Хайх
Монгол хэл
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
Гарчиг
Тайлбар
Одоо үргэлжлүүлэн
 

Аура: Бидний Жинхэнэ Би-гийн Тусгалууд, 2-ын 2-р хэсэг

Дэлгэрэнгүй
Татаж авах Docx
Дэлгэрэнгүй уншаарай
Аура нь тухайн хүний ​​ мөн чанарыг тусгадаг тул бидний харьцах дуртай, эсвэл татагддаг хүмүүсийн төрөл бидний бий болгож буй энергийн талбайн давтамжаас ихээхэн хамаарна. Заримдаа бид бусад хүмүүсийн аураг мэдэрч, тэдний нөлөөнд автдаг. “Ижил нь ижлээ татдаг” гэж хэлдэг таталцлын хуулийн талаар бид бүгд сонссон билээ. Харин бид ямар төрлийн хүмүүстэй холилдож байгаагаа шалгаж, эргэцүүлэн бодох нь ухаалаг хэрэг юм. Зохиолч Эмма Милдоны хэлснээр “Та хүний ​​цацаж буй давтамжтай холбогдож байдаг. Бидний давтамж буюу хэлбэлзэл бол бусдын мэдэрч чадах зүйл, бидний давтамж тэдний давтамжтай хэрхэн уялдаж байгаагаас шалтгаалан бусад хүмүүс биднийг татдаг, эсвэл өөрөөсөө холдуулдаг тийм зүйл юм.”

Бидний өөрийн аура давхарга хийгээд өнгө бидний сэтгэцийн төлөв байдлын мөн чанарыг харуулна. Аура нь улаан, улбар шар, шар, ногоон, хөх, индиго, нил ягаан өнгөтэй байдаг ажээ. Давхарга, өнгө бүр тухайн хүний жинхэнэ чанарыг илэрхийлнэ. Хаашаа явж, хэнтэй харьцаж байгаагаа сайтар бодож үзэхээс гадна ёс суртахууны хувьд зөв байх нь бидний хувийн хариуцлага юм.

Бидний Хамгаас Нигүүлсэнгүй Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай энэ талаар зарим зөвлөгөө өглөө.

Юу ч хэлээгүй байсан ч хүмүүс хэн бэ гэдгийг тань, дотооддоо ямар байгааг тань, цэвэр ариун байдал, хандлага, хайр, зорилго, эрхэм ариун байдал, сайн зан чанарыг тань мэддэг. Таны сайн сайхан бүхэн гаднаас тань, биеийн тань эргэн тойронд хүчтэй гэрлээр илэрдэг. Тиймээс үнэхээр нуугдах боломжгүй. Би та нарт олон удаа хэлж байсан даа, бусад зарим гараг дээр хүмүүсийн бүх аура нь тун ил харагддаг учраас хүмүүс таныг бараан, булингартай өнгөтэй байхыг хараад л мэднэ. Хэн ч хэнээс ч нуух боломжгүй. Зөвхөн энэ гараг дээр л хүмүүс нэг нэгнээсээ нуух боломжтой, тийм ч олон хүн нөгөө хүнийхээ доторхыг мэдэх боломжгүй байдаг. Учир нь тэд хүмүүсийн аураг харж чаддаггүй.

Бид өөрсдийгөө эрхэм ариун, цэвэр ариун байлгах ёстой. Учир нь хүмүүс биднийг харж чадна. Хүмүүс харах боломжтой. Үзмэрч, мэргэд хийгээд зүрх сэтгэлдээ ариун хүмүүс бидний аураг хардаг. Хэрэв бид ямар нэг зүйлийг зөв хийх аваас бид Бурханыг ухамсарласан, Бурханыг хайрладаг, Бурхантай нэгдмэл байдаг. Бидний аура бол алтлаг, гэрэлтсэн байдаг юм шүү дээ. Хэрэв бид буруу зүйл хийвэл, бусад хүмүүсийг сэтгэл санаа, бие махбод, оюун санааны хувьд, эсвэл оюун санааны байдлаар гэмтээдэг бол бидний аура бараан байдаг. Хүмүүс биднийг харж чадна. Бид хуурч чадахгүй. Тийм учраас бид өөрсдийгөө гоо үзэсгэлэнтэй байлгах ёстой.

Шинэ судалгаагаар веган хооллолттой бүлэг хүмүүс илүү эерэг, эрч хүчтэй байгааг тогтоожээ. Эмч, хоол тэжээлийн мэргэжилтнүүд навчит ногоонууд, ургамлын гаралтай уураг нь тархины хөгжил, сэтгэл санааг сайжруулахад ямар их тустайг онцолсон байна. Бидний таваг дээр тавьсан зүйл амьтан-хүмүүсийн зовлон зүдгүүрийг нэмээгүй гэдгийг мэдсэнээр бид амар амгалан зүрх сэтгэлтэй байж, сэтгэлийн амар амгалан нэмэгдэнэ. Эцсийн эцэст энэхүү тайван уур амьсгал бидний эргэн тойронд сайхан аура үүсгэх болно. Сайхан аурагаас гадна эерэг сэтгэл хөдлөл нь эрүүл эсийг дэмждэг. Д-р Жайлес Ёо хоол хүнс болон аурагийн талаар дараах сонирхолтой тайлбарыг хэлжээ. “Хэт боловсруулсан цагаан хоол, хэт боловсруулсан веган хоол нь эргэн тойрондоо ауратай, эрүүл гэрэлт цагаригтай байдаг.”

Зарим хүмүүс бас ингэж харж чаддаг ч бүх хүн сайхан ауратай байдаггүй. Ойлгож байна уу? (За, Багш аа.) Аура маш олон янзын хэмжээстэй, өөр өөр чанартай байдаг. Аура маш тод байж болно. За юу? (За.) Яг л нарны туяа шиг, эсвэл сарны гэрэл шиг зөөлөн юм уу түүнээс ч илүү гэрэлтэй. Нүдээ халхлахгүй бол тэсэхээргүй. (За.) Тийм учраас бидэнд бие махбод байдаг. Энэ нь аливаа зүйлийг халхалдаг ч ихэнх хүмүүс бусад хүмүүсийн дотоод чанарыг автоматаар гаднаа илэрч байдаг аурагаар нь харж мэдэж чаддаггүй үнэхээр сул талтай. Жишээ нь Есүс, Будда, Гэгээнтнүүд толгой дээрээ гэрэлт цагаригтай байдаг. (Тийм ээ, Багш аа.) Заримынх нь бүх биед байдаг. (Хөөх.) Тэгж л шавь нар нь Тэднийг харсан юм шүү дээ. Тийм учраас тэд Тэднийг ингэж зурдаг. (За, Багш аа.) Зарим нь илүү өнгөтэй, зарим нь бага байдаг. Хүрээлсэн гэрлийг нь хэлж байна л даа. (За, Багш аа.)

Олон төрлийн аура байдаг. Аураг ерөнхийдөө “гэрэлтэй” гэж үздэг. Тийм ээ? (Тийм ээ.) Яг л олон зуун ваттын гэрэл бүтэн хүрээлж буй мэт. (Аан.) Мөн өөр өөр тод өнгөтэй аура тухайн хүний дотоод, оюун санааны янз бүрийн хөгжлийг илэрхийлдэг. (Аан.) Эргэн тойрондоо бүхэлд нь хөгжүүлсэн хүнд олон өнгийн аура байдаг. Зөвхөн ганц өнгө биш. За юу? (За, Багш аа.) Зарим хүмүүсийнх зөвхөн алтан шаргал өнгөтэй байдаг. Тэр бол бүүр гайхалтай. Зарим хүмүүсийнх цагаан өнгөтэй байдаг. За, бүүр. Зарим хүмүүсийг хүрээлээд цэнхэр өнгө байдаг. Гэрэл. (За, Багш аа.) Харин зарим хүмүүсийнх ягаан байдаг.

Гэвч зарим хүмүүс тийм аурагүй байдаг. Тэднийг хүрээлээд өнгө байдаг. Нэр томьёо дутмаг учраас үүнийг аура гэж нэрлэж болно. (За.) Тэгэхээр өнгө нь цагаанаас шар, зарим нь хөх, нил ягаан, улаан, ягаавтар, улбар шар хүртэл байж болно. Тус бүрдээ тухайн хүний зарим чанарыг илэрхийлж байдаг.

Аурагийн янз бүрийн чанарын нууцыг илчилсэн Эрхэм Хүндэт Хайрт Их Багшдаа баярлалаа.
Дэлгэрэнгүй үзээрэй
Бүх хэсэг  (2/2)
Дэлгэрэнгүй үзээрэй
Хамгийн сүүлийн бичлэгүүд
35:22
2024-12-21
119 Үзсэн
Шэйр
Шэйр хийх
Шигтгэсэн видео
Эхлэх
Татаж авах
Гар утас
Гар утас
iPhone
Андройд
Гар утсаар үзэх
GO
GO
Prompt
OK
Апп
QR кодыг уншуулна уу, эсвэл татаж авах зөв утасны системийг сонгоно уу
iPhone
Андройд