Хайх
Монгол хэл
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
Гарчиг
Тайлбар
Одоо үргэлжлүүлэн
 

Тамд унагадаг хамгийн ноцтой шалтгааныг Бурхан илчиллээ, 11-ын 5-р хэсгийг

Дэлгэрэнгүй
Татаж авах Docx
Дэлгэрэнгүй уншаарай
Мара гэж хэн болох, хэрхэн таних зэргийг Будда Буддын сударт илүү дэлгэрэнгүй тайлбарласан байдаг. Гэвч бусад олон Их Багш нарын сургаал номлол Буддагийнх шиг сайтар хадгалагдаагүй. Тийм учраас Буддын шашных шиг тийм нарийн тайлбарууд сонсогддоггүй. Буддын шашин шилдэг нь юм уу, аль нэг шашнаас илүү болохоор биш юм, бүх шашин Бурханд харьяалагддаг.

Мөн Будда урт насалсан, азаар яагаад ч юм бусдаар тамлуулаагүй. Эсвэл тухайн үед өөр бусад шашныг эсэргүүцэн олон тэрсэлдэгчид Түүний амьдарч байсан Энэтхэг улсад очоогүй байх, Түүнийг унагаж, Түүний эсрэг явах эсвэл хороож тамлаагүй байх. Гэхдээ нэг бол байсан шүү! Девадатта Буддаг олон удаа хороохыг завдсан. Гэвч Бурханы авралаар Будда урт наслах заяатай байв. Тиймээс амьдралынхаа энэ олон арван жилийг, ахиад гэгээрэлд хүрснийхээ дараа, ахиад албан ёсоор Будда болсныхоо дараа Тэрээр бүхий л үнэтэй цаг хугацаагаа хүмүүст, амьтан-хүмүүст, доод- Диваажингийн бас дээд Диваажингийн хүмүүст, дээд Диваажинд байгаа ч хараахан төгс гэгээрээгүй хүмүүст зааж сургахад зарцуулсан.

Яг л Авид Бурханы Оронд зарим нь доогуур лянхуа-н төвшинд байдаг бол зарим нь дунд лянхуа-н төвшинд, зарим нь дээд лянхуа-н төвшинд байдаг хэмээн Будда хэлсэн байдагтай адил юм. Тэгэхээр зарим нь доогуур лянхуа-н төвшинд байгаа хэсэг нь өөр өөр Будда нараас суралцах ёстой хэвээр. Заримдаа Авид Бурханы Оронд байдаг зарим оршин суугчид өөр Будда нарын шавь нар байсан учраас Авид Бурхан өөр өөр Будда нарыг Авид Бурханы орондоо ирүүлж зааж сургахыг зөвшөөрдөг. Тэдгээр шавь нар нь Авид Бурханы Оронд ирж аврал одуулсан байдаг. Гэвч тэдний Их Багш байсан бусад Будда нар тэнд бас очиж тэдэнд үргэлжлүүлэн заах боломжтой.

Жишээ нь нэг удаа эсвэл олон удаа Шагжамуни Будда ээждээ зааж сургах гэж Тушита Диваажинд очсон, Буддагийн буян болон өөрийн буяны үрээр ээж нь тэнд төрсөн байв. Ингээд Будда бас тэнд очиж олон иргэдэд нь зааж сургаж байх үед Авид Бурханы Орны оршин суугчдад болон хангалттай буянтай бусад Диваажингийн төрөлтнүүдэд тэнд очиж Түүнийг сонсохыг зөвшөөрч байв. Бүхий л Будда нар хамт ажилладаг. Христийн шашин Буддын шашнаас илүү гэж эсвэл эсрэгээрээ гэж хэзээ ч бүү бод, мөн Сикизм гэх мэт бусад ямар ч сайн шашин шилдэг нь гэж бүү бод. Эсвэл Ислам шилдэг нь гээд гарч Эзэн Есүс, Будда, Гүрү Нанак, Зөнч Мухамед, Тэрээр амгалан байг, бүхий л Их Багш нар амгалан байг, гэх мэт бусад Их Багш нарыг доромжлох хэрэггүй.

Гүрү Нанак Дэв Жи-г Дэлхий дээр байх үед, Сикизм шилдэг нь байсан. Тухайн үед Сикизмийг дагадаг хүн болгон шилдэг нь, хамгийн азтай нь байсан, яагаад гэвэл Их Багш нь тэр үед амьд сэрүүн байв. Түүний Хүч бүр дэлгэрч байлаа. Буддаг дэлхийд байх үед Буддаг дагадаг байсан бүхэн шилдэг нь байсан бөгөөд тухайн үед Буддын шашин шилдэг нь байв. Гэвч тэр үед Буддагаас өмнө, Буддаг ирэх хүртэл Буддын шашин гэж байгаагүйг санах хэрэгтэй, тэд Түүний нэрийг ашиглан шашин бүтээсэн. Будда Их Багш болж, Буддын шашныг үүсгэн байгуулагч болсон. Гүрү Нанак Дэв Жи Их Багш болж, Сикизмийг үүсгэн байгуулагч болсон. Үүнээс өмнө Сикизм эсвэл Жэйнизм байгаагүй, жишээ Христээс өмнө Христийн шашин гэж байгаагүй. Христийг ирсний дараа тэд Түүний цолыг ашиглан Христийн шашныг байгуулсан.

Хэдийгээр би одоо бүх олон нийтэд хандан ярьж байгаа ч бүх хүн сая миний хэлснийг сонсохгүй байх. Гэхдээ та нар, миний Бурхан-шавь нар бүх Их Багш нарыг, мөн бүх сайн шашнуудыг хүндлэх ёстой, Тэд сайн зүйл л зааж сургаж, энэ гараг дээр хэнд ч, амьтан-хүмүүс байгаль, ой ширэнгэ, гол мөрөн, далай тэнгис, газар шороонд хор хөнөөл учруулахгүй л бол Тэднийг хүндлээрэй. Бидний амь нас, оршин тогтнол энэ бүх Их Багш нарын Адис Хүчийн ач гавьяа, мөн миний сая дурдсан бүх байгалийн бүх хүчний ач.

Амьтан-хүмүүс хүртэл та нарт туслах хүчтэй, үүнийг та нар олон түүхээс сонсож байсан, миний ярьсан нохой-, шувуу-хүмүүсийн маань түүхээс та нар мэдэж авсан. Мөн мэдээж хамгийн чухал нь энэ бүхэн Бурханы Хүч, Бурханы Өршөөл Ивээл, Бурханы Хайр, Бурханы Хүчээр бүтээгдсэн хамаг төрөлтнийг гэх Бурханы Агуу Чанарын ач юм. Доод төвшиндөө үүнийг буруугаар ашигласан. Гэвч энэ бүхэн нь Бурхан Хүчнээс гаралтай. Хүчийг буруу ашигласнаас болоод ухамсрын доод төвшин бүтээгдэж, бүтээгдсэн төрөлтнүүд зарим нэг ариун бус зүйлс үйлдсэн. Гэвч бид эргээд Бурханд очвол, өөр юунд ч биш эргээд зөвхөн Бурханы Хайр, Ивээлд очвол үүнийг өөрчлөх болно.

Уг нь би эртхэн Гэртээ харьж болох байсан юм. Бурхан надад энэ эрхийг өгсөн ч би чадаагүй. Би хүн төрөлхтнийг, энд байгаа бүх төрөлтнийг зүгээр л орхичхож чадахгүй. Учир нь тэд маяагийн хяналт, оршин буй нийгмийнхээ уруу таталтад орж, унахад хүргэдэг бүх зүйлийн улмаас бодол оюун нь гүн гүнзгий хордлогод орсныг би мэднэ.

Би 60 настай байхдаа л хэдийнээ явчхаж болох байсан. Явах ёстой байсан ч тэгээгүй. Гэхдээ тэр үед би Гэртээ харихад үнэхээр бэлэн байв. Тэгээд та нарын нэг ах, шинэ жил байх аа даа манайхны ямар нэг баяраар нэг номын ах тань гарч ирсэн. Бурханы нэг шавь над дээр ирээд урт наслахыг хүсэн ерөөсөн. Би маш их ундууцсан. Түүнд аятайхан ч талархаагүй. Би бүр түүний хэлсэн зүйлийг ерөнхийдөө үл тоосон. Үнэхээр бэлэн байсан тул Гэртээ харихыг хүссэн учраас маш их ундууцсан л даа. Гэвч дараа нь би маш их зовлон зүдүүр үргэлжилсээр байгааг харсан. Маяа хүмүүсийг тамд, энэ ертөнцөд эцэс төгсгөлгүй, бүх төрлийн гамшгаар тамлаж байхыг ч харлаа. Иймд надад явах зүрх байсангүй.

Үүний дараа Гэртээ харих боломж дахин гарч, Бурхан “Явж болно.” гэж хэлсэн. Гэтэл ахиад л эргэн тойрноо хараад би тэсээгүй. Тиймээс би үхэж, бие махбодоо үхүүлж, өөрийгөө хурдан оршуулж, дараа нь дахин амилах гэх мэт ёслол хийх хэрэгтэй болсон.

Гэхдээ хэрэв би дахиад нэг удаа явах боломжтой болбол дахин эргэлзэхгүй. Тиймээс та нар яараарай. Өөртөө болон надад энэ гарагийг сэргээхэд туслаарай. Энэ гараг миний соронзон орон, энергид илүү нийцвэл би илүү урт наслах боломжтой болж, та нарт илүү их тусалж чадна. Тиймээс хэрэв надад үнэхээр туслахыг хүсэж байвал өөртөө туслаарай. Гэгээрэлд хүрээрэй. Арьяабалын Аргыг уламжилж ав. Учир нь энэ бол та нарын шууд бөгөөд хурдан хүрэх цорын ганц арга зам юм. Будда, бүх Будда, Бодисадва нар (дотоод Диваажингийн) Аялгууг түшдэг гэж Будда айлдсан. Аялгууны урсгал буюу Арьяабалын Арга гэсэн утгатай энэхүү Аялгууны урсгалыг даган, хамаг төрөлтөнд туслахаар залран ирж, тэднийг Бурханы оронд, Диваажинд буцаан аваачдаг юм. Арьяабал гэдэг нь гаднах дуу чимээ огт биш, харин дотоодын (Диваажингийн) Аялгуунд төвлөрөхийг хэлдэг. Үүнийг сонсохын тулд танд чих хэрэггүй. Харин энэ Аялгууны урсгалаар ирж буцан, хамаг төрөлтөнд туслан, мөн энэ Аялгуугаар дамжуулан, тэднийг аваад явж чадах чадварлаг Их Багш Чихийг нь бүрэн хүчин чадлаар нь нээх ёстой.

Бид бардам сэтгэлийн талаар ярилцлаа. Хүмүүс өөрсдийгөө сүмд явдаг, санваартан, олон дагагчтай, нийгэмд нэр хүндтэй гэж боддог. Тэдний гаднах үйл хөдлөлийг харахад тэд Бурханыг дагаж, Бурханыг хүндэтгэн, Бурханы хүслийг биелүүлж байгаа мэт боловч бодит байдал дээр тийм биш юм. Тэд өөрсдийнхөө ариун, сүсэг бишрэлтэй, сайн гэдгээр сайрхах, бахархах зорилгоор шашны салбарт өөрсдийн байр суурь, гаднах үйл хөдлөлийг ашигладаг. Маяа мэдэж байгаа учраас ийм хүмүүс маяад баригдах болно. Тэд алган дээр тавьсан юм шиг л таны бодлыг уншиж чаддаг бөгөөд таныг доош нь чирэх болно. Тиймээс хоёр л сонголт бий: Тэдэнтэй нэгдэж, хорон муу чөтгөр, маяад үйлчлэгч болох, эсвэл тамд унах.

Photo Caption: Бүх Төрөлтнүүд Дуртай Зүйл нь Сайхан

Зураг татаж авах   

Дэлгэрэнгүй үзээрэй
Хамгийн сүүлийн бичлэгүүд
39:08
2024-12-24
209 Үзсэн
35:18
2024-12-23
143 Үзсэн
Шэйр
Шэйр хийх
Шигтгэсэн видео
Эхлэх
Татаж авах
Гар утас
Гар утас
iPhone
Андройд
Гар утсаар үзэх
GO
GO
Prompt
OK
Апп
QR кодыг уншуулна уу, эсвэл татаж авах зөв утасны системийг сонгоно уу
iPhone
Андройд