Хайх
Монгол хэл
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
Гарчиг
Тайлбар
Одоо үргэлжлүүлэн
 

“Бясалгал: Төгс Гэгээрсэн Их Багш Чинг Хай (веган)-н Гэрт тань хүргэж өгөхөөр би ирлээ’ номоос” нэвтрүүлгийн 2-ын 1-р хэсгийг

Дэлгэрэнгүй
Татаж авах Docx
Дэлгэрэнгүй уншаарай
Бясалгал Бид яагаад бясалгах ёстой вэ?

“Бид яагаад бясалгах ёстой вэ? Диваажин, Бурханы Вант Улсаас буюу дээд ертөнцөөс сургаал номлол хүлээн авахын тулд сэтгэл санаагаа амарлиулах гэж тэр юм. Бид цаг үргэлж “Надад билиг ухаан хайрла, надад үүнийг түүнийг өгч хайрла” гэж гуйж залбирдаг боловч Эзэн Бурхан бидэнтэй ярьж харилцах гэхээр бид дандаа завгүй байдаг тул Түүнд ямар ч боломж гардаггүй. Бид яриад, гуйгаад байхаас биш сонсдоггүй. Ойлгож байна уу? Тэгэхээр бясалгал гэдэг нь сонсох цаг юм. Зүйрлэвэл, та нар надад асуулт тавьсан бол хэсэг зуур чимээгүй, нам гүм байх хэрэгтэй, тэгвэл би та нарт хэлэхийг хүссэнээ, та нарын мэдэх хэрэгтэй зүйлийг хэлэх боломжтой болдогтой адил. Тэгэхээр бясалгал бол үүнтэй адил. Чимээгүй суугаад мэдээ хүлээн авна. Тэгэхгүй бол Эзэн Бурхан та нарт хэлэх түм буман юм байна, харин та бүхэн үүнийг нь сонсох завгүй. Та нар ярьж хөөрч, залбирч, дуулж, сөхөрч мөргөн, эрхи тоолоод дэндүү зав чөлөөгүй байдаг. Энэ бүгдийг хийж болно л доо. Би энэ бүгдийг ашиг тусгүй гээгүй байна. Энэ бүгд тун сайн, гэхдээ л Эзэн Бурханд харилцах бололцоо өгөхийн тулд бид хэсэг зуур нам болох ёстой.

Бүгд л бясалгал яаж хийхийг мэддэг, гэхдээ та бүхэн буруу зүйлийг л бясалгаад байдаг. Зарим хүн сайхан бүсгүйг, зарим нь мөнгө зоос, зарим нь бизнесийг бясалгадаг. Бүх сэтгэлээрээ хамаг анхаарлаа нэг зүйлд төвлөрүүлэх бүрд тэр нь бясалгал болдог. Одоо би анхаарлаа гагцхүү дотоод хүч, энэрэл, хайр, Эзэн Бурханы нигүүлсэнгүй чанарт хандуулдаг, энэ бол миний бясалгал юм. Үүнийг албан ёсоор хийхийн тулд бид чимээгүй буланд суугаад ганцаараа байх ёстой, энэ бол бясалгалын үйл явц юм. Гэвч буланд нам гүмхэн суух төдийгөөр үр дүн олж авдаг юм биш. Эхлээд энэхүү дотоодынхоо Хүчтэй холбогдсон байх ёстой, дотоодын Хүчээ ашиглан бясалгах хэрэгтэй. Үүнийг Мөн чанар сэхээрэх гэж нэрлэдэг. Бид эгэл хүний тархи толгой, мөнх бус ойлголтоор бус, харин өөрсдийн дотоодын жинхэнэ Мөн чанараа сэрээж, Түүгээр бясалгуулах ёстой. Тэгэхгүй бол та суугаад мянга түмэн юм бодоод байхаас биш шунал хүслээ номхотгож чадахгүй. Харин та өөрөө нэгэнт сэрчихсэн бол таны дотоодын жинхэнэ мөн чанар, дотоодын тань Эзэн Бурханы хүч бүхнийг хяналтдаа авах болно. Жинхэнэ бясалгал гэж юу болохыг гагцхүү жинхэнэ Их Багшийн уламжилсан дамжуулалтаар сэрснийхээ дараа л та мэдэх болно. Эс бөгөөс, энэ нь бие сэтгэлтэйгээ тэмцэлдэж цагаа гарзадсан төдий хэрэг болно.”

Бясалгалын жинхэнэ утга учир

“Одоо энэ нь цаг үргэлж л Эзэн Бурханы тухай бодоод суугаад бай гэсэн үг биш. Бид зүгээр л Эзэн Бурхантай нэгдэн нийлж, Эзэн Бурхантай нэгэн цогц болж, ямагт Түүний ухамсарт орших ёстой. Эзэн Бурханы Вант Улс гэж үүнийг л хэлээд байгаа юм. Хэрэв та ням гарагт хааяа сүм хийдэд очдог бол энэ чинь Эзэн Бурханы Вант Улсыг хайх бас нэг арга мөн боловч магадгүй тийм ч үр дүнтэй арга биш байх. Учир нь Есүс Бурханы Вант Улс нь ажиглалтаар олддог бус харин бидний дотор оршдог гэж хэлсэн билээ. Хэрэв тийм юм бол бид яах ёстой вэ? Бурханы Вант Улс ажиглалтаар ирдэггүй, тэр нь юу гэсэн үг вэ гэхээр бясалгалаар ч ирдэггүй гэсэн үг, гэвч бид бясалгасаар байх ёстой. Гэхдээ бясалгал бидэнд үүнийг илүү ухаарах бололцоо олгоно. Бурханы Вант Улс бясалгалаар бүтээгдэхгүй боловч бясалгал хийсний үрээр бид дотооддоо угаасаа орших Бурханы Орныг улам ухаарч ойлгож авдаг.

Бидний бясалгал бол Эзэн Бурханы хүчтэй, Эзэн Бурханы Үгтэй холбогдох ёстой гэсэн Эзэн Бурханы анхны төлөвлөгөө гэдэгт бид итгэдэг. Библид ийнхүү өгүүлдэг: Анх эхлээд Авиа байсан бөгөөд тэрхүү Авиа нь Эзэн Бурхантай хамт байсан, тэр Авиа нь Эзэн Бурхан байв. (Иохан 1:1)

Иймд бид дотоодын Хэлбэлзэл, Эзэн Бурханы Хүч чадал болох давтамжийг илэрхийлдэг тэрхүү Үг дээр бясалгадаг. Яагаад гэвэл бид Эзэн Бурханыг агуулагч сүм бөгөөд Эзэн Бурхан бидэнтэй ийм маягаар ярьдаг. Тэр бидэнд (дотоод Диваажингийн) Гэрлийн хэлбэрээр үзэгдэж, бидэнтэй (дотоод Диваажингийн) Аялгууны хэлбэрээр ярьдаг. (Дотоод Диваажингийн) Гэрэл харах үедээ бид өөр олон зүйлийг хардаг. Үг сонсох үедээ бид өөр олон зүйлийг сонсдог. Бид Эзэн Бурханаас шууд ирж буй сургаал номыг сонсоно. Бид чухамдаа үүнийг л бясалгадаг юм. Гэхдээ бид чадалтай багштай бол та дотроо Түүнд залбирч мөргөж болно, хэрэв бясалгах үед бэрхшээл учирвал, эсвэл Эзэн Бурханаас дэндүү хол байгаа бол, танд зууч хэрэгтэй байж болох юм. Тиймээс та одоохондоо алхаж гишгэхэд нь эцэг эхийнх нь дэмжлэг шаардлагатай жаахан хүүхэд шиг сул дорой хэвээр байгаа. Харин хожим та ганцаараа алхана. Таны зорилго бол өсөж бойжоод өөрөө ганцаараа явах болохоос, цаг ямагт эцэг эхдээ найдаад байх биш гэдгийг та мэдэж авах ёстой.”

Хэрхэн бясалгах вэ?

“Ердөө л анхаарлаа мөнгө зоос юм уу өөр юмс руу биш, харин чиглүүлэх ( хэрэгтэй тэр газар руу, Эзэн Бурхан руу хандуул. Бясалгах чадвар танд угаасаа байж байдаг. Түүнээс биш, танд ямар ч анхаарал байхгүй байсан сан бол та ажил бизнесээ явуулж, үр хүүхдээ асар халамжилж чадахгүй байх байсан. Тиймээс ердөө л анхаарлаа Бурханы Орон руу хандуул. Цаг нь болохоор бид танд тов тодорхой заавар өгнө. Ном уламжлахад цаг их ордоггүй, харин өмнө, дараа нь үйл явцыг тайлбарлахад цаг хэрэгтэй байдаг юм. Энэ нь Диваажин хүрэх замд, ухамсрын янз бүрийн түвшинд таныг юу хүлээж байгааг танд мэдүүлэх зорилготой. Тийм учраас энэ нь цаг хугацаа шаарддаг юм. Түүнээс биш та нүдээ анингуутаа л тэр дороо гэгээрч болно. […]

“Бясалгал хийгээд хэсэг хугацаа өнгөрсний дараа энэ аяндаа болно. Хүчин чармайлтгүйгээр болчихно. Та тэр байтугай бодож байна уу үгүй юу гэдгээ ч мэдэхгүй. Та зүгээр сууж байхад л болчихно. (дотоод Диваажингийн) Гэрэл ирнэ, (дотоод Диваажингийн) Аялгуу ирнэ, харин та өөр юуг ч анзаарахгүй. Үүнээс гаръя гэсэн цагтаа л гарч, бүх юмыг дахин анзаарч эхэлнэ. Ойлгов уу? Энэ бол маш амархан.”
Дэлгэрэнгүй үзээрэй
Хамгийн сүүлийн бичлэгүүд
2025-01-15
484 Үзсэн
34:15
2025-01-15
159 Үзсэн
Шэйр
Шэйр хийх
Шигтгэсэн видео
Эхлэх
Татаж авах
Гар утас
Гар утас
iPhone
Андройд
Гар утсаар үзэх
GO
GO
Prompt
OK
Апп
QR кодыг уншуулна уу, эсвэл татаж авах зөв утасны системийг сонгоно уу
iPhone
Андройд