Хайх
Монгол хэл
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
Гарчиг
Тайлбар
Одоо үргэлжлүүлэн
 

“Махакашьяпа-н (веган) түүх” 10-ын 8-р хэсгийг

Дэлгэрэнгүй
Татаж авах Docx
Дэлгэрэнгүй уншаарай
Тиймээс Түүнд (Буддад) магадгүй Брахмин шавь нар, Лалын шавь нар ч юм уу хуучны бүх л шашны шавь байсан байх. Тэд Түүний шавь нар болцгоосон. Гэвч Будда дарангуйлагчтай адилгүй байсан учраас Тэрээр ямар ч шавьдаа шашнаа дагахыг зөвшөөрдөг байв. Яг л манай авшгийн нөхцөл шиг, та нарт би шашнаа үргэлжлүүлэн дагаж, шашныхаа зан үйл энэ тэрээ хийж болно гэж хэлсэн. Өөрчлөгдөх шаардлагагүй.

Манай группт Лалын шашинтай авшигтнууд, Буддын шашинтай, Жэйн шашинтай авшигтнууд байдагтай адил юм, бүгд л номын ах эгч нар тань, буюу миний шавь нар. Магадгүй бас Бахайн шашны авшигтнууд байгаа байх. Као Дай шавь нар бас орж ирсэн, магадгүй бас Хоа Хао Буддын шашныг дагадаг шавь нар авшиг хүртэхээр ирж, сүнслэг угсааг уламжлан авсан. Гэхдээ тэд өөрсдийнхөө хийддээ, сүмдээ явсан хэвээр байж, ахмадуудтайгаа, лам, гэлэнмаа нартайгаа ч юм уу хүссэнтэйгээ уулздаг хэвээр. Хийддээ очиж, лам нар, хамба лам, номлогч нартаа тусалсан хэвээр байдаг. Зарим Христийн шашинтнууд ч бас шашиндаа үлддэг. Сүмдээ явсан хэвээр байж тэндээ хийхийг хүссэн зүйлээ хийдэг.

Гэхдээ тогтсон хоёр цаг гучин минутдаа бясалгах учиртай. Бид өдрийнхөө аравны нэгийг гэгээрэх зорилгодоо зориулах учиртай. Дээшээ алхсаар байх нь чухал. Бага бага алхмаар гэгээрэх учиртай, магадгүй агшин зуур гэгээрч, дотоод Диваажингийн Гэрлийг харж, эсвэл Буддаг хүрээлсэн аураг ахуй ойлголтоороо харах учиртай. Бурханы уянгалаг Үг, Диваажингийн сургаалыг шууд сонсох боломжтой. Энэ л гэгээрэл тань. Гэвч төгс гэгээрэл биш. Илүү хугацаа орно. Урьд төрөлдөө хэр их бясалгаж дадуулснаас хамаарна. Тэгээд цааш ахидаг, хурдан эсвэл удаан явна. Бас хичээл зүтгэл, чин сэтгэл, Гэртээ эргэн харих, Бурхантай хамт харих эргээд Буддагийн Оронд хүрэх тэмүүллээс тань хамарна. Гэвч ингэхийн тулд та нарт Их Багш хэрэгтэй. Учир нь жинхэнэ Их Багш, жинхэнэ Багш зөвхөн амаар заагаад болчихдоггүй. Өмнө хэлсэнчлэн зарим хүмүүс Будда-д очиж хүндэтгэл үзүүлж, Буддагийн сургаалыг ганц удаа сонсоод л өндөр дээд гэгээрлийн төвшинд хүрсэн байдаг, зарим нь арай дээр, зарим нь арай доор. Зөвхөн Буддагийн ярианаас болдог юм биш, Будда тэдэнд угсаагаа, сүнслэг угсаагаа уламжилсан байдаг. Өөрөө сурсан, өөрөө эзэмшсэн угсаагаа уламжилсан байдаг.

Хэрэв Шагжамуни Будда олон янзын шашны шавь нартай байгаад, тэднийх нь аль нэг нь бүрэн гэгээрэлд хүрсэн, эсвэл Шагжамуни Буддагийн залгамжлагч болсон бол, магадгүй тэр хүн Буддатай хамт амьдардаггүй, Буддын лам биш байсан бол, харин Тэрээр улс орныхоо нөгөө талд, эсвэл бүр өөр улсад байсан бол, дараа нь Өөрийн Их Багш болон Буддагийн зарлигийн дагуу төрөлх хотдоо, эсвэл өөр газар авшиг хүртээн, өөрийн шашин шүтлэгийн дүр төрхийг хадгалах байсан биз. Тиймээс хүмүүс гэгээрэлд хүрэхийн тулд тэнд очлоо ч Буддатай адилхан шашин шүтдэг хүнтэй уулзсан байх албагүй. Тиймээс энэ залгамжлагчийн шинэ шавь нар Буддын шашны ламтай уулзалгүй, тухайлбал Брахман номлогч, эсвэл Христийн санваартантай уулзсан байж магадгүй юм. Энэ нь тэрхүү санваартанд, тэрхүү номлогчид Буддагийн гэгээрлийн дамжлага байхгүй гэсэн үг биш, Тэр ердөө өөр харагддаг. Учир нь гэгээрлийн дамжлага бол дотоодынх бөгөөд яг л судсаар урсах цус шиг юм. Гэхдээ үл үзэгдэх оюун санааны цусан судас тул та нар харахгүй.

Тиймээс Их Багш нь үндэслэгчтэй нэг шашных байх эсэх нь хамаагүй. Жишээ нь: Буддагийн өөр шашинтай шавь нар Буддын лам нар шиг харагдахгүй. Тэр Буддагийн лам нарын нэг шиг харагдахгүй. Магадгүй Христийн санваартны хувцастай, эсвэл Брахман уламжлалын хувцас өмссөн байж магадгүй, эсвэл эгэл жирийн хувцасласан ч байж мэднэ. Гэхдээ Тэрээр гэгээрсэн, мөн Тэрээр залгамжлагч. Гэгээрлийг маш их хүсдэг, Их Багштай болохыг хүсдэг олон хүний хувьд тэд үргэлж зөвхөн өөрийн шашны тогтолцоо дотор эрэлхийлдэгт гол асуудал байгаа юм. Буддын шашинтан бол ламыг хайх жишээтэй. Христэд итгэгч бол номлогч хайдаг. Мөн бусад олон шашны нэг адил яг л гол мөрөн шиг үргэлж нэг чиглэлд урсах ёстой биш юм. Заримдаа газар доогуур шургаж, заримдаа өөр газар ил гарч ирдэг. Энэ бол өөр гол гэж та нар бодож магадгүй. Гэхдээ хаа нэг дээр уулнаас урсан гарч ирсэн анхны голын үргэлжлэл юм.

Тиймээс хүмүүс хэрэв сэтгэлээ нээлттэй байлгаж, чин сэтгэлтэй байх аваас Их Багштай учрах л болно. Их Багшийн харагдах байдлыг анхаарах хэрэггүй. Түүний сүнсийг хар. Түүний оюун санааны замналын туршлагыг хар. Адисалж чадах нь уу гэдгийг нь хар. Тэр таныг Гэрт тань хүргэж, гэгээрэл хайрлах нь уу гэдгийг хар.

“Гэгээрэл” гэдэг нь Гэрэл гэсэн үг. En-LIGHT - Light. (Гэрлийг асаах – Гэрэл). Иймд хэрэв Тэр танд Арьяабалын Аргатай адил агшин зуурын гэгээрлийг өгч чадвал Буддагийн Гэрлийг, Бурханы Гэрлийг, эсвэл юу ч гэж нэрлэнэ вэ, түүнийг харах болно. Дараа нь та тэр Их Багш чадвартай гэдгийг мэднэ, эсвэл Тэр танд дотоодын (Диваажингийн) Аяыг, дотоодын Аялгууг, аялгуугүй Аялгууг сонсоход тусална. Тэгж л та тэрхүү Их Багш жинхэнэ бүрэн гэгээрсэн байна уу, эсвэл гэгээрсэн Их Багшийн албан ёсны залгамжлагч уу гэдгийг нь мэдэж авна.

Ариун Библид Шавь нар аянга буугаагүй байхад аянгын чимээг сонсдог; бүрээ байхгүй атал бүрээн дууг сонсдог; далай тэнгис, гол мөрний ус байхгүй атал олон усны чимээг сонсдог. Тэд шинэхэн, бут сөөг ургаж байгаа газарт гал шиг тод Гэрэл хардаг! Очироор огтлогч буюу Доржзодба сударт Будда ийн айлдсан байдаг: “Харагдах байдал, дуу чимээг гадаад ертөнцөөс бүү хай. Учир нь тэндээс Буддаг олж харж чадахгүй.” Арьяабалын бясалгалын арга та нарт гэрэлгүйгээр дотоод Гэрэл, дуу чимээгүйгээр дотоод Аялгууг харж, сонсох агшин зуурын дотоод ахуй ойлголттой болох боломжийг олгодог. Энэ бүхэн Бурханы шууд дотоод Сургаалаас, Буддагийн шууд дотоод Сургаалаас үүдэн гардаг. Нэг насандаа, энэ насандаа гэтлэхийн тулд үүнийг мэдэх ёстойн учир нь ийм юм!!! Номын төгсгөлийн цаг үед – бидний цаг үе шиг цөхрөнгөө барсан, гамшиг зовлонтой, аюултай цаг үед ч гэсэн тэр!

Мял Богд Марвагаас гэгээрэл хүсэж очиход Багш Марва нь Түүнийг туршсаар байж, төрөл бүрийн ажил, хар ажил, хүнд ажил хийлгэж, ар араас нь сүүдрэвч бариулж, ахин дахин байшин бариулж юу ч заагаагүйгээс гадна Түүнийг зодож байсан учраас удаан хүлээж чадахгүй байв. Түүнд сорви тогтож, шархдаж, цус алдаж байсан.

Тэгэхэд нь Марва Багшийн эхнэр Мял Богдыг ихэд өрөвддөг. Ингээд тэрээр яг л нөхөр нь буюу Марва Их Багш бичсэн мэт хуурамч захидал бичиж, ойрхон, өөр тосгонд, өөр хотод байрладаг Түүний томилсон нэгэн шавийг эрж олоорой гэдэг. Тэгээд түүнд (томилсон шавьд) нь Их Багш нь түүнийг Мял Богдод авшиг хүртээгээрэй гэсэн захидлыг өгүүлдэг.

Ингээд нөгөө шавь хэлснээр нь хэрэгжүүлсэн ч Мял Богд дотоод Диваажингийн Гэрэл болон Буддагийн Үг, дотоодын Бурханы Үгний ямар ч ахуй ойлголт хардаггүй. Тэгэхэд нь авшиг хүртээх эрхтэй томилогдсон шавь нь магадгүй Марва Их Багш нь зөвшөөрөл өгөөгүй бололтой гэж бодсон. Хожим нь тэр нь ч үнэн болохыг олж мэднэ. Марвагийн эхнэр Мял Богдыг өрөвдөж, чин сэтгэлд нь, авшиг хүртэх эгэл даруухан тэмүүлэлд нь сэтгэл нь хөдөлж, хуурамчаар тэгж захидал бичсэн.

Эцэст нь Мял Богд авшиг хүртээд яг л авшиг хүртсэн та нартай адил ахуй ойлголт хардаг.

Заримдаа чөтгөрт эзлэгдсэн, том чөтгөрт эзлэгдсэн багш нар өөрийгөө жинхэнэ их багш мэт мэдрүүлэх боломжтой. Та нарыг түр зуур “Өө юм мэдрэгдэж байна шүү, энэ жинхэнэ их багш байхаа” гэсэн бодол төрүүлэх гэж шидийн хүч ашигладаг. Тийм биш. Жинхэнэ Их Багш бол үнэхээр олоход хэцүү. Марва Мял Богдыг зодсон шиг та нарыг зодохгүй байж агшин зуурын гэгээрлийг би шавь нартаа өгсөн шиг шууд өгнө гэж найдъя. Та нарын азаас хамаарна. Гэхдээ гол шалгуур бол Диваажингийн Гэрлийг харж, Диваажингийн Дуу хоолой, Бурханы Үгийг, Буддагийн сургаалыг шууд сонсож байх ёстой юм. Тэр л шалгуур нь.

Photo Caption: Зөвхөн Хүн л Бичдэг Юм Биш!

Зураг татаж авах   

Дэлгэрэнгүй үзээрэй
Хамгийн сүүлийн бичлэгүүд
2024-09-09
157 Үзсэн
37:18
2024-09-07
93 Үзсэн
Шэйр
Шэйр хийх
Шигтгэсэн видео
Эхлэх
Татаж авах
Гар утас
Гар утас
iPhone
Андройд
Гар утсаар үзэх
GO
GO
Prompt
OK
Апп
QR кодыг уншуулна уу, эсвэл татаж авах зөв утасны системийг сонгоно уу
iPhone
Андройд