Хайх
Монгол хэл
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
Гарчиг
Тайлбар
Одоо үргэлжлүүлэн
 

Оросууд аа, эх орондоо, Украин (Урейн) улсад энхтайвныг эргүүлэн авчир

Дэлгэрэнгүй
Татаж авах Docx
Дэлгэрэнгүй уншаарай

Тэгэхээр яг одоо эрс эргэлт хий. Үүнийг зогсоо. Дайныг зогсоо. Зөвхөн Могой арлаар тогтохгүй Украиныг бүхэлд нь орхи. Украинчуудыг тайван орхиж тэдний нутгийг буцааж өг. Тэгвэл та урт насална. Диваажин ч таныг уучилна. Энэ бүх зовлонг зогсоо, энэ бүх харгислалыг зогсоо. Тэгвэл түүхэнд нэрийг чинь алтаар бичих болно. Бурхан, хайртай хүмүүс чинь, улс орон тань тан руу инээмсэглэнэ. Орос орныг энэрэл нигүүлслээр, баатарлаг үйлээр, зөв шударгаар, өндөр ёс суртахуунаар дахин агуу улс болго. Дайнаар биш, зовлон шаналал тарьж биш. Орос орондоо энхтайвныг эргүүлэн авчир. Украин оронд, украинчуудад энхтайвныг эргүүлэн авчир.

Хөтлөгч: 2022 оны 7-р сарын 1-ний баасан гарагт дэлхийн төлөөх эрчимтэй дияан бясалгалынхаа үеэр бидний Хамгаас Хайрт Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай Суприм Мастер Телевизийн ажлын багийнхантай утсаар холбогдон сайн мэдээнүүд хуваалцан Оросын ард түмэнд зориулан Нуен Уокийн эмхэтгэсэн “Еврей ардын аман зохиолын цоморлог”-оос нэгэн үлгэр уншиж өглөө. Конференцийн үеэр ажлын багийнхан мөн Украины талаар болон НАТО-гийн зарим орнуудын талаар хэдэн сайн мэдээ хүргэсэн юм.

Сайн уу? (Сайн байна уу, Багш аа? Сайн уу, Багш аа?) Хэр байна даа, та нар? (Бид сайн, Багш аа.) (Багш аа, та хэр байна даа?) За. Тун баяртай байна. (Сонсоход таатай байна, Багш аа. Юу Таныг тийм их баяртай болгоо вэ, Багш аа?) Өө, яасан гэхээр хүйтэн шүршүүрт орох сайхан шүү. Намайг баяр жаргалтай болгодог. Өнөөдөр чийглэг халуун байна. (Тийм байна.) Та нарын тэнд ямар байгааг мэдэхгүй юм. Нэг их нарлаг биш ч халуун байна. Би гадаа юм хийж байлаа. Жаахан нартай байлаа.

Өнөөдөр олон зүйл намайг баярлууллаа. (Хөөх, ашгүй дээ.) Нэгдүгээрт: Бид Украинаас олон сайн мэдээ дууллаа. Хоёрдугаарт: нар жаахан гарч, би угаасан хувцсаа гаргаж тохлоо. (Гайхалтай.) Гуравдугаарт: Би хүйтэн шүршүүрт ортол уулга алдмаар сайхан байлаа! Ингэж чадаж байгаа бол адислал л гэсэн үг. (Тийм ээ, Багш аа. Ашгүй дээ.) Заримдаа чаддаггүй юм. Заримдаа ингэж байх цаг ч байдаггүй. Халуунд хөлөрч байлаа ч зав гардаггүй. Харин зав гараад халуунд бүгчимдээд ингэж шүршүүрт орно гэдэг - ай даа, ёстой сайхан шүү. (Тийм ээ.) Дөрөвдүгээрт: Аль дээр харагдахаа больчихсон байсан зайрмагийг санаандгүй оллоо. (Гайхалтай.) Үүнийг олж авна гэдэг ёстой баяр хөөртэй хэрэг. Өнөөдөр азтай өдөр юм. (Тийм байна, ашгүй. Сайн юм болж.) Тийм ээ. Энэ зайрмаг бас гадуураа шоколадаар бүрсэн байдаг юм, мэдэх үү? (Аан, тийм.) Голдоо цагаан, ванилтай юу? (Хөөх.) Та нар ч идэж байсан байх. (Тийм ээ. Идэж байсан.) Амттай шүү. Иймээс л өнөөдөр сайхан өдөр байна.

Би та нарт хэдэн сайн мэдээ хэлэх гэж байна. Бас нэг сайхан түүх уншиж өгнө. (Хөөх. Сайхан юм. Баярлалаа, Багш аа.) Үгүй дээ, гэхдээ би тэр түүхийг оросуудад зориулан уншмаар байна. Барьцах хэрэггүй шүү. (За, Багш аа.) Одоо би хэдэн сайн мэдээ уншъя. Дайны бүсээс ирсэн болохоор сайн мэдээ байна ч гэж юу байх вэ. Гэхдээ л энэ дайны хувьд арай дээр мэдээ юм. (За.)

Тэгэхээр Украин 144 цэргээ суллаж чадсан нь энэ дайны хувьд хамгийн том хэмжээний олзлогдогсод солилцоо болжээ. Энэ цэргүүдэд маш яаралтай тусламж хэрэгтэй байсан. Учир нь тэд сэтгэлзүйн хувьд ч гэсэн маш хүнд шархтаж. Иймд тэд хариад баатар мэт асруулах сайхан цаг ирлээ гэсэн үг. Энэ сайн мэдээ ч гэлээ тийм ч сайхан мэдээ биш. Украин дахь дайнтай харьцуулахад дээр л юм. Ингээд л боллоо. (За, Багш аа.)

Бас нэг мэдээ гэвэл Английн ерөнхий сайд эрхэмсэг Борис Жонсон Путиныг зогсоохоор Оросын хил рүү хуурай газрын, тэнгисийн, нисэх хүчний цэрэг нэмж илгээхээ амлалаа. (Хөөх. Гайхалтай) Бид энэ талаар их дээр ярилцаж байсан. Бараг дайн эхэлж байхад юм уу даа? (Тийм ээ, Багш аа.) Одоо л тэд үүнийг хийж байна. Хөөх. Сайн хүмүүс юм. Тэд аль эрт тэгэх ёстой байсан юм. (Тийм ээ, Багш аа.)

Эстонийн ерөнхий сайд ч бас Швед болон Финланд улсуудыг НАТО-д элсэхийг Орос цэргийн арга замаар эсэргүүцэхгүй гэж хэлсэн. (Хөөх.) Маш сайн байна. Тэгэхээр энэ бол сайн мэдээ. (Тийм ээ, Багш аа.)

Гэхдээ НАТО ингэж тэлж байгаад би тийм ч дуртай биш байна. (Тийм, Багш аа.) Энэ бол цэрэг дайны л хүч юм. (Тийм.) Бас тэд Украинд туслахын төлөө тийм ч их зүйл хийгээгүй учраас л надад таалагдахгүй байна. (Тийм, Багш аа.) Гишүүнчлэлээ нэмэгдүүлж, хүчээ зузаалаад байгаа ч олигтой юм хийсэнгүй. (Тийм.) Би ийм зүйлд дургүй. Энэ бүхэн НАТО-гийн ерөнхий нарийн бичгийн дарга, тэргүүнээс нь л болсон. (Тийм, Багш аа.) Ямартай ч гол хүн нь. Тэргүүлдэг, шийдвэр гаргадаг хүмүүсийн дор хаяж нэг хүн нь юу ч хийлгүй зүгээр л байгаад байгаа. Үүнийг л үзэн ядаж байна.

Тэгэхээр НАТО хүрээгээ тэлж, гишүүдээ нэмж, илүү их хүч чадал, эрх мэдэл, нэр төр олж аваад байгаа ч юу ч хийхгүй байвал үнэхээр сайн хэрэг биш юм. (Тийм ээ, Багш аа.) Тус нэмэргүй. Америк болон Их Британийн тусламж энэ Столтенбергтэй ямар ч хамаагүй. Түүнд юу ч хийх зүрх зориг байсангүй. Их Британи, АНУ хоёр л үүнийг шийдсэн. (Тийм ээ, Багш аа.) Энэ нь ч бас жаахан оройтсон. Маш олон хүн амиа алдаж, зовж, шархтаж, сая сая хүн орон гэрээ алдлаа шүү дээ. Мянга мянган нялхас, хүүхдүүд, залуус амь үрэгдлээ. Энэ бол аймшигтай. Энэ ч бас НАТО-гоос боллоо. Тэд бүхэл бүтэн улсыг хамгаалахын төлөө Украиныг НАТО-д элсүүлсэнгүй, одоо ч элсүүлээгүй байна. (Тийм ээ, Багш аа.) Финланд, Швед улсуудад ямар ч асуудал хараахан учраагүй байхад нь даруй уриалгахнаар элсүүлсэн. (Тэгсэн.) Харин Украинд тусламж хэрэгтэй байхад юу ч хийсэнгүй. (Тийм.) Хүн төрөлхтний түүх энэ Столтенберг гээч нөхрийг зүхэх болно. Тэр тийм ч урт хугацаанд тийм ч олигтой юм хийсэнгүй. Хийлээ ч тэр тамд тэгэхгүй. (Өө. Хөөх.)

Учир нь би дайныг дэмждэггүй. (Тийм ээ, Багш аа.) Жишээ нь би хэн нэгний хөрш байлаа гэхэд хэзээ ч явж очоод хүн зодож нүдээд, хүчээ ашиглаад элдвээр сүрийг үзүүлье гэж санахгүй. (Тийм ээ.) Гэхдээ миний хөршийг дээрэлхүү нөхөр ямар ч шалтгаангүй зодож, дээрэмдэж байх юм бол би түүнд туслахаар очно. (Яг үнэн. Тийм, Багш аа.) Амь насаа эрсдүүлэх байсан ч тэгнэ. (Тийм, Багш аа.) Энд тайван байх энэ тэр огтхон ч хамаагүй. (Тийм, Багш аа.) Ялангуяа найрамдахаар тайван өнгө аясаар ярьсаар байвал дээрэлхүү нөхөр зогсоно гэж үгүй. Тэр хөршийг зодоод эд юмсыг нь дээрэмдэнэ. (Тийм, Багш аа.) Тиймээс би ямар нэг юм хийх ёстой. (Тийм. Яг үнэн.) Эсвэл зүгээр хараад зогсоод байх уу, юу гэж бодож байна? (Үгүй, ямар нэг юм хийнэ, Багш аа. Үгүй, Багш аа. Чадах бүхнээ л хийнэ.) Ямар нэг юм хийх ёстой болно доо. (Яг тийм.) Мэдээж хэрэг.

НАТО яг ингэсэн. Тэд юу ч хийлгүй, бүр байтлаа “Бид зөвхөн өөрийн гишүүдээ л хамгаална” гэж хэлсэн. Мэдээж хэрэг би гэр бүлээ хамгаалахтай адил тэд гишүүдээ хамгаална гэнэ. Гэхдээ хөрш минь аюулд орвол би тусална даа, Бурхан минь. (Яг тийм. Тийм. Тэр үнэн.) Тэгэхээр энэ бол ой гутам, өрөвдмөөр, гутамшигтай өчүүхэн эр. Өчүүхэн дотортой эр. (Тийм, Багш аа.) Бас би шууд бус харгислалын тухай хэлж байсан даа. Яагаад гэвэл тэр хүмүүсийн зовохыг зүгээр л хараад зогсоод байдаг. Энэ тун мэдээж хэрэг. (Тийм, Багш аа.) Украин ядаж нислэггүй бүс тогтоож туслахыг гуйсан. Үүнийг нь ч хийж өгөөгүй. (Тийм.)

Хэрэв Швед, Финланд улсуудад Оросын зүгээс асуудал учруулбал НАТО-гийн энэ тэргүүн гэгч ямар нэгэн юм хийх үгүйд итгэлгүй байна. Түүнд итгэх ёстой ч юм уу, үгүй ч юм уу, бүү мэд. (Тийм, Багш аа.)

Дайныг зогсоохтой холбоотой арай нааштай бас нэг мэдээ байна. АНУ-ын тагнуулын шилдэг агентлагийн мэдээлснээр Украин дахь дайнд Оросыг нухчин дарах гэж байгаа гэнэ. (Хөөх.) Тэдний ингэж хэлж байгаа нь хөгийн хэрэг. Учир нь нэг талаар Орос Зүүн хэсгийн зарим газраар давшиж бас үргэлжлүүлэн бага багаар эзэлсээр байх шиг байсан. (Тийм.) Украинчууд амь гарахын тулд ухрахад хүрсэн. (Тийм.) Гэхдээ тагнуулчид байгаа. (Тийм, Багш аа.) Тэд дотор нь юу болж байгааг мэднэ. Би юу хэлэх вэ дээ. Та нарт би сайн юм уу, муу зүйл болох нь ч гэж хэлж болохгүй. Гэхдээ би мэдэж байгаа. (Тийм, Багш аа.) Мэдэж байгаа. Цаг нь ирэхээр та нар харах болно. Тэгээд би та нарт хэлнэ. Одоо хэллээ гээд ямар хэрэг байх вэ? Арай болоогүй байна.

Орост мэдээж хэрэг одоо хэр нь хүмүүс дайныг эсвэл Путины дэглэмийг эсэргүүцэн, бүр ТВ-ийн өмнө хүртэл шууд илэрхийлж байна. (Тийм, Багш аа.) Оросын армийн олон хүний эхнэрүүд эр нөхрүүдээ Орост эргүүлэн авчрахыг шаардаж байна. (Өө, сайн хэрэг. Хөөх.) Учир нь тэд Путины Украин дахь харгис дайнд тэднийгээ байлгахыг хүсэхгүй байгаа. Эхнэрүүд нь эр нөхрүүдээ бие, сэтгэл, зан суртахууны хувьд ч туйлдлаа гэж хэлж байна. Тэр нь ч үнэн. (Тийм, энэ үнэн.) Хэрэв тэд үүнийг шударга дайн биш гэдгийг мэдэх юм бол сэтгэл санаа, суртахууны хувьд зовж, биеийн хувьд ч туйлдах байсан. (Яг тийм. Тийм ээ, Багш аа.) Сэтгэл санааны байдал бас бие махбодын байдалд ч бас нөлөөлдөг. (Тийм.) Энэ бол энгийн зүйл.

Бас нэг бий. Энэ доор тэмдэглэсэн байгаа.

“Оросууд Могой арлаас гарч байна.” Тэнд тулаан үргэлжилсээр л байсан юм. Могой арлыг санаж байна уу? (Тийм, Багш аа.) “Горьдсоны гарз” гээд байсан Могой арал. Харин одоо оросууд хурдан завинд суугаад зутгаж байна. (Хөөх. Сайн юм болж. Ашгүй дээ.) Украин тэднийг ялсан гэсэн. Учир нь энэ бол дайны стратегийн газар нутаг. Зөвхөн нэг жижиг арал биш, энэ бол хилийн бүс. (Тийм. Багш аа.) Энэ арлаас Хар тэнгисийг хянах болно. (Тийм, Багш аа.) Оросууд Могой арлыг эзэлсэн цагаас эхлэн тэд энэ арлын төлөө өнөөг хүртэл тулалдсаар байсан юм. Харин одоо тэд ялсан гэж байна.

“Guardian News-ийн мэдээ – 2022.7.1 (Украин хэлээр) Ерөнхийлөгч Зеленский: Змеиный (Могой) арал бол стратегийн цэг бөгөөд энэ нь Хар тэнгисийн нөхцөл байдалд томоохон өөрчлөлт авчирлаа. Аюулгүйн баталгаа хараахан байхгүй. Дайсан эргээд ирэхгүй гэх баталгаа хараахан байхгүй. Гэхдээ энэ нь эзлэн Түрэмгийлэгчдийн үйлдлийг хэдийн хязгаарлаж байна. Бид тэднийг тэнгисээсээ, газар нутгаасаа, тэнгэрээсээ алхам алхмаар үлдэн хөөх болно.”

Тэд тулалдсан армидаа талархаг. Украины төр засаг, ард түмэн арми нь тэндхийг эзлэхийн төлөө тууштай байж, тулалдсаар одоо ялж байгаад нь талархаг. Тэгээд Оросын арми Могой арлаас хурдан завиндаа суун зугтсан. Украин тэднийг ялж байна гэж байсан. Оросууд тайлбар хийсэн. Үүнийг “эе эвийг үзүүлж” орхисон учир Украин үр тариагаа экспортлох боломжтой боллоо гэж хэлсэн. Тэгсэн гэж найдъя. (Аан. Хөөх.) Тэгсэн л гэж найдаж байна. Яагаад гэвэл Украин сая сая тонн үр тариагаа экпортолж чадвал дэлхий даяар олон сая хүн өлбөрч үхэхээргүй болно. (Яг тийм. Тийм ээ, Багш аа.) Тэгэхээр энэ бол сайн мэдээ. Арай дээр мэдээ. (Тийм. Тийм ээ, Багш аа.)

Гэхдээ би оросуудыг яагаад үргэлжлүүлэн дайтаад байгааг ойлгохгүй байна. Путин хэдийнээ үхсэн. Тэдний дунд мэдэж байгаа олон хүн байгаа. Урьд нь зөвхөн Кремлийн цөөн хүн л мэдэж байсан. Харин одоо, илүү олон хүн хэдийнээ мэддэг болсон. (Тийм байх нь, Багш аа.) Гэтэл тэд юунд дайтсаар байна вэ? Магадгүй тэдний гарч явах дохио нь Могой арлаас эхэлж байж ч мэдэх юм. Найдаж л байна. (Тэгж найдъя, Багш аа.) (Тийм. Тэгвэл сайнсан.) Нэг богинохон сайн мэдээ байлаа. (Баярлалаа, Багш аа.)

Дахиад байсан боловч надад бүгдэд нь зарцуулах хангалттай цаг даанч байсангүй. Тэгэхээр та нарт хэлэх зүйл байгаа юу? Та нарт сайн мэдээ байна уу? Уншсан уу? Цаг байсангүй юу? (Тийм ээ, бидэнд хэдэн сайн мэдээ байгаа.) Хэдэн гэнэ ээ? (Тийм.) Хэл хэл.

(Оросын тал Украинд зэвсгийн хомсдолд орсныг хүлээн зөвшөөрсөн. Мөн Турк улс одоо Финланд, Швед улсуудын НАТО-д элсэх үйл явцад тусалж байна.) Сайн хэрэг. Их сайн байна. Хэсэг хугацаа өнгөрлөө. Энэ сайн хэрэг. Гэхдээ Эрдоганд хожоо бий. (Аан.) Түүнд харилцан ашигтай байсан. Тэгээд л тэгсэн. (Хөөх.) НАТО Эрдоганд ашигтайгаар хийсэн. Дахиад л өнөөх тэргүүн. Түүний талаар олигтой юм байхгүй гэж би хэлсэн дээ.

Өөр юу байна? (ЕХ болон Украин ачаа тээврийн шинэ гэрээнд гарын үсэг зурсан. Украины ачааны хөлгүүд цаашид орох, дамжин өнгөрөх болон ЕХ-ны гишүүн орнууд руу ачаа тээвэрлэх тусгай зөвшөөрөл авах шаардлагагүй болно. Украины жолооны үнэмлэх мөн ЕХ-нд хүчинтэй болох болно.)

Сайн хэрэг. Тэгэхээр ЕХ-ны нутаг дэвсгэрт хүнсийг хурдан хүргэж чадна. (Тийм.) Тун сайн. (Тийм, Багш аа.) Учир нь тэд Украиныг хэдийнээ нэр дэвшигч болохыг нь зөвшөөрсөн. (Тийм, яг үнэн. Тийм, тэр үнэн.) Энэ нь Украин гишүүн орон болно гэсэн үг, өөр бас улс бий. (Тийм ээ, Багш аа.) Тун сайн.

Өөр зүйл бий юү? (Тийм ээ, дахин нэг бий. Дотооддоо нүүн шилжсэн украинчуудын тал орчим хувь нь эргэн гэртээ харьцгаажээ. Олон улсын цагаачлалын байгууллагаас мэдээлснээр 5.5 гаруй сая хүн Украинд орон гэртээ эргэн харьжээ.)

Хөөх, гайхалтай. Олон газар тайван болоод байна. (Тийм, Багш аа.) Зөвхөн зүүн бүс л асуудалтай байгаа бөгөөд зарим газар нь одоо ч Оросын мэдэлд байна. Гэхдээ бусад газрууд Украиных хэвээр байгаа. (Тийм ээ, Багш аа.)

Тэднийг бүх газар нутгаа эргүүлэн авах байх гэж найдаж байна. Тэгвэл бүгдээрээ эргэн гэртээ харьж, газар тариалан зэрэг өөрсдийн ажлаа эрхлэн дэлхийг тэтгэж жаргалтай байх болно. Тэд хэзээ ч буруу зүйл хийж байгаагүй. Тэдний ихэнх нь Бурханы хүслээр газар тариалан л эрхэлдэг. (Яг тийм. Тийм, Багш аа.) Бурхан бидэнд хөлсөө дуслуулан ажиллаж, тарьж ургуулан өөрсдийгөө харж хандах ёстой гэж хэлсэн. (Тийм, Багш аа.) Тийм ч болохоор ихэнх тариаланч баяр жаргалтай байдаг биз. Гэр бүлдээ жаргалтай, гэрлэлтдээ сэтгэл хангалуун. Судалгаагаар тэгж гарсан. (Тийм.)

Өнөөдөр намайг баяр хөөртэй болгосон бас нэг зүйл гэвэл нэг мэдээнээс 107 настай нэг хатагтайн тухай уншсан юм. (Хөөх.) Тэд түүнээс нууц тань юунд байв гэж асуужээ. Тэр “гэрлээгүй” гэж хэлж.

“CBS New York-ийн мэдээ – 2019.7.31 Сурвалжлагч (f): Таны уулзах гэж байгаа эмэгтэй 1912 онд төрсөн. Өнөөдөр түүний найзууд, хөршүүд нь түүнд 107 насных нь төрсөн өдрийг нижгэр тэмдэглэж өгч байна.

Дебора (f): Түүнд таяг болон тэргэнцэр аль аль нь байхгүй бөгөөд өөрөө дэлгүүр явдаг. Тэр гайхалтай хүн юм.

Луйс (f): 107 нас хүрсэн нууц маань огт гэрлээгүй явдал гэж бодож байна. Энэ л нууц нь байх.”

Тэгээд би, “Хөөх, над шиг юм байна” гэж бодсон. Тэгэхээр энэ нь баяр жаргалтай болгож, урт наслуулж болох нь. (Тийм, Багш аа. Тэр үнэн, тийм.) Зарим хүн “Яах гэж?” гэж асуух байх. Ганцаараа амьдрахын нэг нууц энэ. Гэрлэлгүйгээр. Иймд би та нарт, Суприм Мастер Телевизийн байнгын ажилтнуудад бүгдэд нь хэлэхийг хүссэн юм. Учир нь та нар бүгдээрээ гэрлээгүй учраас урт наслах байх. (Тийм, Багш аа.) Тэгээд Суприм Мастер Телевиз илүү удаан орших болно. Энэ баяртай мэдээ байлаа. (Тийм байна.) Бид үүнд дадаж байгаа. (Тийм ээ, Багш аа.)

Өөр зүйл байна уу? (Бидэнд байхгүй, Багш аа.) Сайн байна. Би оросуудад зориулан нэгэн түүх унших гэж байна. Зөвхөн та нарт биш юм шүү. (За, Багш аа. Баярлалаа, Багш аа.) Одоохон. Би эргээд ирнэ.

Энэ бас л Еврей ардын үлгэр. (За.) Би энэ номуудад дуртай. Яагаад гэвэл богино богинохон үлгэрүүд байх хэр нь энгийн, маш сургамжтай байдаг. (Тийм, Багш аа.) Иймд надад уншихад ч амар. Орчуулахад амар биш ч уншихад амар байдаг юм.

Энэ удаа хүүгийнхээ араас гашуудсан Дэвид Хааны тухай үлгэр уншъя. Энэ үлгэр ингэж эхэлдэг: “Дэвид Хааны хүү тун хүндээр өвдөж гэнэ. Дэвид Хаан хүүгийнх нь өвчин үнэхээрийн их аюултай гэдгийг мэдэнгүүтээ тэргүүнээсээ титмээ авчээ. Тэрээр хааны өмсгөлөө тайлж тавиад маш эгэл, ядуусын хувцас өмсөж гэнэ. Тэрээр ордныхоо анир чимээгүй нэгэн буланд очоод шороон шалан дээр нь суув. Тэр юм идэхээ ч болив. Бүхий л хоол хүнснээс татгалзлаа. Тэр өдөр бүр зөвхөн ном судар уншиж, хүүгээ эдгээж өгөөч хэмээн Бурханд залбирсаар байв. Түүний бүхий л албат, хөгшин залуугүй түүнд бараалхан өндийж хамт жаахан ч атугай хооллооч хэмээн гуйлаа. Тэгсэн ч тэр татгалзана. Тэр суусан газраа л байсаар байв. Тийн долоо дахь өдрөө болоход Дэвид Хааны хүү өөд болов. (Өө.) Тэр ихэд хичээнгүй залбирсаар, идэх ч үгүй, уух ч үгүй, яах ч үгүй, зөвхөн хөдөлгөөнгүй суусаар байтал хүү нь өөд болжээ.”

Зөвхөн Дэвид Хаан төдийгүй олон ч хүнд яг ийм зүйл тохиолддог. (Тийм ээ, Багш аа.) Амьдрал л юм даа. Се ла ви. Ийм л байдаг. Бид юу хүсэхээс үл хамаарч Бурханы Тааллаар л болно. (Тийм ээ, Багш аа.) Бид залбирч, гуйж, юу ч хийж, чин сэтгэлээ үзүүлэн ихэд хүслээ ч ертөнцийн тогтолцоо бидний хүссэнийг үргэлж гүйцэлдүүлдэггүй. (Тэр үнэн. Тийм, Багш аа.) Иймд бид ч бас өдөр бүр Веган Дэлхийн төлөө залбирч байна. (Яг тийм. Тийм, Багш аа.) Бас Дэлхийн Энхтайвны төлөө. (Тийм.) Залбирах нь бидний үүрэг. Харин биднийг сонсох нь Бурханы үүрэг биш. (За, Багш аа. Ойлголоо.)

Тэгээд, “Долоо дахь өдөр нь Дэвид Хааны хүү өөд боллоо. Түүний шадар албатууд энэ мэдээг түүнд хэлж зүрхэлсэнгүй. Тэгээд тэд хоорондоо ярилцаж гэнэ. ‘Ийм мэдээтэйгээр бид хааны дэргэд яаж ойртон очих билээ? Тэр хүүгээ өвдчихсөн ч амьд байхад идэх ч үгүй, унтах ч үгүй, бүхнээс татгалзаад байсан шүү дээ. Харин одоо түүнд хүүг нь өөд болсон гэж хэлбэл яаж тэсэх билээ. (Тийм, Багш аа.) Хүүгээ байсаар атал, өвдсөн төдийд хаан идэх хоол, унднаас татгалзан, юу ч хийхгүй зөвхөн тэндээ суугаад л залбираад байсан шүү дээ. Гэтэл одоо тэр хүүгээ өөд болсон гэж мэдвэл яаж тэсэх вэ? Одоо яах вэ? Одоо яах вэ?’ гэлцэв. Тэгээд хаан дээр очоод хүүг нь нас барсан гэж хэлэх зүрх зоригтой хэн ч байсангүй.

Харин нэг удаа Дэвид Хаан залбирал хийж байхдаа дээш жаахан өндийж, албатуудаа энэ тэрүүгээр холхин, өөр хоорондоо шивнэлдэж байхыг харжээ. Хэн ч хаанд энэ муу мэдээг дуулгаж зүрхлэхгүй л байлаа. Харин хаан тэднийг холхилдон айдастай байгааг харав. Тэгээд тэднээс, ‘Яагаа вэ? Хүү минь өнгөрчихсөн үү?’ гэв. Тэд, ‘Тийм ээ, эрхэм дээдэс минь. Тэр өөд болсон.’ гэлээ. Тэр даруй Дэвид Хаан өндийн усанд орж угаал үйлдэн эргээд хааны өмсгөлөө өмсжээ. Тэгээд тэр хоолны өргөөнд хоол идэхээр очлоо. (Өө, хөөх.) Тэгээд эзэн хааныхаа үүргийг үргэлжлүүллээ. (Өө, Хөөх.) Түүний ойрын шадруудыг энэ үйл хандлага гайхшируулав. Тэгээд бүгд хааны дэргэд ирээд асуулаа, ‘Эрхэм дээдэс минь, таны яагаад байгааг бид ойлгохгүй юм. Хүүхдээ хүнд өвдсөн байхад та бохир шалан дээр суугаад идэх ч үгүй, уйлж хайлан, цаг үргэлж залбирсан шүү дээ. Гэтэл одоо хүү тань өөд болсон гэнгүүт даруй босоод идэж уугаад байдаг. Одоо бүр Хаан ширээндээ эргэн залраад урьдын хийж байснаа хийж байна. Бид ойлгохгүй байна. Та тайлбарлаад өгч болох уу?’ гэв.

Дэвид Хаан тэдэнд ийн хэлэв, ‘Хүүгээ амьд сэрүүн байхад итгэл найдвар минь байсаар л байв. Тиймээс би залбирсаар, уйлсаар, Бурхан өршөөн түүнийг эргүүлэн эрүүл болгож, амьдруулах байх гэж найдсаар байсан. Харин одоо бол хэдийнээ хальжээ. Би яагаад үргэлжлүүлэн залбиран, идэх ч үгүй байх гэж? Одоо би үргэлжлүүлэн амьдарч, өөрийн үүргээ үргэлжлүүлэх ёстой. Эс бөгөөс би түүнийг дахин энэ амьдралд авчирч чадахгүй биз дээ? Чадахгүй шүү дээ’ гэлээ. (Чадахгүй.) Хаан өөртөө ингэж хэлэв, ‘Үгүй дээ, цаг нь ирэхээр би ч бас түүний адил явна. Харин энэ насанд минь тэр надад хэзээ ч эргэн ирэхгүй’ гэв” Ийм үлгэр байна. Төгслөө. (Баярлалаа, Багш аа.)

Бүгд гайхсан. (Тэглээ, Багш аа.) Та нар ч бас гайхсан, тийм үү? (Тийм ээ.) Яагаад гэвэл хүүгээ өвчтэй байхад нь, хэдий хүнд өвчтэй байсан ч хаан хамаг байдгаараа уй гашууд автан цөхрөнгөө баран залбирч байлаа. (Тэглээ.) Харин хүүгээ өнгөрөхөд шууд л эргээд хэвийн байдалдаа орсон. Учир нь тэр амьдрал ийм гэдгийг мэднэ. Цаг нь ирэх л юм бол явна. (Яг тийм. Тэр үнэн.) Бүгд энэ биет ертөнцөөс нэг л өдөр явах болно. (Яг үнэн, Багш аа. Тийм ээ, Багш аа.)

Тэр зөвхөн хаан байсангүй. Гэгээрэлд хүрсэн Гэгээнтэн байж. (Харин тийм.) Тийм болохоор олон хүн түүнээс суралцахаар ирдэг байжээ. Урьд нь Соломон хаанаас суралцахаар ах дүү гурав ирж байсан шиг л. (Тийм. Санаж байна. Аан тийм, Багш аа.) Гэхдээ тэдний ганц нь л үргэлжлүүлэн суралцах итгэл дүүрэн байсан. (Яг үнэн.) Нөгөө хоёр нь хаанд зүтгэсэн цаг хугацааных нь төлөө цалин болгон шагнасан алтыг нь аваад явж одсон байна. Харин бага дүү нь үлдээд хоёр ахад нь хэлж өгч болохгүй зүйлсийг ч хүртэл суралцжээ. (Тэгж, Багш аа.) Санаж байна уу? (Тийм, Багш аа.) Бид энэ юу болохыг мэднэ, тийм ээ? (Тийм ээ. Мэднэ.) Яагаад гэвэл авшгийн үеэр “Хэнд ч хэлж болохгүй шүү” гэж хэлдэг. (Тийм, Багш аа.) Яагаад гэвэл хэлбэл унах болно. Түүнийгээ алдах болно. (Яг тийм.)

Дэвид Хаан мөн л адил гэгээрсэн хаан байж. Мэдээж хэрэг, хайртай хүмүүсээ, хүүгээ, охиноо, гэр бүлийнхнээ хүнд байдалд орвол тэдний төлөө залбирна шүү дээ. Тийм биз дээ? (Яг үнэн. Тэгнэ.) Тэднийгээ тийм хүнд бэрх өвдөлтийг мэдрэн өвдөж байгаад нь маш их харамсана. Тэгэхээр мэдээж уйлна, залбирна, аль чадахаа л хийж, Бурханаас тусламж гуйн залбирна. (Яг үнэн. Тэгнэ. Тэр үнэн.) Гэхдээ цаг нь болсон л бол явах л болдог учир тэр явсан. (Яг тийм. Тийм ээ.) Түүнийг тайван амгалан үдэж явуулахаас өөр хийж өгч чадах зүйл үлдэхгүй. (Яг тийм. Тийм ээ, Багш аа.)

Бас би та нарт эцэг эхээ юм уу, хайртай хүмүүсээ, найз нөхдөө өнгөрөхөд нь битгий уйлж байгаарай гэсэн дээ. Тэгвэл тэдний Диваажинд хүрэх хугацааг нь хойшлуулдаг. Тэдний төлөө залбирсан нь дээр. (Яг үнэн. Тийм ээ.) Хийх ёстой зүйл чинь л тэр. Тэд өөд болоод Диваажинд хүрнэ гэдгийг та нар мэдэж байгаа. Хэрэв та авшиг хүртсэн бол уйлж хайлан тэднийхээ замыг сунжруулж, зовоох хэрэггүй. (Яг үнэн. За, Багш аа.) Та нарыг тэгж гунигтай байгааг хараад тэдэнд маш их харамсал төрдөг. Залбиран тэднийг илүү өндөр дээд Диваажинд хүрээсэй гэж хүсэх л хамгийн сайн. (За.)

Энэ үлгэрийг зөвхөн та нарт, шавь нартаа зориулж биш, харин оросуудад онцгойлон зориулж уншина гэж хэлсэн дээ. (Тийм ээ, Багш аа.) Одоо Путин өнгөрчихсөн. Түүнийг амьд сэрүүн, эрүүл байлгах гэж та нар аль чадах бүхнээрээ хичээсэн ч түүний цаг нь болсон. Одоо тэр явсан. Тэгэхээр одоо та нар өөрсдийгөө аврах нь хамгийн зөв зам. (Яг үнэн. Яг тийм, Багш аа.) Түүний асуудлаас сал. Сүнсээ авар. Наманчилж, түүний сүйтгэсэн бүхнийг засаж залруул. Учир нь түүнийг дэмждэг, түүний талын хүмүүс байснаараа, түүний тушаалыг л биелүүлдэг байсан ч та нар ч бас үүнд хариуцлага хүлээнэ. Тэр одоо байхгүй болсон юм чинь түүний тушаалыг дагах шаардлагагүй.

Путины дүрд тоглож байгаа хүнд ч гэсэн би үүнийг давхар хэлж байна. Өөрөө эсэн мэнд байж, гэр бүлээ сайн сайхан, баяр жаргалтай байлга. Эх орноо энхтайван байлга. Одоо энэ дайныг зогсоо. Путины үйлийг үргэлжлүүлээд байхын хэрэг байхгүй. Өөр хэнийг ч сонсох хэрэг байхгүй. Путин үхсэн. Түүний мөрөөр бүү яв. Яагаад гэвэл та түүнтэй хамт бусад дарангуйлагчдын нэгэн адил тамд унана. (Тийм, Багш аа.) Одоо л боломж байна. Мэдээж хэрэг, түүнтэй хамт ажиллаж байсан тань сайхан байгаад түүнийг хайрладаг байсан байж болно. Түүнийг аврахын тулд, түүнийг баяртай байлгах гэж тушаалд нь дуулгавартай байж та чадах бүхнээ л хийсэн шүү дээ. Харин одоо тэр явчихсан. Түүний тушаал тийм шилдэг нь байсангүй. Иймд одоо та үүнийг өөрчлөх хэрэгтэй. Илүү дээр үүргийг гүйцэтгэн амь насаа хамгаалаарай. Тийм л юм.

Түүхэнд өнөөг хүртэл Оросын хаа сайгүй өдөөсөн дайнд ямар ч сайн зүйл байдаггүй. Энд жагсаалт гаргая. (За, Багш аа.)

Оросын оролцоотой мөргөлдөөнүүдэд амь үрэгдсэн хүний нийт тоо

Мөргөлдөөн

Орос-Японы дайн 200,000

Персийн үндсэн хуулийн хувьсгал 1,100

Орос-Польшийн дайн 107,500

Латвийн тусгаар тогтнолын дайн 3,840

Эстонийн тусгаар тогтнолын дайн 5,400

Литва-Зөвлөлтийн дайн 2,500

Гүрж-Оссетийн мөргөлдөөн 5,200

Зөвлөлт-Гүржийн дайн 8,700

Наймдугаар сарын бослого 3,000 хүн тулааны үед үрэгдсэн, 7,000-10,000 хүнийг цаазалсан

Уртатагайн мөргөлдөөн 12

Хятад-Зөвлөлтийн мөргөлдөөн 6,000

Холодомор 5,000,000

Шинжианы тулаан 2,800

Японтой хиллэх хилийн маргаан 19,133

Польш руу халдан довтлоход 160,000

Орос-Финландын дайн 225,000

Берлиний бослого 125

Унгарын 1956 оны хувьсгал 3,700

Чехсловак руу халдан довтлоход 233

Зөвлөлт-Афганы дайн 1,123,000

Нагорно-Карабахын нэгдүгээр дайн 56,000

Приднестровын дайн 1,874

Абхаз дахь дайн 30,000

Тажикистаны иргэний дайн 50,000

Чечень (Нэг, Хоёрдугаар дайн) 238,000

Орос-Гүржийн дайн 940

Донбас дахь дайн 14,400

Сирийн иргэний дайн 106,195

Суданд цэрэг оруулахад 120

Ливийн Иргэний хоёрдугаар дайн 14,880

Төв Африкийн Бүгд Найрамдах Улсад цэрэг оруулахад 15

Мозамбикт цэрэг оруулахад Тодорхойгүй

Нагорно-Карабахын хоёрдугаар дайн 7,507

Малид цэрэг оруулахад 500

Украин дахь дайн 45,450

НИЙТ 7,450,124 бөгөөд нэмэгдсээр

Энэ жагсаалтад мөргөлдөөнүүдийн учруулсан гай зовлон бүгд багтаагүй: асар олон хүн шархтаж, олон хүн гар, хөлөө алдан хөгжлийн бэрхшээлтэй болж, амьд гарсан ч бие сэтгэлийн стресст орон зовж яваа бөгөөд хот суурины барилга байшинг асар ихээр сүйтгэн, эдийн засгийн маш их хохирол учруулсан гэх мэт.

Орос улс маш олон улсыг самарчихлаа. Оросууд цуст гараа дүрж маш их зовлон шаналал тарьж, хаа сайгүй сүйтгэсэн. (За, Багш аа.) Орос өнөөг хүртэл ямагт л ялагдсаар ирсэн. Тэд Японд ялагдсан, Афганистанд, Финландад ялагдсан гэх мэт. Тэгээд яах гэж үргэлжлүүлнэ вэ? Одоо тэд Украиныг хүсэж байна. Украин маш эмзэг учраас л тэр. Тэд тэднийг хуурсан, цөмийн зэвсгээсээ татгалз гэж хэлсэн хэр нь одоо өөрсдөө дэлхий дахиныг хүртэл цөмийн зэвсгээр сүрдүүлж байна. (Тийм, Багш аа.) Иймд энэ бол гэмт бүлэглэлийн хандлага. Дахин итгэж болохгүй. (Яг үнэн, тийм. Яг үнэн, Багш аа.) Олон улс орныг тэд сүйтгэж, алж хөнөөж, тамласаар ирсэн. Зөвхөн Украиныг ч биш. Иймд энэ удаагийнх сүүлийнх нь болгож зогсоох ёстой. (Тийм, Багш аа.) Ингээд л боллоо.

Уг нь би дайны тухай ярьдаггүй, хөндлөнгөөс ч оролцдоггүй. Харин энэ удаагийнх их чухал. (Тийм, Багш аа.) Ямар ч зөвтгөх шалтаг байхгүй. Оросууд бусдын нутагт шууд л дайрч ороод, өмчийг нь дээрэмдэн, хүмүүсийг нь тамлан, ердөө л илүү том хүчтэй гэдгээрээ ингэж зовоож байна. Үнэхээр бузар хэрэг. Энэ дайн тэгэхээр зогсох ёстой. (Тийм ээ, Багш аа. Тэгэлгүй яах вэ.) Урьд нь хэдэн ч дайн болсон бай, энэ дайн зогсох ёстой. Үгүй бол Европ ч бас зовох болно.

“RealLifeLore-ийн мэдээ – 2022.6.30 Сурвалжлагч (m): Энэ бол Дэвид Бисли. Тэрээр НҮБ-ын Хүнсний хөтөлбөрийг одоогоор хариуцаж байна. 2022 оны хоёрдугаар сард түүнийг дэлхийн буурай хөгжилтэй орнуудын талаар хэлсэн үгэндээ юу гэснийг одоо сонсоцгооё.

Дэвид (m): Тэгэхээр эдгээр улсууд ойрын есөн сарын хугацаанд нэн даруй шийдвэрлэхгүй бол өлсгөлөнд нэрвэгдэн, улс орнууд, та бүхний хэдийн харсан Сахел зэрэг зарим тодорхой газруудад тогтворгүй байдал үүснэ. Мөн гуравдугаарт, маш олноороо цагаачлахад хүрнэ.

Сурвалжлагч (m): Мөн тэрхүү сэрэмжлүүлгийг хийснээс зургаахан хоногийн дараа Владимир Путин Оросын 200,000 орчим цэрэгт Украин руу довтлох тушаал өгч, дэлхийн хүнсний нөхцөл байдал тэр дороо муугаас туйлын гамшгийн хэмжээнд хүрсэн. Москвагаас Украины боомтуудыг хааж байгаа нь хүнсний нэн чухал тээврийг Ойрх Дорнод, Хойд Африк, Зүүн Африкийн өлсгөлөн нүүрлэсэн орнуудад хүргэхэд саад болж байна. Эдгээр бүх газруудад бий болох маш их тогтворгүй байдал нь Европын Холбооны зүг чиглэх ээлжит хувьсгал, шилжилт хөдөлгөөнийг өдөөх маш өндөр магадлалтай байна. Энэ бүхнээс болж 21-р зууны хүмүүнлэгийн хамгийн том гамшгийн нэг тохиох нь.”

НҮБ-аас мэдэгдсэнээр 100 сая гаруй хүн Украин дахь дайнаас болж өлсгөлөнд нэрвэгдсэнээр зовох болно гэсэн. (Тийм, Багш аа. Яг тийм.) Дэлхийд үнэхээр өлсгөлөн болно. Иймд зогсоох ёстой.

Түүхийг эргэж сөхвөл Орос улс түрэмгийлэл хийсээр ирсэн. Иймд хил хязгаар тогтоож, шалган нэвтрүүлэх газар болон нислэгийн хяналт тавьж байсан нь дээр. Оросын эргэн тойрны бүх хөрш орнуудын хувьд хил дээр нислэгийн хяналт хийж, дахин сэжигтэй үйлдэл илрэх нь үү гэдгийг шалгаж байх хэрэгтэй. Ингэвэл дахин Украинд тохиолдсон шиг дахин тийм аймшигтайгаар цус урсахаас хамгаалахад илүү нэмэртэй. (Тийм, Багш аа.)

Тэгэхээр эрт орой, аль нь боловч орос бүгдэд нь ялагдана. (Яг тийм.) Олон зуун мянган, эсвэл сая сая хүн амь насаа алдах шалтгаан болж байна. (Тийм ээ, Багш аа.) Оросын болон бусад улс орнуудын ч эдийн засаг муудаж байна. Мөн Орос орны нэр төрийг ч унагаж байна. Мэдээж хэрэг дарангуйлж, дайн өдөөж байгаа хэний ч нэр төр унана. Иймд тэр замаар дахин бүү яваарай.

Эрс эргэлт хий, шууд л эргэлт хий. Энхтайван тогтоо, энхтайван тогтоо. Энхтайван тогтоо. Учир нь Дэлхий дээр энхтайван тогтоовол Диваажинд та амгалан оршино. Үгүй бол та тамд унаж, тэндээ үүрд үлдэнэ. Хэн ч танд туслахгүй. Хүчирхэг арми саяулаа ирээд таныг аварна гэж үгүй. Юу ч аврахгүй. Цөмийн бөмбөг байгаад ч тамыг айлгаж чадахгүй. Та тэнд хашхирсаар, айдас дүүрэн шатаж, гэмтэж, өвдөж, тарчилж, бусад нүгэлтнүүдийн хамт эсвэл орь ганцаар байх болно.

Тэгэхээр яг одоо эрс эргэлт хий. Үүнийг зогсоо. Дайныг зогсоо. Зөвхөн Могой арлаар тогтохгүй Украиныг бүхэлд нь орхи. Украинчуудыг тайван орхиж, тэдний нутгийг буцааж өг. Тэгвэл та урт насална. Диваажин ч таныг уучилна.

Эрхэм Орос оронд, танай орон маш их сүнслэг хүчээр адислагдсан. Зарим хүн л өөр хүчийг зовлон зүдгүүр тарих гэж урвуулан ашиглаж байна. Зөвхөн Могой аралд эе эвийг үзүүлэхээр бүү хязгаарла. Украинд бүхэлд нь эв эеийг үзүүл. Украины шаналсан хүүхдүүдийн уйлах дууг сонс, арга мухардсан, эр нөхөр нь үрэгдсэн эмэгтэйн уйлах дууг, шархтаад байхад нь асрах ч хүнгүй настай эмэгтэйн уйлахыг сонс. Энэ мэтчилэн бүгдийг нь сонс. Цэргүүдээ сонс - тэд ердөө хүүхдүүд, тун залуу, сул дорой хүүхдүүд.

“UATV English-ийн мэдээ– 2022.7.2 Орос цэрэг 1 (m): Бид миномётын галд өртөн 30 хүн амь үрэгдсэн. Гурван хүн л амьд гарсан. Бидний коммандлагчид шархадсан хүмүүсийг орхи гэж хэлсэн. Үгүй бол тэд зугтаж чадахааргүй байсан. Миний гар эндээ шархтсан байсан. Би цус алдан хэвтэж байлаа. Тэд шууд л орхиод зугтсан. Намайг цус алдаж байхад Украины арми хүрч ирж надад анхны тусламж үзүүлсэн. Биднийг боолт хийхэд ч сургаагүй. Би яаж хийдгийг нь мэдэхгүй. Тэд надад ус өгч, биднийг авч явж, гарт боолт хийж өгсөн. Хугарсан байсан. Энд тулалдаад байх юу ч байхгүй. Оросын над шиг хүмүүс ээ, гэртээ үлдсэн чинь дээр шүү. Энд бид юу ч чөлөөлөөгүй, бид зөвхөн булаан эзэлж байна. Хүүхдүүд надад биечлэн хандаж, идэж уух юм гуйсан. Тэдэнд юу ч байсангүй. Дэлгүүрүүд, орон гэрүүдийг нь бөмбөгдсөн байсан. Унадаг дугуй, скутерийг нь настай хүмүүсээс авчихсан байсан. Тэднийг хөдлөх боломжгүй болгосон. Манай оросууд үүнийг нь тэднээс дээрэмдэж авч байна. Энэ бол аймшигт дайн. Наашаа ирэхгүй л байсан нь дээр.”

“Daily Mail-ийн мэдээ – 2022.3.15 (Орос хэлээр) Орос цэрэг 2 (m): Энд Украины зэвсэгт хүчин өөрийн орноо хамгаалахыг хичээж байна. Бид айлын байшин руу яг л фашистууд шиг эвдэн ордог. Нүдээр харсан украинчуудыг би санаж байна. Зарим нь үр хүүхдээ алдсан байж магадгүй. Тэд манай улсад маш их хорсож байхаас зайлахгүй. Энэ бүхэн хэзээ ч өршөөгдөхгүй гэдэгт би итгэлтэй байна. Харин би болсон явдалд, байшинд эвдэж орсондоо гүнээ уучлал эрж байна. Украины ард түмнээс би уучлалт гуйж байна.”

“news. com. au-ийн мэдээ – 2022.3.21 Алексей Железняк Орос цэрэг (m): Би Украины нийт ард түмнээс дахин чин сэтгэлээсээ өршөөхийг гуйж байна.”

“The Telegraph-ийн мэдээ – 2022.3.8 (Орос хэлээр) Орос цэрэг 3 (m): Украинчуудаас уучлалт гуйж юу гэж хэлэхээ ч би мэдэхгүй байна. Хэрэв та бүхэн энэ дурсамжийг давж туулах хүчтэй болдогсон бол... Үгүй бол бид та бүхнийг ойлгоноо.”

“news. com. au-ийн мэдээ – 2022.3.21 Алексей Железняк Орос цэрэг (m): Манай ерөнхий коммандлагч худал хэлсэн гэдгийг оросууд хэзээ ойлгох юм бэ? Тэд зөвхөн бидэнд худлаа хэлээд зогсохгүй Орос оронд бүхэлд нь худлаа хэлсэн.

Александр Фоменко Орос цэрэг (m): Бүх ээжүүд ээ, цэрэгт байгаа хүүхдүүдээ бүгдийг нь Оростоо эргэн ир гэж дуудан, гэм зэмгүй энгийн иргэдийн эсрэг ямар ч гэмт хэрэг бүү хий гэж гуйгаач дээ.”

“Daily Mail-ийн мэдээ – 2022.3.15 (Орос хэлээр) Орос цэрэг 2 (m): Би эх орныхоо ард түмэнд уриалмаар байна. Хөвгүүдээ ийш бүү илгээ. Учир нь энд та нарын мэдэх ч үгүй аймшигтай зүйлс өрнөж байна. Цэргүүд маань, журамт нөхөд маань, хөвгүүд чинь дэмий үрэгдэж байна. Биднийг эндээс авахыг бод. Учир нь энд дайтахын хэрэг алга. Эндэх дайнаас би ямар ч утга учир олж харахгүй байна.”

Тэднийг бүгдийг нь сонс. Зүрх сэтгэлээ онгойлгож, энэ дэлхий дэх, Орос орны сайн удирдагч, баатарлаг удирдагч бай. Энэ бүх зовлонг зогсоо, энэ бүх харгислалыг зогсоо. Тэгвэл түүхэнд нэрийг чинь алтаар бичих болно. Бурхан, хайртай хүмүүс чинь, улс орон тань тан руу инээмсэглэнэ. Энэ бүх зовлонг зогсоо. Энэ тун энгийн - тэр хүүхдүүдээ гэртээ харь гэж тушаахад л болно. Цэргүүдээ харь гэж тушаа. Эр нөхрүүдийг эхнэрүүдэд нь буцаа. Хөвгүүдийг ээжүүдэд нь буцаа. Эрчүүдийг улс орноо дахин сэргээж, дахин агуу улс болго хэмээн буцааж явуул. Орос орныг энэрэл нигүүлслээр, баатарлаг үйлээр, зөв шударгаар, өндөр ёс суртахуунаар дахин агуу улс болго. Дайнаар биш, зовлон шаналал тарьж биш. Өөрийгөө ч дахин агуу эр хүн болго. Өөрийгөө дахин агуу удирдагч болго.

Цэргүүдээ эх оронд нь буцаана гэдэг нь аавуудыг үр хүүхэд рүү нь, ээжүүдийг үр хүүхэд рүү нь, гэр бүлийн гишүүдийг дахин нэгтгэн аз жаргалтай болгоно гэсэн үг юм. Ингэвэл дэлхий даяараа танд талархах болно. Дэлхий бүхэлдээ таныг үүний тань төлөө хүндэтгэнэ. Диваажингууд бүгд танд үүний тань төлөө асар их адислал, буян хайрлана. Яагаад гэвэл ийм зүйлийг хүн бүр хийж чаддаг юм биш. Харин та чадаж магадгүй юм. Ийм сонголт хийхийг гуйж байна. Орос орондоо энхтайвныг эргүүлэн авчир. Украин оронд, украинчуудад энхтайвныг эргүүлэн авчир. Орос, Украин хоёр улсын хувьд хамгийн шилдэг нь байх энэ шийдвэрийн тань төлөө бид урьдчилан талархаж байна. Бурхан ивээг.

Агуу удирдагчдыг Бурхан ивээг. Бурхан Оросыг ивээх болтугай. Бурхан Украиныг хамгаалан алдаршуулж, украинчуудад эх орноо хайраар, амар амгалангаар, аз жаргалаар дахин сэргээхэд тусалж хайрла. Амен.

Хөтлөгч: Хамгаас Хайрлангуй Их Багшийнхаа Оросын удирдагчдад хандан айлдсан сэтгэл хөдлөм үгсэд талархъя. Мөн тэд зүрх сэтгэлээ нээж нигүүлсэнгүй, эрхэм ариун болоосой хэмээн залбиръя. Дэлхийн бүх оршин суугчид нигүүлсэнгүй, веган, энхтайван гараг дээр оршдог болохын төлөө залбирч, хүн төрөлхтөн хурдан дэвшин агуу их хувь заяаг олж, хөгжин цэцэглэх болтугай. Эрдэнэт Их Багшдаа ямагт эрүүл энх, амар амгалан байж, бүхий л Сансар Огторгуйн Төрөлтнүүдээр хамгаалагдаг хэмээн ерөөе.

Энэхүү конференцийг хожмын өдөр Багш шавийн шүтэлцээгээр дахин хүлээн авч үзнэ үү.

Мөн танд лавлах шаардлага гарвал Шуурхай мэдээ/ Багш шавийн шүтэлцээ зэрэг өмнөх конференц нэвтрүүлгүүдийг үзнэ үү:

Шуурхай мэдээ:

Энх тайвныг сахин бусдын амь насыг нандигна

Зөвхөн Энхтайвныг сахиулагчид л Диваажинд хүрч чадна

Уучлах нь өс хонзонг цайруулж Энх Амгалан Дэлхийг Авчирдаг

Гэх мэт...

Дэлгэрэнгүй үзээрэй
Хамгийн сүүлийн бичлэгүүд
2024-11-10
709 Үзсэн
31:33

Онцлох мэдээ

2024-11-10   160 Үзсэн
2024-11-10
160 Үзсэн
2:02

Standing Witness to Immense Power of Master

2024-11-09   1330 Үзсэн
2024-11-09
1330 Үзсэн
7:13

Vegan Street Fair in Alameda, CA, USA

2024-11-09   633 Үзсэн
2024-11-09
633 Үзсэн
Шэйр
Шэйр хийх
Шигтгэсэн видео
Эхлэх
Татаж авах
Гар утас
Гар утас
iPhone
Андройд
Гар утсаар үзэх
GO
GO
Prompt
OK
Апп
QR кодыг уншуулна уу, эсвэл татаж авах зөв утасны системийг сонгоно уу
iPhone
Андройд