Хайх
Монгол хэл
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
Гарчиг
Тайлбар
Одоо үргэлжлүүлэн
 

“Өөрийгөө Майдар Бурхан хэмээн худал зарласан сувдаг чөтгөр” 9 цуврал лекцийн 5-р хэсгийг

Дэлгэрэнгүй
Татаж авах Docx
Дэлгэрэнгүй уншаарай
Чөтгөр, мангас, тэнүүл сүнснүүд хүний жишгээс өөр байдаг учраас ямар нэгэн сэтгэл татах хүч чадалтай байдаг. Хүмүүс бидэнд ч бас хүч байдаг ч бид бүх хүч чадлаа дарангуйлах зүйлс хийж байсан учраас, эсвэл маяагийн ертөнц болох энэ ертөнцөд хүчээ ашиглахыг тань зөвшөөрдөггүй тул хүч чадалгүй ажиллах тангараг тавьдаг учраас дарагдсан байдаг. Хэрэв Диваажингаас ирсэн бол, хүмүүсийг татахын тулд ид шидийн хүчийг илт ашиглахыг зөвшөөрдөггүй. Зөвхөн чөтгөр, мангас, буг чөтгөрүүд л энэ дэлхийг эрт дээр үеэс захирч байгаа учраас тэгж чадна.

Тэгэхээр Диваажингаас буун ирж байгаа хэн ч бай чимээгүй байж, чимээгүйхэн ажиллана, үүнийгээ зөрчихгүй гэж гарын үсэг зурдаг. Гэвч Их Багш байхын тулд чимээгүй ажиллах боломжгүй. Эрт орой хэзээ нэгэн цагт хүмүүс нэг нэгэндээ хэлж, өргөн хүрээнд тархаж, улмаар Их Багш ямагт асуудалд ордог. Ямар ч асуудалд орж байгаагүй Их Багшийг нэрлэ дээ. Байхгүй шүү дээ. Ямар ч Их Багш амар амгалан, гайхалтай амьдраагүй. Мэдээж, зарим улс оронд энх тайван байсан цаг үед бол магадгүй азтай Их Багш нар тийм байсан байх. Гэвч тун ховор. Ихэвчлэн Тэд насан туршдаа тамлуулж, аймшигтайгаар үхдэг. Жинхэнэ Их Багш бол тийм. Учир нь маяа хэн жинхэнэ Их Багш вэ гэдгийг мэддэг тул Тэдний араас мөшгөж, Их Багш нарт болон Сургаалд нь саад болох юм уу устгадаг.

Олиггүй лам нар, дэмий зүйл номлодог лам нар... Дагалдагчид, сүсэгтнүүд, лам, гэлэнмаа нартаа “Авид Бурханы Орон гэж байхгүй. Энэ бол ердөө л онол. Мөн там гэж байхгүй. Тамын тухай ойлголт 500 жилийн өмнө л гарч ирсэн.” гэж сургадаг нэг ламыг, Буддын шашны ламыг хүртэл би харж байсан. Үгүй шүү, үгүй! Буддагийн цаг үед там байж л байсан. Тийм ч учраас Түүний шавь Мук Киень Лиень (Молом тойн) тамд очиж, дараа нь буцаж ирээд, лам нарыг хууран мэхэлж, тэдэнд (амьтан-хүний) махыг веган хоол гэж хэлээд өгсөн ээжийгээ аврахыг Буддагаас гуйх ёстой болсон. Буддагийн удам судрыг устгасан хүн (Вирудхака хаан) үүнийхээ дараа шууд тэр даруйдаа тамд очсон. Тэр Буддагийн овгийг харгис хэрцгийгээр хөнөөж, хядсаныхаа дараа бүх армийнхаа хамт үерт живж, яг үүнтэй адил гэнэт үхэж, бүгд тамд, Аюуш буюу эцэс төгсгөлгүй тамд очсон. Энэ нь Буддын сударт байдаг. Би хэлсэн юм биш шүү!

“Дараа нь Шахъя овгийнхон хотын хаалгыг нээхийг тушаав. Тэр үед Вирудхака хаан түшмэддээ хандан ийн хэлжээ: ‘Шахъя овгийнхон маш олуулаа. Илд, хутгаар тэднийг бүгдийг хороож барахгүй. Тийм учраас амьдаар нь газарт булж, дараа нь догшин заануудаар дэвсүүлж хороо.’ Тэр үед түшмэд хааны зарлигийг дагаж, тэр хүмүүсийг заанаар дэвсүүлж алжээ. […] Ялж Төгс Нөгчсөн Будда хувраг нартаа ийн хэлэв: ‘Одоо Вирудхака хаан болон түүний арми энэ дэлхий дээр удаан үлдэхгүй. Долоон хоногийн дараа тэд устгагдах болно.’ Вирудхака хаан хүмүүсийг хоног тоолохоор илгээсэн бөгөөд долоо дахь өдрийн эхэнд хаан ихэд баярлаж, өөрийгөө барьж дийлсэнгүй. Тэрээр цэргүүд болон татвар эмсээ авч, Ачиравати голын эрэгт өөрсдийгөө зугаацуулан, тэндээ амарч гэнэ. Шөнө дунд гэнэтийн үүл хурж, хүчтэй салхи шууран, аадар бороо маш хурдан оржээ. Вирудхака хаан болон цэргүүд усанд урсаж, бүгд сүйрэн, бие нь устаж, амь нас нь эцэст нь Аюуш тамд дууссан байна. Хотын ордныг Диваажингийн гал мөн шатаажээ. […] Ялж Төгс Нөгчсөн Будда ийн нэгэн шад шүлэглэв: ‘Бие, хэлээр үйлдсэн үйлээс л шалтгаалж Хорон муу үйл үнэхээр дийлдэшгүй. Энэ бие зовж, нас богиносно. Хэрэв гэртээ байвал галд шатах болно. Амьдрал нь дуусахад тамд төрөх нь гарцаагүй.’”

Тэгвэл хуврагийн дээд зиндааны хамгийн алдартай хувраг байх ёстой Тхик Нят Тү нэртэй тэр лам там болон Авид Бурханы Орон байхгүй гэж яаж хүмүүстээ хэлж, сургаж чадаж байна аа? [...]

“Там жинхэнэ оршдог уу, үгүй юү? - Тхик Нят Тү”-гээс эшлэв : Тэравада Буддизмд үндэслэвэл тамын дүр зураг бол зүгээр л ёс суртахууны хүмүүжлийн хэрэгсэл болох нь ойлгомжтой. Учир нь хүн бүр тэр дороо дахин төрдөг юм бол там гэж байхгүй баймаар юм.

“Тхик Нят Тү: Өрнөдийн Ариун Орон гэж байдаггүй”-гээс эшлэв : Буддагийн Нэрийг унших нь Өрнөдийн Цаглашгүй Баясгалант Ариун Оронд дахин төрүүлж чадах уу? Түүхээс үзвэл Дигха Никаяагийн 18-р сударт өгүүлснээр хариулт нь үгүй юм. Учир нь Өрнөдийн Цаглашгүй Баясгалант Ариун Орон бодит бус.

Миний шавь нар хүртэл Авид Бурханы Оронд очоод ямар учиртайг нь тайлбарласан.

Диваажин руу хийсэн аян – Авид Бурханы Өрнөд Диваажин буюу “Машид баясгалант ариун орон”

Тэгэхээр нэлээд олон хүн Авид Бурханы Орныг харж чаддаг. Гэтэл лам хүн байж, яаж Авид Бурханы Орныг байдаггүй гэж хэлнэ вэ? Тэр үүнийг “зүгээр нэг үзэл төдий” гэсэн... Бас там байдаггүй гэсэн. Хөөх, хөөх, хөөх! Тэр тамд өөрөө унаж мэдэх шаардлага бүү л гараасай. Нэгэн гэлэнмаа тамд очсон явдлаа бичсэн байсан. Тэр өмнө нь тахиа-, нугас-хүн худалдаалдаг байснаасаа болж тамд унаж, тэд түүнийг шийтгэжээ. Бараг л үүрд тэнд байх байсан ч Арьяабал Бодисадва түүнийг аварч тусалдаг.... Улмаар тэрээр хэсэг хугацаанд түр шийтгүүлэхээр болж, дараа нь эргэн ирээд гэлэнмаагийн бясалгал дадлаа илүү хичээнгүйлэн үргэлжлүүлдэг.

Тамд очсон вьетнам гэлэнмаагийн аймшигт түүхээс. Олон үнэнийг илчлэв : Өглөөний 10 цагийн үед би өтгөн ногоон мододтой нэгэн үзэсгэлэнтэй газар очсон байв. Тэнд маш урт нэгэн гүүр байлаа. Тэр гүүрэн дээгүүр хэсэг алхаж байтал нурчихсан. Би голд унаад сэлэх гэж тэмцсэн ч эрэгт хүрч чадаагүй. Хачирхалтай нь голын эрэг ойрхон байсан ч би хэчнээн хичээж сэлээд хүрч чадаагүй. Тухайн үед би төөрөлдөж, үнэхээр их айж байлаа. Аажмаар урсгал нь намайг далайд хүргэж, ус нь туйлын хүйтэн болж, элэг зүрхийг минь хатгаж байв.

Эргэн тойрноо хараад би ганцаараа биш гэдгээ мэдэж, бусад тоолшгүй олон хүн урсгал дагаад хүйтэн далайд орж буйг харлаа. Барууныхан, Азиуд, хөгшин, залуу, эрэгтэй, эмэгтэй бүгд байсан. Би бараг л хөлдөх шахаж, бие маань хөшиж байлаа. Айдаст автсан би дээрээс нэгэн дуу хоолой “Буддагийн Нэрийг унш!” гэхийг сонсов. Би унших гэж чадлаараа хичээсэн ч “Будда! Будда!” гэдэг нэрийг уншихад их хугацаа орж билээ. Аажмаар би “Авид Бурхан минь” хэмээн уншив. Дараа нь бүтнээр нь “Намо Амитаба Будда” гэж уншсан. Үүний ачаар нөхцөл хавьгүй дээрдлээ. Энэ үед дэргэдээ байсан хоёр хүн рүү хараад би тэдэнд туслах гээд Буддагийн Нэрийг унш гэж хэлсэн.

Эцэст нь намайг ардаа өндөр уулстай сүрлэг цайзад авчирсан юм. Цайз өөд авирах зуураа би үхэр толгойтой, морин царайтай төрөлтнүүдээс гадна, уулс шиг өндөр аварга том биетэй үй олон Чөтгөрийн Хаадыг хараад үнхэлцгээ хагартал айж байлаа. Тэгтэл нэг Чөтгөрийн Хаан намайг автоматаар нээгдэх хаалгаар оруулж, ер бусын гайхалтай үзэсгэлэнт тод Гэрлийг харуулав. Тэр үед би Сүр Жавхлант Кситигарба Бодисадва (Газрын Зүрхэн Бодисадва), Авалоктэшвара Бодисадва болон Күнди Бодисадва нар сэнтийдээ сүр жавхлантай сууж байхыг хараад таньсан юм. Би нэн даруй толгой бөхийлгөн тэр Гурвыг хүндлэн, сөгдөв. Дараа нь Гурван Бодисадва зааварчлан, надаар нүглийг минь илчлүүлж, гэмийг минь наманчлуулсан. Гэмээ наманчилж дууссаны дараа хоёр Чөтгөрийн Хаан намайг тамууд руу дагуулан орж, урьд хожид үзээгүй аймшигтай аяллыг эхлүүлж билээ. Тамууд хэмжээлшгүй том бөгөөд Чөтгөрийн Хаадын ер бусын хүчгүйгээр туулан барах боломжгүй.

Нээгдсэн эхний тамын хаалга болбоос Ачлал Хүндлэлгүйн Там. Нүдэнд минь өртсөн зүйл гэвэл дугариг хэлбэртэй аварга том үзүүртэй тавцан дээрх аймшигт төмөр хадааснууд дээр тоолшгүй олон хүн байв. Чөтгөрийн Хаад агаарт хөвөн буй нүгэлт сүнснүүдийг тийш нь түлхэж, улмаар тэд бүгд дээрээс унах чулуунуудад няц дарагдан, хуруу шиг зузаан хадааснуудад сүлбүүлэхэд цус асгаран урсаж байлаа. Энэ шийтгэл нь бусад бүхий л шийтгэлийн адил хязгааргүй үргэлжилдэг. Өөр хаа нэгтээ мөс шиг хүйтэн ширээн дээр сүнснүүд хэвтэх юм уу эмх замбараагүй сууж, ясандаа тултал даарч байв. Энэ бол эцэг эхээ өлсгөж дааруулж орхисны үр дагавар хэмээн Хоёр Чөтгөрийн Хаан хэлсэн юм.

Дараа нь намайг Аюуш хэмээх (Завсарлагагүй там) тамд аваачив. Энд луйврын бизнес эрхэлсэн, дээрэм хийж бусдыг хохироосон, өндөр хүүгээр мөнгө хүүлсэн, ажилчдаа шулсан, өв хөрөнгө өмчлөх гэж тэмцэлдсэн ах эгч дүүс гэх мэт 80 төрлийн нүгэл үйлдсэн сүнснүүд ирдэг аж. Эндхийн шийтгэл нь ам руу нь буцалсан зэс цутгах, хэлийг нь татаж гаргаад тастах, гар хөлийг нь тастах, могой, хилэнцэт хорхойгоор махыг нь хазаж тастуулах гэх мэт олон төрөл бий. Гэм хийсэн сүнснүүд айдаст автан орилдог. Үүнийг бичиж авах камер байсан бол, ямар ч аймшгийн киног үүнтэй харьцуулшгүй. Үүнийг харсан хэн ч бай нүгэл үйлдэхийн оронд үхэхийг илүүд үзнэ.

Дараа нь намайг Арван Нүглийн Тамд аваачлаа. Тэнд няцлагч тээрэм, цоологч хадаас, шатам халуун зэс багана зэрэг үй олон тамлах хэрэгслүүд бий. Аварга том нуур шиг тогоон дотор дүүрэн хүмүүс орилолдон, дээш доош холилдож байлаа. Энд аллага үйлдсэн, үр хөндөлт хийлгэсэн, зүй бус бэлгийн харьцаанд орсон, хамаатантайгаа хавьтсан, биеэ үнэлсэн гэх мэт нүгэл үйлдсэн сүнснүүд шийтгүүлдэг.

Үүний дараа Галын Там. Хаа сайгүй гал дүрэлзсэн энэ там нүгэл үйлдсэн багш сурагч нарт зориулагдсан. Мэдлэгээ нуусан, буруу сургалтын хөтөлбөр заасан, хүний мөсгүй, сурагчдаа хохироодог багш нар болон багш нарыгаа цохиж, эсвэл хороосон гэх мэт нүгэл үйлдсэн сурагчид энд унадаг.

Дараа нь Арван Хоёр Том Нүглийн Тамд нийгэмд хортой 12 том нүгэл үйлдэгсэд унадаг. Энд шийтгүүлж буй сүнснүүд эндээс зугтан гарч, өөр оршихуйд төрнө гэдэг туйлын хэцүү. Энэ тамд тэсгим хүйтэн устай далайд харгис догшин мангасууд гадаргуу доор нь байдаг бол дээр нь жихүүдэс хүрэм төрөл бүрийн тамлах хэрэгслүүд бий.

Тамд олон лам гэлэнмаа нартай учирсан нь

Тэнд очсон үй олон сүнснүүд дотор нагац эгч минь байсанд би туйлын ихээр цочирдов. Түүнийг үхэр-толгойтой, морин царайтай чөтгөрүүд чирч, биеийг нь тасралтгүй тастаж, зүсэж байснаас болж энд тэндгүй мах, цус үсчсэн байв. Хэн нэгэн зугтах гэж тэмцвэл тэднийг шууд л дээр өлгөөтэй төмөр дэгээгээр зоож, хэдэн хэсэг болгон тастаж байлаа. Би нагац эгчийгээ дуудах гэж оролдсон ч эндхийн сүнснүүд ямар ч чихгүй мэт юу ч сонсохгүй байв. Хуучин дэглэмийн үед нагац маань амьд байхдаа Камбож улсаас хар тамхи зөөж, эх орондоо зардаг байсан юм. Тэр маш их мөнгөтэй, байр байшинтай, олон машинтай, тансаг амьдарч, хүүхдүүд нь ч мөнгө цацдаг байв. 1975 оны дараа үйлийн үр нь түүнийг гүйцэж, эд баялаг нь юу ч үгүй үрэгдэж, үр хүүхдүүд нь ачлалгүй болж, өөр газрууд руу явцгаасан. Түүнийг өөд болоход авс авах ч мөнгө байгаагүй. Гэвч эгэл ертөнцийн хүмүүс энэ үйлийн үрийн шийтгэлийн өчүүхэн хэсгийг л харж, доод тамд хэдэн сая, эсвэл хэдэн тэрбум дахин илүү шийтгэл хүлээдгийг мэддэггүй.

Хуурамч бясалгагчид хүнд шийтгэл хүлээдэг

Миний дараагийн очсон шорон болбоос Агуу Аюуш гэдэг нэртэй. Нэрийнхээ дагуу энэхүү шорон нь бусад шоронгоос хавьгүй илүү том бөгөөд тайлбарлахын аргагүй бараан, жихүүдэс хүрэм уур амьсгалтай. Энэ шорон нь Буддын, Христийн, Исламын гээд бусад олон шашны хуурамч лам нарт зориулагдсан. Үүнд олон зуун төрлийн нүгэл багтана. Жишээ нь: Жинхэнэ ламыг загнах, нийтийн мөнгө, эд хөрөнгийг буруугаар ашиглах, сахил болон ёс суртахууны зарчмаа зөрчих, гэр бүлийн гишүүдээ хийдэд өндөр албан тушаалд тавих, ашиг хонжооны төлөө лам болж, дүр эсгэх, ашгийн төлөө хуурамч хийд барих, Буддагийн сургаалыг буруу тайлбарлах, хүмүүсийг үнэнд сохлох гэх мэт нүгэл үйлдэгсэд багтана.

Хүндэт цолонд өргөмжлөгдсөн 70 орчим настай, шар нөмрөг өмссөн нэгэн ламыг Чөтгөрийн Хаад надад харуулсан бөгөөд тэрээр хурц үзүүрүүдтэй орон дээр суун, гар хөлийг нь ноход хазалж, нүдийг нь хэрээнүүд тоншиж, цусандаа хутгалдсан байдалтай байлаа. Тэрээр Буддын сургаалуудыг буруу орчуулж, ихэвчлэн буруу тайлбар хийж, жинхэнэ лам нар руу ихэд дайрч давшилдаг байж. Түүнээс гадна тэр өргөл барьцыг хувьдаа ашиглаж, хамаатан саднуудынхаа нэр дээр байшин худалдан авч, хүнд үйлийн үр тарьжээ.

Намайг төрөл бүрийн тамаар дагуулан явсныхаа дараа Чөтгөрийн Хаад эхний газарт аваачихад би Авалокишвара Бодисадва, Кситигарба Бодисадва, Күнди Бодисадва гуравт хүндэтгэлтэйгээр мөргөсөн. Мөргөсний дараа Бодисадва нар намайг Буддагийн Нэрийг уншиж, Тэдний зааварчилгааг дагаарай гэсэн юм. Би өөрийгөө агаарт хөвөн, хүний ертөнцөд эргэн ирээд биедээ орохыг харсан. Үд дундын үед тамыг туулсан аймшигт аялал маань өндөрлөсөн.

Маш олон түүх бий! Зөвхөн гэлэнмаа ч биш, гэлэнмаа хүн худал хэлэхгүй учраас та нарт жишээ татсан юм. Зарим лам, гэлэнмаа нар өөрсдийн ашиг сонирхлын төлөө худлаа ярьдаг. Яагаад гэдгийг нь би мэдэхгүй. Тэд Буддын шашныг үнэхээр судлаагүй байдаг. Тэд үйлийн үрээс айдаггүй. Эсвэл тэд өөрсдөө тамаас ирсэн юм уу Марагийн хүүхдүүд байж магадгүй юм. Учир нь тэр Бурханы шашныг устгахын тулд өөрийн хүүхдүүдийг лам, гэлэнмаа болгон илгээнэ гэж тангарагласан. Эс бөгөөс тэд ийм зүйл ярихгүй байх байсан юм.

Учир нь Буддын шашинд Авид Бурханы Орон маш их алдартай. Олон хүн их зүйл хийж чадахгүй учраас зөвхөн Авид Бурханы Нэрийг уншдаг юм. Яагаад гэвэл Тэр хязгааргүй Гэрэлтэй, Түүний Гэрэл нь хаа сайгүй, тамд хүртэл тусдаг. Гэвч тамд байгаа хүмүүс харж чаддаггүй. Авид Бурхан алдартай болохоор, мөн Буддын шашинд тэмдэглэснээр бол Түүний гэтлэгдэх арга нь амархан учраас хүмүүс Түүнд ихэд итгэдэг. Тэд “Авид Бурхан” хэмээн зогсолтгүйгээр, нэгэн үзүүрт сэтгэлээр уншиж, Шагжамуни Буддагийн тайлбарлаж өгсний дагуу Түүний Орныг дүрсэлж төсөөлнө.

Учир нь Шагжамуни Будда нэг удаа нэгэн Хатны залбиралд хариу болгон, түүнийг өрөвдөж, Өөрийн Гэрлэн Лагшныг ашиглан, хатны хоригдож байсан шорон руу ороод Авид Бурханы Алдрыг унших аргыг түүнд зааж өгсөн тул хатан өөд болсныхоо дараа гэтэлсэн юм. Тэд Авид Бурханы Орны өөр өөр түвшинд төрөл авч, цагийн эрхэнд хамгийн доодоос нь хамгийн дээд түвшин хүртэл явна. Энэхүү Бурханы Нэрийг уншиж, Түүний Ариун Орныг дүрслэн төсөөлж байхдаа хэр чин сэтгэлтэй, хэр төвлөрч байхаас тань хамаардаг.

“Түүнд мөргөснийхөө дараа Хатан хаан Вайдэхи толгойгоо өргөн, Шагжамуни Будда руу, Ялж Төгс Нөгчсөн Нэгэн рүү харав. […] ‘Надад төрөл авч болох ямар ч зовлонгүй, ямар ч уй гашуугүй орныг үзүүлнэ үү хэмээн Ялж Төгс Нөгчсөн Танаас би гуйя. […]’ Тэгтэл Ялж Төгс Нөгчсөн Нэгэн Вайдэхид хандан ‘Авид Бурхан холгүй байгааг Та мэдэх үү? Бодлоо үүнд төвлөрүүлж, тэрхүү Буддагийн Орныг бясалгаарай.’ гэжээ. […] ‘Энэхүү эрдэнийн орны бүс нутаг бүрд таван зуун котис (тавин тэрбум) эрдэнийн асар бий бөгөөд дотор нь тоолшгүй олон Дагина Диваажингийн хөгжим тоглоно. Тэнгэрт мөн Диваажингийн эрдэнэт дарцгууд дээр байдаг шиг хөгжмийн зэмсгүүд хөвж, хөгжимчидгүйгээр аяндаа өөрсдөө Ая эгшиглүүлдэг. Эгшиг бүр нь Будда, Ном, Хуврагийн Чуулганыг санаж, ухамсарлахын ач буяныг тунхаглана. Энэхүү бясалгалыг гүйцэлдүүлсний дараа энэ нь Хамгийн Дээд Жаргалангийн Орны эрдэнийн модод, эрдэнийн газар шороо, эрдэнийн цөөрмийн ерөнхий ойлголт гэгддэг. Энэ нь нийлмэл төсөөлөл бөгөөд үүнийг зургаа дахь бясалгал хэмээнэ. Эдгээр зүйлийг ойлгож ухаарсан нэгэн тоолшгүй эрин галавт үйлдсэн туйлын хүнд, нүгэлт үйлийн үрээсээ салж, өөд болсныхоо дараа тэрхүү Оронд төрөх нь гарцаагүй юм. […]’” ~ Амитаиюрдхьяна судар

Авид Бурхан бол хамгийн их хайрлагдсан Будда нарын нэг. Тиймээс Буддын шашны лам хүн байж, Авид Бурханы Орон байдаггүй гэж ярьж байвал хүмүүст үүнд тань яаж хандахыг мэдэхгүй юм. Би бол энэ ярианы чинь эсрэг байна. Ямар ч утгагүй хог. Утгагүй зүйл. Худал. Буддагийн эсрэг! Ингэвэл Авид Бурханыг үл хүндэтгэж буйгаас гадна бүх Будда нарыг, бүхий л Буддын шашинтнуудыг, Шагжамуни Буддаг үл хүндэтгэсэн үйлдэл болно. Тэр өөрөө (Тхик Нят Тү) Шагжамуни Буддагийн нэр дор лам болж, олонд танигдаж, өөрийг нь дагадаг Буддын шашны сүсэгтэн олны итгэлийг хүлээсэн. Энэ бол Буддын шашныг бүхэлд нь үнэхээрийн үл хүндэтгэсэн үйлдэл.

Тэгэхээр орчин үед хүмүүс ямар гээч лам нар болсныг би үнэхээр ойлгохгүй нь. Та нар өөрсдөө дүгнэ дээ. Би үнэнийг л хэлье. Тэр эрхэм Тхик Нят Тү хэлсэн. Та нар ярьсныг нь уншиж болно. Тэр бас олон нийтийн өмнө хараал хэлдэг. Үнэн шүү. Би шүүмжилмээргүй байна л даа. Зүгээр л үнэнийг хэлэх гэсэн юм. Та нар ютюбээс, интернэтээс харж болно. Би санамсаргүй харсан. Мөн багийнхны маань зарим нь хэвлээд, намайг уншиг гээд өгсөн байсан. Тэд дахиад олж чадвал түүний ярьсан зүйлийн заримаас гаргаж болох юм. Бүр дагалдагч нартаа хэрхэн секс хийх талаар хүртэл заадаг. Ийм зүйлийг лам хүн заах шаардлагатай гэж үү? Орчин үед хүмүүс үүнийг хаанаас ч унших боломжтой.

“Цочирдом мэдээ”-нээс эшлэв ; Хүмүүс толгой дээр нь б*, толгой дээр нь б*, Буддын шашны толгой дээр нь б*, лам, гэлэнмаа нарын толгой дээр б*, Буддын шашинд суралцаж, бясалгадаг хүмүүсийн толгой дээр б*.

“Хуурамч лам Тхик Нят Түгийн бэлгийн харьцааны талаарх яриа”-наас эшлэв : Үйлийн үрийн хувьд бэлгийн дур хүслээ хангахын тулд хэрэгсэл ашиглавал энэ нь нүгэлд тооцогдохгүй. Будда ч үүнийг нүгэл гэж үзээгүй.

Бүгд төрөөгүй байхаас өмнө хүртэл ийм зүйл байсан. Энэ гараг гэдэг зүйлийг бид мэдэхээс өмнө ийм зүйлсийг хүмүүс яахаа мэддэг байсан. Ийм зүйлсийг лам хүн хэлэх шаардлагагүй. Тэр зүгээр л юу ч хамаагүй ярьдаг. Энэ бол миний ойлголтоос хэтийдсэн зүйл. Гэвч Буддагийн хэлсэнчлэн энэ Цөвүүн цагт лам нар лам биш.

Photo Caption: Ноорхой ч гэсэн Таныг хамгаалж байна!

Зураг татаж авах   

Дэлгэрэнгүй үзээрэй
Бүх хэсэг  (5/9)
Дэлгэрэнгүй үзээрэй
Хамгийн сүүлийн бичлэгүүд
38:04
2024-12-20
145 Үзсэн
Шэйр
Шэйр хийх
Шигтгэсэн видео
Эхлэх
Татаж авах
Гар утас
Гар утас
iPhone
Андройд
Гар утсаар үзэх
GO
GO
Prompt
OK
Апп
QR кодыг уншуулна уу, эсвэл татаж авах зөв утасны системийг сонгоно уу
iPhone
Андройд