Хайх
Монгол хэл
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
Гарчиг
Тайлбар
Одоо үргэлжлүүлэн
 

“Махакашьяпа-н (веган) түүх” 10-ын 9-р хэсгийг

Дэлгэрэнгүй
Татаж авах Docx
Дэлгэрэнгүй уншаарай
Тэгэхээр жинхэнэ Их Багшийг олох үнэхээр хэцүү. Марва Мял Богдыг зодсон шиг та нарыг зодохгүй байж агшин зуурын гэгээрлийг би шавь нартаа өгсөн шиг шууд өгнө гэж найдъя. Та нарын азаас хамаарна. Гэхдээ гол шалгуур бол Диваажингийн Гэрлийг харж, Диваажингийн Дуу хоолой, Бурханы Үгийг, Буддагийн сургаалыг шууд сонсож байх ёстой юм. Тэр л шалгуур нь.

Яагаад гэвэл өөрийн шашны тогтолцоог хайгаад л, номлогч, лам, мулла, имам, зөнч, өөр юу ч гэж нэрлэнэ вэ түүнийг л хайгаад байвал урам хугарч мэдэх юм шүү. Учир нь би тэрхүү гол өөр хаана ч урсаж байж болно гэсэн дээ. Нэг газраа л цаг үргэлж байна гэж үгүй. Хэсэг хугацааны дараа газарт шурган үгүй болж, дараа нь өөр хаа нэгтээ гарч ирнэ. Гэгээрэл бол хайж байгаа зүйл тань шүү дээ. Танд гэгээрэл хайрлах тэр хүний гадаад дүр төрх бол биш юм шүү. Магадгүй адилхан нэг шашны системд байж мэднэ, нэг газраа байж мэднэ, гэвч тийм байх албагүй.

Тэгэхээр үнэхээр гэгээрлийг хүсэж, эгэл даруу, чин сэтгэлтэй, хүсэл тэмүүлэлтэй байх ёстой. Та нарыг бэлэн болсон үед Их Багш гарч ирнэ, Бурхан та бүхэнд ямар нэг байдлаар Их Багшийг шууд эсвэл шууд бусаар харагдуулна, өөр хэн нэгнээр ч юм уу, ном, зурагт, радио, СD-ээр дамжуулан харуулна. Хүсэж тэмүүлсэн сэтгэлдээ та нар зөн совинтой, чин сэтгэлтэй байвал Их Багшийг олох болно, эсвэл Их Багш та нарыг олно.

Нэгийг олсныхоо дараа Түүнээс бүү холдоорой. Түүнтэй хамт байж, зөвхөн Их Багшийн хэлсэн зүйлийг л дадуулаарай, илүү ч үгүй, дутуу ч үгүй. Нөгөө тал руу бүү хар, ногоон зүлэгтэй, тав тухтай өөрийнхөө талд л байрлаарай. Хэдийгээр хөршийн тань зүлэг илүү ногоон мэт харагдавч үгүй байж мэднэ. Хий хуурмаг байж мэднэ, нөхцөл байдал эсвэл та нарын хүлээлт тийм байж мэднэ. Элсэн цөлд заримдаа алс холыг харахад нуур юм уу цөөрмийн ус хардаг ч очоод үзэхэд юу ч байдаггүй. Ердөө л нэг халуун элсэн цөлийн зэрэглээ төдий. Заримдаа замд, засмал зам дээр тэгж харагддаг, цөөрөмтэй ус урд байгаа мэт харагдавч, яваад очиход хуурай, юу ч үгүй байдаг.

Би ямар ч текстээ урьдчилж бичдэггүй болохоор, надад бас ямар ч бичээч байхгүй болохоор миний санаж байгаа зүйл хэдий АБВ гэсэн дараалалгүй ч ойлгоорой гэж хүсье.

За одоо эргээд бясалгалын аргын тухай ярилцъя, та нарт гэгээрлийг дамжуулж чаддаг, эхэн үед тань Энергиэсээ хуваалцаж үсрэлт өгдөг Их Багшийн тухай ярилцъя. Хэрэв та нар зөвхөн Буддагийнх шиг огоорол нь гэгээрэлд хүргэдэг гэвэл дахин бодоорой. Тийм биш. Үгүй бол Будда өөрийгөө бараг л өлбөрүүлдгийн даваан дээр огоорлыг дадуулж байж яагаад гэгээрээгүй байдаг билээ. Тэр сэрээд юмст туйлширч биш дундаж зам мөрөөр хандаж эхлэхэд гэгээрдэг, өөр Их Багштай болж эсвэл өөр шийдэмгий байдал, өөр бясалгалын аргатай болсон.

Өөрийгөө өлбөрүүлж, шийтгэдэггүй, бие махбод тань танд ямар ч гэм хийгээгүй. Бие бол Бурханы хийд. Бид хүндлэх ёстой, сайн харж хандах учиртай, тэгснээр энэ нь бидэнд энэ төрөлд гэгээрэхэд тусална. Яг л тэрэг чирдэг морь-хүн шиг юм. Та нар түүнийг зүгээр л нэг амьтан-хүн гэж бодовч, түүнгүйгээр тэрэг тань хөдлөхгүй, өөрийг тань хааш нь ч хүргэх боломжгүй, эсвэл тэргээрээ найз нөхөд, хамаатан саднуудыг тань авч явах боломжгүй. Үүнтэй адилаар бие маш чухал. Бүү сүйтгэ. Үүний дорд хүсэл, эсвэл эго-ны араас бүү гүй, харин сайн харж хандаж, ямар учиртайг нь ойлго. Тэгээд үүнийгээ ашигла, хүндэл. Бие бол Буддагийн хийд. Христийн шашинд үүнийг Бурханы хийд, Бурханы сүм гэдэг. Тиймээс сайн харж хандаарай. Будда хүртэл буруу дадлаар бясалгаж, бараг үхлийн эрмэгт тултлаа огоорлыг дадуулсан. Буруу дадал бясалгалаас болоод тэр Тэр бараг л үхсэн, бие махбоддоо хангалттай шим тэжээл өгөөгүй. Олон хүмүүс тэгдэг, ба харамсалтайгаар өөд болдог. Саяхан бас тийм. Нэг хүн юу ч идэхгүй байх гэж үзээд өөд болчихсон.

Агааран хооллолт- яаж тэгэхийг мэддэг байх ёстой, мэргэжлийн зааварчлаг байх ёстой, үгүй бол бүү турш. Би залуухан, түргэн зантай нэгэн байсан учраас Хамба лам намайг их идэж байна гээд, “Нэг хоол нь гурван хоолтой дүйхүйц” гэж хэлсэн - гэвч энэ нь худлаа. Ямартай ч хамаагүй, үнэн байлаа ч, тэгээд юу гэж? Гэвч тэр тэгж хэлсний дараа би юм идэхээ зогсоосон. Тэгтэл тэр сандарч, хэсэг хугацааны дараа сандарч, асуугаад байж билээ. Гэхдээ би зүгээр байсан. Хийдийн ажлаа үргэлжлүүлэн хийсээр, түүний хураагуурт ярьсан зүйлсийг цаасан дээр буулгасаар байв. Надад юу ч болоогүй. Огтхон ч сульдаагүй, өвчлөөгүй, ямар ч хоол идэхийг хүсээгүй, тэдэнд хоол хийж өгч, нүдний минь өмнө дандаа хоол хүнс байсан ч идэх хүсэл төрөөгүй. Хоол идэх хүсэл огт төрөөгүй. Би энэ дэлхийд байдаггүй мэт, яг л үүлэн дээр алхаж буй мэт байв. Бүх зүйл хөнгөн, үнэхээр хөнгөн байсан учраас аз жаргалгүй байх боломжгүй. Гэвч тэгээд би юм идээд эхэлсэн бөгөөд эхний хоол нь яг л сүрэл шиг амтагдсан. Хоол шиг амтагдаагүй. Би үүрд үргэлжлүүлсэн ч чадахаар байсан юм, учир нь надад юу ч болоогүй, би тийм удаан агааран хоолтон байсан, юу ч болоогүй. Гэвч эцэст нь бууж өгсөн дөө. Зүгээр л уйдсан, агаараар хооллохоо үргэлжлүүлэхэд сонирхол татах зүйлс хангалттай

байгаагүй. Ус ууж бас болно, ус уувал усан хоолтон болдог. Эсвэл жимсэн хоолтон - дандаа агааран хоолтон байх албагүй. Бас хоол идэхгүй амьдрах боломжтой. Гэхдээ бэлтгэх ёстой. Маш их сул дорой болж мэдэх юм, эсвэл буцаад өдөрт нэг хоол иддэг болоход эсвэл түүнээс өмнө надад ямар ч асуудал байгаагүй. Амьдарч байсан ч яг л биегүй мэт байв. Алхаж байсан ч би хөлгүй байгаа мэт байв. Ярьж байсан ч ингэх ам байхгүй мэт. Үнэхээр инээдтэй нөхцөл, тайлбарлах хэцүү. Энэ хэдэн өдөр би юу ч идээгүй ч зүгээр байв. Тэгээд дараа нь Их Багш дахин гарч ирэхэд би, “Өө ийм учиртай байж. Их Багшид мөнгө хэмнэхэд нь хоол хэрэгтэй байх, тэгээд намайг идсээр байхыг хүсээгүй байх. Тэр намайг ичиж, гэлэнмаа болохыг хүсэхгүй болно гэж бодоод тэгж шоглож. Тэгээд тэнд авчирсан ламаараа намайг орлуулах гэж байна.” гэж бодсон юм.

Буддатай хамт туйлширсан огоорлыг дадуулж байсан таван бясалгагчид байсан, тэд туйлширсан огоорлыг дадуулж, хэдхэн гүнждийн үр идэж, өдөрт жаахан л ус ууж өдөр бүр тэгж амьдардаг байв. Тэгээд тэд Буддаг үнэхээрийн сул дорой юм, дундаас нь ингэж орхиж байдаг тун тоогүй хэмээн дорд үзэж байлаа. Гэвч Будда өөр аргыг дадуулаад, Будда болж чаддаг. Тэгтэл нөгөө тав нь тэрхүү огооролдоо хүлэгдсэн хэвээр, энэ арга нь гэгээрэлд хүргэж, гэтэлгэнэ гэж итгэсээр байдаг. Энэ нь буруу, огтхон ч буруу. Юу ч идэхгүй байлаа ч гэгээрч чадахгүй байх боломжтой. Их Багштай байх ёстой бөгөөд тэгээд хэсэг хугацаанд бясалгаж байж өөрөө хийнэ. Тэгвэл Их Багш та нарыг харж байх шаардлагагүй болно.

Огоорлыг дадуулсан хэвээр байсан таван хүн ямар ч гэгээрэлд хүрдэггүй, улам бүр илүү бухимдаж, улам л жингээ алдаж, үргэлжлүүлэх урам зориг нь мохож, их л шаналж байв. Тэгэхээр огоорлоо гээд Буддагийн хутагт хүргэхгүй, гэгээрэлд хүргэхгүй. Будда тэр тавтай ярьж, тайлбарлаж, шашны номыг тэдний шашнаар тайлбарласны дараа Будда магадгүй яг тэнд нь авшиг хүртээсэн байх. Тиймээс тэд асар өндөр гэгээрэлд хүрдэг. Тийм учраас тэд Будда маш их талархаж байв. Бүх сайн шавь нар Их Багшдаа талархалтай байдаг, яагаад гэвэл Их Багш нар нь үнэхээр ч тэднийг гэтэлгэдэг.

Будда энэ таван огоорогч нарт заасны дараа тэд бас гэгээрэлд хүрч Буддаг дагах болсон. Тэгээгүй бол Будда зөвхөн ярих нь хангалтгүй. Тэр цусан угсаагаа, Энергиэ тэр таван хүнд өгөх ёстой. Мэдээж, Буддагийн дэргэд олон авшигтнууд байх тусам Их Багш илүү үйлийн үрээр зовно. Зарим Их Багш нар үүнээс болоод үхдэг. Зарим хэт муу шавь нар орооцолдон орж ирвэл, эсвэл хэт олон хүн байвал зарим Их Багш нар газар дээрээ үхдэг. Гэхдээ нөхцөл байдлаас хамаарна. Зарим хүмүүс үнэхээрийн сайн сүнслэг сүсэг бишрэлтэй байдаг. Тэгээд заримдаа тэр Их Багштай санамсаргүй уулзаж, зурвасхан харахын төдийд амар тайван өөд болж, там руу явах биш Диваажин руу явдаг, эсвэл очих ёстой байсан доод төвшиндөө очдоггүй. Яагаад гэвэл Их Багш хэмжээлшгүй Хүчтэй бөгөөд хүссэн нэгнээ адислах боломжтой.

Photo Caption: Эмзэг Байж Болох ч Гэрэлтэх Хэвээрээ, Хайрын Гэрэл.

Зураг татаж авах   

Дэлгэрэнгүй үзээрэй
Хамгийн сүүлийн бичлэгүүд
35:22
2024-12-21
119 Үзсэн
Шэйр
Шэйр хийх
Шигтгэсэн видео
Эхлэх
Татаж авах
Гар утас
Гар утас
iPhone
Андройд
Гар утсаар үзэх
GO
GO
Prompt
OK
Апп
QR кодыг уншуулна уу, эсвэл татаж авах зөв утасны системийг сонгоно уу
iPhone
Андройд