Хайх
Монгол хэл
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
Гарчиг
Тайлбар
Одоо үргэлжлүүлэн
 

“Бүтээлийн системд хандах нь,” хэмээх лекцийн 2-ын 1-р хэсгийг

Дэлгэрэнгүй
Татаж авах Docx
Дэлгэрэнгүй уншаарай

Харин та нар миний зүтгэл, сануулж ярьдаг бүхэнд минь үнэхээр баярлаж, талархаж байгаа бол түүнчлэн үйлд гэж гуйя. Тэр чинь л асар их тус болно. Юуны өмнө та өөрөө, гэр бүл чинь, улс орон чинь, хайртай бүхэн чинь, хайртай хүмүүс чинь, найз нөхөд чинь, гэрийн амьтан- хүмүүс, бизнес, өмч хөрөнгө, аз жаргал бүхэн чинь таны амьдралаа ямар зам мөрөөр авч явахаас шууд хамаардаг. Тийм ч хэцүү юм биш. Веган бол. Энх тайвныг цогцлоо. Сайн үйл хийх буюу тусламж хэрэгтэй бусдадаа тусал.

За. Бүгдээрээ сайн байцгаана уу? Үзэгчдэдээ болон надад үгээр, яриагаар, дуугаар залбирч, самадигаас гарсныхаа дараа бүр биечлэн сонссон дуунууд зэргээр надад залбирч, намайг сайшаан талархсан бүх хүнд, та нарт бүгдэд нь талархал илэрхийлэх л гэсэн юм. Сэтгэл ихэд хөдөлсөн хэвээр. Хэдэн өдрийн өмнө болсон явдал. Тийм олон хүн үүнд хамрагдаж байсан нь намайг бүр гайхшируулсан шүү. Энэ гаргийн хүн амыг харгалздаг Бурхдын өгсөн мэдээлэл зөв бол дэлхийн иргэдийн 3.8 тэрбум гаруй нь. Дэлхийн бүхий л иргэд үүнийг мэдсэн ч болоосой, сүүлд Шуурхай мэдээ болгон цацсан миний яриаг үзсэн ч болоосой. Гэхдээ л тийм олон хүн байсан нь гайхалтай. Намайг ёстой гайхшируулсан шүү. Итгэл найдвар төрүүлж ингэж гэнэт баярлуулсанд би ямар их баярлаж талархаж байгаагаа илэрхийлэх үгээ одоо хэр нь олж чадахгүй нь.

Та бид бүгдээрээ Цаглашгүй Хүчит Бурханд, Нигүүлсэнгүй, Өршөөнгүй Бурханд аливаа амар амгалан, баяр жаргалыг бидний амьдралд хайрлаж байгаад нь талархах учиртай. Түүний л ач тус учраас би Түүнд өдөр бүр талархдаг. Тэр бол бүх зүйл. Hes/Тэр бол бүх зүйл гэж хэлэх учиртай. Яагаад гэвэл Эр, Эм аль алийг нь илэрхийлнэ. Бид Бурханыг Тэр Эрэгтэй л гээд байж болохгүй. Бурхан бол бүгд. Жинхэнэ Бурхан бол бүх зүйл. Бид мөн өнгөрсөн, одоо, магад ирээдүйд ч бидэнд ач тусаа хайрлагч бүх Их Багш нарт талархах учиртай. Мөн энэ цаг үед Диваажингуудад болон Газар Дэлхийд, Ертөнцийн хаана ч оршин буй хамаг Гэгээнтэн, Мэргэдэд веган дэлхийг цогцлооход, энэ дэлхийг хэзээ ямагт амар жимэр, эрх чөлөөтэй, баяр жаргалтай диваажин болгоход бидэнд тусалж байгаад нь талархацгаая. Бид хүн байж болно, гэвч бид тарчлан шаналж, өөр хоорондоо болон бусад төрөлтөнтэй дайтаж байх учиргүй. Яагаад гэвэл энэ бүхэн биднийг маш их дарамттай, дэндүү ихээр санаа зовсон, дэндүү зовлонтой болгодог. Гэтэл бид тийм байх ёсгүй.

Та нар надад талархаж, намайг сайшаах ямар ч шаардлагагүй. Би ердөө л амар амгалан буюу веган дэлхийг биелэл болгох хэрэгслийн нэг өчүүхэн хэсэг. Боломж байгаа цагт би үүний төлөө зүтгэсээр, тэмцсээр байх болно. Харин та нар миний зүтгэл, сануулж ярьдаг бүхэнд минь үнэхээр баярлаж, талархаж байгаа бол түүнчлэн үйлд гэж гуйя. Тэр чинь л асар их тус болно. Юуны өмнө та өөрөө, гэр бүл чинь, улс орон чинь, хайртай бүхэн чинь, хайртай хүмүүс чинь, найз нөхөд чинь, гэрийн амьтан- хүмүүс, бизнес, өмч хөрөнгө, аз жаргал бүхэн чинь таны амьдралаа ямар зам мөрөөр авч явахаас шууд хамаардаг. Тийм ч хэцүү юм биш. Веган бол. Энх тайвныг цогцлоо. Сайн үйл хийх буюу тусламж хэрэгтэй бусдадаа тусал. Бидний хийх ёстой зүйл ердөө энэ Мөн бидэнд энэ бүхнийг хийх боломж олгосон Бурханд талархах хэрэгтэй. Бидэнд энэ бүхнийг хийх боломж, завшаан, хүч чадал хайрласных нь төлөө.

Ердөө гуравхан зүйл: Веган бол. Энх тайвныг цогцлоо. Сайн үйл хий. Бурханд талархаж, Диваажингуудыг өдөр бүр магт. Бид мөн Амар Амгалангийн Хаанд талархах ёстой. Хэрэв манай дэлхийд амар амгалан юм уу, ямар нэг байдлаар веган амжилт гарах юм бол Оройн Дээд Бурхан, бүхий л Бурхад, Диваажингийн сайн Бурхад, бүх Их Багш нарт, бүх Гэгээнтэн Мэргэдэд, Амар Амгалангийн Хаанд, Веганизмын Хаанд талархах учиртай. Тэдэнд бүгдэд нь талархаарай гэж гуйж байна. Би Тэдэнд өдөр бүр талархдаг. Үр дүн гарахыг би хүлээсээр байгаа. Би Бурхантай ярилцсаар, хүмүүст тусламж хэрэгтэй байна гэдгийг Бурханд айлдсаар байгаа. Хүмүүс дангаараа буруутай биш. Энэ хорвоог ийм эмх замбараагүй байдлаар бүтээсэн, эсвэл энэ бүх эмх замбараагүй байдлыг бий болгоход нөлөөлсөн тэр нэгнийг буруутгах ёстой. Би Бурхантай энэ тал дээр маргасаар байдаг. Би, “Хэрэв юм бүтээчхээд бүтээсэн тэр зүйлээ засаж залруулж чадахгүй юм бол тэр Диваажингийн байр сууриа орхих учиртай. Би хүмүүсийг бүх нүгэлд буруутгахыг зөвшөөрөхгүй. ... зөвшөөрөхгүй.” гэсэн. “Би зөвшөөрөхгүй. Би энэ бүх эмх замбараагүй зүйлийг, хүмүүсийг уруу татаж, урхидаж, зальдаж унагаах бүх зүйлийг бүтээсэн нэгнийг буруутгана.” гэж хэлсэн. Яагаад гэвэл энэ биет ертөнцөд эрхэм ариун чанараа хадгалан унахгүй байх маш хэцүү. Би бурхантай байж болох бүх үгээр маргасан. Үнэнийг хэлэхэд би Бүтээгч хэмээгдэгч рүү хашхичиж, түүнийг далд ор гэж хэлж байсан. Засаж залруулж чадахгүй юм бол зайл гэсэн. Хүмүүс биднийг зүгээр байлга. Би тэгэх учиргүй байсан байх л даа Гэхдээ л би тэгж хэлсэн. Тийм, би тэгсэн. Ганц удаа ч биш, энэ бол анхны удаа ч биш. Би урьд нь туйлдаа хүртэл цөхөрч, хүмүүс болон амьтан-хүмүүсийн зовлон шаналлаар дүүрэх үедээ хэд хэдэн удаа тэгж хэлж байсан.

Тэгэхээр надад тусалж хайрла. Гуйж байна, ердөө л Веган Байж, Энх тайвныг Цогцлоо. Мөн чадвал бусдад тусал. Бусад гэдэг нь зөвхөн хүн биш юм шүү. Үүнд амьтан-хүмүүс, мод, ургамал орно. Тэднийг хамгаал. Тэд бидний дэлхийд тустай учраас хаа ч явсан тэднийг хамгаалаарай. Тэд танд ч, гараг дэлхийд маань ч, надад ч ач тустай. Надад туслаач гэж гуйя. Тэгвэл би та нарын надад талархан дуулсан, махбодын чихэнд ч дуулдах тэр дуунд чинь баярласнаас илүүтэй талархана. Хүмүүсийн дуулах дуунд би тун их гайхширсан... Би өөрийн шавь нар юм уу Нийгэмлэгийнхээ гишүүд гэгдэх хүмүүсийг хэлээгүй юм шүү. Гаднах хүмүүсийг хэлж байгаа юм. Миний хүмүүстэйгээ ярьсан яриаг Суприм Мастер Телевизээр Шуурхай Мэдээ болгон цацсаныг сонссон, эсвэл харсан хүмүүст, үзэгчдэд зориулж хэлсэн аль нэг хэсгийг сонссон тэр хүмүүст хэлж байгаа юм.

Ерөөсөө энэ биет ертөнцөд надад хүртэл Диваажингийн захиасыг сонсох хэцүү байдаг. Хэдий би сонслоо ч, ойлгож авлаа ч, өдөр бүр, бараг өдөр бүр бичиж тэмдэглэж авлаа ч дэндүү завгүй байдгаас болж маш олныг нь алдаж өнгөрүүлдэг. Надад хийх ажил дэндүү их бий. Биеэр гүйцэтгэх болон дотооддоо хийх ажил дэндүү их. Надад Диваажингийн, тамын, Дэлхийн ажил гэж бий. Би та нараас юугаа ч золиосол гэж шаардахгүй. Ердөө л үмх махыг больчих. Энэ бол тийм их зүйл биш. Тэгээд л өөр хоорондоо амар амгаланг тогтоочих. Яагаад гэвэл бид тэгж амьдрах учиртай. Хэрэв амар амгаланг хүсэж байвал амар амгаланг л бүтээх хэрэгтэй.

Би та нарт нэгэн зүйлийг хэлье. Та нар намайг онгирч байна гэж бодож магадгүй. Гэхдээ үгүй. Би ч бас золиос гаргадаг гэдгийг хэлэх гэсэн юм. Хэрэв та нараас хүссэн зүйлийг золиос гэж байгаа бол би бас маш ихийг золиосолдог. Юуны өмнө та нар намайг веган гэж мэднэ. Би маш их мөнгө хөрөнгөө алдаад байгаа. Миний банкны дансыг зарим хуулийн этгээд ямар ч шалтгаангүй хаасан. Гэтэл би тэнд очоод тэднийг шүүхэд өгөөд мөнгөө эргүүлж авч чадахгүй. Тэгээд л орхиж байна. Миний өөрийн, шударгаар олсон хэдэн саяын тухай ярьж байна. Би Таван Сахил сахидаг. Үүний нэг нь хулгай хийхгүй байх. Иймд тэр бүгд миний мөнгө. Би үүнийг янз бүр зүйл хийж олсон. Уран бүтээлээр, эсвэл зарж борлуулж олсон байх. Гэхдээ энэ ч яах вэ. Би зүгээр л та нарыг мэдээсэй гэж хэлж байгаа юм.

Тэгэхээр одоо би гартаа гарч ороход хэрэг болох байх гэсэн арав, хорин мянгатай л байгаа байх. Гэтэл би бас гадагш гарах ч боломжгүй байгаа. Нэг газраа дияан хийж суух хэрэгтэй байна. Зөвхөн дэлгүүр орох гэх зэргээр гарч болохгүй байгаад зогсохгүй гудамжинд цэвэр агаар амьсгалахаар гарч ч болохгүй байна. “Торгуулж” мэдэхээр байдаг ч хааяа би ойр орчимд хэдэн зураг авахаар гардаг. Нэг их хол явж чадахгүй ээ. Хэдэн зуун метр л байх, тэгээд л боллоо. Хэдхэн зураг дарчхаад өөр яах ч үгүй гэр рүүгээ яаран буцдаг.

Би юу ч хүслээ гэсэн, амар амгаланг, веганыг хүслээ ч өөрийнхөө төлөө бус, та нарын л төлөө юм. Тэгсэн ч би төлөх ёстой болдог. Би бас мөнгөө хулгайд алдсан. Миний бүх хадгаламжийг хулгайлсан болохоор одоо би маш бага мөнгөтэй үлдсэн. Ямар ч байшин худалдаж авч чадахгүй. Юу ч хийж, аялж ч чадахгүй. Тэр бүү хэл гараад нэг ресторанд очоод (ажлаас) чөлөөтэйхөн ганц хооллоод бэлэн үйлчлүүлээд явж ч чадахгүй. Би хэрэгтэй, таалагдсан зүйлсээ худалдан авахаар явж ч чадахгүй, бусдын гар харахад хүрдэг. Онлайнаар авах болдог. Гэрээс гарагч гэгдэх туслах ч ойр орчимдоо байлгах боломжгүй байна. Яагаад гэвэл тэд ч бас ажлаа хийхэд минь анхаарал сарниулдаг. Тэгээд би тэдний зан ааш, араншин, хүний хүсэл, хүний зан чанар хувийн шинж байдал гэх зэрэгт анхаарал тавих ёстой болдог. Та нар мэднэ дээ. Та нар гэр бүлтэй, найз нөхөд, эхнэр, нөхөр, үр хүүхэдтэй болохоор мэдэж байгаа. Та нар мэднэ.

Надад та нарынхтай адил зүйл тулгардаг. Хэдий би та нар шиг гэрлэсэн биш ч гэсэн, үр хүүхэдтэй биш ч гэсэн олон хүнтэй харилцах хэрэгтэй болдог. Гэр бүр минь том байсан, одоо ч том хэвээр. Би урьд нь тэдэнтэй, бүх гэрээс гарагч нартайгаа хамт амьдардаг байлаа. Гэр бүл л гэсэн үг. Та нар өдөр бүр маш олон хүнтэй харилцан тэдэнтэй амьдрах ямрыг нь мэднэ дээ. Гэхдээ би арай залуу байжээ. Арай илүү эрч хүчтэй, арай бага ажилтай байж. Одоо бол надад дотоодын болон материаллаг ажил үлэмж их бий. Би санаанд орсныгоо л ярьж байна. Ямар нэг дараалалгүй тийм төрөл, ийм зүйл гэх юу ч огт байхгүй учраас хүлцэж үзээрэй.

Өөр юу билээ? Би бас их зүйл золиослох ёстой болдог. Би маш их хайртай шувуу-хүмүүстэйгээ байж чаддаггүй. Би тэднийгээ хэдийнээ олон жил харсангүй. Үнэнхүү хайртай нохой-хүмүүстэйгээ ч би уулзаж чаддаггүй. Тэдэнтэйгээ би хааяа телепатаар л харьцаж чаддаг. Дандаа ч биш л дээ. Би тэднийг, тэд ч намайг маш их санадаг. Гэхдээ намайг уулзаж чадахгүй нь ээ гэж хэлэхэд тэд ойлгосон. Тэд нар ойлгосон. Тэглээ гээд бид бие биеэ маш их санахгүй гэсэн үг биш. Заримдаа би ганцаараа уйлдаг. Би ганцаараа уйлна, ганцаараа ажиллана. Яагаад гэвэл энэ гараг дээр хэн ч миний хийж байгааг, миний мэдэрч байгааг миний талаар юуг ч ойлгохгүй гэж бодож байна. Гэхдээ би өөрийн төлөө ажиллаж байгаа юм огт биш. Би өөрийнхөө төлөө юу ч гуйгаагүй. Бурханы Тааллыг гүйцэлдүүлж, урхинд орсон аль болох олон сүнсийг аврахад намайг хангалттай хүчтэй байлгаж өгөөч л гэж би гуйдаг. Тэд ухаан санаагаа алдтал хордсон, логик сэтгэлгээгээ ч, ариун зан чанараа ч алдчихсан байдаг.

Та нарын бүгдийн чинь төлөө болон амьтан(-хүмүүс)ийн эцэс төгсгөлгүй эдэлж буй бие махбодын зовлонд би маш их харамсдаг. Өдөр бүр үүний төлөө би ажиллах ёстой болдог. Хаа сайгүй хүмүүс болон амьтан(-хүмүүс)ийн зовж шаналж байгааг би мэдээ болон бидний хийж буй нэвтрүүлгүүдээс харах ёстой болдог. Би тэдэнд энэ талаар мэдээлэл өгөх хэрэгтэй ч бас гарна. Би тэдэнд энэ бүх мэдээллийг өгснөөр тэд нэвтрүүлгээр дамжуулан та нарт дайны үнэн төрх, нядалгааны газар дахь амьтан-хүмүүсийн зовлон шаналлын үнэн байдал, манай гарагийн температурт нөлөөлж, ямар их сүйрэл зовлонг дэлхийн өнцөг булан бүрд авчирч байгаа талаар үнэн мэдээллийг та нарт хүргэдэг юм. Өдөр бүр сонин дэлгэж үзвэл дор хаяж хэдэн байгалийн гамшиг, дайн, өлсгөлөнгийн зовлон, нядалгааны газар эсвэл хаа нэгтээ тарчилж буй амьтан-хүмүүсийн талаар хэд хэдэн мэдээ олж унших болно.

Зураг татаж авах   

Дэлгэрэнгүй үзээрэй
Бүх хэсэг  (1/2)
Дэлгэрэнгүй үзээрэй
Хамгийн сүүлийн бичлэгүүд
38:04
2024-12-20
145 Үзсэн
Шэйр
Шэйр хийх
Шигтгэсэн видео
Эхлэх
Татаж авах
Гар утас
Гар утас
iPhone
Андройд
Гар утсаар үзэх
GO
GO
Prompt
OK
Апп
QR кодыг уншуулна уу, эсвэл татаж авах зөв утасны системийг сонгоно уу
iPhone
Андройд