Бурханы судар” маш энгийн. Одоо та нар энэ Хүэ Бюу гэх хүн итгэж болохгүй этгээд гэдгийг мэдлээ. Као Даин бүх Гэгээнтэн надад тэгж хэлсэн.

Као Даи-измийн Эрхэмсэг Дээд Хаан болон Түүнийг хүрээлсэн Гэгээлэг Төрөлтнүүд, мөн Түүний иргэд бүгд Гэгээлэг. Тэд Гэгээлэг Түвшнийх. Туйлын цэвэр ариун, ёс суртахуунтай. Гэвч яг л манай бүлэгт холилдсон байдаг шиг зарим сувдаг чөтгөр, сүнс сүг тэдэн дунд бас үргэлж холилдсон байдаг. Бид бүгдийг нь засна аа. Бид тэднийг жигшүүрт ул мөр, гэмт хэргийнх хамт гаргаж ирнэ.

Ямартай ч би Марагийн Хаанд тэгэх ёсгүй байсныг нь хэлсэн. Энэ бол дорд зүйл, Марагийн хүмүүсийн хувьд хүртэл доод түвшнийх. Тэр ч байтугай бүх ёс суртахуун, шударга байдлын эсрэг эдгээр бузар муу үйлийг хийхэд Хүэ Бюуг өөгшүүлсэн! Буруутгаж байгаа бүхнээ өөрөө үйлдэж байж, яаж бусдыг шүүж, шийтгэж чадах юм бэ! Бүгд суртлын чинь эсрэг байна. Ингэх нь буруу. Тиймээс би“Чи уучлал гуйх уу, үгүй юу?” гэж Марагийн Хаанаас асуусан. Тэр чимээгүй л байлаа. Юу ч хэлээгүй. Тэгэхэд нь би “Чи яагаад юу ч хэлэхгүй байгаа юм бэ? Хэрэв буруу юм хийсэн бол уучлал гуй. Миний буруу бол би уучлал гуйна.” гэв.

Ажил их байдаг тул би багийнхнаасаа заримдаа уучлал гуйдаг. Тэдэнд би талархаж явдаг ч заримдаа тэд хоцроод байдаг. Арай л удаан ажилладаг. Хэт их ажлаас болоод заримдаа ядардаг байх л даа. Би ойлгодог ч амьдрал үргэлжилсээр байна. Бид ажилласаар байхгүй л бол болохгүй. Хүмүүсийг мунхгийн харанхуйд живсээр, улмаар тамд унаж, тэр бүх бузар муухай, харгис чөтгөр, мангас, эрлэгүүдийн боол байхыг бид зөвшөөрч болохгүй.

Тиймээс би Марагийн Хаанаас “Чи ийм зүйл хийсэн. Энэ чинь буруу. Чи ядаж уучлаарай гээд хэлчхэж болохгүй байгаа юм уу?” гэхэд Марагийн Хаан юу ч хэлээгүй. Би “Ямар нэг юм хэл л дээ.” гэхэд тэр уучлаарай гэлгүй, ингэж хэлсэн. Би түүний хэлснийг алдаагүй уншаадахъя: “Энд Та амар амгалан байдаггүй. Энд Та аюулгүй биш. Гэхдээ бүү гунигла. Үйлийн үрийн Эрхэмсэг Дээд Хаан Хүэ Бюуг энэ оны буюу 2024 оны 10-р сарын 15-нд устгах болно.” Үүнээс өмнө Као Даи-измийн Гэгээнтнүүд бас надад “Санаа зоволтгүй. Үйлийн үрийн Эрхэмсэг Дээд Хаан түүнийг хөнөөнө...” гэж хэлж байсныг саналаа. Би тэмдэглээгүй байна. Тэд ингэж хэлсэн, би хэлээгүй шүү. “...түүнийг энэ оны 10-р сарын 15-нд хорооно” гэсэн. Тэгэхэд нь би Үйлийн үрийн Эрхэмсэг Дээд Хаанаас асуухад Тэр бас “Тийм, тэгнэ” гэв. Тэгэхээр гурван эх үүсвэрээс баталсан: Као Даин Гэгээнтнүүд, Марагийн Хаан, бүр Үйлийн Үрийн Эрхэмсэг Дээд Хаан хүртэл шүү. Тэд бүгд тэнд байсан юм.

Ингээд би энэ бүхнийг сонсоод “Үгүй ээ, би түүнийг үхүүлмээргүй байна. Тэр ийм хурдан үхчихвэл тамд унана! Хэзээ ч гарч чадахгүй. Түүнд туслах арга надад байна уу? Одоо түүнд хэн тусалж чадах вэ?! Тэр Трань Там шиг тийм ч муу байгаагүй. Чи, тэр шулам түүнийг хүчилсэн. Шулмын Эрхэмсэг Дээд Хаан бас тодорхой хариуцлага хүлээх ёстой. Мара Хаан түүнийг хүчилж, муу зүйл хийх хүч өгч, мууг үйлдэхэд нь нөлөөлсөн. Яагаад гэвэл та нар бүгд намайг хороохыг хүсдэг. Бас Сувдаг сүнснүүдийн Эрхэмсэг Дээд Хаан үүнд хуруу дүрсэн. Яагаад ингэсэн юм бэ?” гэв. Тэр “Өмнө болсон явдал.” гэсэн. Түүнд, зөвхөн тэдэнд болон тийм төрлийн төрөлтнүүдэд зориулж миний бүтээсэн Диваажинд очих урилгыг минь Тэр хүлээн авахаас өмнө болсон явдал гэхэд нь би “За, тэгвэл Та нар бүгд хэл дээ. Та нар бас түүнийг эргээд ирэхэд нь, эргээд сайн хүн, сайн хүмүүн болоход нь тусал.” гэв.

Ингээд би Као Даин Эрхэмсэг Дээд Хаан Даи Тань Дэ Куаниас “Ингэж унасан хүнийг аврах ямар нэг арга зам Као Даи-измд бий юү? Хэрэв тэр чин сэтгэлээсээ гэмээ наманчилбал түүнд илүү урт насалж, улмаар буруу хийсэн зүйлээ цайруулж, гэмээ наманчилж, төвлөрч бясалгах илүү боломж бүрдэх болов уу?” хэмээн асуув. Миний аргаар бясалгах ч албагүй, намайг хүндлэх ч шаардлагагүй. Зүгээр л явж, ямар нэгэн зүйл олох юм уу эргээд Као Даи-измдаа орж, гэмээ цайруулах илүү амьд байхын тулд тэдний аргаар нь бясалгаж дадуулахад болно. Мэдээж би чадахаар бол туслах байх. Учир нь эцэс төгсгөлгүй тамлал, шийтгэлтэй, зовлонт тамд унана гэдэг аймшигтай. Би хэнийг ч тэнд очоосой гэж хүсэхгүй. Хамгийн муу дайснаа ч, хэнийг ч, хэзээ ч тийшээ очиг гэж хүсэхгүй. Бурхан минь, тэд бүгд мунхаг юм. Сүнс сүг бол сүнс сүг. Тэр бүгдийг мэдэхгүй, түүнийг зарим нэг бүлэгт чирч оруулсан. Жишээ нь маяагийн бүлэг байна. Энэ нь түүнийг улам бүр дордуулдаг.

Тэгээд Эрхэмсэг Дээд Хаантан “Тийм ээ, тэгэх боломжтой. Као Даи-измд бид бас гэмээ наманчлах боломжтой. Эсвэл тэр Таны бясалгалын аргаар наманчилж болно. Тэгвэл эрх чөлөөтэй болно. Тэгж хурдан үхэхгүй. Тэр хожуу сүүлд үхнэ.” гэв. Би “Гэмээ цайруулах ямар ч боломжгүй байх юм уу хэн нэгнээс тусламж авах боломж гаралгүй үхэхээс сэргийлж, тэр хэр удаан хугацаагаар наманчлах ёстой вэ?” гэж асуухад Эрхэмсэг Дээд Хаан “Таван сар. Өдөр бүр,боломжит хором мөч бүрд наманчлах ёстой.” гэсэн.

Као Даи-измийн Гэгээнтнүүд бас надад “Хүээ Бюу Као Даи-измийн бүх Гэгээнтэн Мэргэдэд, Као Даи-измийн бүх шавь нарт болон Танд, шавь нарт бас нүглээ наманчлах ёстой.” гэсэн. Тэр энэ бүхнийг хийж чадна гэж найдъя. Түүнийг илүү эгэл даруу, хэвийн болж ирвэл магадгүй би бас нэмэр болж, тусална. Яг одоо тэр надаас юу ч хүлээн авах боломжгүй болов уу. Түүнд асар их адислал, хамгааллын хур буулгалаа ч юу ч хүлээн авч чадахгүй байх. Тэр тансаг амьдрал, нэр алдартай болох, хүмүүсээр хүрээлүүлж, шүтүүлж, өөртөө өргөл өгүүлж, мөнгө энэ тэр авахыг маш ихээр хүсэж байгаа. Их хугацаа үлдээгүй учраас түүнийг хурдан сэрнэ гэж найдъя. Тиймээс би “Өө гуйж байна, Хүэ Бюуд наманчил гээд хэлээд өгөөч.” гэсэн. Эсвэл магадгүй бид үүнийг Суприм Мастер Телевизээр гаргавал тэр энэ талаар бодох байх. Үгүй бол надад түүнд туслах өөр арга байхгүй.

Би Марагийн Хаанаас “Тэр одоо чиний төлөө ажиллаж байгаа учраас өөрийн чинь туслагч гэсэн үг. Чи түүнийг илүү урт наслуулж, гэмээ наманчлахыг нь зөвшөөрөх үү? Мөн түүнийг явуулж, улмаар дараа нь гэтлэгдэхийг нь, ядаж л тамд унахгүй байхыг нь зөвшөөрөх үү?” гэхэд Марагийн Хаан “Юу?”, “Үгүй ээ.” гэсэн. Тэр үүнийг зөвшөөрөөгүй. Түүнийг илүү удаан амьдруулж, наманчлал үйлдүүлэхийг хүсээгүй. Би “Гэхдээ яагаад вэ?” гэхэд тэр “Яагаад гэвэл тэгсэн тохиолдолд түүнийг алдана.” гэв. Марагийн Хаан нэг сүнс, нэг ажилтан, нэг туслагчаа алдана. Би “Бурхан минь, энэ... Ээ дээ, гайхах зүйл алга.” гэсэн. Маяа бол маяа. Марагийн Хаанд сэтгэл байхгүй, өрөвдөх сэтгэл энэ тэр юу ч байхгүй.

Би “Чамайг би сайн зүйл хийж гэж бодсон юм сан. Чи өөрийнхөө тусын тулд л хийжээ дээ. Надад тантай маргах цаг алга. Гэхдээ л аймшигтай юм. Аймшигтай. Үүнийг Суприм Мастер Телевизээр гаргахад та Хүэ Бюу байтугай олноор нь алдана. Надад итгэ, та амьдралын хэвшлээ өөрчилсөн нь дээр дээ. Та миний талд бай. Миний талд зогс. Бид хамтран ажиллаж, энэ гаргаа хадгалан, энерги, уур амьсгалыг илүү ёс зүйтэй, хамаг төрөлтөнд хайр, нигүүлсэлтэй ханддаг гараг болгоно. Эс бөгөөс гараг дэлхий маань устана. Тэгвэл хүний төрхтэй, хүний дүрд нуугдаж байгаа, хүний дүрийг эзэгнэсэн хамаатан садан, найз нөхөд чинь очих газаргүй болно. Тэдний үр хүүхэд, ач зээ нар хүртэл бий. Тэд хаачих вэ? Агаар мандалд хөвж явах уу, тэгээд магадгүй хар нүхэнд сорогдон орж, бүрмөсөн алга болох уу? Чи үүнийг хүсээ юу? Бодоод үз. Энэ бол сүүлчийн боломж гэдгийг хэлье.

Надтай нэгд. Надтай хамт ажилла. Миний төлөө ажилла гэж хэлэхгүй. Өөрийнхөө нэр төрийн төлөө ажилла. Өөрийгөө өөрчлөхийн төлөө ажилла. Өөртөө зүрх сэтгэл бий болго. Тэгвэл чамд хавьгүй сайхан болж, магадгүй түвшин чинь ахиж, улмаар чамд Бурхан илүү дээр байр суурь олгож мэдэх юм. Хүмүүсийг тамлаж, уруу татан, аймшигтай, хорон зүйлс хийлгэж явахын оронд шүү дээ. Энэ бол тийм ч сүр жавхлантай байр суурь биш. Би чамайг хүндэлдэг байсан. Чамайг бүр Эрхэм Дээд, Эрхэм ариун Мара Хаан гэж хүртэл дууддаг. Үүнийгээ хадгал. Цаашид илүү хөгж. Бид бүгдэд жаахан нэр төр хэрэгтэй. Ядаж л үндсэн үүрэг хариуцлагын мэдрэмж, сайн сайхан чанар, шударга зан хэрэгтэй.

Би чамд ямар ч гэм хийгээгүй. Зөвхөн хүмүүстээ л зааж сургадаг. Над дээр ирсэн хэн бүхэнд би заадаг. Тэднийг ямар ч байдлаар хүчилдэггүй. Хаалгыг нь тогшоод яваад байдаггүй. Миний сургаал таалагдсан учраас тэд бүгд сайн дураараа ирцгээсэн. Ийм зөвшөөрөлтэй. Бидний гэрээнд хүртэл үүнийг хориглодоггүй. Чи үргэлж тэднийг урхидахыг хичээж, тэднийг миний гараас хүртэл шүүрэн авдаг. Би хэзээ ч, ямар ч буруу юм хийж байгаагүй. Тиймээс намайг үхүүлэхийг хүссээр байж, шулам, сүнс сүг, төөрсөн сүнс, чөтгөрүүдтэй нийлж байнга намайг хороохыг, гэмтээхийг оролдох чинь шударга бус байна.

Чи бас миний гэм буруугүй шавь нарыг хохироодог. Миний шавь бус гэмгүй хүмүүсийг ч хорлож хохироодог. Чиний болон чиний хүмүүсийн хохироож, төөрөлдүүлсэн сайн, гэхдээ хөөрхий хүмүүс бий. Энэ бол шударга бус. Хааны хувьд, ямар ч төрлийн Хаан байсан чи тодорхой хэмжээнд шударга байх ёстой. Ойлгов уу? Энэ бол чамд өгөх миний сүүлчийн анхааруулга! Ийм байдлаар үргэлжлүүлэхийг чинь би зөвшөөрөхгүй. Сонсов уу.” гэсэн. Би түүнд ингэж хэлсэн. Гэтэл тэр юу ч хариулаагүй. Эцэст нь тэр уучлал гуйсныг санаж байна. Гэхдээ хамаагүй. Тэр залруулж, “Уучлаарай” гэж хэлсэн үгнийхээ дагуу юу хийхийг харъя.

Photo Caption: Орчныхоо Амьдралд Гэгээ Нэм

Зураг татаж авах   

Дэлгэрэнгүй үзээрэй
Бүх хэсэг  (8/9)
Дэлгэрэнгүй үзээрэй
Хамгийн сүүлийн бичлэгүүд
35:22
2024-12-21
119 Үзсэн
Шэйр
Шэйр хийх
Шигтгэсэн видео
Эхлэх
Татаж авах
Гар утас
Гар утас
iPhone
Андройд
Гар утсаар үзэх
GO
GO
Prompt
OK
Апп
QR кодыг уншуулна уу, эсвэл татаж авах зөв утасны системийг сонгоно уу
iPhone
Андройд