Хайх
Монгол хэл
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
Гарчиг
Тайлбар
Одоо үргэлжлүүлэн
 

“Дэлхийн мэдэх ёстой хуурамч Их Багшийн нэр” 5 цуврал лекцийн 3-р хэсгийг

2024-08-04
Lecture Language:English
Дэлгэрэнгүй
Татаж авах Docx
Дэлгэрэнгүй уншаарай
Энэ хэдэн арван жил хүмүүс миний талаар олон зүйл хэлж байсан ч тэднийг юуны тухай ярьж байсныг би огт мэдээгүй. Үүгээр түүгээр явж, айл болгонд очоод “энэ нь ч худал, тэр нь ч худал, ойлгооч дээ.” гэж байх цаг байгаагүй. Үнэндээ ёстой хамаагүй санагдсан. Би бүхнийг Бурханы Таалалд үлдээдэг. Мөн надад буруу зүйл хийсэн хүмүүсийг Диваажингийн Шүүх яахаа мэднэ. Тэдний заримыг нь тэр доор (тамд) тун тааруухан байдалтай байхыг хараад гараа сунгаж, хүрэхийг хүссэн боловч үйлийн үрийн хүч тэднийг өөр зүгт хийсгэн одсон. Тэдний араас үүрд элдээд яваад байж чадахгүй. Тийм болохоор хүмүүний төрөл авсан болгон өөртөө анхаарч, ёс суртахууны хэм хэмжээгээ тэтгэж, хамгаалж байвал зохино. Би зөвхөн сануулж чадахаас өмнөөс нь хийж өгч чадахгүй.

Тран Там гэх энэ хүн миний нэрийг, хэв маягийг ямар нэг байдлаар ашиглах нь хориотой! Тэр бүү хэл “Далай Ээж” гэх юм уу ямар нэг байдлаар сэдэл өгч ч болохгүй. Миний Чин Хай гэдэг нэр “Ариун Далай” гэсэн утгатай. Миний Адислалыг хүртэх гэж сэжүүр болгохоор хичээх хэрэггүй. Хүмүүсийг зөв Замаас нь сатааруулж, тэднийг боол болгон ашиглах гэж чөтгөрийн орон руу чирэхийг оролддог тэр чөтгөрт бусдад хүртээх Адислал гэж байхгүй. Тэр ч байтугай дагалдагчидтайгаа сайн харьцахгүй, тэднийг жижиг зүйлсийг сайн хийж чадаагүйнх нь төлөө шийтгэдэг. Энэ тун аймшигтай хэрэг. Тэгээд л Бурхан надад “Дэлхийн хүмүүс мэдэх ёстой.” гэж яг энэ үгээр айлдсан юм. Би энд та нарт энэ тухай худал хэлбэл Бурхан намайг шийтгэн, үүрдийн тамд унагана, нээрээ шүү. Дотоодын ертөнцийг мэдэх тул би тэгж зүрхлэхгүй. Орчлон ертөнцийг би мэднэ. Бурханы зөвшөөрөөгүй зүйлийг би хийж зүрхлэхгүй. Эсвэл миний Дээд Би, Их Багш аливааг хийхэд зөвшөөрсөн байх учиртай.

Хэдийгээр Бурхан надад та нарт хэл гэж хэлсээр байсан ч би ахин дахин асуусаар байв. Тэгээд эцэст нь Тэрээр “Дэлхийн хүмүүс мэдэх ёстой.” гэсэн. Тиймээс би энд бүдэг гэрэлд суугаад тэд та нарыг хортойгоор ашигласан, эрч хүчийг тань авсан, та нарт ямар нэг буруу зүйл хийсэн бол, хэрэв тэд бүр та нарыг шөнийн харанхуйд хохироосон бол би чин сэтгэлээсээ харамсаж байгаагаа сэтгэлийнхээ гүнээс илэрхийлэхийг хичээж байгаа минь энэ. Намайг уучлаарай. Энэ бүгдийг надад хэлсэн ч түүний өмссөн хувцас, ярьсан зүйл, дуулсан дуу гэх мэтээс өөр та нарт үзүүлэх нотлох баримт надад алга. Бас Бурхан минь, тэр чөтгөр тун сайн жүжиглэсэн. Би тийм дүр эсгэсэн шавьтай байсан бол маш их ичиж, санаа зовох байсан. Миний “залгамжлагч” байх талаар бүр ярих ч юм биш. Намайг хамаагүй дээр сонголт хийх байсан гэдгийг та нар мэднэ. Тиймээс ойлгож байгаа байх.

Ийм чөтгөрүүдийг дагасан хүмүүсийг ямар нэг байдлаар хохирсон байх вий л гэж би санаа зовж байна. Бүгдийг нь хамгаалаасай гэж би залбирч байгаа. Хэрэв үнэхээр үгэнд орохгүй, чөтгөрийг дагана гэх юм бол надад нэг их хийж чадах зүйл байхгүй. Та нарын төлөө залбирч л чадна. Учир нь энэ бол та нарын амьдрал, та нарын сүнс, та нарын гэтлэл, гэгээрэл.

Илүү дээр хэм хэмжээнд дэвшин, илүү их гэгээрье гэвэл та нар сонгож болно. Харин Тран Там гэдэг энэ этгээд биш. Тэр бол чөтгөр. Тэр жинхэнэ биш. Ирсэн цагаасаа л тэр эхлээд гэрээс гарагч-лам маань болж, тэгээд надад худал хэлэх болсон. Тэр маш хүнд өвдсөн. Гэр бүлийнхээ ДНХ-ээс уламжилж авсан өвчтэй тул тэр эдгэрэхгүй гэж хэлсэн. Тэгээд би түүнд итгэсэн. Тэр цаашид үлдэхийг хүсэхгүй байгаа тул явна гэж хэлсэн. Би ч “За тэгвэл. Биеэ бод. Хэрэгтэй зүйл гарвал би өгнө шүү. Эмчилгээ энэ тэрд мөнгө хэрэгтэй болбол хэлээрэй.” гэж хэлсэн. Тэгээд сүүлд түүнийг харахад тэр эхнэр, хүү хоёртойгоо байсан. Эхнэр нь түүнийг дандаа хүүгээ өргөөд миний нүүрэн тушаа барь гэж түүнд хэлдэг байсан. Тэгээд л би түүнийг санаж байгаа юм. Нэрийг нь Тран Там гэдэг ч гэж би мэдээгүй. Тэд түүнийг “Төм” гэдэг гэсэн. Төм гэдэг нь аулак (вьетнам)-аар хан боргоцой гэсэн үг. Түүний яриад байсан тэр удамшлын өвчний нэрийг “даавар” гэж таахаар байна.

Олон жил, 20 жилийн өмнөөс л тэр надаас чимээ алдарсан. Түүний талаар юу ч санахгүй байна. Саяхан л надад нэг хүн хэллээ. Тэгээд би түүнд “Битгий ингэ. Танд хангалттай хүч байхгүй. Та ч тэр, таныг дагасан хүмүүс ч гэсэн доош унах болно. Тэднийг орхи. Таны хийж байгаа зүйл маш хүнд үйлийн үртэй.” гэж захидал хүртэл бичсэн. Тэр чөтгөр биш, жинхэнэ хүн байсан ч, эсвэл хэн нэгэн миний яриаг өөрчлөх юм уу миний мэдэгдлийг хуурамчаар хийсэн байсан ч, хэн нэгэн түүнд миний залгамжлагч гэж хэлсэн байсан ч тэр миний захидлыг аваад үнэн биш юм байна гэж мэдэх учиртай шүү дээ. Тэр хэдийнээ өөрчлөгдөж, уучлалт гуйсан байх ёстой доо. Гэтэл тэгсэнгүй. Иймд энэ нь тэр хүмүүсийг хуурч, гэм зэмгүй, халдаж болом итгэл бишрэлт хүмүүсийг хуурахыг хүссэн л гэсэн үг. Алдар нэр, ашиг хонжоо олохын тулд бусдыг өөрийн бүлэгт татан оруулахаар миний байр суурийг ашиглан, өөрийн дорд зорилгынхоо төлөө лам мэт дүр эсгэн, чөтгөр гэдгээ нууж, сайн жүжиглэж байна!

Тэр захидлыг хүлээж аваагүй юм биш. Тэр хүлээж авсан. Тэгээд түүний туслах гэгдэх хүн тэр захидлыг илгээхэд тусалсан манай хүнд хариулсан. Тэр нь “Тэр бол адилхан” буюу надтай адил гэх маягийн зүйл хэлсэн. “Тэр адил зүйл хийж байгаа.” Гаднаасаа адилхан харагдавч бүгд хоосон, түүнд хүмүүсийг адислах хүч байхгүй. Түүнд хүмүүсийн эрч хүчийг сордог, хуурдаг, тэднийг өөртөө итгүүлэн уруу татахын тулд тэднээс мөнгийг нь, биеийг нь, харанхуйд хүртэл бусдын нүднээс далдуур хүссэнээ авах гэсэн муу ёрын хүч л бий. Би тодорхой харсан зүйлээ хэлж байна. Үүнийг илүү олон үгээр дүрсэлж хэлэхээсээ ичиж байна! Хэзээ нэгэн цагт бүх зүйл илчлэгдэх байх.

Жинхэнэ лам хүн гэлэнмаад огт гар хүрэхгүй, өөрийн лам нараар дамжуулан дагагч нараа мөнгө өг гэж албаддаггүй. Тэд энэ талаар нэг удаа бүүр илээр гомдол мэдүүлж байсан юм. Би сонирхоогүй. Би санаандгүй хуруугаа түлхээд л үүнийг харчихсан. Тэгээд тэр эмэгтэй гомдоллон, “Хэрэв тэр мөнгийг ердөө л цаас гэсэн юм бол яагаад лам нараа маш шуналтайгаар үргэлж мөнгө нэхдэг болгож байгаа юм бэ?” гэж асуусан. Нэг иймэрхүү. Энэ сэдвийг хойш тавьсны дараа үүнийг тийм ч чухал биш юм шиг шалтаглаад би хаалаа!

Та нарт гэж хэлэхэд үүний сул талыг анхааруулж байна. Энэ нь түүнд үнэгүй сурталчилгаа болох байсан ч би хэлэх ёстой! Та нар надаас дээр олж үзэх байх. Дахин яаж гаргаж ирэхээ мэдэхгүй. Энэ бүх дэвшилтэт технологийг би сайн мэдэхгүй. Алга болчихвол тэгээд л алдчихна. Би яаж эргүүлж гаргаж ирэхийг мэдэхгүй ч та нар Ютюбээр үзэж чадна гэдэгт итгэлтэй байна. Та нар бүгд дэвшилтэт технологид авьяастай. Надад байхгүй. Би зөвхөн надад хэдийнээ бэлдчихсэн зүйл дээр Суприм Мастер Телевизийн ажлыг л хийж чадна. Би өөр юу ч мэдэхгүй. Би мэйл ч бичиж чадахгүй. Надад мэйл байхгүй, яаж ашиглахыг ч мэдэхгүй. Тэр бүү хэл “LINE” (харилцааны апп) ашиглаж ч чадахгүй. Нэг удаа Тайвань (Формоса)-д тэд надад яаж ашиглахыг зааж өгсөн. Тэгээд би LINE дээр хэдхэн удаа туршилт хийж үзээд дахин ашиглаагүй. Ер нь бол шууд ярилцахыг илүүд үздэг. Ингэвэл хүмүүс бие биедээ шууд хариулж, нэгнээ сонсож чадна. Энэ нь илүү найрсаг. LINE гэх зэрэг зүйлийг яаж ашиглахыг би мэддэггүй. Ашигладаггүй болохоор мэдэхгүй. Өнөөг хүртэл LINE-аар харилцах гэх зэргийг огт мэдэхгүй л байна. Сүүлийн жилүүдэд тэдний надад авч өгсөн шинэ утсыг ашиглаж байгаа болохоор утсаар мессеж яаж бичихийг ч мэдэхгүй. Урьд нь өөр утастай байхдаа би заримдаа мессеж бичдэг байлаа. Харин одоо бол мессеж яаж бичихийг ч мэдэхгүй. Иймд миний шавь гэгдэх хүмүүс та нараас, эсвэл гаднын шавь биш хүмүүсээс хэн нь ч гэсэн тэр гомдоллосон хүмүүсийг амархан олчихно.

(f): Манай гэр бүл бүхэлдээ таныг дагасан. Гэр бүлийнхээ гишүүдийн хэлсэн зүйлээс харахад та энэ бүх хугацаанд мөнгө, эд материалын талаар огт санаа зовж байгаагүй. Бясалгагчдыг бясалгалын төвд ирэх бүрд хэн нэгэн таныг дэмжих мөнгө санал болговол та үүнийг хүлээж авдаггүй биз. Таны нүдэнд мөнгө яг л цаас шиг л байсан. Халаасанд тань нэг зоос ч байхгүй байхад хүртэл та чимээгүйхэн сэтгэл хангалуун хэвээр байсан. Та тэднээс хадгалах, эсвэл Буддын шашны ажилд ашиглахын тулд зохион байгуулагчдадаа, эсвэл лам нартаа мөнгө өгөхийг хүссэн. Хэсэг хугацааны дараа таны шавь нар шуналтай болсон. Тэд бүх зүйлийг авсан. Ийм зүйл тохиолдохыг та урьдчилж мэдсэн байсан уу гэж би асуумаар байна. Үгүй юу? Хэрэв мэдсэн бол яагаад шавь нараа мөнхийн нүгэлтнүүд болж, шунахай сэтгэлээ өдөөн, эд материалаас таашаал авч, сүсэгтнүүдийн хөлсөө урсгаж олсон мөнгөөр амьдрахыг зөвшөөрч байна вэ? Тэд таныг гэсэн итгэл, хайраар тань руу ирсэн тул мөнгө, эд материалын өргөл өргөхдөө эргэлзээгүй. Гэвч эцэст нь тэд таны зальтай, харамч, хувиа хичээсэн шавь нарт ашиглууллаа. Та лам нартаа хатуу чанга хандаагүйн улмаас материаллаг зүйлст уруу татагдаж, улмаар алдаа гарган, унах нөхцөл бүрдүүлснээс ийм зүйл болсон болов уу. Миний захидал ямар нэг байдлаар үл хүндэтгэсэн бол өршөөнө үү. Гэвч энэ асуудлын талаар илүү ойлгуулахын тулд илүү тодорхой тайлбарлаж өгнө үү. Баярлалаа.

(m): [...] Бид энэ дэлхийгээс хаашаа зугтаж чадах вэ дээ, ойлгож байна уу? Бид энэ дэлхий дээр гар хоосон ирсэн. Буцахдаа бас гар хоосон буцна. Энэ ердөө материаллаг зүйл. Би яагаад үүнд санаа зовно гэж? Хүн бүр шуналтай. [...] Хэнд ч, ямар ч хүний ​​амьдралд тохиолдсон зүйлд санаа зовох хэрэггүй, ойлгов уу? Бид энэ Гурван Ертөнцөөс хаашаа зугтаж чадах вэ? Бид мөс чанараасаа хаашаа зугтаж чадах вэ? Байгаагаар нь орхи, за юу? Санаа тавьсанд баярлалаа. Та нарт тайлбарлах зүйл алга. Миний хувьд бол юу ч байдаггүй. [...]

Зарим хүн бүр надаас яагаад тэгсэн юм бэ гэж хүртэл асуусан. Би “Би хэзээ ч тэгээгүй. Хэзээ ч надад залгамжлагч байгаа гэж зарлаагүй. Ажлаа болилоо гэж огт зарлаагүй.” гэж хэлсэн. Энэ бол зүгээр л хийхээ больчихож болдог ажил биш. Болдог ч болоосой. Хийхээ больж болдог ч болоосой. Тэгвэл би ажлаа хийх зуураа хоол идэх шаардлагагүй болно. Цаг бага байгаагаас болж гэртээ гүйж, маш их цаг хэмнэх шаардлагагүй болно. Нэгэн зэрэг хэд хэдэн ажил хийдэг учраас тэгдэг юм.

Надад зав байдаггүй. Заримдаа бүр хариугүй жаахан үдийн хоол идсэн болохоороо их өлсөвч идье гээд идэх цаг байдаггүй. Яагаад гэвэл надад хийх дотоодын ажил гэж бий. Бясалгал. Дэлхийд хаа сайгүй тусламж гуйсан хүмүүс байдаг. Там болон Орчлон ертөнцийн бусад гарагийн талаар ярих ч юм биш. Би тун завгүй эмэгтэй. Тун завгүй эмэгтэй гэдгээ л хэлэх гэсэн юм шүү. Ажиллангаа иддэг. Тэгээд идэж байхдаа дэргэдээ чийгтэй алчуур тавьчихна. Хэрэв ямар нэг юм бичиж, компьютер дээрээ ямар нэг юм засахыг хүсвэл гараа арчаад л хулгана, товчлууртаа хүрдэг юм.

Юу ч хийсэн би бараг л гүйж яваа мэт хийдэг. Гэхдээ энэ сайн. Өөрийнхөө сэтгэлийг тайтгаруулж, гэртээ, өрөөндөө жижигхэн цонхоо нээчхээд дасгал маягийн зүйл хийж байна гэсэн үг. Зарим цонх өргөн онгойдоггүй. Иймд байгаа нь л болно доо. Энэ өрөөнд юм багтаж шингэх зай тун бага. Та нар миний өрөөнд орох юм бол сүлжиж явах ёстой болно. Учир нь гоё ганган сайхан том өрөө шиг биш л дээ.

Photo Caption: Ай, бүхий л хайр дүүрэн сүнсийг урин залах сайхан даа!

Зураг татаж авах   

Дэлгэрэнгүй үзээрэй
Хамгийн сүүлийн бичлэгүүд
33:29
2024-09-11
240 Үзсэн
2024-09-11
223 Үзсэн
Шэйр
Шэйр хийх
Шигтгэсэн видео
Эхлэх
Татаж авах
Гар утас
Гар утас
iPhone
Андройд
Гар утсаар үзэх
GO
GO
Prompt
OK
Апп
QR кодыг уншуулна уу, эсвэл татаж авах зөв утасны системийг сонгоно уу
iPhone
Андройд