Хайх
Монгол хэл
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
Гарчиг
Тайлбар
Одоо үргэлжлүүлэн
 

Хүмүүсийг өөрчлөгдөхийг Диваажин анхааруулж буйн бодит дохио

Дэлгэрэнгүй
Татаж авах Docx
Дэлгэрэнгүй уншаарай

Дээд шүүх бүхэлд нь хориг тавьж чадахгүй. Гэхдээ ядаж л бүх муж хүссэнээ хийх боломжтой боллоо. Өөрөөр хэлбэл үр хөндөлтийн эсрэг хуультай болохыг хүссэн олон муж чадахаар болж. (Тийм, Багш аа.) Хэн мэдэх вэ дээ. Бусад мужууд энэ жишгийг аажмаар дагаж магадгүй. (Харин тийм, найдаж л байна. Удахгүй байхаа.)

Хөтлөгч: 2022 оны 6-р сарын 25-ны бямба гарагт бидний Хамгаас Халамжит Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай Суприм Мастер Телевизийн ажлын багийнхны мэндийг мэдэж, сүүлийн үед АНУ болон Европын Холбоонд өрнөсөн зарим зүйлийн талаарх сайн мэдээг хуваалцсан юм. Мөн Тэрээр дэлхий дахинд болж буй зарим таагүй үйл явдлууд Диваажинаас бидний ёс суртахуунгүй үйлийн төлөө дэлхийг устгаж эхэлж байгаагийн анхааруулга дохио гэдгийг онцлон хэлж өглөө.

Аан, би та нарт хэлэх сайн хэдэн мэдээ байгаа болохоор ярихыг хүссэн юм. Дажгүй сайн мэдээ. Америкийн үр хөндөлтийн хуулийг та нар мэднэ дээ. (Тийм, Багш аа.) Ро Вэйдийн хэргийн заалтаар үүнийг баталсан. (Тийм, Багш аа.) Одоо тэд өөрчилжээ. (Ашгүй дээ. Гайхалтай)

“NBC News-ийн мэдээ – 2022.6.24 Сурвалжлагч (m): Дээд шүүх Ро Вэйдийн хэргийн заалтыг хүчингүй болгох түүхэн шийдвэрээ гаргаж, улс даяарх Кэйси хэмээх үр хөндүүлэх эрхийн талаар хэрэг рүү шилжлээ. Энэ хоёр шийдвэрээс болж ургийн эрт үед үр хөндөлтийг аль ч мужид хориглох боломжгүй болгож байсан. Тэд үүнийг 23 долоо хоногийн турш хязгаарлаж болох ч хориглож чадахгүй байсан. Иймд үүний үрээр 15 долоо хоногоос хойш үр хөндөхийг хориглох Миссисипигийн хуулийг батлах боломжтой болно. Гэхдээ энэ нь одоо тус улсын бараг тал хувьд нь үр хөндөлт даруй, эсвэл удахгүй хууль бус болно гэсэн үг юм. Дээд шүүхээс ийм шийдвэр гаргасны дараа 13 мужид үр хөндөлтийг хууль бус болгосон тэдний нэрлэснээр “гох хуулиуд”-ыг батлаад байна. Цөөн зарим мужуудад уг хууль үр дүнгээ өгч эхэлсэн бөгөөд зарим мужийн ерөнхий прокурор Дээд шүүхийн батламжлалыг хүлээх хэрэгтэй байгаа гэнэ. Ингэснээр 13 мужид үр хөндөлт удахгүй хууль бус үйлдэл болно. Бусад нь, тал хүртэлх хувьд нь үүнийг мөн удахгүй хууль бус болгоно гэсэн хүлээлттэй байна.”

“АНУ, Иллиноис, Мендон – 2022.6.25 Доналд Трамп (m): Өчигдөр шүүхээс үндсэн хуулийн ялалтыг тунхаглалаа. Хуулиа дээдлэхүйн ялалт, энэ бүхнээс илүү амь насыг хамгаалсан ялалт юм. Энэ цахиур хагалсан явдал сая сая хүмүүсийн олон арван жилийн залбирлын хариулт боллоо. Хэдэн арван жилийн туршид залбирсаар ирсэн тэдний залбиралд, Америкийн үе үеийн амьдралын төлөөх хөдөлгөөнд мөн үндсэн хуулийн тоолшгүй олон консервативуудад хариулт боллоо. Та бүхний хязгааргүй хайр, золиослол, зориулал бүхэн эцэст нь бүрэн амжилтад хүрлээ. Баяр хүргэе. Мөн АНУ-ын Дээд шүүхийн эр зоригийн ачаар урт удаан маргаантай байсан асуудлыг муж улсууд болон Америкийн ард түмэн шийдэж болохоор боллоо. Олон жилийн өмнөөс л ийм байх учиртай байсан бөгөөд одоо л байх ёстой горимдоо орлоо.”

Урьд нь аль ч мужид хүнд байсан... Сониноос уншсан юм. Бүх мужид үр хөндөлтийг хориглох хэцүү байж. Тухайлбал Техаст үр хөндөлтийг зөвшөөрөх хуулийг хүлээж аваагүй бөгөөд хориглосон байна. Тэгээд хэсэг хүмүүс үүнийг дахин дахин эсэргүүцэн заргалдсан. Энэ бол том асуудал. Ингээд яаж ийж байгаад Техас үр хөндөлтийн эсрэг хуультай болсон нь маш сайн бат суурь болж чадлаа. (Тийм, яг үнэн. Тийм, Багш аа. Сайн юм болж.) Миний санаа бол Дээд шүүхийг юм уу өөр хэн нэгэн заргалдах эсэхийг хүлээгээд байлгүй одоо ч баталж болж байна гэж хэлэх гэсэн юм. (Тийм, Багш аа.)

Гэхдээ бүрэн гүйцэд биш. Би их баярлаж байлаа. “Өө, ийм маягаар Америкийн бүх муж ямар ч үр хөндөлтгүй болж болох юм байна” гэж бодсон. (Тийм ээ.) Гэхдээ яг ч тийм биш. Дээд шүүх бүхэлд нь хориг тавьж чадахгүй. Гэхдээ ядаж л бүх муж хүссэнээ хийх боломжтой боллоо. Өөрөөр хэлбэл үр хөндөлтийн эсрэг хуультай болохыг хүссэн олон муж чадахаар болж. (Тийм, Багш аа.) Гэхдээ үр хөндөлтийн эсрэг хуультай болохыг хүсэхгүй зарим мужууд ч бас хүссэнээ хийж болох нь. (Тийм, Багш аа.) Энэ нь гунигтай ч гэсэн олон муж үр хөндөлтийн эсрэг хуультай болох юм даа. (Тийм, Багш аа.) Хэн мэдэх вэ дээ. Бусад мужууд энэ жишгийг аажмаар дагаж магадгүй. (Харин тийм, найдаж л байна. Удахгүй байхаа.) Ядаж хэд нь дагах байх. (Тийм, Багш аа.)

“KHOU-ийн мэдээ – 2022.6.25 Сурвалжлагч (f): Дээд шүүхийн Ро Вэйдийн заалтыг цуцлах шийдвэр нь одоо бүх мужийн бараг тал хувьд нь үр хөндөлтийг хориглох, эсвэл эрс хязгаарлах боломжтой болсон хэдий ч бүгд нэгэн зэрэг болох боломжгүй. “Гох хууль” хэмээх хуулийг эхлээд харцгаая. Арван гурван мужид батлагдаад байна. Тэд Ро заалтыг цуцалсан даруйд үр хөндөлтийг шууд хориглох юм уу эрс хатуу хязгаарлалттай болгохыг зорьжээ. Газрын зураг дээр харагдаж байгаачлан Техас, Луизиана, Арканзас зэрэг хэдэн муж ийм гох хуультай болоод байна. Техасын гох хууль: Төлөөлөгчдийн танхимын 1280 хуулийг өнгөрсөн жил захирагч Аббот баталсан. Үүгээр Техасын үр хөндөхийг шууд хориглох бөгөөд үйлдсэн тохиолдолд эмч нарт насаар нь хорих юм уу 100,000 ам. долларын торгуулийн шийтгэл оногдуулна. Одоо зарим мужуудад эдгээр хууль удахгүй хэрэгжиж эхлэх бөгөөд эрх бүхий албан тушаалтан шүүхийн шийдвэрийг баталгаажуулна. Хоромхон зуурын ажил. Зарим мужид 30 хоногийн дараагаас хэрэгжиж эхлэх болно.”

“NBC News-ийн мэдээ – 2022.6.26 Сурвалжлагч (f): Баасан гарагт Дээд шүүхээс гарсан шийдвэрийн дагуу эдгээр есөн мужид үр хөндөлт хууль бус болох бөгөөд өөр дор хаяж гурван мужид хууль тодорхойгүй байгаа учраас үйлчилгээ үзүүлэгчид хариуцлага хүлээхээс эмээж үйлчилгээгээ зогсоосон.

Хатагтай (f): Энэ бол хэвлий дэх үрсийн төлөөх ялалт.

Сурвалжлагч (f): Арканзаст ийм ажилбар хийсэн эмч нар арав хүртэлх жил шоронд хоригдох болно. Хөрш Луизиана мужид үр хөндөлт хийдэг гурван эмнэлгийн үйл ажиллагааг зогсоов. Энжи Томас олон жил энэ мөчийн төлөө зүтгэсээр иржээ.

Энжи Томас (f): Бид хэвлий дэх үрсийг болон ээжүүдийг хамгаалдаг муж болсон энэ түүхэн өдөрт үнэхээр их талархаж байна.”

“CNBC News-ийн мэдээ – 2022.6.25 Нина (f): Би тун их баяртай байна. Тэмдэглэлт үйл явдлыг харж байгаа ч гэсэн бидний энэ ажил дуусаагүй, харин ч эхэлж байгааг бид бүгд мэднэ. Яагаад гэвэл хэнээс ч асуусан үр хөндөлт бол хууль бус үйл, санаанд багтамгүй, огт хэрэггүй зүйл болгохын тулд үлдсэн насаа зориулан ажиллах болно.”

“KOIN 6-ийн мэдээ – 2022.6.25 Лоис Андерсон (f): Бид хамгаалагдах эрхтэй, бид амьд явах эрхтэй. Түүнчлэн хүүхдүүдийг төрөхөөс нь өмнө амьд явах эрхийг нь хамгаалах боломжийг хүмүүст эргүүлэн авчрах нь зөв, шударга шийдвэр боллоо.”

Ядаж л хэдэн хүүхдийг аварна. (Тийм ээ. Тийм, Багш аа.) Тэгж жил бүр 70 саяар нь үр хөндөөд байхгүй. (Тийм ээ.) Энэ бол аймшигтай. Америкийн хүн ам олон баян чинээлэг улс орнуудынх шиг хэдийнээ цөөрч байна. (Тийм, Багш аа. Тийм.) Сүүлийн үед нялхсыг асрах, хүүхэд өсгөхийг хүмүүс тийм хүнд хэцүү гэж санадгаа больсон. (Тийм, Багш аа.)

Энэ бол хүн амаа өсгөх төдий биш, Америкийн хувьд мөн маш сайн үйлийн үр хураана. Тэгэхээр хүмүүс урьдын адил нялхсыг хөнөөгөөд байхаа болих юм бол энэ улсад тохиолдож болох зарим гамшгийг тэнцвэржүүлэх болно. Иймд энэ бол сайн мэдээ. (Тийм, Багш аа.) […]

Энэ миний та нарт хэлэх ганц сайн мэдээ. (Баярлалаа, Багш аа.) Сайн мэдээ болохоор бид хуваалцах хэрэгтэй. (Тийм ээ, Багш аа. Их сайн мэдээ байна.) […]

Ингэхэд та нар надад хэдэн муу мэдээ байгааг мэдмээр байна уу? (Хэдэн муу мэдээ Танд байгаа вэ, Багш аа?) 6-р сарын 23-нд багадаа 13 муу мэдээтэй боллоо. Бүгд муу мэдээ. (Өө. Яана аа.) 24-нд бас адилхан. 25-нд зөвхөн найм. Гэхдээ надад үргэлжлүүлэх цаг байгаагүй юм. (За, Багш аа.) Уншаад өгье, тэгээд та нар мэдэж авна. […]

Энэ нь мэдээ хүлээн авч болохоор л улсууд, газар орнуудаас л ирсэн мэдээнүүд шүү дээ. Ямар ч мэдээ ирдэггүй тийм өнцөг булан дэлхийд олон байна. (Тийм.) Интернэт, харилцаа холбоо, харилцуур утас ч байхгүй. Тэгэхээр тэнд ямар нэг муу мэдээ байлаа ч мэдэхгүй. (Яг тийм, Багш аа. Тийм.) […]

Би уншаад өгье. Битгий их гуниглаарай. (За, Багш аа.) Энэ зөвхөн ганц өдрийнх. Би муу мэдээг ингэж цуглуулж байгаагүй нь зориуд биш юм. Учир нь Диваажин дэлхийг устгахыг хүсэж байгаа талаар саяхан та нар мэдэж авсан даа. (Тийм ээ, Багш аа.) Ямар төрлийнхийг хүртэл Тэд хэлсэн. Учир нь би маргасан юм. Таарсан бүхнээ хөнөөчхөж болохгүй гэж би хэлсэн. (Тийм. Яг үнэн. Багш аа.)

Би дэндүү их ам алдаж болохгүй. Уучлаарай. Тэгээд би Тэдний надад чухам юу гэж хэлснийг шалгаж үзэхийг хүссэн юм. (За, Багш аа.) Заримыг нь би харсан. Тэдний надад хэлсэн зүйлийн бодит дохио. (Хөөх. Өө.) Эхлээд мэдээ хаанаас ч авч болохоор байв. (За, Багш аа.) […]

23-ны мэдээг бүгдийг уншиж өгье. (За, Багш аа.)

Дугаар 1: “Мянга мянган үнээ Канзаст болсон халалтын улмаас гэнэт үхжээ.” Урьд нь ийм зүйл болж байсан эсэхийг мэдэхгүй юм. (Хөөх.) Бүгд нэг дор үхчихсэн. (Хөөх.)

Дугаар 2: “Усан онгоц гэнэтхэн шууд галд шатжээ.”

“Inside Edition-ийн мэдээ – 2022.6.21 Дайан (f): Бүх зүйл яах ийхийн зуургүй маш хурдан шатчихсан! Бид үсрэх ёстой болсон.

Сурвалжлагч (f): Дайан болон Китт Уатсон нар болон хөлгийн офицер Жаррод Таббс нар “Дэндүү хийсвэр” хэмээх 70 тохой үзэсгэлэнт дарвуулт онгоцонд тамын зүйл тохиолдохоос өмнө амьдарч байв. Тэд гал гарах үед Шинэ Хэмпшир боомт руу явж байжээ. Тэд өөрсдийгөө болон Пама, Нэнси нохдоо аврах ёстой гэдгээ л ойлгожээ.

Китт (m): Бид нохдоо шүүрч аваад үсэрч сэлцгээсэн.

Дайан (f): Тийм л юм болсон.

Китт (m): Бид аль чадахаа л хийсэн.

Сурвалжлагч (f): Тэгэхэд та нар амиа алдаж мэдэх нь гэж бодож байв уу?

Дайан (f): Тийм ээ.

Китт (m): Өө, тэгэлгүй яах вэ.

Жаррод (m): Харин тийм. 100%.

Дайан (f): Үнэхээр тэгсэн.”

Өөртөө товчилж бичсэн байна. (За, Багш аа.) […]

Дугаар 3: “Загасчлалын завь хоромхон зуурт живжээ.” (Өө. Хөөх.) Тийм. Тэд эргээс хөдөлмөгц усаар дүүрээд л ийм зүйл болчхож. (Хөөх.) Завь жаахан л сэлтэрч усанд автаад хоромхонд живж. Бичлэгийг нь үзсэн. (Аан.) Бүгдийг нь би бичлэгээр үзэх юм уу мэдээнээс уншсан. (За, Багш аа.) Миний ахуй ойлголт биш. Ахуй ойлголтдоо ийм зүйлс үзэх би дургүй.

Дугаар 4: “Оросын олон генерал, хурандаа нар Украин дахь дайнд үрэгдлээ.” Тэгэхээр, энэ бол өмнө нь, гэвч энд дахин давтсан байна. (За, Багш аа.) Дахин хэдэн хурандаа, генералууд амиа алдсан байх гэж таамаглаж байна. Тэгээд л “Өө, энд бас нэг, эсвэл хоёр” гээд дахин хэлсэн байх. (Тийм, Багш аа.)

Дугаар 5: “Олон удаа галласан ч ихэвчлэн оноогүй.” Оросын харвасан пуужингууд ихэнх нь байндаа тусаагүй. (Тийм, Багш аа.) Тэгсэн ч сайнгүй, тийм биз?

Дугаар 6: “Ойрын 20 жил болоогүй хүчтэй газар хөдлөлт болж мянга гаруй афганчууд амиа алдлаа.” (Хөөх.) Би тэдэнд мөнгөн тусламж илгээ гэж хэлсэн ч одоогоор илгээж чадах эсэх тухай хариу мэдэгдээгүй л байна. (За, Багш аа. Ойлгож байна.) Бас хүнд хэцүү нөхцөлд байгаа улс. (Тийм ээ, Багш аа.) Сүүлийн үед цар тахлаас хүртэл болоод амаргүй байгаа. (Тийм. Яг тийм.)

Тухайлбал, Энэтхэгт үер болоод би бас мөнгөн тусламж илгээсэн байх жишээтэй. Энэтхэг, Бангладешт хоёуланд нь. Саяхан болсон хүчтэй үерийн улмаас олон сая хүнийг нүүлгэн шилжүүлэхэд хүрсэн. (Тийм, Багш аа.) […]

“AFP News Agency-ийн мэдээ – 2022.6.22 Тайб (m): Тэр миний гэр. Түрүүн дээвэр дээгүүр нь ус урсаж байсан бол одоо багасаж байна. Хаалга, цонх, хаалт нь эвдэрчихсэн.

Жобан (m): Би амьдралдаа ийм үер харж байсангүй. 2004 оны үер их том байсан ч үүн шиг байсангүй. Байшин маань одоо хэр нь дундаасаа доош усанд байна.”

Би жаахан мөнгөн тусламж илгээсэн, ах эгч нар чинь мөнгийг хүлээж авсан бөгөөд гарч яваад аваачиж өгч болно гэсэн. Цар тахлаас болоод засгийн газар нь зөвшөөрөх эсэхийг мэдэхгүй байна. (Тийм байх нь.) Цар тахал дахиад л өсөж байна. Гол нь тэр. Энэ бас нэг муу мэдээ. Би энд бичээгүй байна л даа. (За, Багш аа.) Би зөвхөн 23-ныхыг уншиж байна.

Дугаар 8: “Нарны туяа улам бүр хурц болж байна.” (Өө. Хөөх.) Эрдэмтэд үүнийг мэдээлж. Би ингээд товчилчихсон юм. (За, Багш аа.) Тийм ч том мэдээ байгаагүй.

Дугаар 9: “Нигерт болсон үерт орон гэрүүд урссан.” Маш олон айл. (Хөөх.)

Дугаар 10: “Хэдэн онгоц гэмтэж. Эйрбус-Катарт болсон асуудал.” Гэмтэлтэй онгоцнуудын талаар тэд маргалдаж байгаа. Онгоц нь сайнгүй ч байж мэднэ. Сайн хийгдээгүй ч юм уу. (Аан.) […] Катарын хувьд тэд өөр хоорондоо асуудалтай байгаа байх гэж би бодож байна. Онгоцнууд гэмтэлтэй байснаас болж. Ашиглах шаардлага хангахуйц байгаагүй. (Хөөх.) Онгоц сайн биш байвал аюултай. (Тийм.) Сайн чанартай биш байхад нь зарсан, худалдан авсан, ашигласан бол аюулд орно гэсэн үг. (Тийм.) Тийм л зүйл болсон байх. […]

Дугаар 11: “Миамигийн нисэх буудал дээр онгоц газардангуутаа гал авалцсан.” (Хөөх.) Тийм зүйл болж. Газардах тохиргоо нь эвдэрч. Тэгэх учиргүй байсан. Аан, тэгээд л онгоц гүйлтийн зам дээр хүрэнгүүтээ гал авалцсан байх. (Тийм, Багш аа.)

Дугаар 12: “Дэлхий даяар далавчны вирус зөгийд заналхийлж байна.” Төсөөлж байна уу? Зөгий бидэнд маш чухал. (Тийм, Багш аа.) Дэлхийн даяар зөгийд аюултай. (Хөөх.)

Дугаар 13: “Зааны Ясан Эрэг үерт автаад хүмүүс юу ч үгүй үлдэж.” (Хөөх.) […]

Дугаар 14: “Кубад далайн шуурга болж хүмүүсийн орон гэрийн хомсдолд орж.” Дахиад нэг байгалийн гамшиг.

Тэгээд дугаар 15: Энэ тийм ч муу мэдээ биш. Би тэгж дүгнэж байгаа ч муу мэдээ л дээ.

Путин ерөнхийлөгчийн дэргэд дандаа бичиг баримтын цүнх барьсан хүн явж байдаг. Тэр цүнхэнд нь цөмийн хүчийг хянах нууц код байдаг. (Хөөх. Тийм байх нь.) Түүнийг буудаж хүнд шархтуулж. (Хөөх.) Иймэрхүү явдал болж. Гэрт нь байхад буудсан байна. Гадуур байхад нь ч биш. Хөөх.

Ерөнхийлөгч Макроны нам хоёр ч удаагийн сонгуульд ялагдсан. Тэр ялагдсан биш, харин түүний нам, ноцтой ялагдсан. Ойлгож байгаа биз дээ. Түүнийг хэн Украины эсрэг бай гэсэн юм? (Тийм байна. Тийм, Багш аа.) Хүмүүс Путинд дургүй болохоороо дургүйцсэн байх л даа. Тэд Украин дахь дайнд дургүй. (Яг үнэн. Тийм, Багш аа.) Тэр зарчмын эсрэг жаахан л сэжүүр болох зүйл хэллээ гэхэд хүмүүст таалагдахгүй. Энэ мэдээнд бичсэнээр бол тэд өөр намд санал өгч Макроныг шийтгэсэн гэнэ. (Хөөх.) Тэгэхээр одоо Макрон парламентад олонхынх биш болсон. (Тийм байна.) Тэгэхээр тэр ялагдаж. Түүнд л муу. (Тийм ээ, Багш аа.) Тэр ерөнхийлөгчийн суудлаа алдаагүй ч эрх мэдлээ алдсан. (Тийм.) Яагаад гэвэл парламентад юм уу ордонд хөтөлбөрөө батлуулахын тулд олонхын тал байх хэрэгтэй болно. (Тийм. Яг үнэн.)

Орост бас дахин хоёр удаа нууцлаг дэлбэрэлт болж. Шууд л дэлбэрчихсэн. Чухал барилгууд байсан байх. Шууд л дэлбэрээд шатчихсан. (Өө. Хөөх.) Урьд нь ийм зүйл болж байсан бөгөөд дахин өөр дэлбэрэлт болж. Хоёр ч удаагийн учир битүүлэг дэлбэрэлт шинээр. Тэд яагаад, юуны улмаас вэ гэдгийг нь мэдээгүй. Мэдлээ гээд ч юунд хэрэгтэй юм? Ямартай ч дэлбэрчихсэн. (Тийм, Багш аа.)

6-р сарын 23-ных үргэлжилж байна. “Италийн томоохон гол ширгэжээ.” Тэр ч байтугай ёроолд нь сүйрсэн дээр үеийн хөлөг онгоцыг илрүүлсэн байна. (Хөөх.) Их урт хугацаа өнгөрөхөд эд мэдээгүй л байж. Одоо л олдож байгаа юм байна.

6-р сарын 24. “НҮБ дэлхийд өлсгөлөн нүүрлэхийг анхаарууллаа.” Давтсан байж магадгүй. Энэ. Дугаар 1.

Дугаар 2: “Хятадын жижиг банкнууд асуудалд оржээ.” Үүнээс болж тэдний хадгаламж эзэмшигчид “бүхнээ алдаж магадгүй болж.” (Тийм.) […]

Дугаар 3: “Афганистанд болсон газар хөдлөлтийн дараах чичирхийлэлд илүү олон хүн амь үрэгджээ. Амиа алдсан хүний тоо 1,150, түүнээс ч олон байж магадгүй.” (Тийм, Багш аа.)

Дугаар 4: “Орос ашиг олж байна. Бодлогоор удахгүй ялахаар байна.” Энэ нь Украинд муу. (Тийм.)

Дугаар 5: “Оросын цэргийн онгоц сүйрч таван хүн амиа алджээ.” Энэ нь цэргийн тээврийн том онгоц. Шууд л сүйрсэн. Таван хүн үрэгдэж. Тэднийг Украинд очиж хүмүүсийг хөнөө гэж хэн хэлээ вэ? (Яг үнэн.) (Тийм, Багш аа.) Тэгэхээр шууд л тэгээд сүйрчхэж. Маш олон зүйлийг, мэдээж бас сүйтгэсэн. Тэр ачаа тээврүүд. (Тийм, Багш аа.) Зөвхөн таван хүн эрсдээд зогсохгүй маш их зүйлс бүгд эвдэрч устсан байх гэж бодож байна. […] Уг нь Орост үйлдвэрлэсэн зүйлс маш бат бөх байдаг. Тэд үүгээрээ алдартай. Яахаараа ингээд сүйрчихдэг билээ? (Тийм. Тийм ээ, Багш аа.)

Энэ бол Диваажины хийсэн хэрэг. (Тийм байх, Багш аа. Аан.) Яаж ингээд л шууд сүйрнэ гэж? (Тийм, Багш аа.) Оросууд байгаа онохгүй байгаа талаарх өмнө дурдсан мэдээ шиг. (Тийм.) Сайн онохгүй байхаар нь орос цэргүүдийг л хангалттай авьяас чадвар алга гэх зэргээр буруутгаж байсан. Гэтэл тийм биш. Энэ бол Диваажины хийж буй ажил. (За, Багш аа. Тийм байх нь. Тийм.) Тэгээд л тэд ганц хоёр нь ч атугай онох байлгүй гээд тасралтгүй бөмбөгдсөөр байна. Тэгсэн. Зарим нь оносон. Маш олон хотыг сүйтгэсэн.

Дугаар 6: Хоёр өөр улс байлаа ч тэд өөр өөр ертөнцүүд юм. Хоорондоо асар хол ч Ливан болон Шри Ланка адил тавилангаар эдийн засаг нь дампуурлаа. (Тэглээ, Багш аа.)

Дугаар 7: “Суринамын олон тосгон урьд өмнө тохиолдож байгаагүй үерт мөн автсаны улмаас тусламж хүлээж байна.” (Хөөх.) Өө, Бурхан минь.

Бас Хятадад эмэгтэйчүүдэд таагүй хандсаны улмаас хүмүүс уур хилэнтэй байна.

Одоо дугаар 8: “Афганистанд газар хөдлөлтийн дараах чичирхийллийн улмаас одоо хоол хүнсгүй байна. Холер гарахаас их айж байна” (Өө.)

Дугаар 9: “Хойд Солонгос цэргийн хүчээ бэхжүүлж, улам их хохирол учруулахуйц зэвсэгтэй болж байгаа талаар мэдэгдэл хийлээ,” магадгүй цөмийн зэвсэг байх. (Хөөх.) Би бүгдийг нь бичсэнгүй. Би маш богино бичиж авсан. Дайнд бэлдэж байгаа ч юм уу. (Тийм байх, Багш аа.)

Херсон мужийн тэргүүнээр нэг хүнийг томилоод байсан. Тэр дэлбэрэлтээр амь үрэгдсэн. Тэр Херсоныг хариуцах байсан. Дэлбэрэлтээр үрэгдчихэж. (Хөөх.) Мөн л Диваажин ингэж. (За, Багш аа.) […]

Мөн Мексикт хоёр Иезуит номлогч байж. Иезуит нь п. Францис шиг. (За.) Иезуит хоёр номлогч Мексикт алагджээ. (Хөөх.) Муу номлогчид байсан байх. Ямартай ч тэд хоёул үрэгдэж. Гэхдээ яагаад Иезуит гэж? (Тийм, Багш аа.) Тэд Мексикт амиа алдаж.

Европын аялал замбараагүй байна. Магадгүй аялалд асуудал гарч. Нэг замыг оросууд галласан байна. Сайнгүй мэдээ байна. Бүгд муу мэдээ. Сайн ч бай, муу ч бай ихэнхдээ л муу мэдээ байна. Бүгд нэг өдөрт болж. (Хөөх.) […]

Ганцхан 25-нд үр хөндөлтийн эсрэг хуулийн талаар сайн мэдээ байна. (За, Багш аа.) Тэгээд боллоо. Харин үлдсэн нь, дугаар хоёр. Дугаар нэг нь сайн мэдээ байлаа.

Дугаар хоёр, Молдав ЕХ-нд элсэж байгаа болохоор Орос тус улсыг сүрдүүлж байна. (Тийм.) Тэднийг ЕХ хэдийнээ нэр дэвшигч улсаар зөвшөөрчихсөн байсан. Молдав, Украин улсууд ЕХ-ны гишүүнд нэр дэвшигч статустай болсон. (Гайхалтай. Хөөх. Тийм.) Учир нь Украин нөхцөлүүдийг нь бараг биелүүлчихсэн. 70 хувийг нь хэдийнээ гүйцэтгэсэн. (Тийм.) Хэдэн жижиг зүйлийг удахгүй бүрдүүлчихнэ гэж тэд хэлсэн учраас асуудалгүй. Молдавыг бас хүлээн зөвшөөрчихсөн. (Ашгүй дээ. Тийм. Гайхалтай.) Гэхдээ Оросын ачаар юм даа. Одоо тэднийг сүрдүүлж байна. (Тийм, Багш аа.) Энэ урт хугацаанд Молдав орж чадаагүй. Гэтэл одоо Орос Украин руу дайрснаар Украин ч мөн адил ЕХ-ны нэр дэвшигч боллоо. Удахгүй мөн гишүүн болно. (Тийм, Багш аа.) Молдавыг ч бас зөвшөөрсөн. Харин Орос тэднийг сүрдүүлсэн. Оросууд өнөө цагт гишүүн болсон болоогүй хаа хамаагүй улсыг яадаг ч байсан сүрдүүлж байгаа. (Тийм, Багш аа.) Орос Украиныг анх удаа ч эзэлж байгаа юм биш. Урьд нь ямар ч НАТО энэ тэр байхгүй байхад хүртэл дайрсан. (Тийм.) […] Орос яадаг ч байсан хаа сайгүй хүссэн газар руугаа довтолдог. Тэд хийх юмаа олж цөхөөд уйдахаараа л дайрчихдаг. Тэгэхээр энэ нь ‘шалтгаангүй’. (Тийм, Багш аа.) Өнөөдөр тэд адил зүйл мэдээллээ.

Нэг ачааны машиныг чиргүүл дээр бэхэлж хаа нэгтэйгээс тээвэрлэж байсан. Тэр нь тасарч гудамжаар хаа сайгүй цацагдсан байна. (Өө. Бурхан минь.) Тийм зүйл болсон. Бас нэг муу мэдээ. Жаахан мэдээ ч гэлээ муу мэдээ. (Тийм, Багш аа)

Дугаар 4: “Шатаж буй онгоц Миамид газардав.” 24-ний энэ мэдээг бид хэдийн сонссон. Тэд үүнийг давтаж. (Тийм байна, Багш аа.) Заримдаа тэд нэг зүйлийг давтдаг. (Аан.) […]

Дугаар 5: “Галд Грекийн Эвиа арал, тэндхийн орон гэрүүд сүйдэж байна.” (Хөөх.) Хаа сайгүй гал гарсан.

Мөн дугаар 6: “Украин Северодонецкоос ухрах ёстой болжээ.” Учир нь Оросууд хүч түрэмгийлж байж. (Тун муу хэрэг.) Тэдэнд хангалттай хүн хүч, хангалттай зэр зэвсэг байхгүй. Тэдний нэг пуужингийн хариуд Орос арвыг эргүүлэн харваж байна гэж тэд хэлж байсан. (Өө, Бурхан минь.) Тэд байнга тэсвэрлээд байж чадахгүй. (Тийм, Багш аа.) Нэг пуужин харвалаа гэхэд байршлаа мэдэгдэж магадгүй юм. (Тийм байх.) Ядаж тэгнэ. Тэгээд өөрийгөө хамгаалах хангалттай хүч байхгүй бол дайсны тал хүч түрэмгийлнэ. Иймд ухрах тушаал авчээ. Цэргүүд ухрахыг хүсээгүй ч гэсэн төр засгийн өндөр албан тушаалтнууд тэднийг улам олноор амиа алдаасай гэж хүсээгүй учраас ухрах тушаал өгч. Тэр бүс нутагт их удаан хугацаанд байлдсан. (Тийм, Багш аа.)

Дугаар 7: “Нэгэн эр өөрийн цэцэрлэгт явж байтал түүн дээр том мод унаж, тэр амиа алджээ.” (Хөөх.) Хуй салхины дараа болсон явдал. Америкт болж. Хуй салхины дараа мод хариугүй унах гээд тогтож байх нь бий. Тэгээд түүнийг хүлээж байсан юм шиг дээр нь унаад тэр амиа алдаж л дээ.

Дугаар 8: “Усан доорх галт уул асар том цунами үүсгэн Италид нүүрлэж магадгүй байна.” (Хөөх.) Тонгад нэг удаа усан доор галт уул дэлбэрснийг санаж байгаа биз дээ. (Тийм, яг тэгсэн. Тийм, Багш аа.) Үүний улмаас Тонгад асар их сүйтгэл учирч хохирсон. (Тэгсэн.) Жирийн үедээ тэд тэр болтол КОВИД-19-ийн ямар ч халдвар тархаагүй байсан. (Тийм.) Тэдэнд эвдрэл сүйдэл нүүрлэсэн учраас олон улсын тусламж ирж, тэр цагаас тус аралд КОВИД тархаж эхэлсэн. (Өө. Бурхан минь.)

Энд хэдэн муу мэдээ байна: “Беларусаас асар том дайралт хийлээ гэж Украин мэдээлжээ.” Орос улс өөр өөр улс орнуудын өөр өөр цэргийн хүчтэй гэж би хэлж байсан даа. (Тийм ээ, Багш аа.) Гэтэл Украин ганцаараа. Шударга бус. (Яана даа.) Аймшигтай.

Өөр олон ч муу мэдээ бий. Гэхдээ зөвхөн олон улсын шинж чанартайг л дурдацгаая. (За, Багш аа.)

“Освенцимын Музейг оросууд суртал ухуулгад ашиглаж байна гэж тус музейгээс мэдэгджээ.”

Гэхдээ хэдэн жигтэй мэдээлэл бас байна. Жишээ нь “Оросын агаарын довтолгооноос хамгаалах систем асар хүчтэй доголдов.” (Хөөх.) Нэг бичлэгт харуулсан байна. Мөн “Оросыг дэмжигч цэргийнхэн Украины бэхлэлтийн байрлалуудыг эзэлжээ.” (Өө, яана аа.)

Бас Афганистанд болсон газар хөдлөлт Талибанд хүндрэл учруулжээ. Яагаад гэвэл газар хөдлөлтийн хохирогчдод туслахад бэрхшээлтэй болсон байна. Тэд олон улсаас тусгаарлагдмал учраас тэр. (Аан тийм, Бурхан минь.)

Украины талаар бас хэдэн сайн мэдээ бий. Тухайлбал “Украинчууд Оросын танк, хуяг, сум зэрэг зэвсэг хэрэгслийг устгасан байна.” (Тэгсэн, Багш аа.) Бас “Украины тусгай хүчнийхэн их бууны ангиудтай хамтран Оросын талын хүчнийг даржээ.” Тэгэхээр тэд зарим газар ялж, зарим газар ялагдаж байна. (Тийм байна, Багш аа.)

“Дэлхий дахины өлсгөлөнг даван туулахад Их 7 туслах ёстой”. Герман дахь НҮБ-ын Хүнсний агентлагаас ийм зүйл мэдэгдсэн. (Тийм, Багш аа.)

“Украины дайнаас зайлсхийж зарим хүмүүс Оросын нутгаар дайран өнгөрөх хэрэгтэй болдог.”

Мөн “Дэлхийн удирдагчид бүх талын хямралтай тулгарч байна. Путин тэдний бүтэлгүйтлийг анаж байгаа.” (Хөөх.)

“Оросын бөмбөгдөлтөд өртсөн Украины фермийн мал амьдаараа шатсан. Ээ, Бурхан минь. Хөөрхий амьтан-хүмүүс! Бурхан минь! Хөөх!

“Их Британи болон эх газрын Европт тээврийн салбарын шинэ ажил хаялт болж байна.” (Тийм, Багш аа.) Бүгдээрээ муу мэдээ.

“Германд нацизмын үеийн үр хөндөлтийг сурталчлах хуулийг цуцаллаа.” (Хөөх.) Үр хөндөлтийг сурталчилдаг уу, хүлээн зөвшөөрдөг үү гэдгийг нь би шалгаж үзнээ. (За, Багш аа.)

“Оп-Эд: Украин хохирч байгаа ч Путин болон Орос ялагдагч нь байх болно.” Зарим эерэг байр суурь байна. (Тийм, Багш аа. Үнэн санагдаж байна.) Тэгж найдаж байна.

“Олон хүн рүү галлаж хоёр хүн хороож, 10 хүнийг шархтуулсан хэрэг алан хядлага байсан гэж Ослогийн цагдаагийн газраас мэдэгдлээ.” Хаа сайгүй галласан хэргүүд. (Тийм, Багш аа.) Буудсан тухай мэдээ интернэтээс олж харахгүй нэг өдөр ч байсангүй.

“Оросууд зүүн Украины хоёр дахь хотыг хаахаар давшиж байна.”

Бас ижил хүйстнүүдийн нэгэн баранд буудсан энэ тэр гээд л. (Өө.) Ээ, Бурхан минь. Хоёр хүн алагдаж, 21 хүн шархтаж. Ай, аймшигтай.

Бас энд “Путины тэргүүн номлогч Оросын Сүмийн ёслолын үеэр үхэтхийн унажээ” гэж. (Өө, Хөөх.) Муу нөхөр байхаас зайлахгүй.

Вашингтон Постод Барууны орнуудын судалгаанаас үзвэл “Орос удахгүй байлдааны хүчин чадлаа шавхах болно” гэсэн утгатай зүйл нийтэлсэн байна. Тун өөдрөг. Хэдийгээр Орос давшиж байгаа ч гэсэн “Путинд цохилт өгсөн” тул ирэх долоо хоногоос зогсох магадлалтай гэж бичсэн байна. “Украинчууд тактикийн гурван баллистик пуужинг Оросын цэргийн хүч, зэвсгийн агуулах руу харвасан” гэсэн байна. Метро хэвлэлийн агентлагийн мэдээ.

“Орост шалтгаан нь тодорхойгүй хэдэн хэдэн дэлбэрэлт болсон ба хоёр галт бөмбөг тэсэрч асар том хэмжээнд эрчим хүч тасарчээ." Тэнд үргэлж учир битүүлэг дэлбэрэлтүүд болж байна. Хэн ч яагаад, юунаас болсон гэдгийг мэддэггүй. (Тийм.)

“Украинчууд Америкт үйлдвэрлэсэн пуужингаараа анх удаа оросууд руу харваж байна.” Украины хувьд сайн ч, муу ч мэдээнүүд байна. (Тийм, Багш аа.)

Бас хэдэн сайн мэдээ бий: “Филиппин дэх тэжээлийн дутагдлыг шийдвэрлэхээр Дэлхийн Банкнаас нэг зуун сая долларын зээл олгохоор болж.” (Хөөх.)

“Гадаад хэргийн дарга Лоцин дахин Хятадтай хамтарч газрын тосны хайгуул хийхгүй” гэж хэн нэгэн хэлж.

Оросын нисэх хүчний Украин дахь байлдааны үйл ажиллагаа хүндрэлтэй байна. Ийм л мэдээ.

Энэ жижигхэн мэдээ маягаар гар утсанд маань ирсэн юм.

“Кремлийнхэн НАТО-г Оростой дайтахаар бэлдэж байна гэж үзэж байна.” “Украины саперууд Харьковын хорооллоос тэсрэх бөмбөг зайлуулав.”

Одоогоор ийм байна. Үүнээс илүү ихийг унших цаг надад байсангүй. Дэлхий маань өдөр бүр огт тайван бус эрин үед байгаа санагдах юм. (Тайван биш байна, Багш аа.) Сайн мэдээ нь хүртэл дайных байх гэж. (Тийм.) Өлсгөлөн, бэрхшээлүүд гээд л. (Тийм, дандаа гунигтай мэдээ.) Асуудлыг шийдэх нь хүртэл асуудалтай. (Тийм, Багш аа.) Сайн, муу зүйлс ямартай ч хамт л байх юм даа. (Тийм ээ, Багш аа.) Бид энэ дэлхийд дандаа сайнтай байж хэзээ ч чадахгүй. Хоёр өдөр, нэг хагас өдөр л интернэт харахад ийм байна. Энэ мэтчилэн маш олон муу мэдээ байна! Бүгд муу мэдээ! (Тийм байна, Багш аа. Их олон юм.) Өөр ч олон муу мэдээ байгаа. (Тийм байх, Багш аа.) Баярлаад байхаар ч зүйл алга даа. Надад бүгдийг нь тэмдэглэж авах цаг байгаагүй. Гэхдээ энэ бүхэн биднийг ямар хорвоо дэлхийд амьдарч байгааг бэлхнээ харуулж байна. Хоёр өдөр хагасын дотор ийм олон муу мэдээ байна. (Тийм, Багш аа.) […]

Би та нарт цаг үргэлж л энэ тэр сайн гэж бодсон мэдээнүүдийг илгээдэг. Яагаад гэвэл заримдаа тэдгээр нь бас шинэчлэгддэг юм. Заримдаа тэд асуудлыг дөнгөж эхлэх шатанд нь байхад хэлдэг. Дараа нь сүүлд яасныг нь мэдээлдэг. (Тийм, Багш аа.) Ингээд би та нарт сүүлд яасныг хэлнэ. […] Хуурамч мэдээллийг бид дэмждэггүй, би үүнийг хэлэх гэсэн юм. Та нар мэднэ. (Тийм, Багш аа.)

Тэгэхээр одоо энэ сармагчны цэцэг өвчнийг Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага дэлхий дахинд зарлах талаар, онцгой нөхцөл байдал гэх тухай тунгааж байгаа. (Тийм, Багш аа.) Эхэндээ тэд зөвхөн Африкт ч юм уу алс хязгаарт тархсан гэж хэлж байсан. Гэтэл цаг үргэлж үүнийгээ өөрчилж байна. (Тийм, Багш аа.) Сүүлдээ бүхэлдээ тархсан. Зөвхөн Африк зэрэг алслагдмал бүсэд ч биш бүр агаараар тархдаг болох нь тогтоогдлоо. Тэгээд, жишээ нь, би хүмүүсийг маск зүүх ёстой гэж хэлсэн. Мэдээн дээр энэ ийм л байгаа. (Тийм, Багш аа.)

Эрдэмтэд энэхүү сармагчны цэцэг өвчнийг илрүүлж одоо тэд хандлага, шинж чанараа, арга барилаа өөрчилж байгаа бөгөөд одоо энэ вирус бүр агаараар халдварлах болжээ. Иймээс тэд маск зүүхийг зөвлөх болжээ. Урьд нь тэд зөвхөн хүрэлцэх, ойрын хавьталд орох, бие шүргэлцэх үед л халдана гэж байв. Гэтэл одоо зөвхөн эдгээр замаар халдаад зогсохгүй. (Тийм, Багш аа.) Энэ нь КОВИД-19 мутацид орсон шиг өөрчлөгдөж байна. Одоо өөр болсныг тэд илрүүлж. Эрдэмтэд одоо сармагчны цэцэг өвчин яагаад өөрчлөгдсөнийг хараахан мэдээгүй байна. (Тийм.) Харин агаараар дамжина гэлээ.

Сармагчны цэцэг өвчний тухай хүмүүст аль болох эрт мэдээлээсэй гэж би хүсэж байлаа. Тэгвэл хүмүүс хамгаалж чадна. (Тийм, Багш аа.) Маск зүүх ч юмуу өвчтэй хүмүүстэй ойр байхгүй, юманд хүрэлцэхгүй байх хэрэгтэй гэх мэтээр. Тэгвэл илүү болгоомжилно.

Америкийн Өвчний Хяналтын Төв (СDC) америкчуудад хэр их хөнөөл учруулав даа. CDC. Тэд үргэлж л тэр энэ гэж цаг үргэлж энэ цар тахлын хоёр жилийн хугацаанд ярьсан зүйл нь өөрчлөгдсөөр байна.

“Blaze TV-ийн мэдээ – 2022.1.6 Сту Бургуиере (m): Энэ өөрчлөлтийг эрдэмтдийн байр суурь гэж бодохгүй байна. Тэд (CDC) үүнийг тав хоног болгож өөрчилсөн бөгөөд одоо бусад бүлгүүдээс шахалт үзүүлснээс болж тест авах шаардлагыг нэмж байна. Шахалт гэдэг нь шинжлэх ухааны тоохгүй байх ёстой зүйл юм. Бүх зүйлийг шахалтаар хийгээд байж болохгүй.

Дрүев Холден (m): Яг тийм. Бас Сту, ихэнх дарамт нь санхүүгийн болон улс төрийн хувьд хүчирхэг байгууллагуудаас ирж байна. Бараг ганц шөнийн дотор цөөн хэдэн байгууллага, дараа нь олон хэвлэл мэдээллийнхэн таалагдаагүй дүрэмдээ бага зэрэг шахалт үзүүлж, шинжлэх ухааныг даруй залруулахыг шаардаж байсан.

Сту Бургуиере (m): CDC үнэхээр чадамжгүй шинэ стандарт тогтоож байна.”

Та нар тэр бүх мэдээг хараагүй байж болох ч би харсан. Би мэдээлэл авч байсан. Тэгэх ч хэрэгтэй. (За, Багш аа.) Би та нарт санаа тавихыг хүсдэг. Энэ бол бас нэг санаа нь, үүний гол санаа нь юм. Би юу болж байгааг харуулах хэрэгтэй.

Хэн КОВИД туссан байгаа гэлээ? Хэлээд өг дөө. Ноён хэн билээ? (Фаучи.) Тийм. Тэр КОВИД туссан. Та нар мэдсэн, тийм үү? (Тийм, Багш аа.) Тэр алтан зөвлөгөөнд маш ихийг зарцуулсан. Вакцин хийлгэ гэх зэргийг хэлж, засгийн газар хууль батлаад зогсохгүй хэрэгжүүлж хэдийнээ маш олон америкчуудад хор хөнөөл учруулсан. (Тийм, Багш аа.) Тэгээд арав арван мянган хүн вакцин хийлгэхгүй гэснийхээ төлөө ажилгүй болсон. Учир нь тэд өөр мэдээллүүдийг маш сайн авсан байсан. (Тийм, Багш аа.) Зарим нь буруу ташаа мэдээлэл байсан ч зарим нь тийм биш, тэдний дарсан мэдээлэл байсан. Файзер хор хөнөөлтэй бөгөөд үр нөлөөгүй гэдгийг мэдэж байсан ч дэлхий дахинд хэлээгүй тухай би уншиж байсан. Миний уншсан тэр мэдээг дараа нь хурдхан устгачихсан. (Тийм байх нь, Багш аа.) […]

Бас америкчуудын гуравны нэг нь маск зүүх ёстой гэсэн мэдээ байсан. Би энэ бүгдийг зохиогоогүй. Хүмүүс эдгээр мэдээг бас мэдээсэй гэж би бодсон. Олон нийт. Өөрийгөө хамгаалахыг хүссэн хэн бүхэн тэгвэл хичээгээд үзнэ. (Ойлголоо, Багш аа, ойлголоо.) Харин тэд хүсэхгүй бол би хүчилж чадахгүй. Гэхдээ тэдэнд сайн зүйл мэдэж байвал би хэлэх л ёстой. (За, Багш аа.) […]

Мөн энэ тэргүүн нь үзэл бодлын зөрүүтэй бөгөөд маш их хор хөнөөлтэй зүйл хийсэн. Тэгээд мөн энэхүү КОВИД-19 вирусийн Хятад дахь туршилтыг тэргүүлсэн хүн ч гэх мэдээ тархаж байсан. Тэд санхүүжүүлсэн гэсэн. (Тийм, Багш аа. Өө, хөөх.)

“Fox News-ийн мэдээ – 2021.10.30 Сурвалжлагч (f): NIH (Үндэсний эрүүл мэндийн институт) Төлөөлөгчдийн танхимд Ухань дахь судалгааны үйл явцыг NIH-аас санхүүжүүлсэн гэдгийг харуулах баримт бичгүүдийг хүргэжээ.”

КОВИД-ын мэдээлэл тархахад тэр лабораторийг устгаж, нүүлгэж, ямар ч ул мөр үлдээгүй. Тэнд юу ч байгаагүй бол тэд тэгээгүй л гэсэн үг. (Тийм, Багш аа.) Энэ нь ямар нэг байдлаар холбоотой байж магадгүй л дээ. (Тийм, Багш аа.) Энэ хүмүүст итгэдэг нь маш их. […] Тэд мөрдөн шалгасаар байгаа. Саяхныг хүртэл мөрдөн шалгаж мэдээ гаргасаар байсан. Мэдээлэл нь зөв биш байх гэж хэлж болох юм. Фаучи үүнийг хийгээгүй, тэд Хятад дахь лабораторийг ийм вирус гаргахад нь санхүүжүүлээгүй, ийм мэдээ санаандгүй тарсан ч байж магадгүй. (Тийм, Багш аа.) Гэхдээ зарим эрдэмтэд өөрсдөө ч бас мэдэж байсан гэж хэлсэн. Тэд өөрсдийн нүдээр харсан гэсэн. Учир нь тэд тэндхийн лаборатори дахь генийн мэдээллийг болон КОВИД-ын генийн мэдээллийг мэднэ. Адилхан гэсэн. (Тийм, Багш аа.) Гэхдээ мэдээж түүний амыг хамхисан. Боссынхоо амыг ч хамхисан. Тэгээд бүр түүнд босс нь, “Юу ч битгий хэлээрэй. Юу ч битгий хэлээрэй” гэсэн. (Тийм.) Мөн эдгээр нь ил болсон хоёрхон тохиолдол юм. Мөшгөж чадахааргүй хүмүүс гэж бий. (Тийм, Багш аа.) Тэднийг хэн болохыг, хаачсан болохыг нь хэзээ ч мэдэхгүй ч байж магадгүй.

Бид тэгж бодлоо ч гэсэн мэдээнд гарсан бүхэнд бид үргэлж итгээд байж болохгүй. Худал мэдээ байж ч магадгүй. Бүгд л буруудаад байхад CDC болон Фаучигийн хэлсэн бүхэнд яаж итгэх юм бэ? (Тийм ээ, Багш аа.) Та нар хэдийнээ харсан. Би ч тэгж хэлсэн юм биш. Вакцин гурван ч удаа хийлгэж, бас хоёр ч удаа нэмэлт тун хийлгэсэн хүмүүс өвдөж нас барсаар! Эсвэл хүндрэл гарсаар байна. (Тийм, Багш аа.) Мөн би зөвхөн мэдээнээс л болж энэ бүхнийг ярьдаг юм биш. Би ажигласаар байсан. Мэдээ бол мэдээж үүнийг баталсан төдий юм. (Тийм, Багш аа.) […]

Энэ бол хамгийн сүүлийн үеийнх. Хамгийн шинэ нь. Сармагчны цэцэг өвчин агаараар халдварладаг учраас та нар ямартай ч маск зүүх хэрэгтэй. Агаараар дамждаг л бол маск зүүх хэрэгтэй. Энгийн. Үүнийг би хэлнэ үү, хэн ч хэлсэн бай хамаагүй. (За, Багш аа.) Агаараар дамждаг бол яадаг вэ? Халхлах л хэрэгтэй. Тийм биз дээ? (Тийм. Яг үнэн.) Гэтэл CDC үргэлжлүүлэн маск зүүх хэрэггүй гэсээр л байна. Дахиад л уу? Энэ нөхөр дахин хэчнээн хүн алахыг хүсээ юм бол? (Хөөх. Харин тийм.) Тэр өөрөө ч КОВИД тусаад өөрийгөө хэдий ухаантай, бүх юмсыг, хэрхэн хамгаалахыг мэддэг гэдгээ харуулчихлаа. Би та нарт гэж хэлье. […]

Сармагчны цэцэг өвчин агаараар дамжина гэж одоо хэлж байгаа бүх мэдээнээс үүдэн та нар маск өмсөх ёстой. Ингэсэн нь та нарт хор хүргэхгүй. (Тийм. Тэр үнэн, Багш аа.) Энэ нь хэнд ч хоргүй. (Тийм, Багш аа.) Тэдэнд тустай л байх болно. Яагаад гэвэл цар тахал болон бусад бүх вирус эргэн тойронд байсаар, дахин эрчээ авч байна. (Тийм.)

Цар тахал одоо хаа сайгүй, Тайвань (Формоса)-д хүртэл огцом өсөж байна. Урьд нь арай дээр байсан. Мэдээ харвал Тайваньд өдөр бүр 100 гаруй хүн амиа алдаж байгаа. Мөн хэдэн арван мянган шинэ тохиолдол бүртгэгдэж байгаа. (Тийм, Багш аа.) Аймшигтай. Бурхан минь.

Гэхдээ хүмүүс өөрсдөө хамаг хэргийн эзэд шүү дээ. Сүүлийн үед маш их мэдээлэл хаа сайгүй байгаа ч тэд харахгүй л байх шиг байна. Зурагт үзэхээрээ тэд үзэхийг хүссэн мэдээгээ л үзнэ, эсвэл кино үздэг. (Тэгдэг, Багш аа.) Яагаад гэвэл тэд өдөр бүр шаргуу ажиллаж, гэртээ ирээд тэд юм бодохыг ч хүсэхгүй, бодоод байх цаг зав ч байхгүй. Цаг зав гарлаа гэхэд тэд мэдээ гүйлгэж хараад л кино үзвэл үзээд буйдан дээрээ ядраад унаад унтаад өгдөг ч байх. (Тийм, Багш аа.) Ээ, Бурхан минь.

Тиймээс ч хүмүүсийг илүү дээр амьдрал өөд залахад маш хүнд хэцүү. (Тийм, Багш аа.) Яагаад гэвэл энэ дэлхийн амьдрал угаасаа биеийн хүч, оюуны чадвар тал дээр дэндүү их ачаалалтай байна. (Тийм, Багш аа.) Тэд бүх талаар – оюун ухааны, биеийн, сэтгэлзүй зэрэг бүхий л талаараа ядарсан байгаа. Бүх талаар. (Тийм, Багш аа.) Тэгээд л би хүмүүст их харамсдаг юм. Тэд цөм зүгээр л урхи занганд орчихсон, урхидуулчихсан байна. Зарим хүн гэр бүлээ тэжээж хоног залгуулах гэж хоёр гурван ч ажил хийх хэрэгтэй болдог. (Тийм, Багш аа.) Аймшигтай. Тэдэнд хангалттай унтах цаг ч байхгүй учраас хоёр юм уу, гурав дөрвөн цаг л унтдаг. Өртэй бол бүр өнгөрөө. Тэд бүр насаараа тэгж ажиллах ёстой болно. (Тийм, Багш аа.) Хэрэв олон хүүхэдтэй хэр нь хангалттай мөнгөгүй бол насаараа л ингэж ажиллах болдог. Хүүхдүүдээ том болохоор тэд тэгтэл ажиллахаа больж магадгүй л юм. Байшингийн моргейжийн зээлтэй бол үргэлжлүүлэн ажилласаар байдаг. (Харин тийм.) Машины даатгал, шатахуун гээд, сүүлийн үед бензиний үнэ дайнаас болоод тэнгэрт хадлаа. (Тийм, Багш аа.)

Энэ дайн бусад улсын газар тариаланд хүртэл нөлөөлсөн. Бразил зэрэг, тэд бордоогүй болсон тухай гомдол мэдүүлж байна. (Тийм, Багш аа.) Мөн Африкийн олон улс орон хоол хүнсгүй боллоо.

“The Economist-ийн мэдээ – 2022.5.17 Сурвалжлагч (m): Дайн үргэлжилж буй өдөр бүр дэлхийн хүнсний хангамж сүйдэж байна.

Эдвард (m): Энэ нь дэлхий дахины хамгийн эмзэг олон зуун сая хүмүүст нөлөөлж мэдэхээр байна. Египетийн үр тарианы 80% Украин болон Оросоос ирдэг бөгөөд Египетэд 100 сая хүн бий. Конго 90 сая хүнтэй бөгөөд үр тарианыхаа 70 орчим хувийг Украин болон Оросоос авдаг.”

“CBC Canada-ийн мэдээ – 2022.6.13 Амин (m): Дэлхийд юмны үнэ өсөж байна. Зарим улсад инфляц 13% хүрээд байна. Дэлхий дахинд олон газар, ялангуяа Африкийн Сахел, Африкийн хойгт болон бусад хүн ам ихтэй улс орнуудад хүнсний хомсдол үүсээд байна.”

“CNN-ийн мэдээ – 2022.6.8 Майкл (m): Миний хариуцаж буй бүс нутаг болох Африкийн хойг болон Зүүн Африкт энэ үеийн өнгөрсөн жил бидний тооцоолсноор 50 сая хүний хүнсний аюулгүй байдал алдагдан өлсгөлөн газар авч байсан. Өнөөдөр энэ үзүүлэлт 84 саяд хүрчээ. Тэгэхээр 34 сая хүн нэмэгджээ. Энэ нь дан ганц уг дайнаас бус Тигрей, Сомали зэрэгт гарч буй хямрал ч бас нөлөөлж байна. Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөө бий. Этиоп, Кени, Сомали улсуудад сүүлийн 40 жил тохиолдоогүй ган гачиг боллоо. Мөн КОВИД ч бас макро эдийн засагт нөлөөлөн тус бүс нутаг даяар эдийн засгийг унагасан. Харин одоо Украинд дайн гарснаар тус бүс нутаг дахь өлсгөлөн, хоол тэжээлийн дутагдлыг улам бүр эрчимжүүлж байна.”

“CBC Canada-ийн мэдээ – 2022.6.13 Амин (m): Түлш, эрчим хүч, хоол хүнс, эдийн засаг хавсарсан хямралд ороод байгааг дэлхий дахин харж байгаа бөгөөд арга хэмжээ, тэр тусам яаралтай арга хэмжээ авах хэрэгтэй байна.”

Хаа сайгүй өлсгөлөн болсны дээр ган гачиг нүүрлэлээ. Эсвэл хүчтэй, урьд болж байгаагүй үер ус. Нэг бол хэт хатаж, эсвэл үерлэж байна. (Тийм, Багш аа.) Ямар гээч дэлхий вэ энэ? Гэтэл хүмүүс амьдарсаар л байгаа.

Ай мөн ч гайхалтай. Хүмүүс үнэхээр их хүчтэй. Хүчээ харин тийм ч эрхэм ариун, хэрэгтэй зүйлд зориулдаггүй. (Тийм, Багш аа.) Ажиллаж ажиллаж мөнгө олоод түүнийгээ маханд л зарцуулсаар эмнэлэг, эм хоёрт үрэх болдог. (Яг тийм. Тэгдэг, Багш аа.) Учир нь мах болон архи өвчтэй болгодог. (Тийм.) Тамхи, мансууруулах бодис ялгаагүй. Тэгвэл дуусаа. (Тийм, Багш аа.) Мах идэж, архи дарс уух нь огт тус болдоггүй, учир нь үүнийгээ эмнэлэг болон эмч нарт үрэх болно. (Өө, тийм.) Бас их зовно. […]

Муу мэдээгүй ганц өдөр ч гэж байхгүй юм. Олон хүн рүү буудахаас эхлээд л. (Тийм ээ.) Арван хүн үхлээ, 20 хүн үхлээ, эсвэл хоёр, гурав, дөрвөн хүн буудуулж үхлээ л гэнэ. (Тийм.) Эсвэл машин, сувгийн юм уу цөмөрсөн нүх рүү осолдсон байдаг. Нэг бол үер болж орон гэрийг бүхлээр нь бүх юмтай нь хамт, заримдаа бүр амьдардаг хүмүүстэй нь урсгасан байдаг. (Тийм, Багш аа.) Хаа сайгүй, цаг үргэлж иймэрхүү муу мэдээ л байна. (Тийм ээ.) Хүчиндэх, хүүхэд эмэгтэйчүүд, настнуудыг хороох, дээрэмдэх гэмт хэргийг хүмүүс хаа сайгүй хийж байна. (Тийм, Багш аа.) Энэ бүгд нэг их том биш ч бүгд муу мэдээ. (Тийм, Багш аа.) Гэхдээ л өдөр бүр, хаа сайгүй. Бурхан минь. […] Ай аймшигтай. Хүмүүс яаж ингэж амьдарсаар байж чаддагийг ойлгохгүй юм. Өөрчлөх л хэрэгтэй. Илүү дээрдүүлэх хэрэгтэй. Ай хөөрхий. Яасан ч хэцүү юм. […]

Надад мэдээ унших сайхан байдаггүй. Ихэнх нь муу мэдээ. (Тийм.) Энэ нь зарим зүйлийг баталж, эсвэл дэлхийн хүмүүст сэрэмжлүүлж байдаг. (Тийм, Багш аа.) Ядаж хүүхдүүд сонсох байх. Яагаад гэвэл тэд гэм зэмгүй. Магадгүй юм. Би чадах бүхнээ хамгаална. (За, Багш аа.)

Эхлээд бие махбодын хувьд, тэгээд тэд үргэлжлүүлэн хөгжин дэвшиж ямар нэг Их Багш олох ч юм уу, Суприм Мастер Телевизийг үзэж ч магадгүй шүү дээ. Гэгээрэх ч юм билүү, хэн мэдэх билээ. (Тийм ээ, Багш аа.) Гэхдээ л юуны өмнө тэд амьд байх ёстой. (Тийм ээ.) Энэ маш чухал. Энэ нь материаллаг, чухал биш зүйл юм биш. Энэ бол чухал! Хэрэв биегүй байсан бол та нар намайг олж чадахгүй байх байсан. Тийм биз? Өөрсдөө олж чадахгүй. (Тийм. Тэр үнэн. Яг тийм, Багш аа.) Эсвэл номын ахан дүүс чинь таныг олж, авшиг өгдөг юм байна, тэгээд гэгээрч нэг насандаа гэтлэн чөлөөлөгддөг юм байна гэдэг талаар хэлж өгч чадахгүй байх байсан. (Тийм ээ, Багш аа.) […]

Хөтлөгч: Хамгаас Нигүүлсэнгүй Их Багшдаа хүн төрөлхтнийг ямагт чин сэтгэлээсээ өрөвдөн хайрлан, ойлгож байдагт бид гүнээ талархаж байна. Ялангуяа биднийг сул дорой байдлаа даван туулахад заяамал давуу талаа ашиглахад маань зоригжуулдаг. Таны дэлхий дахин даруй эрс эргэлт хийн зовлон, харгислалыг ардаа орхин нигүүлсэнгүй веган хэв маягаар амьдраарай гэсэн чин сэтгэлийн, нөхцөл болзолгүй захиасыг хүмүүс даруй сонсон аль болох даруй хэрэгжүүлэх болтугай. Тэгж байж л бид хайрын сайхан сэтгэлийн титмээ зүүн дээдийн төрөлтөн гэдгээ үнэхээр мэдэж авах болно. Хайрт Их Багш маань үүрд аюулгүй, энх тунх байж бүхий л Сүр Жавхлант Бурхадын хамгаалалд орших болтугай.

Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай дэлхий дахины сүүлийн үеийн байдал болон Түүний үнэнч туслагч Сайн Хайрын талаар, мөн Түүнтэй ямагт ойр байдаг Дэвшсэн гурван Их Багш хэн болох талаар айлдсаныг сонсохыг хүсвэл Багш шавийн шүтэлцээгээр хожмын өдөр энэхүү конференцийг бүрэн эхээр нь үзнэ үү.

Мөн танд лавлах шаардлага гарвал Шуурхай мэдээ/ Багш шавийн шүтэлцээ зэрэг өмнөх конференц нэвтрүүлгүүдийг үзнэ үү: Шуурхай мэдээ:

Энх тайвныг сахин бусдын амь насыг нандигна

Зөвхөн Энхтайвныг сахиулагчид л Диваажинд хүрч чадна

Уучлах нь өс хонзонг цайруулж Энх Амгалан Дэлхийг Авчирдаг

Гэх мэт...

Дэлгэрэнгүй үзээрэй
Хамгийн сүүлийн бичлэгүүд
35:22

Онцлох мэдээ

2024-12-21   119 Үзсэн
2024-12-21
119 Үзсэн
2024-12-21
188 Үзсэн
2024-12-20
463 Үзсэн
Шэйр
Шэйр хийх
Шигтгэсэн видео
Эхлэх
Татаж авах
Гар утас
Гар утас
iPhone
Андройд
Гар утсаар үзэх
GO
GO
Prompt
OK
Апп
QR кодыг уншуулна уу, эсвэл татаж авах зөв утасны системийг сонгоно уу
iPhone
Андройд