Хайх
Монгол хэл
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
Гарчиг
Тайлбар
Одоо үргэлжлүүлэн
 

Зөв шударга нь ялах болтугай, 6 цувралын 2-р хэсэг

Дэлгэрэнгүй
Татаж авах Docx
Дэлгэрэнгүй уншаарай

Гэвч үнэндээ ерөнхийлөгчийг зан аашнаас нь болж сонгодоггүй. Түүнийг сайн чанар, ёс суртахуун, улс орноо удирдах чадвар, улс орноо хөгжүүлэн, сайжруулах чадвараар нь үнэлж сонгох учиртай.

Тийм. Дараагийнх нь. ( За, Багш аа. Надад АНУ-тай холбоотой нэг асуулт байна. ) За. ( 2018 оноос ноён Жөү Байдений хүү, Хантер, олон улсын бизнес арилжаандаа татварын болон мөнгө угаах хуулиудыг зөрчсөн байх магадлалтай хэргээр засгийн газрын мөрдөн байцаалтад байсаар ирсэн. Ийм хэргүүд нь бусад улс оронд олон улс төрчдийн ажил мэргэжлийг нь үгүй хийж байсан, жишээлбэл Францийн ерөнхий сайд Франсуа Фийон эхнэртээ зориулж засгийн газрын зохиомол ажил бий болгож байсан, мөн Францын ерөнхийлөгч асан Николас Саркози бас ерөнхийлөгч байхдаа авлигатай холбоотойгоор байцаагдаж байсан. ) За. ( Тэд аль аль нь 2017 онд Францын ерөнхийлөгч болох гээд амжилт олоогүй, яагаад гэвэл олон нийт энэ бодит байдлыг мэдэж байсан. Багш аа, мөн Тайландад Таксин Шинаватра болон түүний охин Еинглак Шинаватра нар хоёулаа Тайландын ерөнхий сайд байсан ч аль аль нь ажиллаж байх хугацаандаа гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон ба үүний дараа тэд Тайландаас оргосон. ) Хоёулаа юу? ( Тийм, хоёулаа. ) Өө тэр охин нь уу, дүү нь үү? ( Өө, дүү нь, уучлаарай, Тийм, Багш аа, Таны зөв. Мөн Тайваньд (Формоса) бас Багш аа өмнөх Ерөнхийлөгч Чен Шүй-биан болон ) За. ( түүний эхнэр хоёр албан тушаалдаа байхдаа авлигал авч, мөнгө угаасан хэргээр шоронд орсон. үүнтэй адил бусад орнууд ч бий. Гэвч одоогоор Багш аа, АНУ-ын хэвлэл мэдээлэл Хантер Байдений хууль зөрчсөн ноцтой асуудлыг үл ойшоосоор ирсэн. Тайланд мэдээлснээр бол дэд ерөнхийлөгч асан Жөү Байден бас үүнд оролцсон байсан. ) За. ( Тиймээс Багш аа, хэвлэл мэдээлэл яагаад энэ залиланг хичээнгүйлэн, бүтнээр мэдээлэхгүй байна вэ, эдгээр нь үнэндээ олон жилийн хорих ялтай ноцтой гэмт үйлдлүүд байхад яагаад засгийн газар ноён Жөү Байденг Бас мөрдөхгүй байна вэ? Тэр ерөнхийлөгч болбол Юу болох вэ, Багш аа? ) Урт асуулт байна. ( Тийм ээ, уучлаарай... Багш үүн дээр сэтгэгдлээ хэлж болох уу? )

Тийм ээ, эдгээр нь үнэхээр эмзэг асуудал бөгөөд би өдийг хүртэл үүнээс зайлсхийхийг хичээсэн. Гэвч за, би хариулах гээд (Баярлалаа, Багш аа.) үзье. Гол санаа нь бол тэд Ерөнхийлөгч Трампыг дахин сонгогдохыг хүсээгүй, тийм үү? (Тийм, Багш аа.) Түүний зан аашнаас болсон гэж хэн нэгэн дурдсан байсан. Тийм. (За.) Гэвч үнэндээ ерөнхийлөгчийг зан аашнаас нь болж сонгодоггүй. Түүнийг сайн чанар, ёс суртахуун, улс орноо удирдах чадвар, улс орноо хөгжүүлэн, сайжруулах чадвараар нь үнэлж сонгох учиртай. Тийм үү? (Тийм, Багш аа.) Гэвч миний хайртай, хүндэт Америкт, Америкийн Нэгдсэн Улсад юу болоод байгааг би мэдэхээ больсон. Юу болсныг мэдэхгүй.

Үнэндээ олон жилийн турш тэр улсын эсвэл өөр бусад орны улс төрийн хөгжлийг хэзээ ч анхаарч үздэггүй байсан. Хааяа нэг л хардаг байсан. Хааяа нэг сонин уншаад санаандгүй л мэддэг байлаа. Тиймээс сүүлийн үед ирж буй мэдээллээс болж, КОВИД-19-өөс болж би Америкийн улс төрийн нөхцөл байдлыг илүү мэддэг болсон. (За, Багш аа.) Тэгээгүй бол, би хэзээ ч мэдээ үзэхгүй байсан. Би ТВ үздэггүй. Хэр олон жилийн өмнөөс тэгснээ мэдэхгүй. Дэндүү завгүй. Бас сонирхдоггүй, би дэлхийн талаар бага мэдэх тусмаа сайн гэж боддог байлаа.

Таны энэ асуулт чухал байна, учир нь миний уншсан бүх мэдээлэлд, зөвхөн засгийн газар ч биш... Гэхдээ засгийн газар огт юм хийгээгүй биш, дэд ерөнхийлөгч асан Жөү Байдений хүүг мөрдсөн. (Тийм.) (Тийм.) Тэд тэгсэн. (Тийм, тэгсэн.) Тэд мөрдөж маш олон нотлох баримт олдсон. Мэдээж энэ нь түүнд тийм таатай зүйл биш. Тийм. Мөн мэдээж, энэ нь түүний аавд бас нөлөөлөх боловч яагаад... би гайхаж байна. учир нь хэвлэл мэдээлэл сонгуулийн өмнө энэ талаар тэгж их мэдээлээгүй. (Тийм, Багш аа.) Харин одоо бол энэ зүгээр л бүдгэрсэн шугам шиг л байна.

Америкт юу болсныг би мэдэхээ больсон. Уг нь бол Америк ардчилсан, шударга улс байх учиртай. Бурханд бид итгэдэг энэ тэр гэдэг. Гэтэл одоо бүр зөвхөн энэ ч биш. Тэд, шүүх нь доод шүүх болон Дээд Шүүх нь сонгуулийн булхайн талаарх Ерөнхийлөгч Трампын гомдлыг сонсохоос татгалзсан. Сонсохгүй байж, олон удаа тэднийг хэрэгсээгүй. Эсвэл бэлгэдэл төдий жижигхэн шүүхийн хэрэг болгож, дараа нь хэрэгсэхгүй болгодог.

Хамгийн сүүлд би Түүнийг Дээд Шүүх заргыг нь сонсохыг шаардаж, гомдоллож байхыг сонссон, би мэдээгээр харсан. Эхэндээ тэд 1-р сарын 6-наас, эсвэл хойно хуваарьтаа оруулсан. Учир нь энэ нь бүх их хурал, Сенатууд нэг дор цугларч саналын тоог албан ёсоор хүлээн зөвшөөрдөг. Тийм үү? (Тийм, Багш аа.) Тэгснээрээ шинэ сонгогдсон Ерөнхийлөгчийг хүлээн зөвшөөрдөг. Тэгээд ноён Трамп гомдоллож, “Үгүй, шийдвэр 1 сарын 6-нд биш, 1 сарын 20-нд байх ёстой.” гэж хэлсэн. Тэр тэгж хэлсэн. Тэгтэл тэд... өдрийг нь 1-р сарын 22 болгож өөрчилсөн. Ойлгож байна уу? (Хөөх!) Эхлээд тэд сүүлд болгоход нь тэр “Үгүй, 1-р сарын 20-нд сүүлийн өдөр” гэж хэлэхэд тэд 22 болгон өөрчилсөн. (Хөөх! Тийм.) 1 сарын 20 биш 1 сарын 22 болгож өөрчилсөн. Үүнээс өмнө тэд 20-ноос өмнө байхаар шидсэн байсан ч, дараа нь Ерөнхийлөгч Трамп 20 бол сонгуулийн шийд гаргах сүүлийн өдөр гэж хэлэхэд тэд 22 болгож өөрчилсөн. (Хөөх!) Яг л гутааж доромжилж байгаа мэт. Ямар гээч шударга ёс вэ? Хэдийгээр Ерөнхийлөгч Трамп Ерөнхийлөгч ч гэлээ бас Америкийн иргэн хүн. (Тийм, Багш аа.) Тийм үү? (Тийм, тийм.) Түүнд гомдоллох эрх бий. Тийм үү? (Тийм!) Дэргэд тань нэг хуульч хаа нэгтэй байдаг. Тийм үү? (Тийм, байдаг.) Та байна уу? (Тийм ээ, байна, Багш аа.) За. Улс орон болгоны иргэн бүрд гомдоллох эрх бий. Тийм үү? (Тийм.) Тэгээд гомдлыг нь сонссоны дараа, судалсны дараа зөв бурууг нь шийддэг. Тийм үү? (Тийм, Багш аа.) Тэд түүнд шууд л татгалзаад байсан. Эсвэл зүгээр л арчиж холдуулах юм уу, бэлгэдэл болгож ирчхээд зүгээр л, “Хангалтгүй.” гэж хэлдэг. Тиймэрхүү. Тиймээс би... та надаас энэ асуултыг асуусан. Би бас үнэхээр бухимдаж байна. (За.)

Учир нь Америкт шударга ёс байхаа больсон мэт санагдаж байна. Америкийн хэвлэл мэдээлэл нь хүртэл шууд ялгаварлаж байна! Мөн өндөр технологийн фирмүүд гэх мэт! Тэд Ерөнхийлөгч Трампыг доромжилж, үнэхээр дээрэлхсээр ирсэн. Гэтэл түүний өрсөлдөгчид маш зөөлөн хандсан. (Тийм, Багш аа.) Өдөөн хатгасан, хариулахад хэцүү ямар ч асуулт асуугаагүй. (Тийм, Багш аа.) Гэвч тэд ноён Трампаас үргэлж төрөл бүрийн асуулт асууж... мөн хүн бүрд түүнийг ийм тийм гэж хэлж, Оростой тохиролцсон гэх мэт худал зүйлсийг хэлдэг. Энэ нь худлаа байсан. Ойлгож байна уу? (Тийм, Багш аа.) (Тийм.) Үүнийг худал гэдгийг олж мэдсэн, учир нь ямар ч баримт байгаагүй. Гэтэл түүний өрсөлдөгчийн хэрэгт нотлох баримт байна. (Тийм.) Миний уншсан мэдээллээр бол тийм. Гэтэл тэд тоодоггүй! Тэгэхээр та надаас яагаад гэж асуусан. Би ч бас яагаад гэж асууж байна! (За, Багш аа.) Шударга ёс байхгүй мэт! Эсвэл шударга ёс бүдгэрч, шударга ёсны бурхан нүдээ боолгосон мэт л байна. Эсвэл өдий болтол юу хийгээ вэ. (Тийм, Багш аа.) Юу гээч, хэрэв би Ерөнхийлөгч Трамп байсан бол үнэхээр бухимдах байсан. Үнэхээр бухимдах байсан. Хэрэв бусдын төлөө биш зөвхөн тэр өөрийнхөө төлөө байсан бол түүнд би “Орхидоо! Больчих!” гэж хэлэх байсан. Би байсан бол шүү дээ, ойлгож байна уу? (Тийм, Багш аа)

Би хүртэл ажлаа хийж байгаад, та нарын мэдэхчлэн Веган Дэлхий Амгалан Дэлхийн төлөө, гэгээрлийн төлөө ажиллаж байна... Би олон удаа үнэхээр их бухимдсан! Гэвч би бусдыг илүү (Тийм, Багш аа) чухалчлан боддог. Бусад бүгдийн эрүүл мэнд, гэгээрэл, мөн амьтдын эрүүл мэнд илүү чухал бөгөөд дэлхий дээрх бүх зовлон дуусах ёстой. Надад ямар байхаас илүүтэй энэ бүхэн чухал. (За, Багш аа.) Энэ дэлхийд амьдрах үнэхээр бухимдмаар. Үнэхээр бухимдуулдаг гэдгийг хэлье.

Ерөнхийлөгч Трамп энэ дөрвөн жил хэрхэн ажилласаар ирснийг мэдэхгүй. (За.) Бүх сонингуудыг уншвал та нар мэднэ. Би заримдаа дахин уншиж, тэд ийм тийм зүйлсийг дахин хэвлэхэд нь Бурхан минь, хүн яаж энэ бүх шуургыг дөрвөн жилийн турш тэсдэг байна вэ гэж бодсон. Тийм үү? (Тийм.) Тэгээд улс орондоо маш их сайн ажил хийсээр байж мөн дэлхийд үнэхээр их сайн ажил хийсээр байсан. Зүгээр ч нэг сайн ажил биш бүр агуу ажил. (Тийм.) (За, Багш аа.) Гайхалтай, амь аварсан, үнэхээр, үнэхээр, үнэхээр агуу ажлыг тэр улс орон, хүн ардынхаа төлөө хийсэн.

( Засгийн газар яагаад ноён Жөү Байденг мөрдөн байцаахгүй байгааг би гайхсаар байна. ) Нэг удаад нэг зүйлээ ярья. За юу? Одоо яагаад гэдгийг. За. Түүний намын гишүүд нь хүртэл түүний эсрэг болсон. (Тийм.) (Тийм. Тийм, тэд тэгсэн.) Түүний зан аашнаас болсон гэж зарим хүн хэлсэн. (Өө.) Тэдэнд түүний зан ааш таалагдаагүй аж. Тийм л байж. (Тийм. Хөөх.) ( За, Багш аа. Тэгвэл яагаад энх тайвныг тогтоохоор Бурханаас заяагдсан хүнд ийм зан чанар байгаа юм бэ, Багш аа? ) Өө, дотоод, гадна хоёр өөр. За юу? Хайраа. (За, Багш аа.) За. Тийм. Та нарыг ойлгог гэсэндээ би энгийн зүйл ярьсан юм.

Будда. Би Ноён Трампыг Буддатай ч юм уу зүйрлэх гээгүй юм шүү. Зүгээр л агуу Нэгэн Будда шиг агуу Төрөлтөн гэсэн юм. (За, Багш аа.) Тэр бас лам нараа загнадаг байсан. Би зарим номыг уншихад зарим гэлэнмаа нар саримсанд дуртайгаасаа болж гадагш гарахад нь Тэр тэднийг харааж загнадаг. Тэдгээр гэлэнмаа нар саримс хурааж авсан байсан, мэдээж тарьсан эзнийх нь зөвшөөрөлтэйгөөр. Гэвч тэд ингэхдээ, хэрхэн хураахыг нь сайн мэдэхгүй учраас талбайг гэмтээж сүйтгэдэг. Тиймээс Будда түүнээс хойш лам нарыг ямар ч саримс идэхийг нь хориглодог. Саримс идсэн хэн ч бай там руу явна гэж хэлдэг. (Хөөх.) Буддын түүхэнд тэгж бичсэн байдаг. (Тийм, Багш аа.) Би их олон Буддын түүх уншсан ч, бүгдийг нь та нарт уншиж өгөөд байдаггүй. (За, Багш аа.) (За.) Надад үргэлж цаг гарч байгаагүй. (Тийм. Тийм.) Бас түүхийг огт хамааралгүй гэж боддог. (За.) Гэхдээ дашрамд нь л та нарт хэлсэн юм шүү. Тэгэхээр Будда үргэлж тэнд суучхаад, “Өө, сайн байна. Сайн хүү. Сайн охин.” гэдэггүй. Тийм байдаггүй. За юу? (За.) Будда бас зарим нэг сэтгэл хөдлөл, бухимдлаа гаргадаг байсан, (За, Багш аа.) шаардлагатай үед. (За.)

Мөн манай Эзэн Есүс сүмд ороод мөнгө арилжигчид болон төрөл бүрийн муу бизнесүүд тэнд байгааг хардаг. (Тийм, Багш аа.) (Тийм.) Тэгээд саваагаар хатгаж тэднийг хөөж гаргадаг. (Тийм.) (Тийм, тийм.) Тэднийг зоддог. (Тийм.) Эцгийн минь байшинд та нар ийм бизнес хийж болохгүй гэж Тэр хэлдэг. (Тийм.) (Тийм, Багш аа.) Мөн магадгүй өөр зарим тохиолдолд Тэр хүмүүсийг тэгж залруулдаг. (За.) Тэр бас хүмүүсийг, ийм, тийм аргаар залруулдаг байсан. Магадгүй тийм учраас тэд Түүнд дургүй байсан байх. Зарим нь бас Түүний эсрэг байсан. Бусад бүхнээс гадна шүү дээ. Тийм үү? (Тийм, Багш аа.) Тийм учраас шүүх хурлын үеэр шүүгч асуудаг, учир нь тэд нэг хүнийг уучилж болдог болохоор тэр бүх хүмүүсээс Есүсийг уучлах учиртай эсэхийг асуудаг. Түүнийг цовдлохгүй байх уу эсвэл тэнд байсан өөр нэг гэмт хэрэгтнийг уучлах уу гэдэг. (Тийм.) (Тийм, тийм.) Тэд бүгд гэмт хэрэгтнийг уучилъя гэж саналаа өгдөг. Ойлгож байна уу? (Тийм, Багш аа.) Учир нь Есүс Христийн талаар хот даяар олон муу суртал ухуулга хэдийнээ хийгдсэн байсан ба тэдгээр бизнесийн хүмүүс мэдээж илүү эрх мэдэлтэй. Ойлгож байна уу? (Тийм, Багш аа.) Тэд илүү хүчирхэг нөлөөтэй, лобби гэх мэт зүйлтэй. Яг л орчин үеийнх шиг. Тийм үү? (Тийм.) Тиймээс ноён Трампын зан чанар нь их шулуун. Тийм үү? (Тийм. Тийм.)

Дэлгэрэнгүй үзээрэй
Хамгийн сүүлийн бичлэгүүд
35:22
2024-12-21
119 Үзсэн
Шэйр
Шэйр хийх
Шигтгэсэн видео
Эхлэх
Татаж авах
Гар утас
Гар утас
iPhone
Андройд
Гар утсаар үзэх
GO
GO
Prompt
OK
Апп
QR кодыг уншуулна уу, эсвэл татаж авах зөв утасны системийг сонгоно уу
iPhone
Андройд