Таны амьдралын мөн чанар болох сүнс тань сүр жавхлантай, агуу чанартай, цэвэр ариун, төгөлдөр, гэгээн байдаг учраас та нартай энэ тухай ярьж буйдаа би баяртай байна. Сүнс бол энэ ертөнц болоод үл үзэгдэх ертөнцийн юунд ч бохирдоогүй. Гэхдээ гол нь доод түвшний оршихуйн бие махбодод хүлээтэй, бодол ухааны хяналтад байдаг юм. Иймд та нарт өөрийн агуу гайхам мөн чанараа санах маш хэцүү байдаг. Тэгээд л би та нарт дахин дахин үүнийг хэлээд байгаа юм. Тэгсэн ч та нарт ойлгохоор хэлж чадахгүй байгаа бол өөрт тань тусалж чадахуйц, аль нэг шашны хэн нэгэн Их Багшийг эрж олоорой. Та нарт миний одоо хэлэх зүйл бол Као Даи-измд очлоо гэхэд тэрхүү сүмээс, тэрхүү хийдээс өөрт тань туслах Сайн Нэгнийг, Цэвэр Ариун Уламжлагчийг олох юм сан гэсэн зөн совингоо, залбирлаа, чин сэтгэлийн хүслээ дагах учиртай. Христийн шашинд ч мөн адил та нар тэрхүү хоосон зүрх сэтгэл, хоосон хайр бүхий өмсгөлтнүүдийн дундаас Гэгээнтнийг олох хэрэгтэй болно. Эмх замбараагүй, сүйтгэгч ертөнцийн дунд өөрийн сүнсийг даатгах Бурханыг эрэн хайж, шороон дундаас ховор эрдэнэ, алмаас чулууг хайж олох хэрэгтэй болно. Байж болох хамгийн сайн Као Даин хийдэд очиж, Као Даи-измын байж болох шилдэг уламжлагчийг эрж олоорой гэж би хэлсэн дээ. Као Даи гэдэг нь “Дээд Ертөнц” гэсэн утгатай. Та нартай ярьсны дараа би үүнийг олж мэдсэн юм л даа. Тэгээд би “Үүнийг англиар юу гэж хэлэх вэ?” гэж бодсоор байв. “Као” гэдэг нь “Өндөр” гэсэн үг. “Даи” гэдэг нь бараг өндөрлөг гэсэн утгатай. Гэхдээ нийлээд англиар “Дээд Ертөнц” гэж байгаа юм. Би ингэж л орчуулж чадах байна. Сургаал номын тань гүн гүнзгий мөн чанарыг энэ үгэнд багтааж чадаагүй бол энд байгаа бүх Гэгээнтэн намайг өршөөж хайрлана уу. Энэтхэгийн Беас, эсвэл Беасын урсгалуудын Их Багшийг олж болно. Тэдний залгамжлагчид Тэдний Хүчийг, Тэдний Адислалыг тээсээр байгаа. Та нар Тэдэнд итгэж болно. Беас – Б-Е-А-С хэмээх Беасын Үндэслэгч, Дээрхийн Гэгээн Соамижи Махараж Жигээс эхлээд Их Багш Баба Саван Сингх Жи, Сант Кирпал Сингх Жи хүртэл уламжлагдсан ном залгамжлагчдын бүлэг байдаг. Тэд бол шударга Их Багш нар. Тэд яагаад ч та нарыг хохироохгүй. Яагаад гэвэл Тэд нөхцөл болзолгүй хайрын уламжлалаа гүн биширч дагадаг. Тэдэнд итгэж болно. Өөртөө аль ойр уламжлалд хандаж болох юм. Мөн Хоа Хаоизм байж боно. Ау Лак (Вьетнам)-ын Хоа Хаоизм бол бас шинэ бөгөөд Их Багшийнх нь Адислал байсаар байгаа. Аулак (Вьетнам) Буддизм Дао Дуад та нар хандан, нэгдэж болох юм. Учир нь Их Багш Нгуен Тянь Нам, Их Багш Хуень Фү Сө, Нго Минь Чиеу, Минь Дан Куан нарын бүлэг бас байгаа. Минь Дан Куан бас уламжлалтай. Тэд Ау Лак (Вьетнам)-т урт удаан хугацаанд номыг дадуулсаар ирсэн. Тэд чадах чинээгээрээ л дадуулж ирсэн. Тэдний Энерги, адислалын Энерги сүсэгтнүүд нь байсаар байгаа. Иймд тэдэнтэй нэгдэж бас болно. Тэгэхээр та нарт олон сонголт бий. Та нарын өмнөөс баяртай байна. Ийм уламжлалт шашны бүлгүүд байгаад маш их талархаж байна. Өөртэйгөө барилдлагатайг олж сонгоод, бүхий л зүрх сэтгэл, бодол оюун, сүнсээ зориулах аваас би тун их баярлаж, талархах болно. Нэг бүлгийг сонго. Тэд бүгд та нарт тусалж чадах тул нэгийг л сонгосон нь дээр. Гагцхүү өөрийгөө бүрэн зориулж, өдөр бүр чин сэтгэлээсээ өршөөл эрэн, сүнсээ гэтлээсэй хэмээн гуйгаарай. Итгэл найдвар бий шүү л гэх гэсэн юм. Энд дурдсан эдгээр шашны сурвалжуудыг дагавал та нар бүрэн гэтэлнэ гэсэн баталгааг би өгч чадахгүй л дээ. Энэ нь та нараас, та нарын үнэнхүү гэтлэх юм сан гэсэн чин сэтгэлээс, энэ дэлхийн аюултай цаг үед сүнсээ аврах юм сан гэсэн чин хүслээс бас хамаарна. Хэрэв та Христийн шашинтан бол Эзэн Есүс Христийн нэгэн адил веган байхыг бас хичээгээрэй. Хэрэв Буддын шашинтан бол Шагжамуни Буддатай адил веган байхыг хичээгтүн. Мөн Эзэн Есүс Христийн үгэнд итгэ, Буддагийн үгэнд, итгэж, ойлгодог Гэгээнтнүүдийнхээ үгэнд итгээрэй. Бас та нар И-Куань Таог туршаад үзлээ гэхэд ядаж л өөрсдийнхөө нэгэн адил нигүүлсэнгүй хүмүүстэй учирна. Тэд бол веган эсвэл/ба цагаан хоолтнууд. Яг одоо санаж байгаа маань энэ. Миний мэдэхээр энэ. Өөр хаа нэгтээ, нууцлагаар, дэлхийн хаа нэг газар шашны өөр итгэл бишрэлүүд байж мэдэх бөгөөд надад мэдэж авах боломж гараагүй байж болно. Та өөрийн зөн совиндоо, зүрх сэтгэлдээ итгэж, Оройн Дээд Бурхан өөрийг тань замчилна гэдэгт итгээрэй.
Цаг хугацааны эхэн үеэс л, эсвэл цаг хугацааны төгсгөлөөс дотоод Диваажингийн Гэрэл Аялгуу үргэлж байсаар ирсэн, үүрд байсан. Харин нууцыг нь тайлахад Их Багш хэрэгтэй байдаг юм. Тэгээд та бүхэн мэдэж, харж, шууд сонсох болно. Шууд Диваажинд очно. Тэгээд тэндээсээ улам цааш дэвших болно. Учир нь зөв аргагүйгээр, өөрийнхөө Эх үүсвэрийг санах маш хэцүү. Арга үгүй Арга, тэр нь... өө хөөх, энэ ертөнцөөс хэтийдсэн, хүний хэлнээс хэтийдсэн, ямар ч төрөлтний төсөөллөөс хэтийдсэн арга. Үүнийг төсөөллөөрөө ч юм уу шахсанаараа, эсвэл залбираад авчихдаг юм биш. Залбирч байхдаа Диваажингаас тодорхой хэмжээний тусламж авдаг ч гэгээрэл дотоодод тань байдаг. Ямар ч Диваажин үүнийг гаргаад та бүхэнд өгч чадахгүй. Үл үзэгдэх аргаар үүнийг та бүхэнд нээгээд өгөх мэргэжилтэн л хэрэгтэй. Эдгээр нь хүчээр, эгэл ертөнцийн хүчээр нөлөөлж болдог зүйл биш. За, тийм. Өөр зүйлийн талаар яръя. Мөн Хааны хувиар ард түмэндээ хүссэн шигээ тусалж чадахгүй байгаадаа Өөрийгөө бүү зэмлэ. Энэ дэлхийд урхи занга, энэ дэлхийн нөхцөл байдал хүнийг яах ч аргагүй, хүч чадалгүй болгодог. Зарим нэг татвараа үгүй хийж, эсвэл бууруулж, эсвэл дахиад эмнэлэг барьж, хүүхдүүдийнх нь боловсролыг үнэгүй болгож ч юм уу тэдэнд туслах боломжтой. Гэвч байгалиас зохицуулсан зүйлст туслах боломжгүй. Жишээ нь: үер, аймшигт үер, олон хүний аминд хүрч, ургацыг нь сүйтгэж, хайртай хүмүүсийг нь хороодог хар шуурга гэх мэт. Үүнийг Та яах ч аргагүй. Зарим нэг бодит байдлаар л Та туслах боломжтой. Тухайлбал бүхнээ алдсаных нь дараа тэдэнд мөнгө, хоол хүнс өгч, яаралтай тусламж үзүүлэн, хоосон сургууль ч юм уу зарим газрыг нээж, хэсэг хугацаанд хоргодуулан байлгаж болно. Гэвч үерийг зогсоох боломжгүй. Шуургыг, газар хөдлөлтийг зогсоох боломжгүй. Яагаад гэвэл Танд тийм хүч үгүй. Учир нь Танд хэлсэнчлэн Танай улсын аз жаргал, амар амгалан, хөгжил дэвшил дэлхий дээрх бусад олон улс орноос хамааралтай байдаг. Үүнийг Та яах ч аргагүй. Дэлхийн хүмүүс бүхэлдээ өөрчлөгдөхгүй бол үүнийг Та өөрчлөх боломжгүй. Үнэндээ өөрчлөх зүйл үгүй л дээ. Харин бид анхнаасаа зөв шударга замаар замнах учиртай байсан ч хүмүүс л замаасаа хазайчихсан. Энэ дэлхий сөрөг хүчинд харьяалагддаг болохоор, мөн тэдний удирдлагад байдаг бүхий л сүнсэнд тэд ихээхэн нөлөөтэй учраас тэр юм. Тэд биднийг ямар ч юм шалтгаанаар, эсвэл ямар ч шалтгаангүй өдөр шөнөгүй завгүй байлгаж, хэрэгцээт жижиг юм болгоныхоо төлөөсөнд үргэлж талхигдахад хүргэдэг. Үхэн үхтлээ талхигдсан ч багадна! Бүр үр хүүхдээ хүртэл өртэй болгож үлдээх нь бий! Тэгсэн атлаа нөгөө ертөнц рүү юугаа ч авч явж болдоггүй! Тэд эндээс хэзээ ч, ямар ч сүнсийг чөлөөлөхийг хүсдэггүй. Тэр хооронд маш олон уруу таталт гэх мэт зүйл байдаг агаад төрөл бүрийн сэтгэл татам сэдвүүд, үйл явдлууд болж, та нарын, хүмүүсийн эргэн тойронд төрөл бүрийн аз жаргал өгөгч төрлийн жүжиг болж, тэднийг төөрөлдүүлэн, иймэрхүү урхинд унагадаг. Улмаар тэд үүнд дасаж, донтдог учраас үүнээсээ гарч чаддаггүй. Ингэж л тэд энэ бодит оршихуйн сөрөг хүчний удирдлагад үүрд ордог. Учир нь эдгээр зарим урхи занга хүмүүст түр зуурын баяр баясал, аз жаргал, тав тух авчирлаа ч эдгээр сэтгэл татам зүйл, энэ дэлхийн уруу татам дүр төрх цаанаа, далдуур илүү хор хөнөөл бий болгож байдаг. Тийм учраас олон хүн гэгээрэлд хүрч чадалгүй, гэтлэгдэж чадалгүй энэ зовлонт ертөнцийн далайд ахин дахин эргэлдсээр байдаг. Нэг лам бий. Энэ түүхийг бид Суприм Мастер Телевизээр гаргаж байсан. Түүнийг Куань Жин гэдэг. Тэр уг нь ямар ч зовлон үгүй, зөвхөн гэгээрэл л байдаг Авид Бурханы Орноос ирсэн. Тэр ертөнцөд зөвхөн аз жаргал, баяр баясал л байдаг. Христийн хэллэгээр бол үүнийг Өндөр Диваажингуудын нэг гэж хэлж болно. Гэтэл тэр энэ дэлхийд бууж ирсэн. Энэ дэлхийгээс явахаас нь өмнө, бүр явсных нь дараа ч хүртэл түүнд Шү Юүнь буюу Хү Вань хэмээх нэгэн агуу Их Багш байсан. Харин түүний төвшин хэт доогуур хэвээр байгааг тэр хардаг. Авид Бурханы Диваажинд олон өөр өөр төвшин байдаг агаад тэрээр өөрийгөө хэт доогуур төвшинд байгааг хардаг. Тиймээс тэр энд бууж ирээд өөрийгөө сайжруулж, засаж залруулан, өөрийгөө шахаж, оюун санааны төвшнөө дэвшүүлнэ гэж бодоод буун ирдэг. Тэрээр хэдийн гэгээрчихсэн, оюун санааны агуу Их Багштай байсан ч энэ дэлхийд бууж ирээд бүхнийг мартчихжээ. Тийм байдаг юм. Энд бууж ирэхэд тань таныг бүрэлзүүлэх, өнгөрсний бүх ой санамжийг тань мартуулах уух зүйл өгдөг. Бүр эхнээс нь шинээр эхлэх ёстой болдог. Тэгээд тэр бууж ирсэн. Тэрээр генерал болж, дайнд аллага үйлдэж, жинхэнэ бясалгагч хэзээ ч үйлдэхээргүй төрөл бүрийн муу зүйл хийдэг. Тиймээс тэрээр 600 жилийн турш ахин дахин төрөл авах ёстой болж эцэст нь л арайхийн лам, Буддын лам болоод Буддын зам мөрөөр үнэхээр чин сэтгэлээсээ бясалгаж, энэрэнгүй, өршөөнгүй, эгэл даруу байж, дотооддоо Буддагийн Хүчтэй холбогдох гэж үргэлж хичээдэг байсан. Азаар тэр өмнө нь гэгээрсэн байсан бөгөөд Авид Бурханы Орон дахь Их Багштайгаа холбоотой хэвээр байсан. Гэвч Тэд түүнийг сургадаг. Түүний хүсэл нь тийм байсан учраас тэд түүнийг Бурханы Оронд буцаан аваачих гэсэнгүй. Тэр өөрчлөгдөхийг хүссэн. Диваажинд илүү дээд байр сууринд очихын тулд, илүү өндөр оюун санааны дэвшилд хүрэхийн тулд өөрийгөө илүү гэгээрүүлэхийг хүссэн. Тийм учраас тэр энд бууж ирэхдээ өөрийгөө илүү сайн хүн болж, сайн үйлс үйлдэн, Буддагийн сургаалыг дадуулснаар удахгүй эргээд Авид Бурханы Оронд очин, дахиад Гэгээнтэн, илүү өндөр Гэгээнтэн болно гэж бодож байв. Гэтэл үгүй, тийм биш байсан. Энд бууж ирээд тэр энэ гараг дээрх бусад бүх харанхуй мунхаг төрөлтнүүдтэй адил болчихсон. Ингэж л тэр 600 жилийн турш асар их, маш их зовсон. Эцэст нь тэр хангалттай зовж, ойлгосон байх. Эгэл ертөнцөд хүртэл түүний гэгээрлийн үр бүдгэрээгүй, устаагүй. Тиймээс тэрээр Буддагийн Адислалын ачаар буцаад зам мөрдөө, илүү өндөр төвшний ойлголтод хүрч чадсан. Арьяабал Будда тусалсан, Өндөр Дээд Авид Бурханы Орноос түүний Их Багшийн Ивээл бас тусалсан. Хэн нэгэн агуу гэгээрсэн Их Багштай бол үнэхээр азтай. Тэр тохиолдолд тэд зовлонт ертөнцийн хүрдэнд эргэлдэж байвч, тамд байлаа ч тухайн Их Багш түүнд амийг нь аврах, сүнсийг нь аврах холбоос өгч, эцэст нь тэр бас гэтлэгддэг, эсвэл гэгээрдэг, аль нэг төрөлдөө өндөр гэгээрэлд хүрдэг. Гэвч Авид Бурханы Диваажинд бусад олон Диваажингийн адилаар цаг хугацаа маш богино. Харин дэлхийд байвал олон зуун жил, эсвэл бүр олон мянган жил болж, улмаар олон зүйлийг мартчихдаг. Энэ хий хуурмаг оршихуйд цаг хугацаа, орон зай үнэхээр хий хоосон. Хэцүү л дээ. Эдгээр нь хийсвэр зүйл учраас эдгээрт хэт анхаараад яах вэ, одоохондоо хэрэггүй. Эрхэм ээ, Эрхэм Дээдэс Та өмнө нь Гэгээнтэн байсан бөгөөд үүнийгээ мартчихсан. Танд сануулаад өгөхийг хичээе. 672 жилийн өмнө Та Диваажинд байсан, Дөрөвдүгээр Төвшний Диваажинд байсан бөгөөд Та Тавдугаар Диваажинд хүрэхийг хүссэн. Тиймээс энд бууж ирээд төрөл бүрийн юмс хийж, олон өөр өөр төрөл авч, өөр өөрөөр төрж байсан. Одоо харин Та улс орныхоо Хаан нь. Би олон нийтэд ил хэлмээргүй байна. Та Гэгээнтэн байсан бөгөөд Таныг R-Y-I-N-S-A-I-N гэдэг байсан. Ryinsain. Харин Таны сүсэг бишрэл бол эрт дээр үед Та Христийн шашны нэг урсгалыг дагадаг байсан. Христийг дахин Диваажинд очсоны дараа. Христийн Сүнс үргэлж Ертөнц дахинтай нэг байдаг учраас та Түүнд залбирч болно. Оройн Дээд Эзэн Бурханд залбираарай, тэгвэл Христ бас танд тусална. Та Христэд, эсвэл Оройн Дээд Эзэн Бурханд залбирч болно. Тэд бол мэдээж Хамгийн Агуу нь учраас илүү үр дүнтэй. Бусад Гэгээнтэн Мэргэд бас агуу ч Оройн Дээд Эзэн Бурхан болон Христээс хүч багатай. Тийм л юм. Оройн Дээд Эзэн Бурхан бол Эцэг. Христ бол цорын ганц Хүү нь, Тэрээр ямар ч төрөл авсан, ямар ч улсад залран ирсэн цорын ганц Хүү нь. Эрхэм Дээдэс ээ, Европын нэгэн Хаан минь, надад Тантай биечлэн ярилцах, танд захидал бичих эгэл ертөнцийн ямар ч арга алга. Бид дотооддоо сүнсний хэлээр хэдийн харилцсан боловч энэ бодит оршихуйд дэлхийн ердийн хэлээр ярилцах нь бодол, сэтгэлд бас зайлшгүй шаардлагатай! Би хэнийг ч буруутгахгүй. Тантай болон дэлхийн өөр бусад удирдагч нартай холбогдоход хэцүү байдгийг л хэлсэн юм. За юу, Эрхэм ээ? Зүгээр л дашрамд нь Таны зарим дотоод нууцыг Танд хэлье гэж бодсон юм. Мөн Таны зарим хүслийг би биелүүлэхийг хүсэвч хэцүү байна. Тиймээс хэрэв Та болон Умард Оддын Хаан Та хоёр энхийн үйл явцад тусалбал мөн ерөнхийлөгч Путин, ерөнхийлөгч Зеленський, ерөнхийлөгч Трамп болон дэлхийн бусад удирдагч нар дэлхийн ард иргэдтэй хамт нэг сэтгэлээр үнэхээр бүгд Энх Тайвныг хүсэж, Энх тайвны төлөө залбирвал тун удахгүй биелэх болно. Бид ямар нэг зүйл хүсэж байвал үүнийгээ хүсэж залбирах учиртай. Гэлээ гээд бидний хүссэнээр дандаа болдог гэсэн үг биш. Гэвч энэ энх тайван, Дэлхийн Энх тайван агуу, том зүйл. Тиймээс олон хаан, олон удирдагч, олон их багш, Диваажингийн олон хүн, хамаг дэлхийн тусламж хэрэгтэй. Бид чадах зүйлээ хийнэ. Харин Дэлхийд Энх тайван тогтвол дэлхийн бүх удирдагч нар бас амар амгалан болно. Бүх улс орон нь одоогийнхоос илүү амар амгалан болно. Энэ энхийн хэлэлцээр хийгдсэний дараа энэ нь багадаа 1,000 жил үргэлжлэх болно. Хэрэв бид хамаг төрөлтний, хүн, амьтан-хүний цусыг урсгахаа боливол энэ нь үүрд үргэлжлэх болно! Мянган жилээс цаадхыг би Та бүхэнд хэлж болохгүй. Би бүхнийг Бурханы Тааллын дагуу хийдэг. Надад хүссэнээ хийхийг зөвшөөрдөггүй. Би хүсэж болно, залбирч болно, шаардаж болно. Тэгээд хэрэв Бурхан зөвшөөрвөл би боломжтой хамаг л хүч чадлаа ашиглан туслахыг, хэрэгжүүлэхийг хичээдэг. Тиймээс хичээ, Эрхэм ээ, өдөр бүр, боломж гарах бүрд, өчүүхэн чөлөө цаг гарах болгонд залбираарай, юу л хүснэ, түүнийгээ хэлж залбир. Магадгүй тэр тань удахгүй биелнэ, магадгүй дараа биелнэ, эсвэл нэлээд сүүлд биелэх юм уу эсвэл бүр дараагийн өөр төрөл болтол тань биелэхгүй. Бүх удирдагчид та бүхэнд хэлж чадах шилдэг зөвлөгөө гэвэл та бүхэн аз жаргал, амар амгаланг үнэхээр хүсэж байвал, гэгээрлийг олох хэрэгтэй. Гэгээрлийг олохын тулд та бүхэн гэгээрэлд хүрчихсэн, та бүхнийг гэгээрүүлж чадах Их Багшийг олох ёстой. Тийм учраас миний Бурханы шавь нар үнэхээр хүчирхэг. Тэд хаа явсан газраа адисалдаг. Ямар ч шан харамж хүсэлгүй тэд сайн бүхнийг хийдэг. Учир нь тэд нүдэнд үл харагдах зүйлсийг, агуу зүйлсийг хийдэг. Яагаад гэвэл тэд Ертөнцийн Хүчтэй холбогдчихсон. Тэд үүнийг хэрэглэх, үүнийг авч, эрхэм зорилгодоо ашиглах боломжтой. Гэвч үүнийгээ тэд тэр бүр мэдээд байдаггүй. Мэдээж тэд гарч ядуу хүнд мөнгө өгвөл, эсвэл дайны хохирогсдод тусалж, амьтан-хүмүүст тусалбал үүнийгээ мэдэх болно. Учир нь зарим бодит үйлс бодит үр дүнд хүргэдэг. Гэхдээ бодит сайн үйлсээс илүү агуу зүйлс гэж бий. Сайн үйлс нь гэгээрсэн, эсвэл гэгээрээгүй хүмүүс илүү буян хураахад зориулагдсан. Тэд хүсээгүй байлаа ч тийм. Агуу Их Багштай Ертөнцийн Хүчээр, Бурханы Ивээлээр холбогдсон гэгээрсэн хүн зөвхөн тийм зүйл хийдэггүй. Тэд өөрсдөө ч мэдэлгүй оюун санааны ертөнцөд ямар нэг зүйл хийж байдаг. Эдгээр нь жинхэнэ сайн үйлс, жинхэнэ гэгээрэл, жинхэнэ Гэгээнтний зам мөр юм. Photo Caption: Cайхан Олон Төрөл нь Бат Нийгмийг ЦогцлоодогШинэ нэмэлт мэдээ: Эх орондоо амар амгалан, аз жаргалыг хүссэн Хоёр дахь Хаанд болон Өршөөл/Энх тайван, Эрүүл мэнд гуйсан Арлын Хаанд Их Багшаас өгсөн зөвлөгөө, лекцийн 2-ын 1-р хэсгийг
2025-04-14
Дэлгэрэнгүй
Татаж авах Docx
Дэлгэрэнгүй уншаарай
Европ дахь Хаан улс эх орондоо энх тайван, аз жаргалыг бас дахин хүслээ. Үүнийг би ойлгож байна. Ард түмнээ халамжилж байгаа Тань тун сайн. Үүнийхээ төлөө Та бас буян хурааж, энэ төрөлдөө ч, эндээс яваад ч шагнуулах болно. Гэвч хэрэв Та улс орноо бодож, аз жаргал, амар амгаланг хүсэж байвал, нэгдүгээрт энэ нь боломжтой гэдгийг ойлгоорой. Учир нь танай улсад саяхан маш их гамшиг болсон. Зүрх сэтгэлд тань ямар байгааг би мэдэж байна. Та ард түмнээ хайрлан, удирдагчийн хувьд чадахаараа хичээж байгаа. Энэ Тань сайн. Тун сайн. Ихэнх удирдагч нар улс орноо амар амгалан, аз жаргалтай байлгахыг хүсдэг. Энэ нь сайн. Гэвч танай улсын аз жаргал, амар амгалан дэлхийн аз жаргал, амар амгалантай хамааралтай, нэг гэдгийг Та ойлгох хэрэгтэй. Үүнийг Та мэддэг гэдэгт итгэлтэй байна. Та зүгээр л мартагнасан байх. Та харин Өөрийнхөө ажлыг л маш нарийн хийж гүйцэтгэ. Өөртөө, гэр бүлийнхээ төлөө, улс эх орныхоо төлөө хийж чадах бүхнээ хий. Зүгээр л хий. Өдөр тутамдаа хором мөч бүхэнд ажлаа хичээнгүйлэн, сэтгэлээсээ, чин үнэнчээр, хамаг л зүрх сэтгэлээсээ хий. Мөн үргэлж Бурханыг санаж байх хэрэгтэй. Ажлаа сайн хийхэд Тань туслахыг Бурханаас гуйн залбираарай. Мөн Өөрт Тань өгөгдсөн бүхэнд, тусламж бүхэнд Бурханд талархалтай байгаарай. Хаан, эсвэл ерөнхийлөгч байхад хэрэв чин сэтгэлтэй бол өдөр тутмын ажил үйлсэд тань, хөрш орнуудын харилцаанд тань Диваажин туслах болно. Гэвч хааны хувиар аз жаргалтай, амар амгалан байна гэдэг бол үнэ цэнтэй, бараг л тун ховор зүйл. Ингэж хэлж байгаад өршөөгөөрэй. Тийм болохоор л Азийн бүсэд байдаг зарим хаад эгэл ертөнцийн улс орноос хавьгүй дээр өөр улс байдаг гэдгийг мэдмэгцээ улс орноо орхисон. Өөрсдийнхөө хүсэл тэмүүллээр ч юм уу, эсвэл өндөр төвшний гэгээрлээрээ тэдэнд нөлөөлөх гэгээрсэн Төрөлтөнтэй учраад тодорхой хэмжээнд гэгээрсэн үедээ хаад, ханхүү нар, ерөнхий сайд нар бүхнийг орхиж, тэр зам мөрийг дагахыг хүсдэг. Тэрхүү Эрх чөлөөний зам мөр, Энх тайванд хүргэх зам мөр, Таны хайж буй аз жаргалд хүргэх зам мөрийг дагахыг хүсдэг. Би аулак (вьетнам)-чуудыг дүрвэгч болж очоод маш их зовж байгааг хараад сэтгэл зүйчээр үргэлжлүүлэн сурахыг хүссэн. Тэгээд нэг их сургуульд бүртгүүлэхээр очсон юм. Тухайн үед би Гэгээрэлд хүргэх Арьяабалын Аргаар бясалгаж эхлээгүй байв. Өдөр бүр Ариун Судруудыг уншиж, мөн Библи бариад залбирч, бусдад туслахын тулд надад өөрийгөө гэгээрүүлэх зөв аргыг олоход минь туслаач гэж бүхий л Будда нарт, Их Багш нарт залбирдаг байлаа. Учир нь зөвхөн аулак (вьетнам) дүрвэгсэд гэлтгүй дэлхий бүхэлдээ зовлонгоор дүүрэн байв. Зурагт үзэх болгонд л ямар нэг зовлонт зүйл болж байдаг байлаа. Зурагт үзэхгүй байлаа ч мэднэ. Тиймээс би ямар нэг зүйл хийх ёстой гэж бодоод их сургуульд очин, сэтгэл зүйчээр суралцах өргөдлөө өгсөн. Учир нь аулак (вьетнам) хүмүүст сэтгэл зүйн тайтгарал, сэтгэл зүйн зөвлөгөө хэрэгтэй гэж бодож байлаа. Эгэл байдлаар би үүнийг л арга зам нь гэж бодож байсан юм. Яагаад гэхээр тэд хэт их сэтгэлийн шарх авч, зовлон туулсан. Би энэ тухайгаа нэгэн Буддын гэлэнмаад хэлэв. Тэрээр надад “Сэтгэл зүйч эмч нар олон бий. Гэвч гэгээрч, Буддаг дагадаг нэгэн ховор. Бараг л байхгүй шүү. Тэгэхээр сэтгэл зүйч бол тийм ч чухал биш. Сэтгэл судлалаар болон ийм онол, ийм төрлийн яриагаар цөөн хэдэн хүнд л тус хүргэх боломжтой. Харин та гэгээрчихвэл олон хүнд, үй олон сүнсэнд болон Диваажин, Дэлхий, Там дахь бусад төрөлтнүүдэд ач тусыг хүргэх боломжтой.” гэв. Хөөх! Үүнийг сонсмогцоо л би “Тийм учиртай байж. Би эгэл ертөнцийг зүйлд суралцахаа болилоо.” гэж бодсон. Тэгээд би гэрээс гарч, Буддын гэлэнмаа болохыг хүссэн. Гэвч тухайн үед би хүнтэй гэрлэчихсэн байсан болохоор надад жаахан хэцүү байсан л даа. Тийм ээ, шийдвэр гаргана гэдэг маш хэцүү байв. Учир нь хуучин нөхөр маань үнэхээр ямар ч эмэгтэйн мөрөөдлийн хүн байсан. Үнэхээрийн хайр энэрэлтэй, халамжтай, өгөөмөр, эелдэг, зөөлөн нэгэн байсан. Эрэгтэй хүнээс хүсэх бүх л шинж чанартай, бас дээрээс нь царайлаг. Нөхөр байх хүнээс хүсэх бүхий л шинж чанарыг агуулсан. Надад үнэхээрийн хэцүү байсан. Гэвч өөрийн минь аав ээж, өвөг дээдэс, эгч дүүс, найз нөхөд гээд бүх зовж зүдэрсэн хүмүүс болон өдөр бүр нядалгааны газар зовж шаналдаг амьтан-хүмүүсийг бодоод би нөхөртэйгөө, хуучин нөхөртэйгөө хайрын холбоогоо тастан хаях ёстой хэмээн шийдээд явсан. Үүнээс өмнө би гэлэнмаа болохыг хүссэн ч, бүрэн гүйцэт бус, биеллээ олоогүй. Тэгээд нэг хүнтэй, үл таних хүнтэй таарсан юм. Тэрээр томчуудын боловсролын төвд цагаан хоол заадаг байсан. Мэдээж Германд байдаг үнэ төлбөргүй сургууль л даа. Тэгээд тэр хүн над дээр ирсэн. Тэр бас суралцахыг хүссэн ч хэдийнээ цагаан хоолтон байсан, бас Энэтхэг Их Багшийг дагадаг байв. Тэгээд надад нэг ном өгсөн. Ингэж би Энэтхэгээс суралцаж болох бусад зүйлсийг олж мэдэж, энэ нь илүү учир зүйтэй санагдаж байлаа. Учир нь гэлэнмаа байлаа гээд, эсвэл Их Багштай боллоо гээд шууд гэгээрэлд хүрнэ гэсэн үг биш. Хурдан бөгөөд хялбархнаар гэгээрэлд хүргэх өөр аргууд байдаг гэдгийг мэдсэн юм. Энэ нь зүрх сэтгэлд минь шууд хүрсэн. Тиймээс Энэтхэгийг зорьж, олон газраар хайж, аль нь гэгээрэлд хүргэх хамгийн хурдан, шилдэг арга болохыг олж мэдэхээр явсан. Ингэж л би Арьяабалын Аргад, дотоод дахь Диваажингийн Гэрэл, дотоод дахь Диваажингийн Аялгуутай учирсан юм. Ингэж л би Энэтхэгт ийм барилдлагатай болсон доо. Энэ тухай яагаад ингэж их ярьж байгаагаа мэдэхгүй юм. Эргээд сэдэвтээ орцгооё. Тэгэхээр үүний адил эртний олон хаан дэлхий дээрх хамгийн хүчирхэг байр сууриа орхин, Диваажингийн ертөнцийг, жинхэнэ ертөнцийг, жинхэнэ Улсыг дагаж, бид бүхний үүссэн, бид бүхний ирсэн, эрт орой хэзээ нэгэн цагт буцаад очих жинхэнэ Гэр рүүгээ харих гэж явсан байх. Олон хүн оройтож харьдаг. Яагаад гэвэл энэ дэлхийд ирэхдээ бид ялангуяа эрх мэдэлтэй, дэлхийн мэдлэгтэй бол хэн нэгэн, зарим нэг гайхалтай байр сууринд, ямар ч байр сууринд хэн нэгэн онцгой хүн болдог. Зөвхөн хаан байх тухай ярилтгүй. Манай Бурханы шавь нарын бүлэгт дэлхийд ихээхэн өндөр амжилтад хүрсэн хүн олон бий. Тэд хүсэхгүй л бол бид тэдний нэрийг дурддаггүй. Лам хувраг, гэлэнмаа нар, эмч, инженер, эрдэмтэд, бүр улс төрчид хүртэл бий ч тийм байр сууринд байгаа заримынх нэр, хувийн орон зайг хамгаалахыг бид хичээдэг учраас та бүхэн мэдэхгүй. Бид мөн Арьяабалын Элч нараа томилон зарим газар, айлын гэр рүү илгээж, хувь хүнд тусгайлан авшиг хүртээдэг. Тэднийг тусгай нэрээр нэрлэдэг тул хэн ч мэддэггүй. Тэдний зарим нь манай Суприм Мастер Телевизээр нэвтрүүлэгч болоод, эсвэл зүгээр л ямар ч юм нэвтрүүлгийн хөтлөгч болж гарсан байдаг. Тэднийг манай Нийгэмлэгийн гишүүн энэ тэр гэж ч хэлдэггүй. Тэд өөрсдийнхөө зүйлсийг л хийж, үзэгчдэд мэргэжил туршлагаасаа хуваалцдаг. Гэхдээ тэдний ажлаас болоод, эмзэг асуудлаас болоод тэднийг манай Нийгэмлэгийн гишүүн гэдгийг та бүхэн мэдэхгүй. Энэ дэлхийд хүмүүс зарим нэг алдартай, сайн төрөлтнүүдэд асуудал тарьдаг учраас бид аль чадлаараа зайлсхийхийг хичээдэг. Би ямар ч хаан, ямар ч ерөнхий сайд, эсвэл ямар ч ерөнхийлөгчийг эгэл ертөнцийн албан тушаалаа ч юм уу огоороод гэрээс гарч огоорогч бол гэж зөвлөөгүй юм шүү. Үгүй. Та бүхэн албан тушаалдаа үлдээд, гэхдээ хаана ч байлаа гэсэн, юу ч хийж байсан гэгээрэлд хүрэх нь хамгийн зөв. Гэгээрэл бүх асуудлыг, үүнтэй хамааралтай стрессийг ч арилгахгүй. Гэвч тэсвэр тэвчээрийг тань бэхжүүлж, IQ-г тань нэмж, өдөр тутмын амьдралдаа тулгарах ямар ч сорилтыг даван туулах шийдэмгий байдлыг өгдөг. Ялангуяа улс орны удирдагч байгаа үед. Гаднах нөхцөл байдал тань үймээн самуунтай байвч дотооддоо тайван амгалан байдлаа алдахгүй, Энэ нь гадна талд ч илэрдэг. Хамгийн чухал нь оюун санааны багш тань байж болох хамгийн өндөр дэсийн жинхэнэ гэгээрсэн Их Багш мөн бол Тэр таныг асуудал бэрхшээлээс холдуулан дээш нь татаж, заримаас нь үүрэлцэж, том асуудал жижиг болж, жижиг нь үгүй болдог! Маш агуу, өндөр гэгээрсэн Их Багшийг эрж олох, Сургаал Номлолыг үг хэл ярилгүй уламжлах, Аргыг ямар ч бичвэр өгүүлбэр, бичсэн философигүй заах Их Багшийг олж чадвал хамгийн сайн. Эдгээр нь ердөө л тайлбарлахын аргагүй зүйлсийн зарим нэг тайлбар төдий. Жишээлбэл бид үүнийг Арьяабалын Арга буюу Диваажингийн Мөнхийн Гэрэл Аялгуу гэдэг. Гэхдээ энэ нь дотоодынх. Ямар ч багаж хэрэгсэл, ямар ч үгээр үүнийг хийж, бүтээх боломжгүй. (Өөр өөр Сургаал Номлолтой бүлгүүд бий. Би өмнөх зарим яриандаа дурдсан.)











