Хайх
Монгол хэл
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
Гарчиг
Тайлбар
Одоо үргэлжлүүлэн
 

“Эмэгтэй хүн байхын бишрэм тал” 20 цуврал лекцийн 10-р хэсгийг

Дэлгэрэнгүй
Татаж авах Docx
Дэлгэрэнгүй уншаарай
Иймд би хэнд ч хор хөнөөл учруулдаггүй. Тиймээс намайг гүтгэх шаардлагагүй, гуйя. Хэрэв та алган дээрх зураасаа харж байгаа шигээ Авид Бурханы Орныг харсан гэж баталж байгаа л бол Авид Бурханаас миний тодорхойлолтыг, Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай гэж хэн бэ хэмээн асуугаарай. Тэгээд хэрэв та Авид Бурханыг үнэхээр харвал хэзээ нэгэн цагт намайг гүтгэж, надад эргэлзэж, намайг муу бясалгагч гэж сэжиглэнэ гэдэгт тань би эргэлзэж байна. Хэрэв та Бурханы Орныг үнэхээр ингэж харж чадвал Түүний Оронд хэдийнээ байгаа Буддагийн иргэдийн нэг мөн гэсэн үг. Тэгвэл та илүү ихийг мэдэх ёстой. Будда танд миний тухай ярьсан байх учиртай. Тэгвэл та гарцаагүй миний анд байж, намайг өмгөөлж, миний хүрээлэлд байх байсан. Хэрэв Будда миний тухай танд яриагүй бол энэ нь та тэнд байгаагүй гэсэн үг. […]

Бурхан минь, бүх Будда таныг өршөөх болтугай гэж хүсье. Хэзээ нэгэн өдөр гэмээ наманчлахад тань Диваажин таныг өршөөх болтугай гэж хүсье. Хэрэв та амьд хэвээр байж, ийм төрлийн алдаа үйлдсэн бол эрс өөрчлөгдөн, наманчилж, Будда нар, Бурханаас өршөөл хүсэн, үхэх төрөхийн хүрдэнд ахин дахин зовж шаналахаас өөрийгөө аварч, чөлөөлөхийн тулд зүгээр л цэвэр ариунаар, зүрх сэтгэлээрээ чин сэтгэлээсээ бясалган дадуулахад амьдралаа зориулаарай. Бурхан таныг ивээг. Амен. А Ди Да Фат (Авид Бурхан) минь!

Би ч бас та нарт хайртай. Хэрэв надад ямар нэг буруу зүйл хийсэн энэ тэр хүнд намайг хайргүй гэж бодож байвал эндүүрч байна. Би тэдэнд хайртай. Тэднийг би хэзээ ч тамд унахыг хүсэхгүй, учир нь энэ төрөлд тамын хоёр хаалга бий. Нэгээр нь орж болдог, Будда, Бодисадва эсвэл Христийн хувилгаан гэх мэт Гэгээнтэнтэй хамт зочлон орох боломжтой, тэгвэл эргээд гарч болдог. Тэндхийн чөтгөрүүд хүмүүсийг аймшигт тамд, зовлонд байлгахын төлөө хэрхэн ажилладгийг харах боломжтой. Гэсэн ч буцаад гарах боломжтой, өөрийг тань тэнд дагуулж очсон Гэгээнтэнтэйгээ ерөөлөөр таарвал тэндээс буцаж гарч ирээд хүмүүст хэлж, мөн өөрийнхөө сүнслэг итгэл үнэмшил, дадал бясалгалаа хүчирхэгжүүлнэ. Үүнээс гадна өөр нэг хаалга бий. Тэр хаалгаар орсон ямар ч сүнс хэзээ ч гардаггүй, хэзээ ч. Энэ цаг үед тийм дүрэмтэй ба тийм хаалга байгаа. Гуйж байна, би хэнийг ч тэр хаалгаар орох нь битгий хэл, үүнийг харахыг хэзээ ч хүсэхгүй.

Бурхан минь, Бурхан минь, Бурхан минь, биднийг уучлаач дээ. Гуйж байна, биднийг хамгаалаач. Хүмүүс ердөө л сул дорой, сул дорой, эмзэг. Гуйж байна, гуйж байна, гуйя, хэнийг ч тамд бүү унагаач. Гуйж байна. Энэ нь яг л намайг алж буйтай адил. Уучлаач дээ, уучилж өршөө Бурхан минь. Тэднийг хороох шаардлага гарлаа ч сүнсийг нь авраач дээ. Тэдний сүнсийг там рүү үүрд бүү түлх, гуйж байна. Амен, Бурхан минь, Бурхан минь, Оройн дээд Бурхан минь, Хамгаас Агуу, Хамгаас Дээр Бурхан минь. Гуйж байна, бодолцож үзээч дээ, Эрхэм минь, Эрхэм ээ. Гуйя, бүхий л Их Багш нараа, надад төлөвлөснөөс илүү олон сүнс аварч туслахад минь тусалж сүнслэг хүчийг минь хүчирхэгжүүлээрэй.

Аан, тийм. Ингэхэд би цар тахал хэрхэн ирж магадгүй байгааг, тун магадлалтай байна гэж хэлснээ сая саналаа. Би энэ талаар хэр их зүйл хийж чадахаа мэдэхгүй байна. Гэхдээ та бүхний замд цар тахал ирж байж магадгүй. Тэгээд энэ нь КОВИД-19-тэй адилгүй байна. Энэ бол, Бурхан минь, Бурхан минь, үхлийн аюултай, эмчилгээгүй байх болно, хэн ч зугтаж чадахгүй. Хэрэв муу үйлийн үр хэт их байвал та зугтаж чадахгүй. Зөвхөн сайн хүмүүс л зайлсхийж чадна.

Бурханы шавь нар минь, та нар аврагдах болно. Гэвч намайг ингэж хэлсэн гээд бүү хайнга байгаарай. Та нар хичээнгүй хэвээр байгаарай. Би энэ эмгэнэлт байдлаас хүмүүс, амьтан-хүмүүсийг аврахын тулд чадах бүхнээ хийх болно!!! Бурхан Өршөөлөө хайрлана уу. Та нар илүү их бясалгаж, Гэртээ харихад шаардлагатайгаас илүү их буян хураавал дэлхийг, эцэг эхээ, гэр бүлээ, үе удмынхаа гишүүдийг, эргэн тойрныхоо ертөнцийг адисалсаар байж чадна.

Гай гамшиг, цар тахал хэзээ ирэхийг би мэдэхгүй. Хүн төрөлхтний зүрх сэтгэл байнга өөрчлөгдөж, хүмүүсийн үйлийн үр ч бас өөрчлөгдөж байгаа учраас би огноог нь тэр бүр яг таг мэдээд байдаггүй.

Media Report from FOX 26 Houston – Sept. 30, 2023, Denise Middleton: За, дараагийн тахал нь КОВИД-19-ийн дэгдэлтийн оргилыг юу ч биш болгох уу? Үүнийг зарим шинжээчид “Икс өвчин” хэмээн нэрлэж байгаа гэж таамаглаж байна.

Media Report from WION – Sept. 25, 2023, Priyanka Sharma: Икс өвчин нь эрүүл мэндийн зүй ёсны айдас юм. Голомтот халдварын дараагийн үл мэдэгдэх өвчин. Энэ нэр томьёог ДЭМБ 2018 онд албан ёсоор баталсан байна. Энэ талаар мэдлэг дутмаг байсан тул Икс гэж нэрлэжээ. Ямар өвчин болох, амьтнаас хүнд халдах уу, эсвэл нууцлаг лабораторийн бүтээл үү гэдэг нь тодорхойгүй байна. Гэхдээ эрдэмтдийн тодорхой мэдэж буй нэг зүйл бол Икс өвчин ирж буй явдал юм. Тэд хэзээ, яаж гэдгийг мэдэхгүй. Тэдний мэдэж байгаа зүйл бол энэ нь Уханийн вирусээс бүр ч дор байж магадгүй юм. Энэ нь Уханийн вирусээс илүү олон хүнийг ​үхэлд хүргэж болзошгүй. Үүнээс ангижрахын тулд бидэнд олон жил шаардагдах болно. ДЭМБ өвчнийг ингэж тодорхойлсон байдаг. Үүнд: Икс өвчин гэдэг нь хүнд өвчин үүсгэгч нь одоогоор тодорхойгүй байгаа эмгэг төрүүлэгч учраас олон улсын ноцтой тахал үүсэж болзошгүй гэсэн үг болохыг илэрхийлдэг.

Энэ оны тавдугаар сард Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын тэргүүн анхааруулга гаргажээ. Тэрээр хэлэхдээ дэлхий КОВИД-оос илүү үхлийн аюултай өвчинд бэлэн байх ёстой. Дэлхийг эхний байдалд нь аваачих чадалтай КОВИД-ын мөхөл авчрах хувилбар нь тун магадлалтай хэвээр байна. Яг одоо түүний хэлсэн үгнээс иш татахыг зөвшөөрнө үү. “Өвчин, үхлийн шинэ давлагааг авчрахуйц өөр хувилбар гарч ирэх аюул хэвээр байна. Мөн үхлийн аюултай өөр нэг эмгэг төрүүлэгчийн аюул заналхийлэл хэвээр байна.” Энэ сэрэмжлүүлэг гарснаас хойш дөрвөн сарын дараа дэлхийн эрдэмтэд энэ тухай ярьж байна. Үүнд Их Британийн Вакцины ажлын хэсгийн даргаар ажиллаж байсан Кейт Бингэм багтжээ. Тэрээр хэлэхдээ бид Икс өвчинд бэлтгэх хэрэгтэй. Учир нь энэ нь КОВИД-19-өөс ч илүү аюултай байж магадгүй гэлээ. Одоо би түүний нотолгоог нэг нэгээр нь авч үзье.

Эрдэмтдийн хэлснээр энэ Икс өвчин нь 1918 онд тохиолдсон Испанийн томуутай адил үр дагаварт хүргэж болзошгүй юм. Хоёрдугаарт, Икс өвчин нь 50 сая хүртэлх тооны хүнийг үхэлд хүргэж болзошгүй. Гуравдугаарт, энэ өвчин одоо болтол илрээгүй байгаа сая сая вирусээс үүсэж болно. Дөрөвдүгээрт, эрдэмтэд энэ өвчинтэй тэмцэх вакцин боловсруулахад маш их цаг зарцуулж магадгүй. Одоо нэг зүйл энд байна. Урьдчилан сэргийлэх арга хэмжээ тусалж болох боловч эдгээр арга хэмжээг яг юунд чиглүүлж байгааг мэдэхгүй бол харанхуйд сум харвахтай адил болно. Шинжлэх ухааны нийгэмлэгийн хэн нь ч энэ өвчин хаанаас үүсэж болох, яг юу үүсгэж болохыг тодорхой хэлж чадаагүй байна. Мөн энэ нь түүнтэй тэмцэхэд улам хэцүү болгож байгаа юм.

Media Report from AFP News Agency – July 21, 2024: Энэхүү тэргүүлэх судлаач шинэ тахал зайлшгүй гарахыг анхааруулж байна.

Энэ нь Ковид-19, эсвэл 1918 оны томуунаас хамаагүй илүү олон хүнийг үхэлд хүргэж болзошгүй гэж Юен Куок-юн онцоллоо.

Professor Yuen Kwok-yung: Хамгийн дээд тооцоогоор 1918 онд 100 сая хүн нас барсан байна. Энэ удаад 400 сая хүн үхэж магадгүй. Энэ бол үнэхээр аймшигтай тоо бөгөөд засгийн газрууд эдгээр сорилтыг үнэхээр даван туулна гэж найдаж байна.

Тиймээс миний та бүхэнд хэдийн хэлсэнчлэн бэлтгэлтэй байгаарай. Хүүхдүүддээ эмзэг нөхцөлд байх, эсвэл гэртээ байхгүй бол хоргодох байр олох талаар зааж сургаарай. Нохой-хүмүүсээ цаг үргэлж гадагш гарахын оронд угаалгын өрөөнд хурдхан бие засуулж аажмаар сурга. Тэднийг аажмаар, нэг өдөр байшинд, өөр нэг өдөр нь угаалгын өрөөнд бие засуулж сурга. Гэрт дэвсгэртэй, эсвэл зүгээр л угаалгын өрөөнд байх нь дээр. Тэнд ямар нэг зүйл хийж, тэдний хаягдлаас ямар нэг үнэртэй зүйл түрхээрэй. Ингэснээр тэд үүнийг үнэрлэж, энэ нь өөрийн газар гэдгийг мэднэ. Тэдэнд хэл, тэд бүхнийг ойлгодог. Тэгээд магадгүй нэг л өдөр, угаалгын өрөөнд нэг удаа, аажим аажмаар дараа нь хоёр удаа, гурван удаа, тэгээд дараа нь тэд үүнд дасчихна. Тэгээд ямар нэг зүйл тохиолдоход тэдэнд “Гадаа аюултай тул бид гарч болохгүй.” гэж хэлээрэй. Тэд ойлгоно. Тэдэнд угаалгын өрөөнд ороход өөрсдийгөө сургах хэрэгтэй гэж хэлээрэй. Тэд бүгдийг ойлгох болно. Тэд угаалгын өрөөнд ийм зүйл хийвэл тэдэнд амттан өгөөрэй. Ингэснээр тэд үүнийг хийх нь сайн зүйл гэдгийг ойлгох болно. Дараа нь тэд аажмаар амттангүйгээр угаалгын өрөөнд бие засдаг болчихно. Тэднийг салхинд гаргах нь зүгээр л таашаал авах зорилготой. Тэд аюулгүй байх болно.

Гэртээ хоол хүнс хадгалаарай гэж би та нарт өмнө нь хэлсэн дээ. Мөн одоо ч гэсэн гадуур гарахдаа та бүхэн амны хаалт зүүгээрэй. Ямар ч гэм хоргүй шүү дээ. Хэрэв боломжтой бол, хэрэв энэ нь танд тийм ч төвөгтэй бус, цочроохгүй байвал, хэрэв бусад хүмүүс таныг шоолох, дооглох ч юм уу танд ямар нэг зүйл хийхээс эмээхгүй бол шүү. Энэ тэдний биш, өөрийн тань амьдрал. Би үүнийг ойлгодоггүй юм. КОВИД-19 анх гарахад хүмүүст амны хаалт зүүхийг зөвлөж байсан. Амны хаалт зүүхийг хүсдэггүй зарим хүмүүс амны хаалт зүүж буй хүмүүс дээр очоод, бүр зодож, гадуур гарч, “Бид амны хаалт зүүхгүй.” гэх мэт зүйл ярьж, эсэргүүцдэг. Ээ бурхан минь. Энэ нь засгийн газар зугаацахын тулд ч юм уу мөнгийг тань авахын төлөө танд үүнийг зүү гээд байгаа биш.

Цар тахлын тухай биш байлаа ч гадагш гарахад тань ихэвчлэн үл үзэгдэх шавж, маш жижиг шавж, мөн вирус, бактери гээд салхиар туугдан ирдэг бүх төрлийн зүйлсийг салхи тээж ирдэг учраас та нар амны хаалт зүүдэг. Тэгээд хэрэв ялангуяа амаараа амьсгалбал энэ нь танд нөлөөлнө. Тиймээс амны хаалттай байвал хамраа бас таглана. Учир нь та нар заримдаа гадагшаа гараад, утсаар ярин, амаа нээхэд салхи орж ирэн, уушгинд тань гайтай вирусийг хийсгэн оруулах болно. Тэгээд та өвддөг. Мөн зарим вирус эм тарианд маш тэсвэртэй тул бүр эмчлэгдэхгүй. Тиймээс өөрсдийгөө сайн харж хандаарай. Гэрт тань аюулгүй тул та үүнийг зүүх шаардлагагүй. Гэхдээ гадуур гарахдаа, ялангуяа салхитай өдрүүдэд амны хаалт зүүвэл ямар ч гэмгүй. Ялангуяа өнөө үед маш олон шинэ өвчин гарч байна. Гэх мэт.

Би зугаацах гэж та нарт энэ бүхнийг хэлэх дуртай байна гэж бүү бодоорой. Үгүй шүү. Учир нь би та нарт хийгээрэй гэж юу ч хэлсэн бай үүний үйлийн үрийг авах юм уу үүний төлөө та нарын үйлийн үрийг хуваалцах ёстой болно. Тиймээс өөрсдийгөө харж хандаарай. Тэгвэл би ядаж миний золиослол үнэ цэнтэйг, энэ нь та бүхэнд тус болж байгааг мэдрэх болно.

Photo Caption: Онцгой Фенүүддээ Зориулсан Ойн “Цэцэгс”.

Зураг татаж авах   

Дэлгэрэнгүй үзээрэй
Бүх хэсэг  (10/20)
Дэлгэрэнгүй үзээрэй
Хамгийн сүүлийн бичлэгүүд
35:22
2024-12-21
119 Үзсэн
Шэйр
Шэйр хийх
Шигтгэсэн видео
Эхлэх
Татаж авах
Гар утас
Гар утас
iPhone
Андройд
Гар утсаар үзэх
GO
GO
Prompt
OK
Апп
QR кодыг уншуулна уу, эсвэл татаж авах зөв утасны системийг сонгоно уу
iPhone
Андройд