Хайх
Монгол хэл
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
Гарчиг
Тайлбар
Одоо үргэлжлүүлэн
 

“Эмэгтэй хүн байхын бишрэм тал” 20 цуврал лекцийн 3-р хэсгийг

Дэлгэрэнгүй
Татаж авах Docx
Дэлгэрэнгүй уншаарай
Одоо би зөвхөн Арьяабал Бодисадва байсан төдийгүй гэдгээ батлахын тулд өөрийнхөө тухай бага зэрэг ярья. Бусад олон төрөлдөө би бас бүхий л эмэгтэй Будда байсан. Тухайлбал нэг удаа Пражнапарамита Дарь Эх байв. Энэ бол миний урьд төрлүүдийн нэг юм. “Билиг Ухааны Төгс Дарь Эх” гэсэн утгатай. Гэхдээ энэ Дарь Эх ч бас Өндөр Дарь эх учраас эмэгтэй Будда гэсэн үг. Төвөдөд тэд Түүнийг тухайн үед эмэгтэй Будда гэж нэрлэдэг байсан. Яагаад гэвэл Тэрээр маш ухаалаг байсан. Тэрээр дээд Билиг барамид, Төгс төгөлдөр гэсэн утгатай Пражнапарамитагийн хувилгаан дүрийг бэлгэддэг. Пражнапарамита бол Их хөлгөн, Тарнийн хөлгөний бүх сүсэгтнийг хүлээн зөвшөөрч, эрэлхийлдэг хамгийн дээд Билиг барамид бөгөөд энэ нь Будда болох замд хөтлөх болно. Хэрэв тухайн хүн хамгийн дээд Билиг барамидын эх сурвалжийг эзэмшчихсэн бол тэр хүн аль хэдийн Будда гэсэн үг.

Бас нэг тохиолдлыг санаж байна. Төвөдийн Буддизмд олон эмэгтэй Будда байдаг. Мөн мэдээж Бодисадва нар ч бий. Би энд зөвхөн эмэгтэй Будда нарын тухай ярьж байна. Би бас нэгэн удаа Важраиогини Буддагийн хувилгаан байлаа. Тэр Будда бол Буддын шашинд маш чухал Нэгэн байсан. Тэр тусмаа Төвөдийн Буддизмд Түүнийг шүтдэг байв. Тарнийн хөлгөнд Түүнийг эмэгтэй Будда, дагина (эмэгтэй сахиус) гэж үздэг. Тиймээс Важраиогини нь ихэвчлэн “бүх Буддагийн Мөн чанар” гэсэн утгатай сарвабуддхадикинийн нэрээр мөн дүрслэгдсэн байдаг. Тиймээс би энэ хоёрыг л жагсаалаа. Дэндүү олон тохиолдлыг би жагсааж чадахгүй байна. Гэхдээ өөр олон Эмэгтэй Будда бий.

Гэхдээ би энэ гарагт болон бусад гарагуудад эмэгтэй Будда болон төрөл авсан тэр бүх тохиолдлыг энд дурдах нь утгагүй хэрэг. Хүмүүний хязгаарлагдмал оюун ухаанаар санахад ч хэтэрхий олон. Энэ бүгдийг санахын тулд би удаан, удаан, удаан бясалгаж, эргэн ирээд санахаараа бичиж тэмдэглэх хэрэгтэй болно. Учир нь сүнсний мэддэг бүхнийг оюун ухаан бас мэдэж байдаг гэсэн үг биш. Эсвэл эргэж ирээд санаж чадна гэсэн үг биш юм. Сүнс бясалгалаас буцаж ирэхэд гэсэн үг л дээ.

Жишээ нь Буддын шашны түүхэнд, энэ тэр эмэгтэй Будда байсан, эсвэл Будда болсон гэж тэмдэглэсэн байдаг. Тиймээс тэд гэгээрэл, билиг ухаан, энэрэл нигүүлсэл, хайрын бэлгэдэл болгон ашиглаж, мөн өөрсдөдөө үргэлжлүүлэн бясалгаж, Тэднийг шүтэж, Тэднээс хамгаалал хүсэж, ухамсрыг нь дэвшүүлэхэд Тэднийг туслахыг гуйхаа санах юм. Яг л хүмүүс Шагжамуни Буддаг эсвэл Авид Бурханыг юм уу Арьяабал Бодисадваг шүтдэгтэй адил юм. Гэвч Ау Лакт (Вьетнамд) бид Арьяабалын Бодисадваг “эмэгтэй Арьяабал Будда”: Phật Bà Quan Âm гэдэг. Буддын шашинтнууд түүнийг Phật Bà Quan Âm буюу “Хатагтай Будда, Арьяабал” гэж нэрлэдэг. Тиймээс та эмэгтэй хүн байгаад Будда болж чадна гэдгийг санаж байх хэрэгтэй. Өөр бусад үед ч, бусад төрлүүдэд ч бидэнд олон эмэгтэй Будда бий бөгөөд одоо ч гэсэн оршин байгаа.

Гэхдээ ихэнх эмэгтэйчүүд ичимхий, маш бүрэг байдаг. Тэд энэ тухай ярихыг хүсдэггүй. Маш бүрэг ичимхий. Би ч гэсэн их ичимхий байсан. Тэгээд Бурхан намайг хий гэж хэлэхэд би дахиад гурван удаа асуусан. Би гурваас олон удаа асуух боломжгүй. Учир нь ингэвэл би Бурханы Үгэнд эргэлзэж, хийхгүй байж магадгүй гэсэн үг юм. Гэхдээ л би бас дурамжхан байлаа. Гэвч одоо ажлаа үргэлжлүүлэн хийхээр шийдсэн. Тиймээс надад Диваажингийн бүх дэмжлэг хэрэгтэй байна. Үүнийг ойлгож чадах хэн бүхэн, хүн бүр надтай холбогдоосой гэж хүсэж байна. Тэгвэл би тэдний сүнсийг аврах боломжтой болно. Мөн тэдний наманчлал, зөв ариун амьдралын хэв маягийн үр дүд дэлхийн энерги аллага багатай болж, бид илүү олон хүнийг аварч, энэ гараг дэлхийгээ аварч, буцаан бүхэл болгож, хэзээ хэзээнээс илүү агуу болгох боломжтой. Тийм учраас би албан ёсоор Будда гэсэн байр сууриа авах ёстой ба тэгснээр хамаг төрөлтнүүд үүнийг хүлээн зөвшөөрч, мэдэн авч,

үүний дагуу үйлдэнэ. Мара Хаан хүртэл ирж надад хүндэтгэл үзүүлсэн. Маш олон Хаад - Тэдний албан тушаал, нэр цолыг олон хуудас бичсэн. Гэвч тэр үед бүгдийг нь та нарт хэлж болохгүй байсан юм. Хэдийг нь л ам алдаад хэлсэн ч дараа нь надад болохгүй гэсэн. Диваажингийн зүйлсийг хүмүүний ертөнцөд хэлээд байхыг зөвшөөрдөггүй, яагаад гэвэл хүмүүс үүнийг сөргөөр бодож болох учраас тус нэмэр болохгүй. Энэ нь бас миний ажил зорилгод сөрөг юмс оруулах магадлалтай, мөн Диваажингийн Хаад Бурхад хүн төрөлхтөнд туслах хүсэлд нь сөргөөр нөлөөлж мэднэ. Хэрэв бид үргэлж Тэдэнд эргэлзэж, Тэднийг доромжилж, эсвэл Тэдэнд итгэхгүй бол энэ нь бас Диваажингийн Хаад болон Бурхад хүмүүст туслахад төвөг учруулдаг. Магадгүй тэгээд Тэдний урмыг мохоож, туслах хүсэлгүй болгож мэднэ.

Тэгэхээр хүмүүс өөрчлөгдөнө гэж л найдаж байна. Илүүтэй өөрчлөгдөнө гэж. Тэд өөрчлөгдөж буй ч дэндүү удаан байна, дэндүү удаан, үхэл ирж байгааг тэд мэдэхгүй. Бурхан минь, Бурхан минь. Та нар мэдэхгүй, гэхдээ зарим хүмүүс мэдэж байгаа. Зарим хүмүүс далдыг харж, далдыг сонсох чадвартай. Тэд Диваажин энэ тухай ярихыг харж, сонсож чаддаг. Ирээдүйг харж чаддаг. Зарим нь бас зарим зүйлсийг хардаг бөгөөд интернэтэд хэлсэн байдаг. Зарим нь, бүгд биш. Учир нь зарим далдыг харагч нар нэр алдартай болоход анхаардаггүй, эсвэл хүмүүст хэлэх тухай боддоггүй. Учир нь Диваажингийн энэ тэрийг мэддэг гэдгээ хүмүүст хэлснээр өөрөө хариуд нь юу ч олж хүртэхгүй – талархалгүй ажил - бүр хөх няц болтлоо зодуулах ч боломжтой гэдгийг тэд мэднэ.

Интернэтэд би зарим тийм тохиолдол харж байсан. Эсвэл ядаж л сэтгэл зүйгээр, мэдрэлээрээ хөх няц болтлоо зодуулдаг. Тэд мэдрэл, сэтгэл зүй гээд олон талаар нь үнэхээр сул дорой болгодог. Хүн бүр талархаад байдаггүй. Ихэвчлэн хуурамч байна, нэр алдар л хүсэж энэ тэр гэж хэлдэг. Ялангуяа олонхын эсрэг явбал тэгдэг. Өөрийн тань эсрэг зүйлд итгэдэг, тэдэнд хэлснээс, эсвэл ахуй ойлголтоор харсан зүйлээс тань эсрэг зүйлд итгэдэг хүмүүсээс та нар цөөхүүлээ бол тэгнэ. Яагаад гэвэл тэд юу ч хардаггүй. Тэд хараагүй үедээ хэлсэн үгэнд тань итгэдэггүй. Эзэн Есүс Христийн үед Тэрээр олон шид үзүүлж, хүмүүсийг үхэл, өвчлөл гэх мэтээс аварсан байхад тэд Түүнийг хороосон, цовдолсон. Хамгийн аймшигтай шийтгэл, шууд үхүүлэхгүй тэгж зовоож үхүүлсэн. Бурхан минь, үгүй ээ.

Лянхуа Сударт.. би жаахан санах гээд үзье. Буддын шашны энэ бүхнийг би 50 гаруй жилийн өмнө уншсан! Яагаад гэвэл залуу байхад, энэ төрөлдөө гэгээрлийн сүүлийн шатанд хүрэх гэж Гималайн ууланд очихоосоо өмнө би уншиж байсан, илүү залуу байхдаа, та нарын төлөө энэ ажлыг авахаас өмнө, 50 гаруй жилийн тэртээх зүйлсийг би сайн санахгүй. Би Лянхуа Судрын талаар ярина аа. Яг одоо бол, мартахаасаа өмнө хэлэхэд Будда арван цолтой. Тэдний нэг нь “Архад” юм. Архад: “Өргөл хүртэх зохист”. Тиймээс Махакашьяпагийн эхнэр Архад болсноосоо хойш Тэрээр бас өргөл авах эрхтэй болсон. Бусад эмэгтэй Будда, Бодисадва нар ч мөн адил.

Тиймээс Будда эмэгтэй хүн Будда болж чадахгүй гэж хэзээ ч хэлээгүй. Магадгүй эгэл жирийн эмэгтэй, наманчлал үйлддэггүй, төгс гэгээрэлд хүртэл нь юм уу, эсвэл ядаж тэднийг Буддагийн Оронд аваачин, тэнд нь үргэлжлүүлэн бясалгуулж, Будда болох хүртэл нь хамгаалж, халамжлан, зөв аргыг зааж өгөх Их Багшгүй бол магадгүй эгэл жирийн эмэгтэй хүн л байна. Харин эмэгтэй Будда байлаа гэхэд Тэд эмэгтэй ч биш, эрэгтэй ч биш байдаг. Тэд хамаг төрөлтөнд туслах зайлшгүй шаардлагаар хаана ч, хэзээ ч төрөл авдаг. Будда Өөрийнхөө эрэгтэй дүрд хүлэгдэж, “Үгүй ээ, би Буддагийн байр суурийг хадгалахын тулд эрэгтэй байх ёстой. Будда болохын тулд би эр хүн байх ёстой.” гэж хэлсэн гээд төсөөл дөө. Тэгвэл Тэр Будда байхаа болино! Тэрээр одоо ч хэлбэр, гадаад хэлбэрийн хоорондын ялгааг тодотгосоор байна. “Очроор Огтлогч Судар”-т “Хэрвээ хэлбэр дүрсэнд хүлэгдэх юм бол, тэр бүү хэл гаднах гэрэл, гаднах дуу чимээ, гаднах хөг аялгуунд хүлэгдэн, эсвэл судрыг хэлбэр төдий унших зэргийг хийсээр байвал Бурханы зэрэгт хүрч чадахгүй.”

гэж хэлсэн. Гэхдээ бидний дадуулдаг Арьяабалын Арга бол бүх эх сурвалжийн эх сурвалжаас шууд Диваажингаас ирсэн Дотоодын (Диваажингийн) Гэрэл, Дотоодын Диваажингийн) Аялгуу юм. Үүнгүйгээр, (дотоодын Диваажингийн) Гэрэл, Аялгууны энэхүү Эх Сурвалжгүйгээр бид юунд ч хүрэхгүй, үхэх төрөхийн хүрдэнд ахин дахин эргэлдэж, бодит оршихуйн зургаан төрөл болох хүн, амьтан-хүн, тэр бүү хэл чөтгөр, тэнүүл сүнс, магад азтай бол Тэнгэрлэг Хаан, Чөтгөрийн Хаан, Тэнүүл Сүнснүүдийн Хаан гэх мэт төрлийг авсаар байх болно. Иймээс Арьяабалын Арга бол арга үгүй Арга. Бурханы Ивээл, бүхий л Их Багшийн хүчээр сүнснээс сүнсэнд уламжилдаг энэ арга бол өөрийгөө гэтэлгэж, нэг төрөлдөө, эцэстээ Будда болох арга юм. Хэрэв бясалгагчид Их Багшийн сургаал номлолыг дагаж, бясалгалаа хийж, сахилга батаа хадгалбал энэ төрөлдөө ядаж л гэтлэгдэнэ.

Photo Caption: Хайрлуулан Хамгаалагдана, Үзэсгэлэнтэй Гарч Ирнэ ээ.

Зураг татаж авах   

Дэлгэрэнгүй үзээрэй
Бүх хэсэг  (3/20)
Дэлгэрэнгүй үзээрэй
Хамгийн сүүлийн бичлэгүүд
35:22
2024-12-21
109 Үзсэн
Шэйр
Шэйр хийх
Шигтгэсэн видео
Эхлэх
Татаж авах
Гар утас
Гар утас
iPhone
Андройд
Гар утсаар үзэх
GO
GO
Prompt
OK
Апп
QR кодыг уншуулна уу, эсвэл татаж авах зөв утасны системийг сонгоно уу
iPhone
Андройд