Хайх
Монгол хэл
 

Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай (веган)-н дуу, хөгжим, яруу найргийн бүтээлүүд, Олон хэсэгт цувралын 28-р хэсэг

Дэлгэрэнгүй
Татаж авах Docx
Дэлгэрэнгүй уншаарай
“Өдөр бүр, сар бүр би залбирч мөргөнөм Амьдралын өөрчлөлтүүд чөлөөлөгдсөн нэгний гарт байж Зовлонгийн ертөнцөд хаврын зүрх цохилсоор байна Жинхэнэ сар олон зуун жил гэрэлтсээр буйг мэдэхгүй гэж үү!" Бүх зүйл түр зуурынх; бүгд жинхэнэ хэлбэрээрээ байдаггүй; Зөвхөн Үнэний гэрэл л хувиршгүй. Мянга мянган жилийн турш энэ нь дэлхий дээр чимээгүйхэн гэрэлтэж, хүн төрөлхтнийг жинхэнэ би рүүгээ буцахад чиглүүлсээр байна.

Эцэс төгсгөлгүй цаг хөвөрч Таван жил болсон ч, гүйлсний цэцэгс цагтаа л цэцэглэнэ Хаврын сэвшээ салхинд шөнө дөлөөр жихүүн Эртний сүм, эх нутгаа үгүйлнэ Дэлгэр бүхнээ тээсээр

хавар айсуй Санаа зовнил арчигдан, зовлон зүдүүр арилж Хаа нэгтээ шаргал гүйлсний цэцэглэсэн мөчрүүд нуугданхан Хахир өвөлд сэмэрсэн сэтгэлээ дулаацуулахаар гэртээ авч явна

Өдөр бүр, сар бүр би залбирч мөргөнөм Амьдралын өөрчлөлтүүд чөлөөлөгдсөн нэгний гарт байж Зовлонгийн ертөнцөд хаврын зүрх цохилсоор байна Жинхэнэ сар олон зуун жил гэрэлтсээр буйг мэдэхгүй гэж үү!

Бүх хоосон зүйл манангаар бүрхээстэй зүрхэнд Хайртдаа зориулсан сарнай энэхэн хорвоо дээр үлдэнэ Уудам голын дунд бахархалтайгаар зогсох Үүлс, гол мөрөн энд үүрд үлдэнэ

Гэртээ харьж ирэх нь баяр баясгалант мөч Хайрт нь цаг хугацааны уртад ч үнэнчээр хүлээж байна гэсэн баярт итгэл найдвараар тэр нэгэн өөдрөг байдаг. Угтан авах дохио нь зүрх сэтгэлийг зөөлнөөр дулаацуулна. Аниргүйд, бүх зүйл яригддаг.

Би хугацаагаа дуусгаад Гэртээ ирж байна Одоо би юу минийх, юу минийх биш гэдгийг мэдэх хэрэгтэй Удахгүй миний чөлөөлөгдөнө гэсэн захиаг минь та хүлээж авсан бол Юу хийхээ мэднэ буй за хэрэв та намайг хүссэн хэвээр байгаа бол Ла ла ла ла... Хөгшин царс модыг ороон шар тууз уяарай, Уртаас урт гурван жилийн дараа та намайг хүссэн хэвээр байна уу? Хэрэв надад хөгшин царс модыг ороосон шар тууз харагдахгүй бол Автобусандаа үлдэж, өөрсдийнхөө тухай мартан, өөртөө буруу өгөх болно хэрэв надад хөгшин царс модыг ороосон шар тууз харагдахгүй бол. Харин одоо би автобус дүүрэн уухайлахыг сонсоод харж буй зүйлдээ үл итгэнэм (Юу вэ?) Зуун шар туузаар хөгшин царс модыг ороожээ

Цаг хугацаа өнгөрөхөд өнгөрсөн цагийн дурсамж, ирээдүйн мөрөөдөл нь мөхөж буй байгалийн хуулийг үргэлж даван туулж, тасралтгүй урсах голын гүнд чимээгүйхэн орших хурдас болон хувирдаг. Хэзээ нэгэн цагт Сар, одод өнцөг булан бүрийг гэрэлтүүлж, дурсамж бүрийг, амьсгал бүрийг, инээмсэглэл бүрийг, хуучин цагийн зөөлөн нулимсны дусал бүрийг сэргээх болно. “Маргад өнгийн урсгалын эсрэг, цагийн урсгалын эсрэг, Сар, өдрүүд зүүдэнд байгаа мэт санагдана. Өнөөдөр би хуучны замаар алхаж, секунд, минут, цаг бүрийг дахин дурсан санаж байна..."

Өнөөдрийн зам сарнайгаар цэцэглэж байна Бидний уулзсан анхны мөчүүд шиг, миний зочилж ирсэн анхны үеүд шиг... Өнөөдрийн зам цагаан цэцэгсээр гялалзаж байна Тань дээр зочилж байсан анхны мөчүүд шиг Анх бидний уулзаж байсан шиг. Тэд зэрлэг цэцэгс байсан ч тун тансаг байсан! Өнөөдрийн горхи тал дүүрнээр Анх л уулзаж байсан шиг зөөлөн гэгч нь урсаж Хандал аязаар сүр жавхлант мөнхийн аясыг тоглуулна Шинэхэн хайр шиг уяхан байна. Маргад өнгийн урсгалын эсрэг, цагийн урсгалын эсрэг, Сар, өдрүүд зүүдэнд байгаа мэт санагдана. Өнөөдөр би хуучны замаар алхаж, секунд, минут, цаг бүрийг дахин дурсан санаж байна...

Хүмүүний хоорондын, хүмүүс болон тэдний амьтан андын хоорондох хайр бидний зүрх сэтгэлд гүн гүнзгий нөлөөлдөг. Гэвч Цаглашгүй Бурханд өргөсөн чин бишрэл нь хүмүүсийг зовлон, мунхгийн далайгаар хөтөлдөг. Тэр хайр нь орчлон ертөнц шиг, сар, одод, үүл, ус шиг хаа сайгүй, хязгааргүй оршдог юм. “Хөхрөх усан мэт мэлмий баясгасан дурсамж Сүнсийг минь гэрэлтүүлэн тэтгэх гэрэлт оддын адил Жаргах нарны туяанд үүлс алтрах мэт үсэн шаргалтаж, Эрт цагийн халуун хайрыг мөрөөдлөөр сүлжинэ л”

Энэ ертөнцөд Үнэн буюу Даог (Зам мөр) хайж олох замдаа жинхэнэ бясалгагч үй олон боомт, гол мөрөн, далай тэнгис, цөл, уулс, ой модыг уйгагүй гаталж байдаг. Дахин уулзах баярт өдөр бол Үнэн илчлэгдэх адис ивээлт мөч билээ. “Аяа, орчлон хорвоо минь! Зуун зууны хайр минь энд л одоо тохиож байна Та минь айлсан ирж, түм буман ертөнцийг дэвшүүлэв Баяр баяслын долгис хаа холын эрхэст хүрэв.”

Энэ л шөнө би гэрэлт оддын доор амсхийн Энгүй холын гараг өөд бодлоороо аялнам Орон зай, цаг хугацаа бидний ариун хайрыг гандаахгүй ч Орь зүрх минь зуун зууны аясаар хатаж гундана. Үйл дагах нүүдлийн альхан талд нь явна вэ? Үй олон эрхсийг нэгжин чамайгаа би хайлаа Үймсэн түмэн ертөнцөөр хөл эцээн аяллаа. Үүнийг чи харин тааж мэдэхсэн билүү?

Санахгүй байна гэж үү хаа холын амраг минь? Хайрт чамтайгаа эргээд нэгдэхсэн гэхдээ Хамаг орчлон даяар би аялсан. Хөхрөх усан мэт мэлмий баясгасан дурсамж Сүнсийг минь гэрэлтүүлэн тэтгэх гэрэлт оддын адил Жаргах нарны туяанд үүлс алтрах мэт үсэн шаргалтаж, Эрт цагийн халуун хайрыг мөрөөдлөөр сүлжинэ л

Алтан саран тэртээд мэлмэрч мянга мянган намар солигдоно, Орь зүрхээн тэтгэж, Чамайг би өнөд дурсана. Эрин галавын дараа бид дахин учрах болов уу? Дэр нулимсанд норж, Cар, одод, үүлс гунигтай хөвнө.

Тэсгэлгүй шаналлыг минь та олж мэдэхгүй байна гэж үү? Уужим их далайд хүсэн хүлээсэн нулимс дусална! Тэргэл саран тэнгэртээ хуучирч буйг харна уу?
Дэлгэрэнгүй үзээрэй
Бүх хэсэг (28/32)
1
Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай (веган)-н дуу, хөгжим, яруу найргийн бүтээлүүд
2021-08-10
20281 Үзсэн
2
Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай (веган)-н дуу, хөгжим, яруу найргийн бүтээлүүд
2021-12-07
11870 Үзсэн
3
Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай (веган)-н дуу, хөгжим, яруу найргийн бүтээлүүд
2022-01-01
10323 Үзсэн
4
Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай (веган)-н дуу, хөгжим, яруу найргийн бүтээлүүд
2022-06-03
9305 Үзсэн
5
Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай (веган)-н дуу, хөгжим, яруу найргийн бүтээлүүд
2022-09-03
9124 Үзсэн
6
Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай (веган)-н дуу, хөгжим, яруу найргийн бүтээлүүд
2022-10-13
8794 Үзсэн
7
Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай (веган)-н дуу, хөгжим, яруу найргийн бүтээлүүд
2022-11-24
8084 Үзсэн
8
Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай (веган)-н дуу, хөгжим, яруу найргийн бүтээлүүд
2023-01-11
7312 Үзсэн
9
Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай (веган)-н дуу, хөгжим, яруу найргийн бүтээлүүд
2023-02-25
6525 Үзсэн
10
Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай (веган)-н дуу, хөгжим, яруу найргийн бүтээлүүд
2023-04-20
6415 Үзсэн
11
Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай (веган)-н дуу, хөгжим, яруу найргийн бүтээлүүд
2023-06-29
6505 Үзсэн
12
Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай (веган)-н дуу, хөгжим, яруу найргийн бүтээлүүд
2023-08-26
5930 Үзсэн
13
Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай (веган)-н дуу, хөгжим, яруу найргийн бүтээлүүд
2023-09-28
5606 Үзсэн
14
Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай (веган)-н дуу, хөгжим, яруу найргийн бүтээлүүд
2023-11-03
6187 Үзсэн
15
Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай (веган)-н дуу, хөгжим, яруу найргийн бүтээлүүд
2023-12-09
5289 Үзсэн
16
Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай (веган)-н дуу, хөгжим, яруу найргийн бүтээлүүд
2024-01-13
4966 Үзсэн
17
Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай (веган)-н дуу, хөгжим, яруу найргийн бүтээлүүд
2024-02-16
4642 Үзсэн
18
Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай (веган)-н дуу, хөгжим, яруу найргийн бүтээлүүд
2024-03-23
4829 Үзсэн
19
Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай (веган)-н дуу, хөгжим, яруу найргийн бүтээлүүд
2024-04-27
4603 Үзсэн
20
Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай (веган)-н дуу, хөгжим, яруу найргийн бүтээлүүд
2024-05-31
4597 Үзсэн
21
Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай (веган)-н дуу, хөгжим, яруу найргийн бүтээлүүд
2024-07-06
4249 Үзсэн
22
Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай (веган)-н дуу, хөгжим, яруу найргийн бүтээлүүд
2024-08-10
3189 Үзсэн
23
Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай (веган)-н дуу, хөгжим, яруу найргийн бүтээлүүд
2024-09-14
3064 Үзсэн
24
Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай (веган)-н дуу, хөгжим, яруу найргийн бүтээлүүд
2024-10-18
8736 Үзсэн
25
Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай (веган)-н дуу, хөгжим, яруу найргийн бүтээлүүд
2024-11-22
2472 Үзсэн
26
Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай (веган)-н дуу, хөгжим, яруу найргийн бүтээлүүд
2024-12-28
2122 Үзсэн
27
Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай (веган)-н дуу, хөгжим, яруу найргийн бүтээлүүд
2025-01-31
1493 Үзсэн
28
Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай (веган)-н дуу, хөгжим, яруу найргийн бүтээлүүд
2025-03-08
495 Үзсэн
Дэлгэрэнгүй үзээрэй
Хамгийн сүүлийн бичлэгүүд
31:37
Онцлох мэдээ
2025-03-08
185 Үзсэн
Мэргэн сургаал
2025-03-08
709 Үзсэн
Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай (веган)-н дуу, хөгжим, яруу найргийн бүтээлүүд
2025-03-08
495 Үзсэн
35:46
Онцлох мэдээ
2025-03-07
220 Үзсэн
Мэргэн сургаал
2025-03-07
714 Үзсэн