Хайх
Монгол хэл
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
Гарчиг
Тайлбар
Одоо үргэлжлүүлэн
 

“Эмэгтэй хүн байхын бишрэм тал” 20 цуврал лекцийн 12-р хэсгийг

Дэлгэрэнгүй
Татаж авах Docx
Дэлгэрэнгүй уншаарай
Ерөнхийлөгч Трампад зориулан Түүний зүрх сэтгэл алдар нэр, эд мөнгөний төлөө бус гэдэгт итгэлтэй байна хэмээн хэлье. Би үүнийг та бүхэнд баталж чадна. Би нэвт харж чадна. Тэр зөвхөн улс орондоо л туслахыг хүсдэг. Тэр зөвхөн Өөрийн ард түмэн, улс орноо гэсэн оргилсон сэтгэлтэй. Тэр улс орноо илүү дээр газар болгохыг л хүсэж байгаа. Энэ дэлхий дээр байгаа маш олон хүн дэлхийг илүү дээр газар болгохоор маш их зүйл хийж байна. Ерөнхийлөгч Трамп тэдний нэг бөгөөд тэдний ихэнхээс илүү, бусад олонхоос нь илүү цогтой. Тиймээс л Тэрээр маш их асуудлыг давж туулах ёстой болсон. […] Гэвч ерөнхийлөгч Трамп бас Өөрөө ядарч, айх үе байдаг ч Тэрээр үргэлжлүүлсээр байдаг.

Баатар бол юунаас ч айдаггүй хүн биш, харин айсан ч ажлаа хийсээр байдаг хүн юм. Энэ бол жинхэнэ баатар. Ухаангүй, тархигүй хүн л буудуулахын зовлонг мэддэггүй, хийгээгүй зүйлийнхээ төлөө шүүхээр явж, мэдрэлээ гэмттэл хилс хэрэгт буруутгагдан зовж шаналахыг ойлгодоггүй. Ерөнхийлөгч Трамп ухаалаг, мэргэн ухаантай, сэргэлэн хүн. Тэр энэ бүхнийг мэдэхгүй байх боломжгүй. Тэр огт зовж шаналаагүй байх аргагүй. Үгүй ээ, Түүний оронд та нар байсан бол мөн адил ингэж зовох байсан. Түүний оронд та нар байсан бол мөн л зовж шаналах байсан. Харин Тэр үргэлжлүүлсээр байна. Учир нь Түүнд эрхэм зорилго бий. Тэрээр Америкийг дахин агуу болгох эрхэм зорилгодоо хүрэхийг хүсэж байгаа.

Бид хэний ч төсөөлж чадахгүй амжилтад хүрэх болно. Бид хамгийн хүчирхэг эдийн засагтай, хамгийн сайн хамгаалалттай хилтэй, хамгийн аюулгүй хотуудтай, хамгийн хүчирхэг армитай, шилдэг худалдаатай байх болно. Бид шинжлэх ухаан, эмнэлэг, бизнес, технологи, сансрын салбарт тэргүүлэх болно. Би та нараас дөрвөн жилд анх удаа улс орныхоо ирээдүйн талаар сэтгэл хангалуун байхыг хүсэж байна. Догдолж байгаарай. Бид энэ бүхнийг эргүүлнэ.

Хэрэв Америк дахин агуу болбол бусад улс оронд ч эергээр нөлөөлж, дэлхий дахинд ч нөлөөлнө. Учир нь Америк бол хамгийн том улс, олон чансаагаараа агуу орон юм. Тиймээс үүнээс болж Тэр үүнийг хийх ёстой. Учир нь Тэр зүгээр л эх орондоо хайртай гээд байж болохгүй, энэ тэрийг хүсдэг ч Түүнд ямар ч цол хэргэм байхгүй. Энэ нь Тэр үүнийг нэг их тоохгүй, эсвэл ерөнхийлөгчийн цолтой зууралддаг гэсэн үг биш юм. Гэхдээ Тэр олон эрх мэдэл, олон давуу талтай байхын тулд ийм цолтой байх ёстой. Ингэснээр Тэр Өөрийн ажлыг үргэлжлүүлэн хийж, ард түмэндээ, дэлхийд тусалж чадна.

Үүний нэгэн адил Бурхан намайг цол хэргэмээ ил тод зарлахыг хүсэж байгаа бөгөөд ингэснээр бүх Хаад ирж, надад хүндэтгэл үзүүлэн, тусламжаа амлаж чадах юм. Одоо Тэд надад маш их тусалдаг. Маш их, маш их. Би нэг их асуудаггүй ч юу ч гуйсан Тэд тусалдаг. Энэ бүхэн та нарын л төлөө юм. Баяр хүргэе. ТЭДНИЙ ТӨЛӨӨ би ч гэсэн тодорхой үүрэг хариуцлага хүлээх ёстой. Тэднийг гэтлэхэд нь туслах ёстой. Тэдэнд үргэлжлүүлэн зааж, дэвшүүлэх Зааварлагч, хүчирхэг Зааварлагч үгүй бол Диваажингийн Хаад ч мөн адил нас барж, байр суурь нь доройтон, үйлийн үрийн ертөнцөд очиж, зохих ёсоор шүүгдэх болно. Энэ бол Будда, Хаадын Хааны хайрын бэлэг юм. Мөн Дээдийн Номын Хүрдийг Эргүүлэгч Хаан ч мөн адил...

Тиймээс ерөнхийлөгч Трампыг сонгогдох үед би Түүнд биечлэн баяр хүргэхийн тулд юу ч бичээгүй. Би тэгэх албагүй. Би зүгээр л тайвширч, сайхан уужирлаа. Гэхдээ олон хүн Түүнийг хорлохыг хүсдэг тул бид бүгд Түүнийг харж хандсаар байх ёстой. Бурхны Нэрээр би америкчуудад тэдний сайн сайхны төлөө үнэхээр санаа тавьдаг сайн ерөнхийлөгчтэй болсонд нь баяр хүргэе! Мөн дэлхийд олон талаараа маш их ач тусаа өгөх болно.

Одоо би зарим Буддын лам нарыг их том гомдоох зүйл хийх нь. Гэхдээ гуйя, боломжтой бол та бүхэн нэг газраа байрлаж, хүмүүст ирж өргөл барих боломж олгоорой. Ингэвэл өөрт тань илүү амар бөгөөд хүмүүст ирж өөртэй тань уулзах боломж олгоно. Учир нь лам нар та бүхэн гарч гудамжинд тэгж бадар гуйвал хүмүүс өөрийг тань дараа нь хаашаа явахыг мэдэхгүй тул тантай уулзаж чадахгүй. Хэдхэн хүн л уулзах болно. Энэ нь бас танд аюултай. Ийм байдлаар та цар тахлын халдвар авах юм уу, орчин үед ямар нэг вирус авч мэднэ. Та бүхэн хийддээ байрлаж, энгийн веган хоол идээрэй. Энэ нь бие махбод, сэтгэл санаанд тань илүү сайн бөгөөд, Буддын хутагт хүрэхийн тулд бясалгаж дадуулсаар байж болно. Бие махбодоо тэгж хүндрүүлснээс дээр.

Та бүхэнд хэлсэнчлэн өдөрт нэг удаа хооллох нь хүнийг Будда болгохгүй. Тэгдэг байсан бол өлбөрч үхэж байгаа олон хүн Будда болох байсан. Тийм биш. Эсвэл өлөн чөтгөрүүдийг Будда гэж магтаж болох байсан, яагаад гэвэл тэд бүр юу ч иддэггүй. Та нар өдөрт хоёр хооллож болно. Магадгүй гурав бол арай ихдэх байх. Өдөрт хоёр хооллоход зүгээр. Өглөөд нэг, орой нар жаргахаас өмнө нэг.

Буддагийн цаг үед нэг газраа байрлах амар байгаагүй. Мөн хүмүүсийн хувьд хол замыг туулж лам нарт өргөл барих амар байгаагүй. Харин одоо бол амар болсон. Тиймээс гуйя, Буддын хутагт хүрэхэд бие махбод тань хэрэгтэй учраас Буддагийн биеэ сайн бодоорой. Энэ төрөлдөө биш юмаа гэхэд үргэлжлүүлэн бясалган дадуулбал энэ төрөлдөө та бүхэн маш их буян хурааж, дараа төрөлдөө үргэлжлүүлбэл хэн мэдлээ, магадгүй дараагийн төрөлдөө Будда болох ч юм билүү. Гэвч та нар биеэ сайн бодох хэрэгтэй. Орчин үед энд тэндгүй маш их өвчин байдаг болж, та нар хэзээ ийм өвчин тусахыг таашгүй. Учир нь гадуур гарч байгаа үед өөрийгөө цэвэр байлгах амаргүй. Хаа ч, хүссэн үедээ ус олох боломжгүй.

Мөн зарим газарт хөл нүцгэн алхах маш сайн ч бусад зарим газарт бол үгүй. Учир нь магадгүй тэнд хагархай шил байх боломжтой, тантай уулзахаар ирсэн, өргөл барихаар ирсэн хүмүүст сатаарснаас болоод хагархай шилийг харахгүй байж мэднэ. Эсвэл өт хорхой, вирус, бактери газарт байх боломжтой, ялангуяа тухайн газарт үер болоод удаагүй бол тийм байдаг. Бүхий л бохир зүйлс, эвдэрсэн нойлууд гишгэж буй газрыг тань бохирдуулж, улмаар та нар өвчлөх болно. Зөвхөн та бие махбодоо хохироогоод зогсохгүй, тухайн бүс нутгийнхаа хүмүүсийг, эмч сувилагч нарыг завгүй болгож, тэднийг байгалийн гамшиг эсвэл хүнээс үүдэлтэй гамшиг, үйлийн үр зэргээс болсон гамшигтай завгүй байхад нь ачаалал нэмнэ. Маш олон өвчтөн, олон өлсгөлөн хүн байна шүү дээ. Тиймээс тэдэнд нэмж ачаалал үүсгэхгүй байсан дээр.

Тэгээд хэрэв та өдөрт нэг удаа хооллон гадуур явбал хүмүүс өөрийг тань Будда болсон гэж бодох юм уу, магтахад буянаас их хэмжээгээр хасагддаг. Хэдийгээр та өөрийгөө Будда болсон гэж бодохгүй байж, тийм цол хүлээн авахыг хүсээгүй ч хүмүүс цөхөрсөн байдаг. Тэд ямар нэг зүйл, түшиж тулж, магтаж, аврал эрэн буян хүртэх ариун хэн нэгнийг эрж хайж цөхөрсөн байдаг. Гэвч тэд өөрсдөө нэг их өөрчлөгдөхгүй бөгөөд хэрэв та Будда биш бол тэдний үйлийн үр өөрт тань хэт ахдах болно. Та Будда мөн байлаа ч хэт олон хүн өөрт тань өргөл өгч, магтаж, өөрсдөө амьдралаа өөрчлөхгүй бол танд хэт ачаалал болно. Будда хүртэл шавь нараасаа үйлийн үр авсан. Тийм учраас нэг удаа гурван сарын турш Тэрээр адууны тэжээлээр хооллодог. Буддын түүхэнд бичээтэй байгаа. Мөн үүнээс болж хэд хэдэн удаа Түүнийг хороох оролдлого болдог. Заримыг нь албан ёсоор бичсэн байдаг ч, заримыг нь үгүй.

Дэлхийн үйлийн үр Ананд дээр хүртэл буудаг. Тийм учраас Будда Түүнээс асуухад, эсвэл Будда Түүнд үүрд үлдэх боломжтойгоо хэлэхэд Ананд Түүнээс, “Өө, гуйя үлдээч дээ” гэж хэлдэггүй. Дэлхийн үйлийн үр Түүний амыг хамхисан. Үүнээс болж Тэр амаа нээж чаддаггүй, эсвэл магадгүй Тэр бүр юу ч сонсоогүй байх. Дэлхийн үйлийн үр дэндүү хүнд учраас Түүн дээр наалдаж, улмаар Тэрээр Буддагийн юу гэж хэлснийг сонсож чаддаггүй. Будда ямар утгаар хэлснийг, Түүгээр юу гэж хэлүүлэхийг хүссэнийг Тэр ойлгоогүй. Тиймээс өөрт тань өргөл барьж буй хүмүүсийн тэр бүх үйлийн үрийг үүрэхэд лам байх нь хангалттай гэж бүү бодоорой. Хэрэв тэд таныг Будда Будда гэж хэлээд энд тэндгүй тарааж, өөрийг тань дурамжхан Будда болговол хүмүүс ирээд танд мөргөж, өргөл барьц энэ тэрийг өгөх болно, тэгээд бас, Бурхан минь, тэгж болохгүй. Энэ нь өөрт тань маш муу. Магадгүй шууд муугаар нөлөөлөхгүй ч хожим нь, эсвэл бүр байгаа буянаа, маш ихээр алдах болно. Эсвэл бардам занг тань тэд тэнгэрт тулгаж, анх өөрт тань байсан жинхэнэ сэдлээ мартах болно.

Энэ нь бас бусад хийддээ тогтмол байрлаж, шавь нарын өгснийг л иддэг лам гэлэнмаа нарт хүмүүс хүндэтгэлгүй хандахад хүргэнэ. Эдгээр лам нар хэдийгээр тэд... Мэдээж би бүх лам нарыг хэлээгүй юм шүү, мэдээж муу лам нар байдгийг та нар мэднэ. Зарим лам нар үнэхээр сайн ч бие махбод нь өдөрт нэгээс илүү хооллохыг шаардаг, мөн эм тан уух гэж бас юм идэх ёстой болдог. Эдгээр лам нар бас шавь нараас өргөл барьц авдаг учраас тэдний үйлийн үрийг хуваалцаж, үүрэлцэх ёстой болдог. Тийм учраас хүмүүс лам, номлогч, гэлэнмаа нартай уулзахаар ирж, тэдэнд өргөл өргөж, лам гэлэнмаа нараас буян хүртэж, улмаар амьдрал нь дээрдэх байх гэж найддаг. Ихэнх хүмүүс зөвхөн материаллаг зүйлс хүсдэг, жишээ нь гэр бүл нь дээрдэж, илүү баян болж, охин нь баян хүүтэй гэрлэхийг эсвэл хүү нь сайн эхнэртэй болохыг, эсвэл илүү их мөнгө олохыг, бизнес нь сайжрахыг гэх мэт зүйлс хүсдэг. Тэгэхээр энэ бүхнийг хуваалцах ёстой болдог, буян байдаг бол тэр буянаараа энэ бүх хамтын үйлийн үрээс хуваалцах ёстой болдог.

Илүү олон шавьтай, илүү олон дагалдагчтай байх тусмаа илүү үйлийн үр авах ёстой болдог. Гэхдээ та маяа бол, эсвэл маяагийн гэр бүлийн гишүүн бол магадгүй өөрт тань юу ч тохиолдоогүй мэт харагдана, гэвч тэглээ гээд та Будда гэсэн үг биш, та маш их буянтай гэсэн үг биш. Үгүй, тийм биш. Бусдаас өргөл авах гэж, эсвэл ямар нэг ач тус авах гэж холбоо барьсан хэн ч бай тухайн хүнийхээ үйлийн үрээс хуваалцдаг. Дагалдагч нар тань гэртээ юу хийж, зүрх сэтгэлдээ юу бодож байгааг хэзээ ч таашгүй, эсвэл тэд энэ төрөлдөө ямар их муу үйлийн үртэйг, мөн өмнөх төрлөөс нь хэр их муу үйлийн үр давж орж ирснийг таашгүй. Энэ бүхнийг та бүхэн санаж, тэсэх ёстой болно. Тэгэхээр хэрэв та лам, гэлэнмаа, номлогч бол үнэхээр өдөр бүр эгэл даруухнаар Бурханд, Будда талархаж, өөрт тань тусалж, өөрийг тань уучилж, Хүчээрээ дэмжиж байдагт нь талархах учиртай.

Photo Caption: Эмзэг Төрөлтнүүдэд Илүү Хайр Халамж Өгөх Шаардлагатай.

Зураг татаж авах   

Дэлгэрэнгүй үзээрэй
Бүх хэсэг  (12/20)
Дэлгэрэнгүй үзээрэй
Хамгийн сүүлийн бичлэгүүд
35:22
2024-12-21
109 Үзсэн
Шэйр
Шэйр хийх
Шигтгэсэн видео
Эхлэх
Татаж авах
Гар утас
Гар утас
iPhone
Андройд
Гар утсаар үзэх
GO
GO
Prompt
OK
Апп
QR кодыг уншуулна уу, эсвэл татаж авах зөв утасны системийг сонгоно уу
iPhone
Андройд