Дэлгэрэнгүй
Татаж авах Docx
Дэлгэрэнгүй уншаарай
Вьетнам буюу Ау Лак-аас Тхүк Чин-ийн аулак (вьетнам) хэл дээр ирүүлсэн сэтгэлийн үгийг олон хэлний хадмал орчуулгатайгаар одоо хүргэе:Эрхэм Их Багш-Тим Ко Тү, Тантай бид нэгэн сайхан мэдээ хуваалцахыг хүсэж байна. 2026 оны 4-р сард манай орон нутгийн нийгэмлэг Төвийн Бүсийн Веган Наадмыг 3 өдрийн турш амжилттай зохион байгуулж, энэ нь бидний төсөөлж, хүлээж байснаас ч илүү амжилттай боллоо. Манай мужид веган наадам зохион байгуулсан анхны тохиолдол энэ байв. Наадам амжилттай болохын төлөө Их Багш БУРХАН-ы Адислалыг бид тасралтгүй залбирч гуйсан. Энэ үнэхээр гайхамшиг байсан, Их Багш аа. Мужийн эрх баригчид болон төрийн байгууллагууд ч наадмыг маань ихээр дэмжиж, тусалсан.Бид Өдөр Тутмын Хамгийн Хүчирхэг Залбирал болон Суприм Мастер Телевиз Максыг үзүүлэх 20 гаруй дэлгэц, мөн наадмын талбай даяар Залбирлыг нэвтрүүлэх нарны эрчим хүчээр ажилладаг 100 гаруй чанга яригч байрлуулсан. Эхний өдөр нээлтийн ёслол эхлэхийн өмнөхөн тэнгэр бүрхэж, шиврээ бороо орж эхэлсэн. Гэвч нээлтийн ёслол албан ёсоор эхлэхэд бороо зогссон. Энэ нь Таны Адислалын ач гэж бид мэдэж байсан, Их Багш аа. Наадмын эхний хоёр өдөр манай авшигтан ах, эгч нар буяны үнэгүй хоол 2,000 гаруйг тараасан. Олон хүн веган хоол, жигнэсэн веган боов авахаар баяртайгаар ирсэн. Гурав дахь өдөр веган буфетэд 1,000 гаруй хүн оролцсон. Тасалбар авахаар хүлээсэн хүмүүсийн цуваа маш урт байсан, Их Багш аа. Веган арга хэмжээг ийм олон хүн урам зоригтой дэмжихийг анх удаа харлаа гэж манай авшигтан ах, эгч нар хэлсэн.Зарим хэвлэл мэдээллийн байгууллага ч биднээс ярилцлага авахаар ирж, наадмын талаар олон нийтийн сүлжээгээр мэдээлсэн. Наадам бидний төсөөлснөөс ч илүү амжилттай өндөрлөж, хүн бүрийн нүүрэнд баярын инээмсэглэл тодорсон. Биднийг БУРХАН-ы сайн зэмсэг болохоор Адисалсан Тандаа, Их Багшдаа гүнээ талархаж байна. Веган Дэлхий, Энх Тайван Дэлхий тун удахгүй цогцолж, хамаг төрөлтөн амар амгалан, аз жаргалтай амьдарч, тэгээд Их Багш Та минь цаашид ингэж шаргуу ажиллах шаардлагагүй болоосой хэмээн бид залбирч байна. Танд үргэлжийн эрүүл энхийг болон хамаг төрөлтнийг аврах Таны эрхэм зорилго төгс биелэх болтугай хэмээн бид хүндэтгэлтэйгээр хүсэн ерөөж байна. Тхүк Чин, Ау Лак (Вьетнам)-аасАмжилт бүтээлтэй Тхүк Чин, Төвийн Бүсийн Веган Наадам амжилттай болсон сайхан мэдээг хуваалцсанд баярлалаа.Бидний Эрхэм Нандин Их Багшаас танд ирүүлсэн сэтгэл сэргээм хариуг хүргэхдээ баяртай байна: “Баяр хөөртэй Тхүк Чин, ачлал буянт веган өргөл өргөсөн та болон БУРХАН-ы шавь нарын багт баяр хүргэе. Дэлхийн өнцөг булан бүрд байгаа ах, эгч нар тань веган хоолны лангуу ажиллуулж, бие сэтгэл болон сүнсийг тэтгэх эрүүл, үйлийн үргүй хоолыг орон нутгийнхантайгаа баяртайгаар хуваалцдаг. Боломж гарах бүрд веган бус найз нөхөд, ажлын хамт олон, хөршүүддээ өөрсдийн хийсэн веган хоолоо Өдөр Тутмын Хамгийн Хүчирхэг Залбирал болон Суприм Мастер Телевиз Максын хамт бэлэглээрэй. Энэ бол хамгийн сайн. Та болон үнэнч Аулак (Вьетнам)-ын БУРХАН-ы шавь нар, иргэд, төрийн албан хаагчид амар амгалан веган дэлхийн Тэнгэрлэг Гэрлээр адислагдах болтугай. Гэгээрүүлэх үйлсийнх нь төлөө танд болон багийнханд тань халуун тэврэлтийг хайрын талархалтай хамт илгээе.”











