Хайх
Монгол хэл
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
Гарчиг
Тайлбар
Одоо үргэлжлүүлэн
 

“Авралыг эрж олох шашны сайн уламжлалууд” 11 цуврал лекцийн 6-р хэсгийг

Дэлгэрэнгүй
Татаж авах Docx
Дэлгэрэнгүй уншаарай
Энэ Тхик Нят Тү лам гэгдэх боловч лам биш шүү. Тэр бол хуурамч лам. Жинхэнэ лам хувраг Буддагийн эсрэг зүйл ярьдаггүй. Яагаад гэвэл тэр Авид Бурханы Өрнөдийн Диваажинг үгүйсгэснээрээ бусад бүхий л Бурханы Диваажингуудыг үгүйсгэсэн гэсэн үг. Яагаад гэвэл Өөрийн Диваажинг Өөрийн итгэгчдэд зориулан бүтээсэн олон Бурхан байдаг. Иймд Авид Бурханы Орон гэж байдаггүй гэснээрээ тэр бусад бүх Бурханы Орныг үгүйсгэж байгаа хэрэг. Бас тэрээр Шагжамуни Буддагийн оршихуйг үгүйсгэсэн. Иймд энэ нэг л үгээрээ тэр Буддизмыг үгүйсгэж байгаа юм.

Бас там гэж байхгүй гэснээрээ хүмүүсийг үйлийн үрээс, өр төлөөс шийтгэлээс айхгүй болгож байгаа хэрэг. Тэгэхээр хүмүүс айлгүйгээр төр засгийн хуулийн эсрэг, ямар ч адгийн мууг хийж чадна гэсэн үг. Иймд үүнийг огт хүлээн зөвшөөрч болохгүйг та нар ойлгоо биз. Та нар өөрсдөө бодоод үз дээ. Авид Бурханы Алдарыг ер нь уншдаг, насан туршдаа Бурханы Орныг төсөөлдөг байсан хүмүүс гэнэтхэн Авид Бурханы Орон, Өрнөдийн Диваажингийн Орон байхгүй гэж хэлж байгаа энэ ламыг дагах юм бол бүхнээ алдах болно. Тэд бүх энергиэ, насаараа бүтээн босгосон бүх сүсэг бишрэлээ алдах болно. Тэгээд тэд хаачих болж байна вэ? Гэнэт оргүй хоосонд уначихна шүү дээ. Тэд төөрөлдөж, бас энэ дэлхийд дахин төрж, эсвэл бүр тамд унаж ч мэднэ. Учир нь тэд Буддад итгэхгүй болчихсон байгаа.

Будда нарт итгэхгүй юм бол өөр юунд итгэж, юуг бишрэх юм бэ? Амьдралыг нь аварч, энэ оршихуйн шавар намгаас татаж гарган, тамаас аварна хэмээн өөр хэнд найдах болж байна вэ? Тиймээс би бусад бүх лам, гэлэнмаа нарыг “там гэж байхгүй, Авид Бурханы орон гэж байхгүй.” хэмээн огт битгий хэл гэмээр байна. Өөр аль ч Бурханы Орон адилхан. Яагаад гэвэл тэгж хэлбэл өөрөө адгийн тамд унана шүү. Энэ үнэн гэж би андгайлж байна. Бурхан миний Гэрч, Будда нар миний Гэрч. Та нар хүмүүст Авид Бурханы Алдарыг уншаарай гэж хэлэх хэрэгтэй. Учир нь Будда үүнийг биечлэн зааж, бүх үзэсгэлэнтэй Орныг дүрслэн, хэлж өгсөн учраас та нар үүнийг төсөөлснөөр тэнд хүрэх болно.

Тэрхүү Алдруудыг унших аваас энэ насандаа Авид Бурханыг хүртэл харж, Өрнөдийн Диваажинд энэ насандаа очиж болох юм шүү дээ. Мэдээж хэрэг өдөр бүр биш ч хааяа жаахан ч атугай харах болно. Эсвэл хэдэн минут, хэдэн цаг тэнд зорчих зол завшаан хайрлах болно.

Нэг хувраг байсан юм. Тэр хийдийнхээ хамба нь. Би хаа нэгтэйгээс уншсан юм л даа... Би одоо нэрийг нь санахгүй байгаа ч та нарт харуулах болно. Та нарт тэр лам, хийд, түүхийг нь үзүүлээрэй гээд тэднээс гуйчихна аа. Тэрээр амьд сэрүүн ахуйдаа Арьяабал Бодисадвагийн тусламжтай Авид Бурханы Оронд очиж л дээ. Энэ тухай бүрэн түүхээ тэрээр өөрийн хүмүүст зориулан, бичиж үлдээсэн байдаг. Түүнийг таньдаг, тэр хийдийг мэддэг олон лам хувраг, Буддын шашныг дагагчид энэ түүхийг мэднэ.

Тэрээр самадид байхдаа тэнд нэг өдрийн турш байжээ. Хуврагийн дүрээр, настай ламын дүрээр заларсан Арьяабал Бодисадватай тэрээр хамт явсан бөгөөд хэсэг зууртаа таниагүй. Тэрээр Авид Бурханы Өрнөдийн Диваажингийн Орны газар нутгаар явжээ. Тэгээд тэрээр амьд сэрүүн эргэж ирсэн бөгөөд түүний алга болсон хугацаа нь зургаан жил таван сар байсан тул хүмүүс түүнийг хараад гайхаж гэнэ. Гэтэл түүний хувьд ганц өдөр л байж. Тухайн үед шашны эрх чөлөө гэж байдаггүй байсан тул хүмүүс түүнийг бүр өөд болсон гэж зарлаад байв.

Түүнээс өмнө засгийн газрын зарим төлөөлөгчид буюу цагдаа нар хийдэд нь ирж, түүнд заналхийлэн, олон янзаар буруушааж, гүтгэн, дахиж ирнэ шүү гэж сүрдүүлж байжээ. Тэгээд энэ ариун хуврагийг алга болчихоор нь хүн бүр түүнийг арван зүгийн зуун агуйгаар хайсан боловч олсонгүй. Хожим, удаан хугацааны дараа түүнийг өөд болсон гэж зарлах ёстой болжээ. Бас тэд засгийн газрынхан түүнийг хэдийн баривчилсан байх гэж бодсон гэдэг. Хаа сайгүй шалгаад ч, засгийн газрынхантай хамтраад ч олоогүй тул түүнийг өөд болсон гэж зарласан байна. Тэгээд тэрээр сүмийнхээ өмнө эргэн гарч ирэхэд тэдний хувьд ямар гайхмаар хэрэг болсныг төсөөл дөө. Тэрээр амьд сэрүүн хүн бөгөөд хүндлэл хүлээсэн, маш алдартай хийдийн хамба байв. Иймд тэрээр иймэрхүү зүйлээр худал хэлж зүрхлэхгүй. Яах гэж ч тэгэх билээ? Тэгээд тэр эргэн ирээд үзэж харснаа нарийвчлан тайлбарлажээ.

“ХАМГИЙН БОДИТ ВИРТУАЛ ҮНЭН: Өрнөдийн Ариун Орноо ‘6 жил 5 сар’ хийсэн аялал”-аас эшлэв : Бидний түүх XX зууны дунд үеэс эхлэх бөгөөд тэр цагт Май Шиэ Янь хийдийн хамба Ши Куань Жин хэмээх хувраг байжээ. 1967 оны 10-р сарын 25-нд нэгэн лам Их Багш Куань Жиний бясалгалын өрөөнөөс яаран гарч ирээд Их Багш алга болсон талаар цочирдом мэдээг хийдийн лам нарт хүргэв! Тэр үед Соёлын хувьсгалын хоёр дахь жил байсан тул нэгэн лам шууд л “Өө, хэдэн өдрийн өмнө догшин Улаан хамгаалагчдын хэдэн хүн хийд рүү дайран орсноос болсон юм болов уу?” гэлээ. Хэдийгээр Улаан хамгаалагчид хийдийг сүйтгээгүй ч шууд Их Багш Куань Жин рүү гүйн очиж, маш хатуу ширүүн үгсийг хэлэн загнаж, мөн “Та эндээ хүлээж бай. Хаашаа ч явж болохгүй шүү. Бид хэд хоногийн дараа ирнэ.” гэж хэлсэн байна. Тэгээд Улаан хамгаалагчдын бүлэг ихэмсгээр явж оджээ.

Эрлийн багийнхан Юньжү уулын 100 гаруй агуйг сайтар нэгжсэн боловч Их Багшийн ямар ч ул мөрийг олж чадсангүй. Хүмүүс аврах багийг хүртэл дайчлан, тэндэх усан сан, цөөрмүүдэд эрэл хайгуул хийж, хаа сайгүй хайсан хэдий ч түүний ул мөр байсангүй. Эцэст нь хийдээс харамсалтайгаар Их Багш Куань Жинийг өөд болсон хэмээн зарласан юм.

Цаг хугацаа өнгөрсөөр л. 1973 оны нэгэн өдөр Май Шиэ Янь хийдийн лам нарын завгүй өдөр өглөөний 4 цагт эхлэв. Лам нар хаалгыг нээн, хашааг шүүрдэж байгаад зургаан жил гаруй сураггүй болсон Их Багш Куань Жин хаалганы яг өмнө инээмсэглэн зогсож буйг хараад бүгдээрээ балмагджээ. Өндөр дэсийн лам үүдийг нээгээд “Их Багш хамбатан эргэн заларлаа!” гэж хэлэх хүртэл удаанаар балмагдсан байна. Энэ удаад хийд бүхэлдээ тэсэрсэн юм шиг болж, бүгд эргэн тойрноос цуглан, эцэс төгсгөлгүй асуулт асууж, түүнийг яагаад ийм олон жил сураггүй байсан талаар, ер нь хаашаа явсан гэх зэргийг мэдэхийг хүсэв.

Их Багш зургаан жилийн өмнө бясалгалын өрөөндөө заларч байхдаа гэнэт хэн нэгэн түүний нэрийг дуудахыг сонссон байна. Их Багш өөрөө юу болоод байгааг мэдээгүй, учрыг нь ч асуулгүйгээр хийдээс гарч, тэрхүү авиаг чимээгүйхэн даган явжээ. Хэдийгээр түүний бодол санаа бага зэрэг эргэлзэж байсан ч Их Багш өөрийгөө Дэхуа муж руу аялна гэдгээ тодорхой мэдэж байв. Фужянийн Дэхуа муж нь Май Шиэ Янь хийдээс 100 гаруй километр зайд оршдог. Тус мужид Жиүшянь хэмээх уул орших агаад тэнд Майдарын агуй хэмээх нэгэн жижиг агуй бий. Дотор нь Тан гүрний үеийн Майдар Бурханы баримал байдаг. Их Багш Куань Жин уйгагүй алхсаар байв. Түүнийг Дэхуа мужид хүрэхийн алдад өөрийгөө “Их Багш Юань Гуань” хэмээн танилцуулсан настай нэгэн хувраг тааралджээ. Их Багш Юань Гуань түүнийг Жиүшянь уул өөд хамт өгсөхийг урьсан байна. Их Багш Куань Жинийг гайхшируулсан зүйл бол энэ Гэгээнтэн Юань Гуань бүх зүйлийг мэдэж байсан явдал юм. Тухайлбал Их Багш Куань Жин урьд насандаа хаана төрөл авч байсан, өмнөх төрөлдөө хэн гэдэг алдартай байсныг тодорхой хэлж байсан байна.

Тэд хоёул ярилцаж явсаар Майдарын агуйн урд ирсэн бөгөөд тэнд Куань Жинийг нэгэн дүр зураг бүр ч их гайхшируулав. Түүний нүдний өмнө хаалганых нь хоёр талд суваргатай сүрлэг хийд харагджээ. Куань Жин, нөгөө хүн хоёр уулын хаалгаар орсны дараа Агуу Их Багш Юань Гуань түүнд энэ аяллын хамгийн анхны хүрсэн газар бол “Тушита Диваажин” агаад түүний Их Багш “Зэн Их Багш Шү Юнь” дээр зочлон очсон юм. Тушита Диваажин бол Буддын шашинд дурдсан Хүслийн Зургаан Диваажингийн Дөрөв дэх Диваажин юм. Буддын шашны судруудад бичсэнээр Тушита Диваажинг Дотоод Ордон, Гадаад Ордон хэмээн хуваадаг. Дотоод Ордон нь Майдар Бодисадвагийн Ариун Орон бөгөөд Майдар Бодисадва тэнд ихэвчлэн Ном тайлж, сургаалаа айлддаг. Майдар Бодисадватай барилдлагатай мэдрэхүйт төрөлтнүүд Тушита Диваажингийн Дотоод Ордонд дахин төрөл авах боломжтой. Энэ мэдээг дуулаад Агуу Их Багш Куань Жин үнэнхүү баясан хөөрөв.

Агуу Их Багш Юань Гуань инээгээд ийн айлджээ: “Үнэндээ залбирал байдаггүй юм биш, харин мөн чанар тань тоолшгүй олон үйлийн үрийн саад тотгороор бүрхэгдсэн тул та харж чадахгүй байгаа юм. Та тарнийг чин сэтгэлээсээ уншвал үйлийн үрийн саад арилж, харах боломжтой болно.” Тийн айлдсаны дараа Агуу Их Багш Юань Гуань Куань Жинд хандан, тарниа үргэлжлүүлэн унш гэхэд тэдний өлмий дор гэнэт хоёр бадамлянхуа цэцэг гарч ирэв. Тэд хоёул яг л үүлэн дээгүүр давхиж, салхины аясаар хурдлан урагшиллаа. Тэдний эргэн тойрон дахь гайхамшигтай үзэмжит байдал аажмаар доошилж, нэгэн сүрлэг ордны өмнө ирцгээжээ. Хаалган дээр нь улаан торгон орхимжтой хорь гаруй лам тэр хоёрыг угтан авав.

Удирдагч нь Куань Жиний Их Багш, Зэн Их Багш Шү Юниэс өөр хэн ч байсангүй. Куань Жиний сэтгэл маш ихээр хөдөлж, уйлах шахлаа. Тэрээр дээш алхан, Их Багшийнхаа өмнө сөгдөв. Зэн Их Багш Ши Юнь түүнийг түшиж босгоод инээмсэглэн, “Ард тань байгаа Их Багш Юань Гуань хэн гэдгийг мэдэх үү?” хэмээн асууж гэнэ. Куань Жин тэгэхэд “Тэр хэн юм бэ?” гэж асуулаа. Зэн Их Багш Шү Юнийн хариулт үүлгүй тэнгэрт аянга цахих шиг болжээ. Тэрээр: “Үнэндээ Тэр бол Арьяабал Бодисадвагийн хувилгаан” хэмээн айлдав. Тэгэхэд Куань Жин гэнэт гэгээрч, бүхий л асуултынх нь учир тайлагдсан байна.

Их Багш Юань Гуань айлдав: “Дараагийн зогсоол хаана гэдгийг мэдэх үү? Энэ бол Өрнөдийн Диваажин. Битгий их удаарай. Их удвал танд цаг үлдэхгүй шүү”. Өрнөдийн Диваажин бол Их Хөлгөний Буддизмд өгүүлдэг Авид Бурхан, Жанрайсэг Бодисадва, Махастхамапрапта Бодисадва нарын хамт оршдог Ариун Орон юм. Үзэсгэлэнт орчны дунд сүрлэг алтан уул байх агаад алтан уулын урд тэр хоёр ирээд зогсохуйд Агуу Их Багш Юань Гуань өгүүлрүүн: “Бид ирлээ! Таны өмнө Авид Бурхан байж байгааг харж байна уу?” гэв. Их Багш Куань Жин эргэлзэн толгой сэгсрээд: “Би юу ч харахгүй байна.” гэлээ. Их Багш Юань Гуань инээмсэглэн: “Та Авид Бурханы хөлийн хуруун дор зогсож байна.” гэв.

Их Багш Юань Гуань даруй Их Багш Куань Жинийг өвдөг сөгдөн, Авид Бурханаас адислахыг гуй гэж айлдаж гэнэ. Их Багш Куань Жин тэр даруй өвдөн сөгдөн, чин сэтгэлээсээ залбирав. Тэрээр залбирах зуураа Өөрийн биеийг Авид Бурханы хүйс орчим хүртэл улам өндөр болж байгааг мэдэрч, улмаар жинхэнэ төрхийг нь харсан байна. Авид Бурхан үнэхээр түүний өмнө зогсож байв. Тэрээр Авид Бурхан тоолшгүй олон давхар бадамлянхуа дээр зогсож байхыг харлаа. Бадамлянхуагийн дэлбээний үе бүр дээр үзэсгэлэнтэй суварга оршино. Алсыг харвал Их Багш Куань Жин Өрнөдийн Диваажингийн бүрэн дүр зургийг бүхэлд нь харлаа. Тэр зөвхөн доторх үзэсгэлэнт газар нутаг нь үе давхарласан гайхалтай, сүр жавхлантай байхыг харав. Хожим Их Багш Куань Жиний айлдсанаар эндэх үзэсгэлэнт газруудыг бүхэлд нь дүрслэх гэвэл 7 өдөр, 7 шөнө ч хүрэлцэхгүй хэмээн эмээж байна гэсэн байдаг.

Тэр үед Агуу Их Багш Юань Гуань Арьяабал Бодисадва болж, жинхэнэ дүрдээ эргэн оржээ. Тэрээр Авид Бурханы мөрөөр татах өндөртэй, лагшин нь бүхэлдээ тунгалаг агаад олон мянган Гэрлийн цацраг цацрааж байлаа. Их Багш Куань Жин гэнэт сэхээрээд Авид Бурханд яаравчлан сөгдөж, төрөх, үхэхийн хүлээснээс ангижруулан адислаач хэмээн гуйв. Будда Арьяабал Бодисадвад ийн айлджээ: “Түүнийг тойруулан үзүүлэгтүн.”

Хамгийн дээд түвшний Бадамлянхуа Цөөрөмд Их Багш Куань Жин Бүгд Найрамдах Хятад улсын үеийн агуу хуврагуудын нэг Агуу Их Багш Инь Гуан байв. Бадамлянхуа Цөөрөмд очсоны дараа Их Багш Куань Жин Авид Бурхантай салах ёс хийгээд бадамлянхуа цэцгэн дээр гаран, Ариун Орноос нисэн одож, Дундад Диваажингийн Архадын Өргөөнд эргэн ирлээ. Нэгэн залуу аягатай ус авчирч өгснийг Их Багш Куань Жин уугаад унтжээ. Сэрээд хартал тэр бүх үзэсгэлэнт дүр зураг үгүй болсон байв. Их Багш Куань Жиний ухаан санаанд алтан ордон гэрэлтсэн хэвээр, Арьяабал Бодисадва тэр л янзаараа нүдний нь өмнө оршин байх шиг санагдах ажээ. Гэсэн хэдий ч тэрээр Жиүшянь уулын Майдарын харанхуй агуйд байж байлаа.

Их Багш Куань Жин агуйд гурав хоног хүлээсний эцэст итгэл найдвар алдах шахаж байв. Тэгээд тэр сэтгэл гундуухан уулнаас уруудаж гэнэ. Их Багш Куань Жин аргаа бараад Май Шиэ Янь хийд рүү алхтал өөдөөс нь олон хүн айсуй байв. Их Багш Куань Жин алхаж яваад ямар нэг зүйл буруу байгааг анзаарсан ч чухам юу болохыг мэдэхгүй байлаа. Гэнэт тэр зам дээр олон хачирхалтай тэмдгүүд байхыг харлаа. Их Багш Куань Жин зөрөн өнгөрөх хүмүүсээс асуугаад цочирдож хоцров. Хэдийнээ 1973 оны 4-р сарын 8-ны өдөр болжээ. Өөрөөр хэлбэл Их Багш Куань Жин Ариун Орноо ганц өдөр л өнгөрүүлсэн боловч хүний хорвоод 6 жил 5 сарын хугацаа өнгөрсөн байв. Хамба ламтан энэ нууцлаг явдлаа ярихыг сонсоод Май Шиэ Янь хийдийн лам нар бүгд ихэд гайхширав. Тэр цагаас хойш тэд мөрийг улам хичээнгүйлэн дадуулах болжээ.

Энэ нь миний Бурханы-шавь нарын заримынх нь очсон Авид Бурханы Өрнөдийн Диваажингийн Оронтой төстэй, бараг адилхан байгаа юм.

Photo Caption: Хайрлавч, Харуусалтай Хагацна!

Зураг татаж авах   

Дэлгэрэнгүй үзээрэй
Бүх хэсэг  (6/11)
Дэлгэрэнгүй үзээрэй
Хамгийн сүүлийн бичлэгүүд
35:22
2024-12-21
119 Үзсэн
Шэйр
Шэйр хийх
Шигтгэсэн видео
Эхлэх
Татаж авах
Гар утас
Гар утас
iPhone
Андройд
Гар утсаар үзэх
GO
GO
Prompt
OK
Апп
QR кодыг уншуулна уу, эсвэл татаж авах зөв утасны системийг сонгоно уу
iPhone
Андройд