Хайх
Монгол хэл
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
Гарчиг
Тайлбар
Одоо үргэлжлүүлэн
 

Зөв шударга нь ялах болтугай, 6 цувралын 5-р хэсэг

Дэлгэрэнгүй
Татаж авах Docx
Дэлгэрэнгүй уншаарай

Би нэг ахуй ойлголт харсан ч та нарт хэлж болохгүй. Эерэг зүйлийн тухай. Олон эерэг, эерэг зүйлс! Гэхдээ энэ нь зөгнөл шиг. (Өө. Сайн байна.) Та нарт одоохондоо хэлж болохгүй за юу?

( Багш аа, Танд Сүнслэг Өдрийн тэмдэглэлээсээ бидэнтэй хуваалцах өөр зүйл байгаа болов уу? )

Би өдрийн тэмдэглэлээсээ байнга уншаад байх нь зөв эсэхийг мэдэхгүй. Өдрийн тэмдэглэл нууц байх ёстой. Та нар үргэлж миний хувийн хэсгийг ухаж байх юм. Тэгвэл би шил зүүх хэрэгтэй байна. Одоо өдрийн тэмдэглэлээ олох хэрэгтэй боллоо. (За, баярлалаа, Багш аа.) Хүлээж байгаарай, хэрэв та нарт хэлж болох зүйл байвал, хэлье. (Баярлалаа, Багш аа.) Тэгэхгүй бол та нар намайг харамч гэх байх... (Өө.) (Үгүй ээ, Багш аа.) Миний өдрийн тэмдэглэл хаана байна? Бурхан минь, энд байна. За. Миний эрхэм өдрийн тэмдэглэл бараг л дуусаж. Тэр явдлаас хойш бараг нэг жил өнгөрсөн. Жил их хурдан өнгөрчээ, цаг хугацаа их хурдан өнгөрч. (Тийм.) Мөн бидний үс их хурдан бууралтдаг. Сүүлийн хэдэн өдөр надад цаг гарч, үсээ будах жаахан цаг гаргасан. (Та үзэсгэлэнтэй харагдаж байна, Багш аа.) Өөрөө ганцаараа хийсэн. Би их зардал багатай Их Багш. Бүхнийг өөрөө хийдэг.

За хараадахъя. Би урьд нь олон удаа уншиж өгсөн, (Тийм ээ, Багш аа.) тиймээс их зүйл үлдээгүй байх. Өө саяхан, надад их зүйл бичих хугацаа байгаагүй. Бусад зүйлсийг хэлж болохгүй.

Тэр хүн шоронд орох юм уу эсвэл дор хаяж ямар нэг хэрэгт орно, за юу? Гэхдээ би одоо хэлж болохгүй. За юу? (За, Багш аа)

Би нэг ахуй ойлголт харсан ч та нарт хэлж болохгүй. Эерэг зүйлийн тухай. Олон эерэг, эерэг зүйлс! Гэхдээ энэ нь зөгнөл шиг. (Өө. Сайн байна.) Та нарт одоохондоо хэлж болохгүй за юу?

Тэнгэрт зарим нэг чөтгөрүүд харагдаж байгаа. Хүмүүс тэдний хэлбэрийг харахгүй ч хөөс шиг байдлаар харагддаг зарим чөтгөрүүд байгаа. Тэд дэлхийнхнийг болон Дэлхийг устгах гэж хичээж байгаа чөтгөрүүд. Тиймээс, “тэднийг чирч буулгаж ирэхийг тушаасан ба, бас нуугдсан чөтгөрүүдийг нүглээ наманчлахгүй бол там руу чирч аваач гэж тушаасан. Тэд наманчиллаа ч, одоо хэт оройтсон.” Зарим эрдэмтэд зарим багажуудаар тэднийг нэвт харж чадна. Тэд бөмбөлөг шиг харагддаг, (Хөөх.) бараг л нэвт харагддаг, саарал өнгөтэй. Нүдээр харж чадахаар бол энэ нь ийм төрхтэй. Гэвч тэд үнэхээр муухай жигшмээр төрхтэй. Тэд тийм бөмбөлөг шиг биш. Үнэхээр жигшмээр. Тэднийг жинхэнээр нь харвал... билгийн мэлмийгээрээ ч юм уу тэдний жинхэнэ төрхийг нь харвал та нар ухаан алдана. (Хөөх.) За. Өө Бурхан минь.

Энд би дөнгөж сая та нарт хэлсэн чөтгөрийн талаар бичсэн байна. (За.) Өвдөглөөд газарт хүрсэн чөтгөрүүд АЕХ (Анхдагч Ертөнцийн Хамгаалагчид) хүлээсийг нь салгаж чадаагүй болохоор тэд бараг л нүүрээрээ газар тулсан байсан. Тиймээс би, “Тэднийг миний нүднээс алга болго. Надад өөр хийх ажил байна. Харагдах орчинд минь бүү саад байлга. Би тэднийг уучилсан, за. Хэн ч бай бүгдийг нь уучил. Гэхдээ надад харагдах газар ахин бүү өвдөглүүл. За юу? Тэднийг аваад яваарай, яв, яв.” гэж хэлсэн. 12 сарын 7-нд ийм зүйл болсон байна. Өнөөдөр хэдэн бэ? 12 сарын 24. (24, тийм.) За. Аа, 24-н хэвээр үү, бараг л 25-н болсон уу? 25-н уу 24-н үү? (24. 24-н хэвээр.) За, сайн байна. За. Бусад олон төрлийн зөгнөлүүд бий, би хэлмээргүй байна. 12 сарын 8-нд “Олон чөтгөрүүд, сүнснүүд гадаа өвдөглөсөн хэвээр байна. Яагаад? Яагаад?” Би Ихос Кү-гээс асуусан. “Яагаад? Анхдагч Ертөнцийн Хамгаалагч, яагаад?” гэхэд Тэд надад, “Та тэднийг бүгдийг нь хүлчихсэн болохоор бид салгаж чадахгүй байна.” гэж хэлсэн. Тиймээс би Тэдэнтэй харилцан яриаг бичсэн. “За. За. Одоо тэднийг салгаарай, зарим нь гэмшиж байгаа учраас Дөрөвдүгээр Диваажин руу, харин зарим нь дэндүү муу учраас там руу явуулаарай гэсэн.” Гэтэл дараа нь хартал тэд тэнд харагдсаар байсан.

Надад үргэлж тэднийг харах цаг зав байдаггүй. Гэвч би зарим онцгой аргаар харвал тэднийг харж чаддаг. Учир нь тэд та нартай адилгүй, физик бие махбодгүй. Зөвхөн асурын биетэй. (За.) Би харахыг хүсээгүй зүйлсээ харах шаардлагагүй. Мөн ихэвчлэн тийм сүнс, чөтгөрүүд надад жинхэнэ төрхөө харуулж зүрхэлдэггүй. За юу? Гэвч ямартай ч намайг гадагш харахад, яагаад ч юм тэд уйлж байсан, тиймээс би гадагш харахад надад харагдсан. Тэгээд миний дэргэд байдаг Ихос Кү-гийн Хамгаалагчдаас би ахиад, “Яагаад вэ?” Айн?” гэж асуусан. “Сүнснүүд яагаад тэнд өвдөглөсөөр байгаа юм?” гэхэд Тэд надад, “Цаг нь арай болоогүй байна.” гэсэн. Би, “Юу гэсэн үг вэ?” гэж хэлсэн. Тэднийг тэндээс хурдхан холдуулаарай гэсэн.

Тэд, “Дөрөвдүгээр Түвшний Эзэн тэднийг хүлээн авах үнэ цэнгүй байна.” гэж хэлсэн. Үүнийг та нарт хэдийнээ тайлбарласан, тийм үү? (Тийм, Багш аа. Та тэгсэн. Баярлалаа.) Тэгээд би, “За, тэгвэл тэднийг Гуравдугаар Диваажинд аваач. За юу?” гэж хэлсэн. Гэсэн ч болохгүй. Хангалттай үнэ цэнгүй. Хоёрдугаар Түвшин бүр ч дор. Учир нь эдгээр чөтгөрүүд маш хүчтэй. Үнэхээр хүчтэй. Жишээ нь та нар 5 кг ууттай будаа аваад явж чадна. Тийм үү? Гэвч 100 кг бол та нарын хувьд аваад явахад хэцүү. Тэднийг тийм олноор нь авах тухай ярилтгүй. Санааг минь ойлгож байна уу? (Тийм, Багш аа.) Тийм, адилхан. Төрөлтний хүч тийм байдаг. Үүнийг жинлэх боломжгүй. Гэвч сүнслэг хүн бол үүнийг мэдэх болно, тэр хүн ямар их хүчтэйг, түүнийг зохицуулж чадах эсвэл чадахгүй эсэхийг мэддэг. Ойлгов уу? (Тийм ээ.) За. Мөн, төрөлтний үйлийн үр бас тийм байдаг. Хэмжих боломжгүй, Жинлэх боломжгүй. Жин дээр тавиад хэчнээн кг вэ гэдгийг харах боломжгүй ч хэт их учраас зохицуулж чадахгүй. (За, Багш аа.) Тийм учраас Дөрөвдүгээр Түвшний Эзэн үүнийг зохицуулж чадахгүй. Мөн Гуравдугаар Түвшин, Хоёрдугаар Түвшин Бүгд чадахгүй. Асурын Түвшин ч чадахгүй. Тиймээс тэд зөвхөн там руу л явах боломжтой. Би, “Үгүй, чадахгүй. Би тэднийг уучилна гэж амласан.” гэж хэлсэн. Тиймээс би тэднийг байлгах тусгай орон зай бүтээх хэрэгтэй болсон. Ойлгов уу? (Тийм, Багш аа.) Хэсэг хугацаанд.

Бурхан минь. Би хийх маш их ажилтай. Надад шалгуулж, хянуулахаар та нар өдөр бүр хэчнээн ном илгээдгээ мэдэх үү? Хэчнээн нэвтрүүлэг над руу илгээдэг вэ? (Тийм, Багш аа.) Ганц нэвтрүүлэг ч биш. Олон нэвтрүүлэг. Яг л ном шиг. Би их зүйл уншиж, зохицуулах ёстой байдаг. Тиймээс би энэ бүгдийг хийхийн тулд бүхнийг золиослох ёстой болдог, нойроо хүртэл. Мөн дотоод ажлаа хийхийн тулд. Намайг ойлгов уу? (Тийм, Багш аа.) Тийм учраас би гадаа чөтгөрүүд өвдөглөж байгааг мартсан. Тэд үхэхгүй, зүгээр л өлсдөг.

Хэрэв энэ бие махбод байхгүй л бол үхдэггүй. Гэсэн ч, зовлон мэдэрч, өлсөж, цангаж, бүхнийг мэдэрдэг ч, юу ч тохиолдохгүй. Өлсөж, цангахын зовлонг л мэдрэх юм уу, бусад зүйлсийг мэдэрдэг ч үхэхгүй, эсвэл өвчин мэдрэхгүй, ухаан алдахгүй, ямар ч тийм зүйлс болохгүй. Ойлгож байна уу? (Тийм, Багш аа.) Яг л зарим өлөн чөтгөрүүд шиг, тэд үүрд өлсгөлөн байв ч үхэхгүй.

Тамд мөн адил, хүмүүс шийтгүүлэх боломжтой. Буруутай төрөлтөн, нүгэлтэй төрөлтөн үүрд шийтгүүлэх боломжтой, тэд үхэхгүй. Ахин дахин, ахин дахин зовсоор, зовсоор байдаг ч тэд үхэж чадахгүй. Тэр л асуудал. Тамын аймшигтай зүйл нь энэ. Зүгээр л үхэж болдоггүй. Энэ бие махбодод хүмүүс та нарыг тамлалаа ч, эсвэл зодвол, амийг тань хороовол үхэх боломжтой. Тэгвэл ахин зовохгүй. За мэдээж, там руу явахгүй бол шүү дээ. Гэвч тамд, хэзээ ч үхэж чадахгүй. Үйлийн үр тань дуусах хүртэл, үүрд зовсоор байдаг,_ хутгалуулж, шатаж, шаруулж, хайруулж, зодуулж, төрөл бүрийн аймшигтай шийтгэл хүлээдэг. ТВ-ээр эсвэл сонинд гэмт хэрэгтнүүдийг эсвэл дайны гэмт хэргийн сэжигтнүүдийг тамласан тухай бичсэн зүйлс үүний хажууд юу ч биш. Санааг минь ойлгож байна уу? (Тийм, Багш аа.) Учир нь жишээлбэл, энэ дэлхийд хэн нэгэн тамлуулбал, хэт их өвдөлт мэдэрвэл тэр ухаан алдчихна. (За.) Харин тамд бол ухаан алдах боломжгүй. Ухаан алддаггүй. Муужирдаггүй. Зугтах боломжгүй. Үүрд өвдөлтийг мэдэрч, үүрд зовсоор байдаг. Ойлгож байна уу? Тамд хэн нэгэн хутгалах юм уу хагасалж хөрөөддөг. Бүгдийг нь мэдэж байв ч зугтах боломжгүй, ухаан алдаж ч чаддаггүй. Ямар нэг шалтгаанаар өвдөлтийг нэг хором ч зогсоох боломжгүй байдаг. Ойлгов уу? Тэд өвчин намдаагч өгдөггүй. Тийм зүйл байдаггүй. Тиймээс үүнийг би Дөрөвдүгээр Түвшний Эзэнд хэт ихдэх юм байна гэдгийг ойлгоод, “За, за, энэ Түүнд хэт ихэднэ.” гэж хэлсэн. Би Хамгаалагч Бурхадтай ярьж байсан ба үүнийхээ зэрэгцээ бичиж буулгасан юм.

Тиймээс... гэсэн ч, би, “За, тэгвэл би Түүнд үнэ цэнээ нэмэгдүүлэхэд нь туслах хэрэгтэй юм байна. Тэгвэл тэд хэзээ явж болох вэ? Чөтгөрүүдийг хэзээ аваад явж чадах вэ?” гэж асуухад Тэд, “Таван цагийн дотор.” гэсэн. Би, “Бурхан минь! Өө, Бурхан минь, би үүнийг таг мартсан байна. Үүнийг хурдан, үүнээс хурдан хийгээрэй.” гэж хэлсэн. Тэд, “Бид тэднийг өөр хааш нь ч аваачих боломжгүй. Яаж тийм хурдан хийх вэ?” гэсэн. Би, “За за. Тэгвэл би тэдэнд өөр нэг газар бүтээж өгье. Тэднийг байлгах жижигхэн ертөнц бүтээе.” гэсэн. Одоо үүнийг зохицуулчихсан. (За.) Тиймээс одоо байхгүй.

Дээд Ертөнцийн эсвэл Оройн Дээд Их Багшийн, эсвэл Ихос Кү-гийн Бурхдын бүх зүйлс Тэд эерэг, эерэг, эерэг байдаг. Гэвч энэ дэлхийд би сөрөгтэй нүүр тулах ёстой. Ойлгож байна уу? (Тийм ээ. Багш аа.)

Мөн 12 сарын 9-нд гадагш хартал, бас нэг байж байсан! Нэг сүнс байсаар байв. Би, “Яагаад тэр тэнд байсаар байгаа юм?” гэхэд Тэд, “Цаг нь арай болоогүй байна.” гэсэн. Би, “Надад ахиад бүү адил зүйл хэлээрэй дээ. ‘Цаг нь болоогүй...’ Одоо аваад яв. Яагаад?” гэсэн. Тэгэхэд Тэд, “Учир нь бидэнд хараахан хангалттай хүч байхгүй байна. Бид, бид ээлжээ солино. Өөр ээлж ирнэ.” гэсэн. Учир нь тэд тэр бүх чөтгөрүүдийг чирээд хамаг хүчээ зарцуулчихсан. Энэ тийм амар биш. Чөтгөрүүд үнэхээр хүчтэй. (Хөөх.) Эдгээр нь хүчтэй, тэд дэлхийг эмх замбараагүй болгодог, тийм учраас Тэд их зүйл хийж чаддаггүй. Тэд хүртэл тэднийг нэг нэгээр нь буулгах ёстой болдог. Нэг үлдсэн байхаар нь би асуусан юм. Тэд, “Бидэнд хангалттай хүч үлдсэнгүй. Дараагийн ээлжид боллно.” гэсэн. Ойлгож байна уу? (Тийм, Багш аа.) Тэд үргэлж надад “Цаг нь болоогүй” гэж хэлдэг. Тэгэхээр нь би Тэднээс дэлгэрүүлж асуудаг юм. За, хамаагүй. Би энэ бүхнийг бичээгүй ч ийм байдаг юм. Тиймээс би, “Аа! Хамаагүй. Хүссэнээрээ хий. Өөрөө хий.” гэж хэлсэн. Би, “Энэ дэлхийд хамгийн сайн хийхийг хүссэн бүхнээ өөрөө хийх хэрэгтэй.” гэж хэлсэн. Энд би тэгж бичсэн байна. Энэ нь Ихос Кү-гийн Бурхад хүртэл үргэлж надад туслаад байж чаддаггүй гэсэн үг. Зөвхөн энэ тохиолдол ийм. Бусад олон тохиолдол бас бий. Тэгээд зүгээр.

Дэлгэрэнгүй үзээрэй
Хамгийн сүүлийн бичлэгүүд
35:22
2024-12-21
119 Үзсэн
Шэйр
Шэйр хийх
Шигтгэсэн видео
Эхлэх
Татаж авах
Гар утас
Гар утас
iPhone
Андройд
Гар утсаар үзэх
GO
GO
Prompt
OK
Апп
QR кодыг уншуулна уу, эсвэл татаж авах зөв утасны системийг сонгоно уу
iPhone
Андройд