Хайх
Монгол хэл
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
Гарчиг
Тайлбар
Одоо үргэлжлүүлэн
 

“Авралыг эрж олох шашны сайн уламжлалууд” 11 цуврал лекцийн 2-р хэсгийг

Дэлгэрэнгүй
Татаж авах Docx
Дэлгэрэнгүй уншаарай
Байж болох хамгийн сайн Као Даин хийдэд очиж, Као Даи-измын байж болох шилдэг уламжлагчийг эрж олоорой гэж би хэлсэн дээ. Као Даи гэдэг нь “Дээд Ертөнц” гэсэн утгатай. Та нартай ярьсны дараа би үүнийг олж мэдсэн юм л даа. Тэгээд би “Үүнийг англиар юу гэж хэлэх вэ?” гэж бодсоор байв. “Као” гэдэг нь “Өндөр” гэсэн үг. “Даи” гэдэг нь бараг өндөрлөг гэсэн утгатай. Гэхдээ нийлээд англиар “Дээд Ертөнц” гэж байгаа юм. Би ингэж л орчуулж чадах байна. Сургаал номын тань гүн гүнзгий мөн чанарыг энэ үгэнд багтааж чадаагүй бол энд байгаа бүх Гэгээнтэн намайг өршөөж хайрлана уу.

Энэтхэгийн Беас, эсвэл Беасын урсгалуудын Их Багшийг олж болно. Тэдний залгамжлагчид Тэдний Хүчийг, Тэдний Адислалыг тээсээр байгаа. Та нар Тэдэнд итгэж болно. Беас – Б-Е-А-С хэмээх Беасын Үндэслэгч, Дээрхийн Гэгээн Соамижи Махараж Жигээс эхлээд Их Багш Баба Саван Сингх Жи, Сант Кирпал Сингх Жи хүртэл уламжлагдсан ном залгамжлагчдын бүлэг байдаг. Тэд бол шударга Их Багш нар. Тэд яагаад ч та нарыг хохироохгүй. Яагаад гэвэл Тэд нөхцөл болзолгүй хайрын уламжлалаа гүн биширч дагадаг. Тэдэнд итгэж болно.

Өөртөө аль ойр уламжлалд хандаж болох юм. Мөн Хоа Хаоизм байж боно. Ау Лак (Вьетнам)-ын Хоа Хаоизм бол бас шинэ бөгөөд Их Багшийнх нь Адислал байсаар байгаа. Аулак (Вьетнам) Буддизм Дао Дуад та нар хандан, нэгдэж болох юм. Учир нь Их Багш Нгуен Тянь Нам, Их Багш Хуень Фү Сө, Нго Минь Чиеу, Минь Дан Куан нарын бүлэг бас байгаа. Минь Дан Куан бас уламжлалтай. Тэд Ау Лак (Вьетнам)-т урт удаан хугацаанд номыг дадуулсаар ирсэн. Тэд чадах чинээгээрээ л дадуулж ирсэн. Тэдний Энерги, адислалын Энерги сүсэгтнүүд нь байсаар байгаа. Иймд тэдэнтэй нэгдэж бас болно.

Тэгэхээр та нарт олон сонголт бий. Та нарын өмнөөс баяртай байна. Ийм уламжлалт шашны бүлгүүд байгаад маш их талархаж байна. Өөртэйгөө барилдлагатайг олж сонгоод, бүхий л зүрх сэтгэл, бодол оюун, сүнсээ зориулах аваас би тун их баярлаж, талархах болно. Нэг бүлгийг сонго. Тэд бүгд та нарт тусалж чадах тул нэгийг л сонгосон нь дээр. Гагцхүү өөрийгөө бүрэн зориулж, өдөр бүр чин сэтгэлээсээ өршөөл эрэн, сүнсээ гэтлээсэй хэмээн гуйгаарай. Итгэл найдвар бий шүү л гэх гэсэн юм. Энд дурдсан эдгээр шашны сурвалжуудыг дагавал та нар бүрэн гэтэлнэ гэсэн баталгааг би өгч чадахгүй л дээ. Энэ нь та нараас, та нарын үнэнхүү гэтлэх юм сан гэсэн чин сэтгэлээс, энэ дэлхийн аюултай цаг үед сүнсээ аврах юм сан гэсэн чин хүслээс бас хамаарна. Хэрэв та Христийн шашинтан бол Эзэн Есүс Христийн нэгэн адил веган байхыг бас хичээгээрэй.

Хэрэв Буддын шашинтан бол Шагжамуни Буддатай адил веган байхыг хичээгтүн. Мөн Эзэн Есүс Христийн үгэнд итгэ, Буддагийн үгэнд, итгэж, ойлгодог Гэгээнтнүүдийнхээ үгэнд итгээрэй. Бас та нар И-Куань Таог туршаад үзлээ гэхэд ядаж л өөрсдийнхөө нэгэн адил нигүүлсэнгүй хүмүүстэй учирна. Тэд бол веган эсвэл/ба цагаан хоолтнууд. Яг одоо санаж байгаа маань энэ. Миний мэдэхээр энэ. Өөр хаа нэгтээ, нууцлагаар, дэлхийн хаа нэг газар шашны өөр итгэл бишрэлүүд байж мэдэх бөгөөд надад мэдэж авах боломж гараагүй байж болно. Та өөрийн зөн совиндоо, зүрх сэтгэлдээ итгэж, Оройн Дээд Бурхан өөрийг тань замчилна гэдэгт итгээрэй.

Бас Буддын шашны Чу Даи Бэи (Агуу нигүүлслийн тарни), эсвэл Баатараа явагч хэмээх их хөлгөн судрын тарни гэх зэрэг өөрийн итгэж биширдэг Буддын ямар ч тарнийг уншиж болно. Эдгээр нь тарни юм. Мөн бас Арьяабал Бодисадвагийн Алдар юм уу, Авид Бурханы Алдрыг дуудаж байж ч болох юм. Тэд Буддын итгэл бишрэлд хамгийн түгээмэл бөгөөд дадуулахад хамгийн хялбар нь. Тэд танд туслахад, таныг гэтэлгэхэд хэзээд бэлэн байна. Хэрэв Христийн шашинтан бол итгэдэг Гэгээнтнүүдийнхээ Алдрыг уншиж болох бөгөөд тэрхүү Алдрыг туйлаас итгэж, чин сэтгэлээсээ уншаарай. Өдөр бүр Оройн Дээд Бурханд залбир. Шүтдэг Гэгээнтэндээ залбирч, тэрхүү Гэгээнтэн тэрхүү Их Багшдаа ойр бай.

Авид Бурханыг би зөвлөе. Учир нь богино тул завгүй амьдралд тань амар. Мөн Авид Бурхан, Арьяабал Бодисадва, Даи Тэ Чи Бу Таат (Махастамапрапта Бодисадва). Англиар мэдэхгүй байна. Яг одоо санахгүй байна. Эдгээр гурван Гэгээнтэн байж болно. Энэ гурав бол Дээрхийн Гурамсан Гэгээн юм. Авид Бурхан, Арьяабал Бодисадва, Даи Тэ Чи Бу Таат (Махастамапрапта Бодисадва). Тэд та нарыг ямагт сонсож байдаг. Иймд Тэдэнд итгэж, Тэдний Алдрыг уншиж, Тэдний Орныг Буддагийн 2,500 жилийн тэртээ тайлбарласнаар төсөөлж байгаарай.

“Будда тэгээд Ахмад Шарипутрад хандан ийн айлдав: ‘Хэрэв та эндээс баруунш аялж, Бурханы Орнуудаас зуун мянган коти дайран өнгөрвөл Авид хэмээх Бурхан байдаг Төгс Жаргалангийн Оронд очих болно. Тэр Бурхан одоо тэнд залран, Ном тайлж буй. ‘Шарипутра, юунд тэр Орныг Төгс Жаргалангийн хэмээн нэрийдсэн бэ? Тэндэх төрөлтнүүд зовлон үгүй бөгөөд гагцхүү маш олон төрлийн жаргал эдлэн суудаг. Тиймийн тул тэрхүү Орныг Төгс Жаргалангийн хэмээжээ. Мөн Шарипутра, Төгс Жаргалангийн Оронд долоон эгнээ хашлага, долоон эгнээ гоёл чимэглэлийн тор, долоон эгнээ мод бий. Тэд бүгд дөрвөн төрлийн эрдэнийн чулуугаар бүтээгдсэн ба газар нутгийг бүхэлд нь хамарч, бүхнийг бүрхдэг. Ийм учраас Төгс Жаргалангийн Орон хэмээжээ. Дахин хэлэхэд Шарипутра, Төгс Жаргалангийн Оронд найман гайхамшигт чанар бүхий усаар дүүргэсэн долоон эрдэнийн цөөрөм бий. Цөөрмийн ёроол бүхэлдээ алтан элсээр хучигдсан байх агаад ёроол бүрийн дөрвөн талд алт, мөнгө, биндэрьяа, болор шаттай. Эдгээрийн дээгүүр алт, мөнгө, биндэрьяа, болор, индранил, сарнай сувд, манаар чимэглэсэн асрууд сүндэрлэх ажээ. Цөөрөмд сүйх тэрэгний дугуй шиг том бадамлянхуа байдаг бөгөөд хөх нь хөх, шар нь шар, улаан нь улаан, цагаан нь цагаан гэрэл цацруулдаг. Тэд гайхамшигтай үзэсгэлэнтэй, анхилам үнэртэй, цэвэр ариун. Шарипутра, Төгс Жаргалангийн орон ийм гайхамшигт гоёл чимгээр дүүрэн. ‘Мөн, Шарипутра, тэрхүү Бурханы Оронд Тэнгэрлэг Аялгуу үргэлж эгшиглэдэг. Газар нь алт. Өдөр, шөнийн туршид зургаан удаа мандарава цэцэгс тэнгэрээс бороо мэт бууж ирнэ. […]

‘Шарипутра, хэрэв Авидын тухай сонссон эрэгтэй, эмэгтэй нэг сайн хүн нэг өдөр, хоёр өдөр, гурав, дөрөв, тав, зургаа, долоон өдөр ч гэсэн Түүний Алдрыг уншиж, анхаарлаа төвлөрүүлэн, анхаарлаа сарниулахгүй байх аваас үхэл ирэхийн цагт Авид Бурхан Ариун Төрөлтний хамт гарч ирнэ. Иймд насан өөд болоход бишрэлтний ухаан санаа төөрөгдөлд орохгүй. Тиймээс тэд Авид Бурханы Төгс Жаргалангийн Оронд шууд төрөх болно. Шарипутра, энэ ач тусыг ухамсарлах тухайд: Энэ сургаалыг сонссон хамаг төрөлтөн тэрхүү Оронд төрөхийг хүсэх учиртай.’” ~ Шагжамуни Будда (веган)-гийн айлдсан Авид Бурханы тухай судраас эшлэв

Бясалгал, залбиралдаа төсөөлөөрэй. Тэдний Алдрыг өдөр шөнөгүй уншвал Тэд таныг үхэх, төрөхийн орчил бүхий үймээнт энэ хорвоогоос, тамд үүрд зовохоос аврах болно. Иймд гуйя, надад итгэхгүй байлаа ч гэсэн язгуур шашин дээрээ эргэн очиж, Тэдний Алдрыг уншаарай. Гэхдээ та нар веган байх ёстой шүү. Яагаад гэвэл тэгж байж, Бурхдын, Гэгээнтнүүдийн цэвэр ариун байдалд илүү ойртоно. Веганизм дэлхийд тустай гэж хэлдэгт надад итгэхгүй байлаа ч ядаж л та нарт тустай. Мэдээж хэрэг байгаль орчинд ч тустай. Одоо та нар үүнийг мэдэж байгаа. Бүхий л судалгаа, бүхий л эрдэмтэд хэдийнээ веганизм дэлхийг маань аварна гэдгийг баталчихсан. Учир нь метан хий дэлхийд хуримтлагдахгүй бол агаар мандал дахь агаар, энергид төвөг удахгүй болох юм. Аллагаас үүдсэн муу үйлийн үрийн талаар бүр ярих ч юм биш. Тэр бол дэлхийд маань эцэс төгсгөлгүй золгүй явдал, өвчин, бэрхшээл, дайныг авчирдаг.

Хэрэв Диваажингууд болон би энэ биет дэлхийг аварч чадахгүй бол би өөрийгөө л буруутгана. Яагаад гэвэл би үнэхээр хаалга бүхэн дээр тань очоод та нарыг сэрээхийг хүсэж байгаа ч гэсэн биет байдлаар ч, улс төрийн талаас ч боломжгүй юм. Учир нь зарим хүн, зарим улсын төр засаг миний зорилгод ил, далд хэлбэрээр маш их төвөг удсан хэвээр байна. Бас дэлхий дахины хаа сайгүй байгаа шавь нарт маань төвөг удсаар байгаа. Орчин цагт ч гэсэн Эзэн Есүс Христ энэ хорвоогоос хэдийнээ одож, төрийн эрх бүхий байгууллагуудад Түүний үзүүлэх “аюул занал” гэгч хэдийнээ үгүй болсон. Гэвч дэлхий дээр, манай зуунд Христийн шашинтай олон хүн өдөр тутам мөшгөгдөн хавчигдсаар л байна! Есүс Эзний нэгэн адил Буддагийн нэгэн адил Үнэнийг түгээхийг хичээж байгаа амьд сэрүүн нэгний тухай бүр ярилтгүй. Төсөөл дөө.

Би байсаар байгаадаа тун их баяртай байна. Олон улс оронд миний шавь гэгдэх хүмүүс – би тэднийг Бурханы-шавь нар гэдэг, тэд маань бас хангалттай аюулгүй байж, Арьяабалын Аргаар бясалган, өөрсдийгөө болон олон үеэ өөрсдийн буянаар, Их Багшийн Хүчтэй холбогдсон өөрсдийн холбоосоор гэтэлгэсээр байгаад би маш их баяртай байдаг. Үүнд тун их баяртай байна. Үүний төлөө Бурханд талархъя.

Гэсэн ч тийм амар биш. Энэтхэгт магадгүй ч өөр улс оронд бол үгүй. Бурханы намайг байршуулсан ямар ч улс оронд би ажиллах ёстой. Ажлаа хийхийн тулд хамгийн аюулгүй орныг сонгох боломжгүй. Би өдөр тутмын ажлаа хийж, шавь нартайгаа өдөр болгон холбогдож, уулзаж байх илүү аюулгүй газар, хамгийн аюулгүй оронд байдаг ч болоосой. Магадгүй тэднийг бясалгал дадлаа илүү хийх хүч өгч, итгэл бишрэлээ хадгалахад нь тустай. Нэмэртэй байдаг. Их Багш өөрийн биеэр байх нь тустай.

Гэвч миний аюулгүй байдал хамгийн чухал. Оршин суугчдын бүсэд надад ганц жижиг өрөө байсан ч тэрийг ч үлдээж чадаагүй. Одоо би бараг л шөнө дундад зугтаах ёстой болж, надад юмаа баглах 40 минутын л хугацаа байгааг хэлсэн. Тиймээс шууд л зугтаасан даа. Жижигхэн бие маань их зүйл аваад явах боломжгүй учраас майханд маань яг одоо хэрэгтэй бүхэн минь алга. Гэхдээ би баяртай байна. Энд та нартай эсэн мэнд яриад бай байгаадаа маш талархалтай байгаа, энгийн хэрэгцээний зүйлстэй ч үнэхээр сайн. Би талархаж байгаа. Хэчнээн хүн орон гэргүй, хэчнээн хүүхэд орон гэргүй байгааг бодож, очих газаргүй, майхан ч үгүй, байгааг бодоод би талархалтай байдаг юм. Тэд майхантай байлаа ч барих газар байдаггүй, учир нь хэрэв хээр талд очвол хотоос холдож, улмаар өөрсдийгөө тэжээн тэтгэх боломжгүй болно. Гэвч хэрэв тэд хотын ойролцоо байж, гарч хоол гуйж явбал, майхантай байлаа ч засгийн газраас асуудал үүсгэх юм уу, тэндхийн оршин суугчид гомдол гаргах гээд төрөл бүрийн асуудал гарч эгэл даруухан амьдралд нь саад мундахгүй. Тиймээс энэ бүх хүмүүсийг бодохоор би үнэхээр азтай санагддаг.

Photo Caption: Зарим Тохиолдолд Гоо Сайхныг Анзаардаггүй Байх? Энэ Нэг Жишээ!

Зураг татаж авах   

Дэлгэрэнгүй үзээрэй
Бүх хэсэг  (2/11)
Дэлгэрэнгүй үзээрэй
Хамгийн сүүлийн бичлэгүүд
35:22
2024-12-21
109 Үзсэн
Шэйр
Шэйр хийх
Шигтгэсэн видео
Эхлэх
Татаж авах
Гар утас
Гар утас
iPhone
Андройд
Гар утсаар үзэх
GO
GO
Prompt
OK
Апп
QR кодыг уншуулна уу, эсвэл татаж авах зөв утасны системийг сонгоно уу
iPhone
Андройд