Хайх
Монгол хэл
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
Гарчиг
Тайлбар
Одоо үргэлжлүүлэн
 

Авшиг хүртээхэд Их Багшийн Хүч хэрэгтэй, 14 цуврал лекцийн 14-р хэсгийг

Дэлгэрэнгүй
Татаж авах Docx
Дэлгэрэнгүй уншаарай

Тайвань (Формоса) бол үнэхээр веган/цагаан хоолтой хүнд-ээлтэй. Тэдэнд бүр Мексик веган хоол бий. Итали веган хоол. (Өө, хөөх.) Тай веган хоол. Мэдээж, Хятад веган хоол. Гайхалтай! Гайхалтай!

 

Тайвань (Формоса) бас веган/цагаан хоолтнуудад ээлтэй хот гэж хүмүүс надад хэлсэн, би ч зурагтаар харсан. Мексик веган хоол хүртэл байдаг. Итали веган хоол. (Хөөх.) Тай веган хоол. Мэдээж Хятад веган хоол. Сюрприз! Сюрприз! Аулак (Вьетнам) веган хоол. Эсвэл ядаж л цагаан хоол бий. (Өө, тийм.) Тэд сүү худалдаалдаг ч, тэрийг нь авахгүй байж болно. Өөр бусад олон газрууд бий, Хятад веган хоол хаа сайгүй. Буддизм, Ай-Күан Дао, болон Долоо дахь өдрийн Адвентистууд зэргийн ачаар олон веган газрууд бий. (Тийм.) Бүр веган эмнэлэг хүртэл байдаг. (Аан, тийм.)

Мөрөөдөхөд мөнгө төлөхгүй. Тийм үү? Өө, мөрөөдөөд бай! Өнөө шөнө бүгдээрээ хар дарах байх. Яагаад гэвэл бид юу ч үгүй. Үнэхээр заримдаа хоол хүнс их таатай. Ойлгож байна уу? (Тийм ээ.)

Нэг Аулак (Вьетнам) веган зоогийн газарт веган бан ми би хийдэг. Хөөх! (За. Хөөх!) Ойлгож байна уу, тийм үү? (Тийм.) Аа! Жинхэнэ. Жинхэнэ бан ми би. Гэхдээ мэдээж веган. (За.)

Би тэр Мексик, Итали веган зоогийн газарт яаж очих талаар бодож байлаа. Хөөх. Магадгүй. (Шүлс асгарч байна.) Магадгүй нэг өдөр очно оо. (За, Багш аа.) За. Би Тайваньд (Формоса) байвал. (За, Багш аа.) Мөн та нар Тайваньд (Формоса) байвал. (За, Багш аа.) Тэнд очиж өөрсдийгөө эрхлүүлнэ ээ. (За.)

Даваа гарагт Мексик, Мягмар гарагт Итали, Лхагва гарагт Энэтхэг, (Өө, тийм, тийм.) Пүрэв гарагт  Аулак (Вьетнам) хоол, (Тийм.) Баасан гарагт Хятад (Тийм.) Бямба гарагт мэдэхгүй юм, өөр юу байдаг билээ. Зарим хачин зүйлс. (Индонези.) Индонези. Ням гарагт хаана хооллох уу? Нөгөө Uncle Q нэртэй зоогийн газар нээсэн хар арьст залуу дээр очиж болно. (Тийм, Uncle Q.) Тийм. Тэгвэл веган гамбургер та нар идэх боломжтой. (Өө... Тийм.) Бас шарсан төмс. Шарсан төмс, гал тогооноос шинэхэн гарсныг. (Амттай шүү.) Шаржигнаад л, шаржигнаад л, амттай шүү. (Тийм.) Тэгвэл бүтэн долоо хоног хуваарьтай болно. (За.)

Тэгээд хэсэг амарч өөрсдийнхөө хоолыг иднэ. Дараа долоо хоног нь ахиад бүтэн долоо хоногоор тэгж хооллоно. Яагаад болохгүй гэж? (Тийм ээ.) Тайваньд (Формоса) эдгээр нь тийм ч үнэтэй биш. Тэгээд бас та нарыг цайны газар руу дагуулаад явна. Эсвэл кофе шоп руу. Хаа нэгтэй, веган бялуу энэ тэр байдаг газар руу. Тэдэнд байх учиртай. За юу? (За.) Эсвэл үгүй бол Ловин Хатын веган бялуугаа авч яваад тэнд цай, кофе л ууна. (За, Багш аа.) Хөөх. Бидний хийж болох олон зүйлс бий. Одоо бол зөвхөн Суприм Мастер ТВ-ын нэвтрүүлгийг үзэж болно. (За.) За? (Тийм, Багш аа.)

Цар тахал дарагдсан учраас Тайваньд (Формосад) хэдийнээ гадуур гарч болно гэж хэлсэн. (Аан. За. Тийм.) Бүх дэлгүүрүүд, бүх газрууд нээгдсэн; сургууль нээгдсэн, бүх газрууд нээгдсэн. Хэдэн тохиолдлууд засгийн газрын хяналтад байгаа. Гэхдээ заримдаа эрсдэлтэй санагддаг. (За, Багш аа. Тийм.) Таашгүй, тийм үү? (Үнэн.)

Веган солонгос хоолны нэг газар байсан, Шихү-тэй их ойрхон, 30 минут яваад очно, нэг шавийн зоогийн газар. Би тэнд очиж байсан, тийм ч муугүй. Очихыг хүссэндээ биш, зарим нэг бичиг цаасны ажил байсан юм. (За, ойлголоо.) Тэгэхэд тэд надад тэр хоолны газрыг яг хажууд байгаа гэсэн. Хагас минут алхаад л (За.) хүрэх газар. Хуульчийн оффисын хажууд. Хөөх, үнэхээр сайн. Би тэр үед байсан бүх гэрээс гарагчдыг аваад очсон. (Үнэхээр зугаатай сонсогдож байна.) Амттай, амттай.

Би бас идэх дуртай ч, идэхгүй байхыг илүүд үздэг. Юмыг яаж мэдэх вэ, ойлгож байна уу? (Тийм, Багш аа.) (Тийм ээ, үргэлж боломжтой.) Хүртчихвэл аймшигтай өвддөг. (За, Багш аа.) Амьд үлдлээ ч тэд биед тань олон гуурсан хоолой, эм тариа хийдэг...Ойлгож байна уу? (Тийм, Багш аа.) Бас өөр нэгний орон дээр нь хэвтэнэ. (Тийм.) Тэндхийн нэг сая дахь өвчтөн болж мэднэ. Нэг сая дахь. Олон хүмүүс тэр орон дээр хэвтсэн байгаа. (Тийм ээ, мэдээж.) Ямар энергитэйг нь таашгүй. Дээрээс нь хамар руу гуурсан хоолой хийгээд (Бурхан минь.) (За.) уушги хүртэл нь явуулна, гэх мэт. (За.) Тэгээд хүчилтөрөгч ‘boot’ (шахна). ‘B-o-o-t’ (шахна), тийм үү? (Тийм.) Би үүнийг үргэлж зөв гэж боддог байсан ч, “Boot (гутал) үүнтэй ямар хамаа байна?” гэж боддог байлаа. Магадгүй ботинкоос том учраас энэ үгийг ашигласан байх. Илүү том. (За.) Илүү дээр, илүү өндөр, илүү хурдан.

Сонсооч. Тайпейд бас сайн зоогийн газрууд бий, зарим цай уудаг газрууд нь веган бялуу энэ тэртэй их сайхан. Бас шавь нарын нээсэн газар. (За, Багш аа.) Гэхдээ би хэзээ ч зоогийн газруудад тийм дуртай байгаагүй. Ярьж байхдаа дуртай байдаг ч, ер нь бол цэвэр биш энэ тэр гэдэгт нь санаа зовдог. (За, Багш аа.)(За.) Арай юм мэдэхгүй мунхаг байхдаа би эдгээр зүйлст үнэхээр дуртай байлаа. Гэвч дараа нь хэт их зүйл мэддэг болсон. (За.) Мэдэх тусмаа... Өө Бурхан минь. (За.) Хүмүүс “Мэдэхгүй мунхаг байх жаргал” гэж ярьдаг нь бас үнэн. (Тийм ээ.) Мэдэхгүй юм.

Магадгүй бид хэт хөгшрөөд илүү айдастай болсон байх. (За.) Залуу байхдаа бид үнэхээр тоодоггүй байсан, юуны ч талаар боддоггүй байсан. (За.) Гахайн ханиад, шувууны ханиад, САРС ханиад гэх мэт тухайн үед Хонг Конгт гарч, (За.) олон хүмүүс тусаж байсан. Онгоцны буудал дээр бариулаас барих төдийд л тусаж байлаа, гэтэл би юу ч болоогүй мэт л ийш тийш явдаг байсан. Тэр үед би хаа сайгүй явдаг байсан, Хонг Конг руу ч явна, эсвэл... Таарсан ямар ч бариулаасаа барьдаг байлаа. (За, Багш аа.) (За.) Хэдийгээр зурагтаар харж байсан ч, надад ямар нэг нөлөөгүй мэт санагдсан. Би илүү залуу байж дээ. Ойлгож байна уу? Залуу байхад дийлдэшгүй мэт л байдаг. (За.) (Тийм.) Нас ахих тусмаа илүү айдастай болох юм. (За, Багш аа.)

За хайр аа. Хангалттай удаан ярилаа. Надаас өөр асууж, хэлж ярих зүйл байна уу? (Ингээд болсон, Багш аа.) (Болсон, Багш аа.) За сайн байна. Түр баяртай. Бурхан ивээг. (Баярлалаа, Багш аа.) Амжилт хүсье. Хамгийн сайн сайхан бүхнийг хүсье, мөн Диваажингаас, Бурханаас хүртэж болох бүх адислалыг ерөөе. Баярлалаа. (Баярлалаа.) (Баярлалаа, Багш аа.) (Маш их баярлалаа, Багш аа.) Хайртай шүү. (Бид ч бас Танд хайртай, Багш аа.) (Бид Танд хайртай, Багш аа.)

Дэлгэрэнгүй үзээрэй
Бүх хэсэг  (14/14)
Дэлгэрэнгүй үзээрэй
Хамгийн сүүлийн бичлэгүүд
35:22
2024-12-21
116 Үзсэн
Шэйр
Шэйр хийх
Шигтгэсэн видео
Эхлэх
Татаж авах
Гар утас
Гар утас
iPhone
Андройд
Гар утсаар үзэх
GO
GO
Prompt
OK
Апп
QR кодыг уншуулна уу, эсвэл татаж авах зөв утасны системийг сонгоно уу
iPhone
Андройд