Хайх
Монгол хэл
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
Гарчиг
Тайлбар
Одоо үргэлжлүүлэн
 

“Шударга хичээл зүтгэл, Их Багшийн Ивээл, Бурханы Өршөөлөөр дээд Түвшинд хүрдэг” 19 цуврал лекцийн 19-р хэгсийг

Дэлгэрэнгүй
Татаж авах Docx
Дэлгэрэнгүй уншаарай
Иймд та хэн ч бай өөрийн аюулгүй байдал, гэрийнхнийхээ аюулгүй байдлын төлөө ердөө л залбир. Будда болж гайхамшигт үйл бүтээх энэ тэр гэж бодоод байх хэрэггүй. Тийм байдаг юм биш. Тамд байгаа юм шиг ажиллана. Гурван өөр хэмжигдэхүүнд ажиллана гэсэн үг: Дэлхий, Диваажингууд, там. Тэгээд завсарт нь бас өөр зүйлсийг ч хийнэ.

Хэрвээ дэлхийн үйлийн үр дэндүү хүнд байвал хөндлөнгөөс оролцож, дэлхийгээ аврахад нь хүмүүст туслахыг хүсэх юм бол ихэвчлэн ганцаараа ажиллах хэрэгтэй болдог. Учир нь танд туслахыг Диваажингуудад зөвшөөрдөггүй. Дэндүү хүнд үйлийн үрд хөндлөнгөөс оролцож буй учраас тэр юм. Гэхдээ надад тусалдагт нь би Бурханыг ямагт алдаршуулдаг. Бурхан надад тусалдагт, намайг хамгаалан, чадах бүхнээ хийх боломж олгодогт нь Бурханыг магтдаг. Би аль чадахаараа хичээдэг. Мөн та нар ч бас чадах бүхнээ хийвэл Бурхан та нарыг хамгаална гэж, Бурхан та нарыг ямар нэг байдлаар, эсвэл өөрөө би биечлэн оролцож, энэ биеэрээ замчлан, Гэрт тань, жинхэнэ Гэрт тань хүргэж өгнө гэж найдаж байна. Тэгээд та нар “Аан, энэ биет ертөнц юу ч биш юм байна. Бурхан минь, би яагаад эртхэн мэдээгүй юм бэ?” гэх болно.

Хэдэн минут, эсвэл хагас цаг үхээд сэхсэн олон хүн энэ дэлхийд эргээд ирсэн байдаг. Хэн нь ч дэлхийд эргэж ирэхийг хүсээгүй байдаг. Хэн ч энд эргэж ирэхийг хүсээгүй.

Excerpt from “Man Died And What He Saw Was So Different Than Expected | Near-death experience” by NDE Diary – Oct. 9, 2022, Daniel Giroux: Би 1994 оны 11-р сард клиник үхэл (КҮ)-д орсон. Би ойд ажиллаж байлаа. Нэг мод тайрч байсан юм. Тэгээд мод унахдаа миний толгойн зүүн талыг цохиж, би үсрээд л явчихсан. Би ямар ч өвдөлт мэдэрсэнгүй. Оршсоор л байлаа. Би биеэ харсан. Тэгээд дараа нь бүх юм харанхуйлчихсан. Харин тэр үед би гайхалтай баяр хөөр мэдэрч эхэллээ. Яг л... цэврээс цэвэр ариун баяр хөөр, аз жаргал байсан. Тэгээд яг түүний дараа хайр мэдэрсэн. Хайрын тэрхүү мэдрэмж. Маш гүн гүнзгий хайр. Маш их хайр байсан. Яг л миний ухамсар тэлээд л, улам бүр тэлээд л байх шиг санагдсан... Миний өмнө галактикууд нээгдээд ирлээ. Тэр үед энэ... Би маш их гайхширсан. Тэнд хэдэн тэр бумаараа байсан гэмээр. Миний харснаар... Галактикийн захад гэж хэлье. Нэг дуу хоолой надад эргээд явах хэрэгтэй гэхийг сонссон. Цаг чинь болоогүй. Таны төгсгөл хараахан болоогүй. Танд хийх зүйл бий. Буцаад явах ёстой гэсэн. Үгүй ээ. Би буцаж очмооргүй байна. Үгүй ээ, үгүй, би... Үгүй, би буцаж ирэхийг хүсээгүй.

Excerpt from “Young Girl Crosses Over During NDE, This Is What She Saw (Near Death Experience)” by The Other Side NDE – May 27, 2022, Melody Papej: 1958 оны нэгэн сайхан ням гарагт бид орон нутгийнхаа наран шарлагын газар очив. Бид сэлцгээж байлаа. Эгч маань дүүг авч, харин би салан дээр байсан. Би усанд улам бүр гүнзгий доошилж амьсгалах аргагүй боллоо. Өөрөөр хэлбэл би живж байгаагаа мэдсэн. Тухайн үед би долоохон настай байсан тул яахаа мэдэхгүй байлаа. Би яаж ч чадаагүй. Гэнэтхэн би нэгэн цагаан гэрлийг харсан. Гайхалтай цагаан гэрэл байсан. Тэр гэрэл намайг татаад байлаа. Би дээшилж эхлэн улам бүр ойртсоор байв. Цагаан туяанд, цагаан гэрэлд улам ойртсоор эцэст нь хүртэл цагаан өнгө нь туйлын үзэсгэлэнтэйгээр гэрэлтэж байлаа. Би гагцхүү хайр, өрөвч, нинжин сэтгэл, халамж, халуун дулаан өгөөмөр хайраас өөр юуг ч мэдрээгүй. Гайхалтай, бас намайг дүүргэж байлаа. Зүрх сэтгэлийг минь дүүргэсэн. Миний ойр орчмыг дүүргэж байв. Долоон настай хүүхэд байж би танил бус газар аюулгүй байдлыг мэдэрч байсан. Би тэнд үүрд үлдэхийг хүсэж байсан. Харин надад юм хэлсэн. Надад юм хэлсэн. Тэд надад буцаад явах цаг боллоо гэсэн. Буцах цаг минь болсон байлаа.

Excerpt from “Woman Dies & Wants to Stay in Heaven (Near Death Experience)” by Coming Home – Jan. 31, 2023, Dianne Sherman: Намайг Дианне Шерман гэдэг. Би Калифорнийн Беверли Хиллст өссөн. Би хагалгаа хийлгэхийг 10 жил хүлээх хэрэгтэй болсон. Учир нь би тэр үед өвдөгний бүрэн нээлттэй хагалгаа хийлгэх ёстой байсан юм. Арван жилийн дараа хагалгаа хийлгэх боллоо. Тэгээд би эдгэрч байсан ч “Дианне, сэрээрэй! Дианне, сэрээрэй!” гэхийг сонссон. Дараагийн мэдэрсэн зүйл гэвэл намайг хойш татаж, дараа нь харанхуй руу түлхсэн. Тэгээд би тэр жижигхэн гэрлэн цэгийг хараад зүгээр л түүнтэй хамт байвал зүгээр болно, би зүгээр болох болно гэж дотроо бодож байлаа. Тэгж эхлэнгүүт тэр гэрэл томорсоор, улам бүр томорсоор, улам бүр ойртсоор гэнэтхэн л шууд... намайг бүчсэн. Тэгээд би гэрлийг хараад “Энэ юу вэ?” гэж бодлоо. Учир нь яг л үүл шиг байсан. Миний хэзээ ч харж байгаагүй цагаан өнгө байлаа. Бараг л солонгын бүх өнгө шиг хэр нь цагаан байв. Гялалзаж байсан. Зүгээр ч нэг гэрэл биш, бодис, мэдрэмж байсан бөгөөд намайг бүчиж байсан. Миний харсан, мэдэрсэн, үзсэн зүйл л энэ. Үүнийг илэрхийлэх үг алга! Нөхцөл болзолгүй хайрыг хэрхэн дүрслэх вэ? Яаж дүрслэхийг би мэдэхгүй. Миний мэдэж байгаа зүйл гэвэл би хэзээ ч ийм их халамж, бишрэл, нандигнал, аюулгүй байдлыг мэдэрч байгаагүй. Дэлхий дээр та миний тэр мөчид мэдэрсэн зүйлийг л хүсэх байх. Сэтгэл ханамж. Миний хамгийн бүтэшгүй мөрөөдлөөс ч хавьгүй их сэтгэл ханамж. Тэгээд үүнийг би мэдэрч байтал салж байгаа нь мэдрэгдсэн. Гэнэтхэн хоёр эгнээ болж, хоёр эгнээ лам нар шиг харагдах боллоо. Над руу цацрах хайрыг л би мэдэрч байв. Эгнэсэн лам нарын төгсгөлд очтол нэг нь урагш нэг алхам гарч ирээд, “Чи үлдэж болохгүй, цаг чинь болоогүй. Эргээд явах ёстой.” гэсэн. Харин би “Би эцэст нь хайрлуулах гэдгийг мэдэрч байна. Та намайг буцааж болохгүй. Би гэртээ ирээд байна. Бүхэл амьдралдаа миний байхыг хүссэн газар бол энэ, гэр минь. Би ирлээ, та намайг буцааж болохгүй!” гэлээ. Харин тэр “Чи хүүхэдтэй. Буцаж явах ёстой.” гэв. Тэр мөчид би эргээд биедээ ирсэн.

Гэх мэт...

Тэдний бүх номыг уншвал бүгд тэгж гэдгийг мэдэж авна. Эсвэл тэдэнтэй ярилцаж болно. Тэднээс энэ дэлхийд эргэж ирэхийг хүссэн эсэхийг, энэ дэлхий ямар санагдсаныг асуугаарай. Тэд “Үгүй ээ, үгүй. Тэнэг л бол энэ дэлхийд эргэж ирэхийг хүснэ.” гэж хариулах болно. Бурхан тэдэнд Диваажинг харуулаад, эргэн ирүүлэхийг хүссэн юм. Ингэснээр тэд Бурханы захиасыг түгээснээр бусад хүмүүс сэрж, эртхэн наманчлан, хурдан эрс өөрчлөгдөж, сүнсэндээ тусалснаар тамд унаж зовох хэрэггүй болно, эсвэл Дэлхий бүхэлдээ сүйрч, оргүй хоосон болбол хоосон Орчлон ертөнцөд төөрөх шаардлагагүй болох юм. Хэзээ ч юунаас ч зуурч чадахгүй, хэзээ ч чөлөөлөгдөж чадахгүй, зовлонгоос хэзээ ч гэтэлж чадахгүйд хүрэх юм.

Иймд гуйя, та нарт хандан ярих бүрдээ та бүхнийг Бурханы эцсийн шүүлтэд улам бүр хүчтэй итгэн, сайн байж, Бурханд итгэн, жинхэнэ Мөн чанартаа эргэн ирж, бүхий л Их Багш нарт талархан, веган болох болов уу хэмээн найддаг юм шүү.

Бүх төрлийн аллагаас, тэр бүү хэл өчүүхэн жаахан шавжийг ч гэсэн хаа ч байсан хөнөөхөөс зайлсхий. Мөн дахин хэзээ ч амьтан-хүний мах, загас, өндөг, сүүг, таны төлөө аргагүйдэн тэсвэрлэхэд хүрдэг амьтан-хүнээс зовоон байж гаргаж авдаг юуг ч бай бүү ид. Тэднийг гинжилдэг! Тэр заваан хоолноос хэдхэн минут таашаал авахын чинь төлөө тэднийг торонд хорьдог. Үүнийгээ боль. Веган бол гэж гуйя. Наманчил гэж гуйя. Бурханыг алдаршуул гэж гуйя. Өнө эртнээс нааш та бүхний төлөө золиос гаргасан болохоор дэлхийд маань илүү ая тух авчрах нээлтүүд байгаа учраас бүх Их Багш нарт таларх. Мөн Бурхан Их Багш нарыг та бүхэнд зөв, бурууг ялгуулж сургах гэж, Гэрт тань – жинхэнэ Гэрт тань аваачихаар илгээсээр байна.

Хэрэв та нар зөвшөөрч, энгийн шаардлагыг биелүүлэх аваас би Гэрт тань хүргэж өгч чадна. Гэрт тань хүргэж өгнө гэж амлая. Гэрт тань хүргэж өгнө гэдгээ Бурханд амлаж байна. Тэрхүү Гэрээ та нэгэнт мэдэж авах л юм бол дахин хэзээ ч энд эргэж ирэхийг хүсэхгүй. Үнэхээр хүсэхгүй, баталж байна. Нэгэнт Диваажингуудыг зэрвэс ч атугай мэдсэн бол та нар энэ гараг дээрх эгэл хорвоод буцаж ирэхийг хүсэхгүй гэдгийг би та нарт Бурханы өмнө, Диваажингуудын өмнө, там, Дэлхийн төрөлтнүүдийн өмнө тангараглаж байна. Үнэнийг хэлж буйгаа тангараглая. Би та нарт худал хэлсэн бол ээ дээ, там намайг даруй сорж аваад тэнд үүрд байлгах болно. Одоо та нар намайг та нарт чин сэтгэлээсээ үнэнч гэдгийг мэдэж авлаа.

Бурханы Орон, Диваажинд жинхэнэ Гэр тань байгаа тул та тэнд л байх учиртай. Гуйж байна, чадах бүхнээ хийгээд тэнд л хүрээрэй. Та нарт заах аргыг мэддэг Их Багшийг эрж ол. Намайг эрж олох шаардлагагүй. Надад итгэхгүй байвал Энэтхэгт хэдэн Их Багш бий. Тэд агуу дамжлагатай, жинхэнэ Үндэслэгчээс, тухайлбал Энэтхэгийн Беасаас уламжилсан жинхэнэ Их Багш нар байдаг. Тэгэхээр явж, тэднийг хайж ол. Тэд та нарт авшигт хүртээхдээ Үндэслэгчийнхээ Хүчинд тулгуурладаг. Гэхдээ би та нарыг тэдэнтэй төгс гэгээрэлд хүрнэ, гэтлэгдэнэ гэж амлаж чадахгүй. Амлаж чадахгүй. Энэ нь бас та нараас, тэдний түвшнээс бас хамаарна. Гэхдээ нэг зүйл мэдэж байна: Тэд ядаж л та нарыг хуурахгүй. Тэд цэвэр ариун, зарчимтай хүмүүс учраас та нараас мөнгө авч, ичгүүргүй луйвардахгүй, дарамтлахгүй. Тэдний түвшин тийм ч өндөр биш байлаа ч та нар хангалттай хамгаалагдана. Ядаж л та нар тамд унахгүй.

Энэ амьдралд эргэн ирж магадгүй ч гэлээ өөр Их Багш нарыг олж, эсвэл өөр гарагт очих болно. Мөн чин сэтгэл, цэвэр ариун зориулал, Гэртээ, Бурханд хүрэх гэсэн хүслээс тань хамааран Гэрт тань хүргэж өгөх өөр Их Багшийг олоход тань Бурхан тусална. Чин сэтгэлтэй, эгэл даруу л бай. Наманчил. Веган бол. Өөрийг тань гэгээрүүлж чадна гэж итгэх Их Багшийг эрж ол. Тэгвэл ядаж л тамд унахгүй. Тогтворгүй Гурван Ертөнцийг гэтэлж чадахгүй байлаа ч ядаж л энэ насандаа болон дараагийн хэдэн зуун жилийн туршид та Бурханы Өршөөлөөр, авшиг хүртсэний ивээлээр тамд унахгүй. Тийн үйлдэгтүн.

Намайг эрж олох шаардлагагүй. Оролдоод л үз. Гэхдээ, хурдалж, түргэлж үзээрэй. Бидэнд тийм их хугацаа байхгүй. Мөн та Бурханд итгэх ёстой. Бурханыг, бүх Их Багш нарыг алдаршуулах ёстой. Бурханд, бүх Их Багшид таларх. Мөн веган бол. Наманчил. Веган бол. Бурханд таларх. Бүх Гэгээнтэнд таларх. Хийх зүйл тань ердөө энэ. Намайг Их Багшаа болгох шаардлага байхгүй. Энэ бол барилдлага болон чин сэтгэлээс шалтгаалдаг зүйл. Хэлж чадах зүйл минь энэ л байна.

Та нарт зүрх сэтгэлийнхээ угаас, чин сэтгэлээсээ сайн сайхныг хүсэн ерөөж, гэтлэх замаа олох хүртэл тань тусалсны учир Бурханд бүхий л магтаалаа өргөөрэй гэж гуйя. Амен. Хайртай шүү, хайртай, хайртай. Биеэ бодож байгаарай. Наманчлаарай, веган болоорой. Гэгээрлийг эрж хай хэмээн гуйя, гуйя, гуйя. Өөрийгөө хайрлаарай. Өөртөө сайн гэснийг хийгээрэй. Эс бөгөөс тоймгүй удаанаар тамд юм уу мартагдсан орон зайд үүрд шийтгэгдэх болно шүү. Гуйж байна. Энэ бол аймшигтай зовлон. Тайлбарлах үг ч олдохгүй.

Надад итгээрэй. Их Багшийг эрж ол. Намайг хайж олох албагүй. Их Багшийг эрж ол. Сайн Их Багшийг олохын тулд Бурханыг алдаршуулаарай. Гуйя, ямар нэгэн зүйл хийгээрэй. Бидэнд нэг их цаг байхгүй. Диваажингийн Ажилтнууд болон би энэ гаргийн сүйрлийг зогсоосоор байж чадах эсэхийг мэдэхгүй байна.

Диваажингийн Ажилтнууд болон би энэ бүх жилүүдэд маш их хичээсэн ч гэсэн заримдаа бид зөвхөн том гамшгуудыг багасгаж, эсвэл жижиг гамшгийн эрчмийг сулруулах, эсвэл үгүй болгож л чаддаг. Харин энэ янзаараа үргэлжилбэл Диваажингууд оролцохоо болиод, дэлхий сүйрч мэдэх юм. Хэтэрхий олон жижиг, багасгасан гамшгууд ч гэсэн... хэтэрхий олноороо тохиолдсоор байвал дэлхий мөн л сүйдэн сөнөж, устаж мэдэх юм. Иймд гуйя, сайн байгаарай. Уулзсан бүхэндээ сайхан сэтгэлээр ханд. Хамгаалалт, өршөөл гуйн Бурханыг, бүх Их Багш нарыг алдаршуулаарай. Мөн гэгээрлийг эрэлхийлэгтүн.

Өөрийгөө хангалттай хайрлаж, Их Багшийг эрж олоорой гэж гуйя. Явж, гэгээрлийг эрж ологтун! Чадахгүй бол ядаж наманчлаарай. Веган болоорой. Арга мухардвал бас намайг дуудаарай. Ингээд боллоо. Түр баяртай. Бурханы Хайр та нартай хамт байг. Бурхан та нарт Хайраа таниулах болтугай. Амен.

Photo Caption: Жентлемен Шинж Харуулна

Зураг татаж авах   

Дэлгэрэнгүй үзээрэй
Бүх хэсэг  (19/19)
Дэлгэрэнгүй үзээрэй
Хамгийн сүүлийн бичлэгүүд
35:22
2024-12-21
119 Үзсэн
Шэйр
Шэйр хийх
Шигтгэсэн видео
Эхлэх
Татаж авах
Гар утас
Гар утас
iPhone
Андройд
Гар утсаар үзэх
GO
GO
Prompt
OK
Апп
QR кодыг уншуулна уу, эсвэл татаж авах зөв утасны системийг сонгоно уу
iPhone
Андройд