Хайх
Монгол хэл
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
Гарчиг
Тайлбар
Одоо үргэлжлүүлэн
 

“Шударга хичээл зүтгэл, Их Багшийн Ивээл, Бурханы Өршөөлөөр дээд Түвшинд хүрдэг” 19 цуврал лекцийн 9-р хэгсийг

Дэлгэрэнгүй
Татаж авах Docx
Дэлгэрэнгүй уншаарай
Заримдаа би зарим хүнийг хараад “Хөөх, би энэ хүнийг их хүндэлж байна.” гээд бодож байтал амаа нээгээд өөрийгөө янз бүрээр өргөмжлөөд ирэхээр нь өмнөөс нь санаа зовж, ичсэндээ бүр шогшрох юм. Гэсэн хэдий ч надад Будда байх эсэх нь төдийлөн чухал биш, гагцхүү байх ёстой байр сууриндаа л байх ёстой. Энэ дэлхийд та нарт гүйцэтгэх үүрэг гэж бий. Жишээ нь: Есүс Эзэн бол Есүс (Эзэн), Шагжамуни Будда бол Шагжамуни Будда. Хэн ч үүнийг өөрчилж чадахгүй. Будда Шагжамуни Будда болж нэр алдартай болж, алуурчны бай болохыг хүссэн юм биш, эсвэл Эзэн Есүс цовдлуулах гэж Бурханы Хүү гэж өөрийгөө тунхагласан юм биш.

Үгүй, Их Багш байх талаар та нар юу ч мэдэхгүй. Дотооддоо бараг л өдөр болгон Тэд зовж байдаг. Их зовдоггүй юм аа гэхэд бага зовно, Будда эсвэл Их Багш байхад сайхан юм юу ч үгүй.

Зарим Их Багш нар амархан мэт харагдуулдаг болохоор эсвэл би амархан мэт харагдуулдаг болохоор хялбар гэж бүү бодоорой. Тийм биш. Үгүй, үгүй, энэ зөвхөн гадна харагдах зүйл. Би авшгийн үеэр ч юм уу, лекц хийх үеэр гарч ирээд “Өө хөөрхий дөө би. Их л зовж байна, зовж байна.” гэж хэлэх үү? Тэгэх үү? Мэдээж үгүй. Тэд чимээгүй зовдог. Заримдаа энэ тухайгаа ярилаа ч, энэ нь ердөө л мөсөн уулын оргил төдий. Тэдний туулдаг зүйлтэй харьцуулахад юу ч биш. Шавь нарынх нь үйлийн үр дэндүү хүнд учраас заримдаа Тэд тамыг туулах ёстой болно, өөрсдөдөө нэмэртэй юм бараг хийдэггүй. Гэвч дэндүү хэтэрвэл, Бурханаас Их Багшийг ямар ч шавийнхаа төлөө там руу явахыг зөвшөөрдөггүй. Заримынх нь төлөө зөвшөөрдөггүй. Оройн дээд Эзэн Бурхан Их Багшийг зарим зовлонг туулахыг зөвшөөрдөггүй. Гэсэн ч Их Багш нар тэр хүнийг, тэрхүү төрөлтнийг зовж байгааг нь харж тэвчдэггүй учраас заримдаа туулдаг.

Яг л би өдөр бүр амьтан-хүмүүсийг зовж буйг харж тэвчдэггүйтэй адил. Миний хувьд там мэт байдаг. Амьтан-хүмүүсийн төлөө болон бусад хохирогчид, үр хөндүүлсэн хүүхдүүд, дайны хохирогчид гээд бүгдийн төлөө би байнга уйлдаг. Зовж буй төрөлтнүүдийн төлөө гашуудаж, шаналаагүй өдөр гэж надад байхгүй, дээрээс нь бусад зүйлс, үйлийн үрийн зүйлс бий. Жаахан дээрдсэн л дээ, гэхдээ хэр удахыг мэдэхгүй. Юмс өнгөрдөг. Одоо би энэ дэлхийг арай хийн оршин байлгах гэж тэнцвэртэй, хүчтэй байхыг хичээж байгаа. Мэдээж Оройн Дээд Эзэн Бурханы болон, бүхий л ертөнц дэх, бүх цаг үеийн, арван зүгийн бүх Их Багш нарын Адис, Өршөөл Ивээлээр шүү дээ. Диваажингийн Төрөлтнүүд боломжтой үедээ тусалдаг. Мөн бүхий л Хаад.

Нэг өдөр Эрхэм Дээдэс Тагнуулын Хаан над ирээд нэг тагнуул нь ирж миний шавийг шүүхэд өгөх хүсэлтэй байгаа талаар гомдоллосон. Заримдаа тэд тулалдах ёстой болдог. Тэгээд тулаанд нь нэг нь ялж, нэг нь ялагдана. Эрхэм Дээдэс, Тагнуулуудын Хаан ирээд түүний ялагдсан тагнуул миний дайчин шавийг шүүхэд өгөхийг хүссэн тухай хэлсэн. Би “Яасан гэж? Бид бүгдэд туслахын төлөө ажиллаж буй, тагнуулд, түүний гэрийнхэнд нь, хамаатан садан, найз нөхдөд нь ч тусалж байгаа. Бид түүнд гэм хор хүргэдэггүй. Гэвч тэр тасралтгүй намайг мөрдөж мөшгөхийг хичээж, тэднийг мөрдөж, бидний амьдралыг тухгүй там болгох бүхнийг хийж байлаа. Заримдаа бид зугтаж, нуугдах ёстой болно. Бид түүнд ямар ч буруу юм хийгээгүй байхад тэр ирээд тулалдсан. Тиймээс тэр ялагдсан бол өөрийнх нь асуудал. Хэрэв Та үүнийгээ зогсоохгүй бол би Эрхэм Дээдэс Аюулгүй байдлын Хааныг яг одоо армитайгаа ирээд энэ залууг нэн даруу тамд аваач гэж хэлнэ шүү. Учир нь тэр зөвхөн дэлхийн төлөө тэмцэж байгаа, дэлхийг оршин тогтноох гэж тэмцэж байгаа шавь нарыг маань, мөн намайг хохироох учиргүй. Өөрийнхөө төлөө шүү! Тэр хүн төрөхөөр амьдрахыг хүсвэл түүнд гараг хэрэгтэй. Хэрэв энэ гараг үгүй болчихвол тэр хаачих вэ, гэр бүл нь хаачих вэ? Тэр яллаа ч, ялагдлаа ч яах болж байна? Тэр хаачих вэ? Яаж амьдрах вэ? Тиймээс та хоёр яг одоо явцгаа.” гэсэн.

Тэгээд ч би ямар ч буруу юм хийгээгүй. “Зүгээр л яв” гэж хэлсэн. Гэтэл Эрхэм Дээдэс Аюулгүй байдлын Хаан армиа авчраад тэр залууг үнэхээр тамд аваачсан. Надад үүнийг зохицуулах хугацаа байхгүй л дээ. Тэд түүнийг тэнд шүүлтэд оруулахаар авч явсныг мэднэ. Тэгээд Эрхэм Дээдэс Тагнуулуудын Хаан түүнийг орхих ёстой болсон.

Тэр тагнуул нь бас миний шавь байсан. Шавь хүн Их Багшдаа хүндэтгэлтэй байх ёстой – Их Багшийнхаа зааварчилгааг дагаж, түүнд заасан бүхий л сайн зүйлсийг хэрэгжүүлэх ёстой. Гэтэл үгүй, тэр эсрэгээр нь үйлдэж, намайг бүр хороохыг, гэмтээхийг хүссэн. Мэдээж манай хүмүүс намайг болон өөрсдийгөө хамгаалах ёстой. Бид үнэндээ яагаа ч үгүй. Бие махбодын тулаан биш юм шүү. Зүгээр л Асурын юм. Гэвч ирээд өдөөн хатгаж тулалдвал түүн шиг ялагдаж мэднэ. Бид очоод түүнийг өдөөн хатгасан юм биш. Материаллаг байдлаар тэр биднийг дагаж, дэлхий даяар ажиллах ёстой ажилчдыг мөрдөж мөшгөж, айлгаж байсан. Бид нэг газар төвлөрөх боломжгүй. Мөн дайнаас болоод хаа сайгүй тагнуулууд бий болсон. Урьдынх шигээ би тэдэнтэй хамт нэг дор байх боломжгүй. Үнэхээр их амаргүй зүйлс болж байсан ч бид гомдоллоогүй. Гэсэн ч тэр ирээд биднийг хороохыг хүссэн.

Би Эрхэм Дээдэс Тагнуулуудын Хаанд, “Энэ бол шударга бус, Ертөнцийн хуулиар ч шударга бус. Би түүний Их Багш, Түүнд, гэр бүлд нь болон олон үед нь туслахын төлөө бүхнийг хийдэг Их Багш нь гэдэг талаар ярилтгүй. Тэгэхээр хэл дээ.” Тэгэхэд Эрхэм Дээдэс Тагнуулын Хаан зүгээр л... Үнэндээ бүтэн нэр нь “Тагнуулуудын Хаан” гэж надад хэлсэн. Тагнуулуудын Хаан гэдэг нэртэй. Би, “Та надад хэл дээ. Энэ шударга уу, үгүй юу?” гэв.

Хэрэв миний сургаал түүнд таалагдахгүй бол, намайг түүнд заах хэмжээний биш гэж үзэж байвал тэр чөлөөтэй явж болно. Би гэрээ, ашрамаа хаана нь ч түгждэггүй. Үнэндээ тэд сайн бясалгахгүй бол гарч яваад сахилаа зөрчиж, амьтан-хүмүүсийн мах идэх юм уу, архи ууж, хар тамхи хэрэглэдэг, тэр тохиолдолд би тэднийг буцааж оруулдаггүй. Хэрэв анхааруулсны дараа тэр өөрчлөгдөхгүй бол сайн шавь нартай хамт нийтийн бясалгалд суухыг зөвшөөрөхгүй. Би хэн нэгнийг хөөдөг юм биш. Тэгэхээр бүлэгт, миний авшгийн системд, Арьяабалын системд орж ирж байгаа бүх хүмүүс өөрсдийн сонголтоороо орж ирдэг. Тэд сүнслэгээр өсөж дэвшихийн тулд сахилга баттай байх ёстой, мөн байгаль орчныхоо төлөө, гэр бүлийнхээ аз жаргалын төлөө, болон дэлхий нийтийн энерги, уур амьсгалын төлөө.

Байнга архи уугаад байвал яахыг төсөөлж байна уу, зодолдоно. Олон нөхрүүд архи уучхаад гэртээ ирээд эхнэрүүдээ зоддог. Би яг тийм нэг гэр бүлийн хажууд амьдардаг байсан. Эхнэр нь байнга л уйлж байдаг. Нөхөр нь архи уух болгондоо гэртээ ирж түүнийг зодно. Тэд их олон хүүхэдтэй болсон байсан. Эхнэр нь зөвхөн л уйлна. Тэр, “Энэ дэлхийд амьдарч байгаа болохоор бид нэгнээ түших ёстой. Надад чи хүчээ гаргаж ингэж тамлаж, зодож болохгүй.” гэж хэлдэг. Тэгээд хүүхдүүд нь орж ирээд салгахад, нөхөр нь бас хүүхдүүдээ зоддог. Тэр 40 гарсан ахимаг насны хүн, 50 ч билүү, залуу хүү биш.

Та нарт гэж хэлэхэд Таван Сахил өөрсдөд тань сайн, - согтууруулах ундаа уухгүй, мөрийтэй тоглохгүй, садар самуун явахгүй, хулгай хийхгүй, аллага үйлдэхгүй гэсэн Таван сахил. Тийм ч “ноцтой биш” архи уухгүй байх нь л өндөр үр дагавартай. Олон хүн архи уучхаад аминд хүрдэг, согтуугаар жолоо барьж олон гэмгүй хүүхдүүдийн аминд хүрч, гэр бүлийн гишүүдийг нь хормын төдийд л хороодог, архины сохроос болоод шүү дээ. Учир нь архи уувал олон чөтгөр, ад зэтгэр бас дэргэд тань ирж, баясаж байдаг. Тэд биеийг тань хэсэг хугацаанд эзэлж, яг л өөрсдийн тань адил архи уухад тань баясдаг, учир нь тэдэнд бие байдаггүй. Тиймээс тэд сул дорой, ёс зүйгүй хэнийг ч бай уулгадаг. Их уух тусмаа илүү дурлаж, өөрсдийгөө улам л хянах чадваргүй болж, улмаар биеэ ашиглан хүссэн бүхнээ хийдэг. Тэгээд эхнэр нь, “Битгий ахиж уу” гэж хэллээ ч тэд эхнэрээ зоддог, эсвэл таалагдахгүй юу л гарна, эхнэрээ зоддог. Хэрэв эцэг эх нь “Ахиж битгий архи уу, ингэж битгий согт” гэвэл хүү нь аав ээжийгээ зоддог. Сонин, зурагт, интернэтээр хүртэл гарч байсан. Саяхан би ийм зүйл харсан. Саяхан болсон явдал, өөрийн туршлагаар мэдэж авсан.

Саяхан би сим-картгүй утасны интернэтийг олж мэдсэн юм. Төрөл бүрийн л юм гарч. Өмнө нь би ийм зүйл боломжтойг мэдээгүй. Мэдээ ч тэгж их үздэггүй байлаа, тэд л Майкрософт гэх мэт зүйл нээгээд бэлтгэчихсэн байвал би ганц товчлуур дараад зарим нэг мэдээ үзнэ. Гэвч надад тэр бүхнийг үзэх цаг зав байдаггүй. Онцгой заримаас нь л үзнэ, жишээ нь КОВИД-ын мэдээ, өнөөдрийн мэдээ гэх мэт. Үгүй байлаа ч, заримдаа дайны талаар ч юм уу, хэдэн зүйл хайдаг. Тэгээд л гүйцээ. Гэвч тэгж мэдээ хайгаагүй үнэхээр удсан байна, зав байхгүй. Тиймээс би багийн заримд тань миний өмнөөс мэдээ хайгаад өгөхийг хүссэн, сайн мэдээ л олоорой гэсэн. Ихэвчлэн веган хэрнээ хөгжилтэй амьтан-хүмүүсийн бичлэг олж та нарыг илүү баярлуулахын төлөө юм.

Хэдэн долоо хоногийн өмнө би энэ интернэт утсыг олж мэдлээ. Санамсаргүй тэр утсыг нээгээд мэдээ хэрхэн харж болохыг үзье гэж бодсон юм. Учир нь Суприм Мастер ТВ-д мэдээ эрж хайдаг байсан юм. Жишээ нь ургамал ногоо тарих зөвлөгөө гэх мэт. Усгүй, бороонд тулгуурлан хэрхэн төмс тарих зөвлөгөө, цэцэрлэггүй байлаа ч хэрхэн төмс тарих зөвлөгөө гэх мэт. Том саванд ургуулж болдог. Төмсийг саванд тарьж болдог. Цагаан гаа тарьж болно. Амтат төмс том саванд, граждаа, тагтан дээрээ тарьж болно. Тэгээд би, “Ямар сонирхолтой юм бэ. Үнэхээр болж байна” гэж бодсон. Ашигладаггүй жижиг өрөөндөө ч юм уу, гаражиндаа микрогрийн тарьж болно. Үнэхээр сонирхолтой. Сонирхол их татаж байв.

Тэгээд дэлхийд хүнсний хомсдол тулгарвал хэрхэн бие даан амь зуухад суралцах зүйлс зөвлөмжүүдийг Суприм Мастер ТВ-ээр гаргуулдаг. Үнэндээ яг одоо дэлхий хүнсний хомсдолтой байна. Тиймээс энэ бүх зөвлөгөө тун сайн. Уг нь бол би өөр бусад зүйлс хардаггүй. Саяхнаас л өөр олон зүйлс гарсныг харлаа. Би эрж хайгаа ч үгүй, өөрөө гараад ирсэн! Заримдаа Суприм Мастер Телевизийн товчин дээр дарахаар өөр юм гараад ирдэг. Хуруугаараа буруу товчин дээр дарчихсан байдаг, утас их жижигхэн. Зүгээр л хуучны, их хуучны АйФөүн. Шинэ заримыг нь би өөр зорилгоор хадгалдаг. Одоо яваад ус уучхаад эргээд ирье.

Photo Caption: Үзэсгэлэнтэй Цэцгийн Баглаа, Өнгөлөг хийгээд Хайр Дүүрэн

Зураг татаж авах   

Дэлгэрэнгүй үзээрэй
Бүх хэсэг  (9/19)
Дэлгэрэнгүй үзээрэй
Хамгийн сүүлийн бичлэгүүд
35:22
2024-12-21
119 Үзсэн
Шэйр
Шэйр хийх
Шигтгэсэн видео
Эхлэх
Татаж авах
Гар утас
Гар утас
iPhone
Андройд
Гар утсаар үзэх
GO
GO
Prompt
OK
Апп
QR кодыг уншуулна уу, эсвэл татаж авах зөв утасны системийг сонгоно уу
iPhone
Андройд