Тайвань (Формоса)-д нэгэн настай эр байж гэнэ Тэрээр авшиг хүртээд 18 жил болжээ. Анхных нь байх учиртай. Өө, та байна, тийм үү? Тэр бол өөр нэгэн бүлэгт маш чухал нэгэн. Ай-Куан Тао гэж мэднэ биз дээ? Тийм Тэрээр Ай-Куан Таог 50 жил дагажээ. Тэр бас Таогийн нэгэн зам мөрийг 24 жилийн турш дадуулсан байна. Тэгээд эцэст нь тэр надтай 18 жил хамт байсан. Түүний сүүлийн зам мөр нь “Чин Хай-изм” байсан даа. Арван найман жилийн өмнө Лао Цу намайг тэнгис рүү үсэр гэсэн. Арван найман жилийн өмнө Лао Цу. Ойлголоо! Ойлгож байна. (Тэр надад тэнгис рүү үсэр гэж хэлсэн.) Ойлголоо. Тао-д хүрсэн болохоор миний бие хэрэггүй болсон Тайпэй дэх Жинша эрэг дээр очоод тэнгис рүү үсэрсэн. Би үсрээд хад мөргөж маш их цус алдсан. Тэгээд гэртээ харьсан юм. Гурван өдрийн дараа Лао Цу надад: “Чи энд үсрээд үхэхгүй ээ. Тамсүй голын цэнгэг уснд очиж үсэр” гэлээ. Тэнд очоод би үсэрсэн боловч бас л үхсэнгүй. Ойлгоогүй юм уу? Тэгээд би эргээд ирлээ. Долоо хоногийн дараа Лао Цу надад: “Тэнд очиж өөрийгөө цэвэрлэ. Тэгээд зүгээр болно” гэсэн юм. Тэгээд жилийн дараа би Чин Хай Их Багшийнхаа тухай дуулсан. Энэ нь Чин Хай тэнгис далай руу үсэр гэснээс тэнгис рүү үсэр гэсэн юм биш байв! [“Хай” гэдэг нь хятадаар “тэнгис”] Үүний дараа ч тэр Лао Цу өөрт нь юу гэж хэлснийг ойлгохгүй л байлаа. Лао Цу түүнд дахин үзэгдэж өөрийнхээ хэдэн зургаа бэлтгэ, тийм, фото зургаа бэлд гэж хэлжээ. Тэр бас л ойлгоогүй. Зургаа бэлдээд хүлээгээд л байлаа. Тэдгээр паспортын зургууд авшигт зориулагдсан. Тэр мөн л юу болоод байгааг ойлгохгүй хэвээр байсан юм. Жилийн дараа тэр миний тухай мэдэж авч, миний нэрийг “Чин Хай” гэдэг гэж дуулаад, “Өө, Цэнгэг Уст Далай” гэж энэ юм байна гэж ойлгосон байна. Тэгээд тэрээр зураг ямар учиртайг ойлгож, авшиг хүртсэн. Би эгчийг буцааж И-Куань Тао руу эргүүлэхээр хичээж байсан юм. Би түүнд И-Куань Таог танилцуулсан хүн. Гэвч намайг Шихү рүү ирэхээс өмнө Тэнгэрийн төрөлтнүүд буюу Таоизмын бурхан надад “Чи Арьяабалын Аргаар бясалгаж болно.” гэж хэлсэн. (Тэр тийм шударга байсан гэж үү?) Тийм ээ. Тэр намайг Арьяабалын Аргаар бясалгаж болно гэж хэлсэн. Тэгээд би ирэхээсээ өмнө, авшиг авахаасаа өмнө Их Багш Жи Гоноос асуусан. (Тэр Тан дээр ирэхээсээ өмнө Их Багш Жи Гоноос асуусан гэж хэллээ.) (Тэр юу гэж хэлсэн бэ?) Тэр юу ч хэлээгүй. Дараагийн өдөр нь Тэр миний нэрийг дуудсан. Би гурван жилийн турш И-Куань Таогаар хичээллэж, маш шаргуу хөдөлмөрлөж байсан. Тэгээд Их Багш Жи Гон миний нэрийг гурван удаа дуудсан. “А-цай, А-цай. ...” (Түүний нэрийг А-цай гэдэг байх нь.) Тийм, миний нэрийг А-цай гэдэг. Би сөгдөж, гурван удаа мөргөсөн. Тэгээд Тэр “Чи хэдийнээ Буддагийн зэрэгт бэлэн болжээ.” гэсэн. Би үүнийг сонсоод уйлсан. (Тэр Их Багш Жи Гонд гурван удаа мөргөсөн.) (Тэгээд Их Багш Жи Гон түүнд “Чи хэдийнээ Буддагийн зэрэгт бэлэн болжээ.” гэхэд тэр уйлсан.) Аа! (Тийм ээ.) Яагаад Их Багш Жи Гон уйлсан гэж? Чи Будда болох гэж байхад яагаад Тэр уйлдаг билээ? (Уйлсан хүн нь тэр.) Өө, чи уйлсан юм уу? (Тийм ээ, би уйлсан.) Аа! Энэ нь чи Арьяабалын Аргаар бясалгаж болно гэсэн үг байсан уу? (Тийм. Зөвхөн Арьяабалын Арга л биднийг Будда болгож чадна.) Чи яаж мэдсэн юм бэ? (Учир нь...) Чи түүнээс би Арьяабалын Аргаар бясалгаж болох уу гэж асуусан уу? (Би Танаас авшиг хүртэж болох эсэхээ Түүнээс асуусан юм. Тэр дуугүй л байсан.) Зөв зөв. Энэ нь Түүний хариулт байж. (Тийм ээ, гэхдээ би Түүнийг надад явж болно, явж Будда бол гэж хэлэх хүртэл ойлгоогүй. Тэгээд би уйлсан.) Энэ ажлыг албан ёсоор эхлэхээс өмнө надад үнэхээр үйлийн үр байгаагүй. Олон хүмүүс миний гар, царайг хараад “Хөөх, Танд яагаад үйлийн үр байдаггүй билээ?” гэж асууж байсан. Би, “Үйлийн үрээр яах юм бэ?” гээд наргиж байлаа. Гэхдээ олон хүмүүс надад үйлийн үр байгаагүйд үнэхээр их гайхсан. Тухайн үед намайг Энэтхэгт байхад олон үзэж хардаг хүмүүс байсан юм. Далдыг хардаг, үзмэрч, аватар, лам нар болон Арьяабалын Аргаар бясалгадаг байсан хүмүүс. Зарим нь маш сайн харж чаддаг. Тэгээд зарим нь намайг өмнөх төрөлдөө Их Багш Саван Синг Жи байсныг харчхаад ирээд олон хүний нүдэн дээр миний өмнө сөхөрсөн, намайг зүгээр л нэг жижигхэн шавь байхад шүү дээ, шалан дээр даруухан суугаад хаягдсан сонин уншиж байхад тэгсэн, гэх мэт. Ойлгож байна уу? Тэр үед бусдад танигдахгүй байж чаддаггүй байв. Заримдаа бусад Их Багш нар, өөд болсон Их Багш нар танд амьд Их Багшийг санал болгодог. Гэрээс гарсан нэг шавьд минь ийм зүйл тохиолдсон. Тэр цөхрөнгөө барчихсан байсан. Тэр оюутан, энгийн ажилчны амьдралаар, ганц бие амьдарч, ойр хавьдаа эцэг эх, төрөл садан, найз нөхөдгүй, хэнтэй ч хамаагүй үдэшлэгт явж, архи ууж, тамхи татаж, ийм уур амьсгал, нөхцөлд охидтой танилцаж, өвчин тусаж, тэднийг жирэмсэн болгож, хариуцлага хүлээх, эсвэл үр хөндүүлэх шийдвэр гаргах гэх мэт зүйлстэй тулгарч байжээ. Тиймээс тэр аргаа бараад Их Багш Парамаханса Йоганндад сэтгэлээсээ залбирсан. Үнэхээр цөхрөнгөө барж, их чин сэтгэлээсээ залбирсан. Тиймээс Их Багш Йогананда түүнд Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хайг олж оч гэж хэлсэн. Энэ бол авшгийн дараа түүний надад ярьсан түүх. Гэхдээ тэр авшгийнхаа дараа шууд надад хэлээгүй. Надтай биечлэн ярих боломж гарах хүртэл нь олон арван жил өнгөрсөн. Тэгээд тэр надад энэ түүхийг ярьсан. Би 1975 онд Цао Дай-измын шавь болсон. Би спиритзмын хичээлийн үеэр Сао Дай Гэгээнтэн Донг Пуонг Чуонг Куан бидэн дээр зочлон ирж, Амьд Их Багш заларсан байгаа ч цөөн хүн л Түүнийг мэдэж буй тухай бидэнд хэлсэн юм. Тэнх Тэн Нгуент Тан Куанг сүмд болсон спиритизмын хичээлийн үеэр энэхүү хүндтэй гэгээнтний сургаалаас дараах хэсгийг толилуулж байна: "Гадаад ертөнц болон дотоод ертөнцөд, Тэнгэрлэг дотоод Аялгууг тунгаан бясалгахад хүн зовлонт далайгаас зугтаж чадна." “Хүндэт Их Багш [Донг Пуонг Чуонг Куан] ЭНЭ ЦАГ ҮЕД ҮНЭН НОМЫН УГСАА БОЛОХ КУАН АМ (КУАН ИНЬ)-ыг АТГАЖ БУЙ УДИРДАГЧ БОЛ ТЭНСЭЛГҮЙ ГЭГЭЭРСЭН ИХ БАГШ ЧИН ХАЙ ЮМ хэмээн баталж буй ба, бясалгагч нар "өмнөхийн адил бясалгалаа хийх" эсвэл "нөхцөл байдал, барилдлага тань зөвшөөрвөл" Түүнийг дагаж бясалгаж болно гэж хэлсэн. Дао бол хэзээ ч хэнд ч тулгадаггүй, үргэлж жам ёсоороо байдаг." Хэрэв аливаа сүнс энэ удаад [дэвших] боломжийг алдвал тэд дахин хүн болж буцаж ирэхээсээ өмнө долоон тэрбум жил хүлээх хэрэгтэй болно гэж Paramhansa хэлсэн. Тиймээс хүн бүр Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хайн сургаж буй чөлөөлөлтөд хүрэх арга болох Куан Инь аргыг олохыг. хичээгээрэй. Энэхүү номын угсааг зөвхөн Тэнсэлгүй Гэгээрсэн Их Багш Чин Хай л атгаж буйг Гэгээн Донг Пуонг Чуонг Куан тов тодорхой онцолсон тэмдэглэжээ. “Би Солонгосын Дэгүд амьдардаг Католик шашинтан. Хараахан авшиг хүртээгүй. Наймдугаар сарын эхээр би уулсын дундах нэгэн хуучин сүмд нэг сар дияан хийж суулаа. Ууланд байхдаа Их Багшийн номыг хүлээн авсан юм. Уншиж эхлэхээсээ өмнө би БУРХАН, ‘Эзэн минь, хэрэв энэ ном Үнэнийг агуулсан бол хүлээн авахыг минь зөвшөөрнө үү’ хэмээн залбирлаа. Мөн би Танд, ‘Таны энэхүү номд миний урт удаан эрэн хайсан тэрхүү Үнэн агуулагдаж буй бол надад тусална уу’ хэмээн залбирсан. Тэгээд би эхний хуудсыг нь нээлээ. Тэр даруйд миний толгой аянга юм уу, цахилгаанд цохиулах мэт маш хүчтэй хариу үйлдэл хүлээн авав. Тэрхүү номыг уншиж байхад нулимс минь өөрийн эрхгүй мэлмэрч байлаа. Бясалгаж байхдаа би тийнхүү Есүс Христтэй уулзаж - Тэр намайг Танд хүлээлгэн өгөв. Та цагаан даашинз, цагаан малгай өмссөн байлаа. Эргэлзээ төрөх даруйд би Эзэн Есүс Христ болон Таны Алдрыг чангаар дуудаж байсан юм. Арав гаруй удаа хэлсний дараа ч Та хоёр хоёул байсаар байв. Та Эзэн Есүс Христ рүү хараад, ‘Хар даа! Шавь Тань ямар их эргэлзэж байна вэ’ гэлээ. Эзэн Есүс үүнийг сонсоод чанга инээлээ. Тэгээд Та над руу хараад, ‘Өнөөдрөөс эхлээд би танд зааж сургах болно’ хэмээн айлдсан юм.”” Гэх мэт...
Ямартай ч одоо надад хийх өөр биет ажил байна. Үгүй ээ, Суприм Мастер Телевизийн ажил. Хүссэн хэмжээнд хүрээгүй ч эхний яриаг эмхэтгэж чадсандаа би маш баяртай байна. Миний санаж байгаа нь энэ. Тэгээд хүмүүсээсээ үүнийг та нарт хүргэхийг хүснэ. БУРХАН бид бүгдийг адисалж, хайрлан, өршөөж, гэгээрүүлэх болтугай. ЭЗЭН минь, Танд баярлалаа. ЭЗЭН минь, Танд үүрд баярлалаа. Та ч мөн хүүхдүүдээ хүлээн авч, Гэртээ харих замдаа явааг нь хараад аз жаргалтай байж, хэт их зовохгүй байх болтугай. ЭЗЭН минь, би Танд хайртай. БУРХАНЫ бүх шавь минь Танд хайртай. Өөр олон урсгалын шавь нар ч Танд хайртай. Бид чадлынхаа хэрээр даруухнаар Танд үйлчилдэг. Биет ертөнцөд надад хүртэл амаргүй байх юм. Тиймээс биднийг үргэлж хайрлан, тусалж, адислан, дэвшлүүлээрэй. Амен. Photo Caption: “Диваажинг Доторх Зүйлс нь Бүтээдэг”Доси Ертөнцийн сүнслэг зэрэглэл ба Эрхэмсэг Дээд Нү Хааны айлдвар, 5 цуврал лекцийн 5-р хэсгийг
2026-08-04
Дэлгэрэнгүй
Татаж авах Docx
Дэлгэрэнгүй уншаарай
Их Багшаа, Жинхэнэ Их Багшийг эрж олоорой. Веган болоорой. Бие, сэтгэл, сүнсийг тань гэмтээдэг бүх хорт зүйлээс холдоорой. Хийх ёстой зүйл тань ердөө л энэ. Намайг дагах албагүй. Над дээр ирэх албагүй. Их Багшийг эрж олоорой. Их Багшийгаа сайн эсэх, хүчирхэг, Орчлонгийн Хүчтэй холбогдсон эсэхийг, Тэр танд тусалж чадахуйц хүч чадалтай эсэхийг нягтал. Хувь барилдлагатай Их Багш руу тань БУРХАН хөтлөөсэй гэж бүх зүрх, бүх сүнсээрээ чин сэтгэлээсээ залбирах ёстой. Та нарыг надад итгэнэ гэж би үнэндээ бодохгүй байна. Зөвхөн БУРХАНД, Будда нарт, Эзэн Есүс Христэд, эртний агуу Их Багш нарт, ялангуяа саяхан Дэлхийг орхисон Их Багш нарт залбираарай. Тэдний энерги энэ гараг дээр байсаар байгаа. Тэдэнд залбирвал Тэд танд тусална. Миний нэг шавь Парамаханса Йоганандад залбирахад тэрхүү Их Багш түүнд намайг эрж ол гэж хэлсэн тухай би ярьсан. Харж байна уу? Өөр олон шавь маань жинхэнэ Гэртээ буцахыг туйлын их хүсэж байсан. Тэд бусад Их Багшид, өнгөрсөн үеийн Будда нарт залбирсан ч зааврыг нь буруу ойлгож байж л дээ. Тиймээс эцэст нь өнөөх Их Багш “Далай руу яв. Учир нь Нэр нь Ариун Далай гэсэн утгатай.” гэж хэлж гэнэ. Ингээд Их Багш нь “Ариун Далай руу яв.” гэжээ. Тэгээд тэр хүн бүр далай руу үсэрч үзэж. Тэр Буддатай уулзахын тулд далай руу үсрэн орж, амиа өгөх ёстой гэж боджээ. Аз болоход тэр үхээгүй. Түүнийг хүмүүс аварсан. Тэгээд эцэст нь тэр намайг олсон. Миний шавь гэгдэгчид буюу миний БУРХАНЫ шавь нар надтай уулзсан цугларалтуудын үеэр ийм түүх олон яригддаг юм. Ийм тохиолдлуудыг аль айлдварт, хэдийд ярьсныг би санахгүй байна. Миний гайхалтай, авьяаслаг, үнэнч багийнхнаас зарим нь хайж олоод, энд та бүхэн зориулан оруулах байх.











