Хайх
Монгол хэл
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
Гарчиг
Тайлбар
Одоо үргэлжлүүлэн
 

Disciples Are Master's Arms, Legs, and Eyes, Which Promotes Veganism and Kindness to Animal-people in the World

Дэлгэрэнгүй
Татаж авах Docx
Дэлгэрэнгүй уншаарай
Одоо бид Тайвань буюу Формосагаас Ань-Ягийн илгээсэн сэтгэгдлийг хүргэе:

Бурханд талархаж, Бурханыг магтъя. Бурханы Хайранд цэцэг нахиалж, Бурханы Хайранд горхи урсаж, бүх зүйл Бурханы Хайранд цэцэглэдэг.

Их Багш Таны Хайр, үлгэр дуурайлалд баярлалаа. Их Багшийн Хайранд би өдөр бүр халуун дулаан, аз жаргалыг мэдэрдэг. Их Багшийн Хайраар хэчнээн олон сүнс тайтгарч, өргөгдсөн бол? Шавь нар бид Их Багшийн үлгэр жишээг аван, Их Багшийн мөрийг сүсэг бишрэлтэй дагаж, бүх талаар идэвхтэй хамтран ажиллаж, энэрэнгүй, энх амгалан амьдрахын ач холбогдол, яаралтай байдлыг сурталчлахаар олны дунд зоригтойгоор алхдаг.

Тайпей номын ёсыг сурталчлах тээврийн хэрэгсэл тавигдаад нэг жил гаруй болж байгаа бөгөөд уг тээврийн хэрэгслийн дэргэдүүр өнгөрөх олон түмэнд веганизмыг таниулсан тараах материалыг тараах аз завшаан надад тохиов. Хүмүүстэй харилцах боломж их гарч байсан тул би Их Багшид илүү ойр болсон санагдсан. Халуун өдөр биднийг тараах материал тарааж байгааг хараад хүмүүс дахин дахин талархаад зогсохгүй ус сайн уугаарай гэж хайрлангуй захиж байв. Амьтан-хүний махны худалдаачин тараах материалыг хүлээж авахдаа “ичиж байна” гэсэн үг хэлээд, нүүрэндээ гэмшингүй илэрхийлэл гаргасан. Би нэг удаа шарсан тахай- хүний мөч зардаг худалдагч бүсгүйд тараах материал өгөв. Тэр тараах материалыг хүлээн авмагцаа “Би мэргэжлээ өөрчлөх болно!” гэж хэлсэн. Тэр байтугай миний гараас дахин нэг хуудас аваад, үйлчлүүлэгчдээ өгөх санаачилга гаргав.

Их Багш яагаад ийм тууштай, хичээнгүй байдгийг би эцэст нь илүү сайн ойлгосон. Тэрээр дэлхийг аврахын тулд бүх арга замыг оролдож байна! Олон хүмүүс мунхаг мэт санагдаж болох ч сайхан сэтгэлтэй байдаг. Бид Их Багшийн арвин их Хайр, Ивээл, Адислалын хамт олон нийтэд хандахад тэдний сайхан сэтгэл урам зориг авах болно. Илүү олон ах эгч нар Бурханы Хайранд сэрж, Бурханы нинжин, амар амгалан амьдралын хэв маягт хурдан шилжих болтугай.

Их Багш Таны Хайр, үлгэр жишээнд талархаж байна. Бурханы гүн гүнзгий, мөнхийн Хайранд талархъя. Суприм Мастер ТВ-ийн багийн хичээл зүтгэл, чин сэтгэлд талархъя. Нэг санаатай даруухнаар үйлчилдэг, нөхцөл болзолгүй хайрладаг, хамаг амьтныг энэрэх сэтгэлт бүх найзууддаа баярлалаа. Талархалтайгаар Тайвань (Формоса)-аас Ань-Я

Талархалт Ань-Я, Таны сэтгэл сэргээсэн сэтгэгдэлд баярлалаа. Их Багшийн асар их Хүч бүх сүнсэнд хүрдэг бөгөөд Түүний бүтээлч олон талт байдал нь телевиз, хөгжим, яруу найраг, уран зохиол, дүрслэх урлаг, хувцас загвар гэх мэт чиглэлээр хүн төрөлхтөнд хүрч, дэвшүүлсээр байна. Та болон үзэсгэлэнт тайвань (формоса) хүмүүс энх тайван веган дэлхийн төлөө талархаж, гайхамшгийг арвин ихээр хараг. Орчлонгийн сүр жавхлан дор, Суприм Мастер ТВ-ийн баг

Жич, Их Багшийн хэлсэн эдгээр үгс нь зөвхөн танд зориулагдсан: “Хүнлэг Ань-Я, нэг нэгээр сурталчилгаа тараасаар дэлхийг аврахад олон удаа тусалж байгаад тань баярлалаа. Шавь нар бол дэлхий дээрх миний гар, хөл, нүд бөгөөд веганизм болон амьтан-хүмүүст эелдэг хандахыг дэлгэрүүлдэг. Тэдний төрөлхийн энэрэнгүй чанарыг сануулахад зарим хүмүүс аяндаа өөрчлөгддөг. Танд болон тааламжтай Тайвань (Формоса) оронд Диваажингийн гялалзсан Гэрэл тасралтгүй тусах болтугай. Хайртай Хайртай.”
Дэлгэрэнгүй үзээрэй
Хамгийн сүүлийн бичлэгүүд
35:34

Онцлох мэдээ

2024-10-01   131 Үзсэн
2024-10-01
131 Үзсэн
2024-10-01
169 Үзсэн
32:39

Онцлох мэдээ

2024-09-30   174 Үзсэн
2024-09-30
174 Үзсэн
Шэйр
Шэйр хийх
Шигтгэсэн видео
Эхлэх
Татаж авах
Гар утас
Гар утас
iPhone
Андройд
Гар утсаар үзэх
GO
GO
Prompt
OK
Апп
QR кодыг уншуулна уу, эсвэл татаж авах зөв утасны системийг сонгоно уу
iPhone
Андройд