Хайх
Монгол хэл
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
Гарчиг
Тайлбар
Одоо үргэлжлүүлэн
 

Тим Ко Тү-гийн Хайр ялах болно, 9 хэсэгт лекцийн 9-р хэсэг, 2020 оны 06-р сарын 10

Дэлгэрэнгүй
Татаж авах Docx
Дэлгэрэнгүй уншаарай

Юу ч нуугддаггүй. Та нарын ярьсан бүхэн агаарт байж байдаг, усанд үлддэг, моддод үлддэг, зүлгэн дээр үлддэг, газарт, хаа сайгүй үлддэг. (Хөөх.) Магадгүй нэг өдөр эрдэмтэд үүнийг гүйцэх байх. (Хөөх.) Тэгээд бид Есүсийг Өөрийн биеэр бидэнд номлохыг сонсож чадна. (Гайхалтай.) Эсвэл Будда нар Өөрсдийн хэлээр, бидний ойлгохгүй хэлээр ярихыг сонсож чадна.

( Багшийн хийдэг бүх Суприм Мастер ТВ-н ажлын хувьд, Багшийн ачааллыг багасгахын тулд багийнхны илүү хийж чадах зүйл байгаа юу? ) Өө, одоо та нар үнэхээр их тусалж байгаа, урьдынхаас дээр. Намайг анх эхлэхэд, замбараагүй байсан. Их удаан хугацаанд би нар хараагүй. Өдөржин, шөнөжин ажиллаж байсан. Үнэхээр их ядарч, идэж ч чадахгүй, унтаж ч чаддаггүй байлаа. Харин одоо бол, хоёр, гурван жил сургасны дараа та нар болж байна. Хэв загвар нь дээрдсэн. Би хараахан ороогүй байсан эхний хэсгийг харвал (За.) миний юу хэлж байгааг ойлгоно, яг л коматоз ТВ шиг. Бид яагаад зүгээр л радио хийчхээгүй юм бол гэж гайхдаг, учир нь радио хийхэд л хангалттай байсан. Бүр тийм ч биш. Мэдээ уншиж байгаа залуу яг л нялх хүүхдээ угжаар угжиж байгаа мэт л байсан, тэгээд бас нэг нүдээ аньчхаад эсвэл хагас нээгээд уншиж байсан. Та нар эхний өдрийнхийг эргээд хараарай. Би итгэж чадаагүй! Тэр үед надад харах зав гараагүй юм. Та нарыг би юу хийхээ хэдийнээ мэдэж байгаа гэж бодсон, тэд надад, “Өө, энэ номын эгч Лос Анжелест хуучин ТВ-д өмнө нь зохицуулагч хийдэг байсан тэр хүн ийм тийм...” гэж хэлсэн. Тэд өөрсдийн тахиануудаа, ажилчдаа ашигладаг. “Хэдийнээ энэ тэр, ийм тийм юм хийсэн, энд тэнд байсан...” Тиймээс би, “Сайн байна. Тэгвэл би юу ч хийх шаардлагагүй юм байна.” гэж бодож байлаа. Шалгах хүртлээ шүү дээ. Өө, Бурхан минь! Бараг л ухаан алдах дөхсөн. (Өө.) Бурхан минь. Миний нэр цолыг ТВ-р тэгж гаргах юм уу? Суприм Мастер Телевиз гэчхээд тэгж комд оруулах юм уу? Тэгээд би ажиллаж эхэлсэн, гэвч эхэндээ, үнэхээр замбараагүй, эмх цэгцгүй байсан учраас өнөөдрийн ийм байдалд авчрах гэж өдөр шөнөгүй ажилласан.

Урьд нь би бүгдийг нь хийх ёстой байсан: Хөтлөгчийг хүртэл сонгож, бүх сэтгэгдлийг бичиж, олон зүйлс бичдэг байсан. Одоо бол, одоо ч гэсэн залуус та нар хувь нэмрээ оруулж надад зарим зүйлийг бичихэд тусалдаг. (Тийм.) Намайг мартсан үед та нар бичдэг. Хааяа л. Маш ховор тохиолдолд, би мартдаг ч заримдаа би хэт ядарч, эсвэл гадна дотногүй завгүй байдаг. Дотроо гаднаасаа илүү завгүй. Гадна бол амархан. Тэгсэн ч мэдээж намайг ядраадаг.

Би үүнд, компьютер гэх мэт зүйлд дасаагүй. Нүд маань одоо бүр ч хурц биш болж байна. Урьд нь хадмалыг нь харах гэж би шил зүүх шаардлагагүй байсан. Одоо бол шаардлагатай. (Өө, Багш аа.) Зохиолын хэвлэл жижиг учраас урьд нь би зөвхөн зохиолыг нь уншдаг байсан. Харин одоо компьютер дээрээс хадмал харах гэж, илүү хурц болгох гэж зургуудыг нь харах гэж зүүх шаардлагатай байдаг. Мөн заримдаа толгой өвдөнө. Урьдчилан сэргийлэх арга хэмжээ авлаа ч гэсэн би дэндүү эмзэг, нэн ялангуяа даяаны үеэр. Гэтэл тэд бүр намайг ажиллуулдаг. Гэвч би Суприм Мастер Телевизэд ажиллахгүй байж чадахгүй. Та бүгдээр хийлгэж чадахгүй. Би их олон удаа харсан. Болоогүй. (За, Багш аа.) Магадгүй нэг өдөр болж мэднэ, өөр нэг өдөр нь болохгүй. Нэг өдөр нь болоод, хоёр өдөр нь болдоггүй. Маш олон алдаа гарч, бас өөр олон юм болдог. Хэв загвар гээд л... Саяхан хүртэл, та нар намайг хэчнээн алдаа зассаныг харсан уу? (Тийм, Багш аа.) Америкчууд та нар хүртэл ингэж бичдэг үү? Дүрмийн хувьд, ойлгомжгүй. Заримдаа би засаад арилгадаг. Гэхдээ бидэнд заримдаа үнэхээр их ажил байдаг учраас та нарыг буруутгадаггүй. Та нар бүх зүйлд анхаарах боломжгүй. Чадах бүхнээ хийснийг нь би мэднэ. Мөн энэ бол хүнд ажил. (Баярлалаа, Багш аа.) Үнэхээр хүнд, хүнд ажил. Компьютерт шивэхэд хүртэл заримдаа гарыг тань ядраадаг. (Тийм, Багш аа.) Өдөржин шивбэл, тийм үү? Мөн хуруунууд тань зарим нэг зүйлийг мэдэрдэг. Өвддөг үү, үгүй юу? (Бид дасчихсан байвал хуруунууд маань зүгээр байдаг.) Тийм үү? Намайг компьютер ашиглахад миний хуруу яагаад өвддөг билээ?

Би одоо компьютер ашиглах шаардлагатай. Уг нь бол гараар засварладаг байсан. Гэвч тэр нь тун муу байсан, учир нь гар бичвэрийг явуулахад тэд буруу шивдэг байсан. Би ахиад шалгах ёстой байсан. (Өө.) Урьд нь явуулдаг байсан учраас яг л хоёр дахин ажиллаж байгаа мэт байсан. (За.) Маш их ажил байхад, тэгж хоёр дахин ажиллана гэдэг бол, яаж нэг хүн бүх нэвтрүүлгийг зохицуулж тэгж хоёр дахин ажиллах вэ? Зарим нэвтрүүлгүүдийг би засахгүй байлаа ч эхлээд харах ёстой байдаг. Хаа нэгтэй нь засварлах шаардлага байгаа эсэхийг уншиж байж мэддэг. (За, Багш аа.) Ингэхэд ч цаг ордог. Засварлаж, бичихэд илүү цаг ордог, гэвч засвар орохгүй байлаа ч уншдаг. Мөн бүх Шагналын захиаг би илгээж, би уншиж, засварлах ёстой байдаг. Учир нь заримдаа би хэдийнээ засаад буцаагаад явуулсан байхад тэд өөр алдаа гаргадаг. Би ахин дахин засах болдог. Гэвч сүүлийн үед бага болсон, учир нь та нарын олонх үнэхээр их дээрдсэн. (За, Багш аа.) Мөн хэдийнээ системд дасаж, мэддэг болсон. Харин одоо би компьютер ашиглан засдаг. Би урьд нь хэзээ ч компьютерын хулгана хэрхэн хөдөлгөхийг мэддэггүй байсан учир өөрийгөө чадахгүй гэж бодсон. Курсорыг. (За, Багш аа.) Би хөдөлгөж чаддаггүй байсан. Хөдөлгөлөө ч надад хаа байгаа нь харагддаггүй байсан. Би, “Хаана байна, хаана, хаана? Чи хааччихав? Эргээд ирээрэй!” гэдэг байсан. Өө, заримдаа тэр их удаан эргэж ирэхгүй, хаа хамаагүй хөдөлгөлөө ч эргэж ирдэггүй. Би, “Чи яг одоо эргээд ир!” гэсэн. Заримдаа тэр намайг сонсож байгаа мэт санагддаг, гэвч компьютер өөрийн гэсэн бодолтой. Намайг сонсдоггүй. Заримдаа, намайг амьсгалах төдийд өөрчлөгддөг. Би хийж байсан зүйлдээ эргэж орж чадахгүй юм уу, эсвэл галзуу болгосон байдаг. Өнөөдөр ахиад л би хэн нэгнээс засахыг хүссэн. Алсаас, Бурханы Аврал. Гэвч би сурсан, одоо компьютероор хийдэг болсон. Урьд нь гараараа хийдэг байсан. Гараараа хийнэ гэдэг үнэхээр хараат байдаг. Хараат байхад би тун дургүй. (Ойлголоо. За, Багш аа.) Учир нь би бичих ёстой болж, хэн нэгэн ирээд авах ёстой болж, дараа нь тэр хүнд аваачиж өгөөд, хүлээх ёстой болдог. Тэгээд өөр нэгэн ирээд, бас өөр нэгэн гээд өдөржин ирж, яг л ёоёо шиг хүмүүс ирж буцдаг. Зарим нь яаралтай байдаг учраас тэр, (За, Багш аа.) мөн ахин дахин засварладаг. Мөн заримдаа би бас үнэхээр их ядарсан байдаг, сэтгэл санаа, бие махбод үнэхээр ядарч, зарим хэсгийг нь анзаараагүй байдаг. Дараа нь дахиж хараад ахиад засдаг. Эсвэл хэдэн зүйл нэмэхэд нааш цааш, нааш цааш, их явуулдаг. Энэ нь мөн шууданчид үнэхээр ядармаар. Шавь шууданчид. Миний соронзон талбайд хүмүүс орж гараад, үргэлж ирж буцаад байхад би үнэхээр дургүй. (За.) Энэ нь бас миний төвлөрөлд саад болдог. Тийм учраас заримдаа би сайн ажиллаж чаддаггүй, мөн би ахин дахин засварлах ёстой болдог. Та нар мэднэ. (Тийм.) Надтай ойрхон ажилладаг зарим тань үүнийг мэднэ.

Мөн би нэлээд хэсэг хугацааны өмнө хэд хэдэн хүмүүсээс, “Надад яаж хийдгийг нь заагаад өгөөч? Би гараар бичихгүй байхын тулд надад загаад өг, тэгвэл та нар ирж буцаад байх шаардлагагүй, эсвэл бусад номын ах, эгч нар тань үргэлж ирж буцаад байх шаардлагагүй.” гэж хэлсэн. Тэд, “Үгүй ээ, Багш аа. Энэ үнэхээр ээдрээтэй.” гэсэн. Тэгтэл өөр нэг хүн, “Өө, энэ тун амаргүй, амаргүй.” гэсэн. Тэгээд өөр нэг нь, “Та дэндүү завгүй, Багш аа. Та чадахгүй. Энийг Та сурч чадахгүй байх.” гэсэн. Тэгээд би тэгж бодсон. Би урьд нь ямар ч комдьютерийн ажил хийж байгаагүй, залуус та нар USB болгоод явуулахад нь би оруулаад бичлэг үздэг байснаас өөрөөр би урьд нь юу ч хийж чаддаггүй байсан. Цахилгаан шивдэг машин дээр шивж чаддаг байсан, тэгээд л болоо. Тиймээс эхэндээ би “За, ядаж надад цахилгаан шивдэг машин аваад ирээрэй.” гэсэн. Гар бичгээс хавьгүй ойлгомжтой байсан учраас би шивсэн. Гэхдээ би зөвхөн хоёр хуруугаараа л шивсэн. Эсвэл нэг хуруугаараа, нэг хуруу, хагасаар. Үүнд бас үнэхээр их хугацаа орсон. Дараа нь хожим нь би, “Өө, би компьютер сурах ёстой. Заавал сурна.” гэж хэлсэн. Тэгээд би өөр нэг номын ахаас тань асуухад тэр надад юу хийхийг хэлж өгсөн, хэдэн зааварчилгаа бичээд, хэдэн товч дарахад л болсон. Тиймээс одоо би тийм зүйл хийж байна. Үүндээ үнэхээр жаргалтай байгаа. (Ашгүй дээ. Гайхалтай.) Удаан хэвээрээ ч, хоёр дахин шалгаснаас дээр. (За, Багш аа.) Өөрийнхөө бичгийг дахин уншаад заримдаа бухимддаг, учир нь зарим үгс нь үнэхээр ойлгомжгүй байдаг. Зарим нь магадгүй тийм биш, гэвч зарим нь маш тодорхой байхад тэд өөрөөр боддог учраас алдаж шивдэг. Багш ийм утгаар л хэлсэн байх гэж тэд боддог. Эсвэл магадгүй, тэд хэт сатаардаг байх, мэдэхгүй юм охид, хөвгүүд, эсвэл тахиа эсвэл тухайн үед урд нь байх зүйлд сатаардаг байх. Хэн мэдлээ? Эсвэл хөөрхөн охид. За_ Тэгэхээр одоо илүү хяналттай болсон. Миний эргэн тойронд хүмүүс орж гараад, хаалга, үүдээр минь орж гараад байх шаардлагагүй болсон. Тэд орж чадахгүй; Би үргэлж хаалгаа түгждэг. Гэвч хаалганы минь дэргэд ирдэг, хаалганы минь дэргэд- хэдийнээ зарим нэг муу зүйл. Би дургүй. (За, Багш аа.) Нэн ялангуяа даяан хийж байхдаа. Хэдийнээ даяан хийж байхдаа ажиллаж, энергиэ тэгж бууруулна гэдэг бол хэдийнээ муу. Би чадлаараа хичээдэг. (Баярлалаа, Багш аа.) Бие маань л ажиллаж байвал. Заримдаа сүнс маань хараахан.... байхдаа шууд ажилладаггүй бөгөөд би өөрийгөө хүчлэн ажиллуулдаг ба ингэхэд л хэцүү байдаг. Би утас болон балаа барихад гараас минь унаад л байдаг, (Хөөх.) яг л би атгахгүй байгаа мэт. Надад ямар асуудал байхгүй, эрүүл байгаа. (За. Бурханы аврал.) Харин илүү дээш дэвших тусам, заримдаа тийм байдаг. (За, Багш аа.) Бие махбод сүнс байх үеийнх шиг сэргэг ажилладаггүй. (За, Багш аа.)

За. Өөр асуулт байна уу? (Өөр асуулт байхгүй, Багш аа.) Сайн байна! Ямар ч асуулт сайн биш. ( Цаг зав гаргасанд баярлалаа Танд. ) (Үнэхээр их баярлалаа, Багш аа.) Ухаалаг асуултууд асуусанд тань баярлалаа. Надад таалагдлаа. Энэ нь бусад номын ах, эгч нарт бас тустай. (За, Багш аа.) Мөн магадгүй нэг, хоёр гаднах эгэл хүмүүст харах цаг гарвал, анзаарч үзвэл ач тустай. Мэдэхгүй байлаа ч харахгүй байлаа ч энерги бас байдаг. Юу ч нуугддаггүй. Та нарын ярьсан бүхэн агаарт байж байдаг, усанд үлддэг, моддод үлддэг, зүлгэн дээр үлддэг, газарт, хаа сайгүй үлддэг. (Хөөх.) Магадгүй нэг өдөр эрдэмтэд үүнийг гүйцэх байх. (Хөөх.) Тэгээд бид Есүсийг Өөрийн биеэр бидэнд номлохыг сонсож чадна. (Гайхалтай.) Эсвэл Будда нар Өөрсдийн хэлээр, бидний ойлгохгүй хэлээр ярихыг сонсож чадна. (Хөөх!) Гэвч хэн мэдлээ? Магадгүй бид сонсоно. Магадгүй тэр цаг хүртэл, хүмүүс тэр бүхнийг мэдэхэд, Их Багш нарын сургаалыг ойлгох хэмжээнд хангалттай хувьссан байна байх. Тэгвэл би үүрд чөлөөлөгдөнө. (Хөөх!) Тэгвэл надад эргэж ирэх шаардлага гарахгүй. Магадгүй энэ удаад би ахин бууж ирэхгүй. Хүмүүст заахад дэндүү хэцүү. (За, Багш аа.) Тэд өөрт тань муу зүйл хийвэл, муу үйлийн үр хүртдэг. Би өөрийгөө хаа сайгүй нуух ёстой байдаг, та нар ойлгоогүй. Би урьдынхаасаа илүү зоригтой болсон. Харин та нартай байхад, би илүү тайвширч, ярих урам зоригтой байдаг. Урьд нь хаа ч явсан, би бусдаас онцгойрохгүйн тулд бусдын адил маш энгийн хувцасладаг байсан. (За, Багш аа.) Би найз залуу, найз охидын талаар ярьж, киноны талаар ярьдаг байсан. Ийм зүйл ярьдаг, “Өө, инфляц тун муу байна!” Дэлгүүрийн талаар, “Та яагаад ийм зүйл зарна вэ?” гээд л.

За боллоо. Сайн байна. Би ч бас ажлаа дууссан. Өнөөдөр засварлах зүйл их байхгүй учир их бичих зүйлгүй. Өчигдөр их байсан. (Баярлалаа.) Учир нь та нарт тэдгээр зүйлсийг бичиж өгч, (Тийм, Багш аа.) бас жаахан засах ёстой байсан. Зарим өдөр хийх ажил бага байгаад би талархдаг. Энэ нь та нар оюун ухааны хувьд, сүнслэг түвшинд сайжирсан гэсэн үг. Та нар илүү тунгалгаар сэтгэж, тархиндаа үймээн багатай, хог новш багатай байна гэсэн үг. (За, Багш аа.) Сөрөг хүчний саад багатай байна гэсэн үг, би үнэхээр баяртай байгаа. Тиймээс та нарт бүгдэд тань үнэхээр их баярлалаа. (Баярлалаа, Багш аа. Их Багшийн адислалд баярлалаа.) Сүүлийн үед бид илүү зохион байгуулалттай байгаа нь сайн, жишээ нь туслах хянагчид гол хянагчдаар шалгуулж байна. Урьд нь би бүгдийг нь өөрөө хийдэг байсан, (Өө.) үнэхээр их ажил байсан. Би хэр удаан амьдарч чадахаа мэдээгүй. Үнэхээр тун муу байсан. Үнэхээр ядармаар, туйлдмаар. (За.) Харин одоо бол бид илүү дээр байдлаар зохицуулж, хүн бүр хүн бүрд тусалдаг. Урьдынх шиг биш. Одоо хадмал оруулагчид хүртэл зарим зүйл засахад тусалдаг. (Өө, тийм.) Тиймээс одоо илүү жигдэрч, хүн бүрийн хувьд стресс багатай болсон. Мэдээж, бид заримыг нь алдсан. Зарим нь ирээд гэрээ санаад ч юм уу явчихсан. Эсвэл зарим буцаж яваад сурах ёстой болсон. Би, “Тийм, мэдээж, та эмэгтэй хүний анатомийг сурахыг хүсэж байгаа. тийм үү?” гэж хэлсэн. Тэр бараг л 40-тэй. (Өө, үгүй ээ.) Мөн хоёр хүүхэдтэй. Салсан байх жишээтэй. Тэр өөр юу сурахыг хүсээ вэ? Үгүй, тэр эргээд сургуульд орох ёстой гэж хэлсэн. Би, “Өө, тийм, мэдээж.” гэж бодсон. (Бурхан минь.)

За өөр зүйлгүй бол та бүхэнд сайн сайхныг хүсье. Сонсож байгаа номын ах, эгч хэн ч бай бүгдэд тань сайн сайхныг хүсье. Гадаа байгаа бүх сайн хүмүүст, сонсож байгаа бүгдэд сайн сайхныг хүсье. (Баярлалаа, Багш аа. Багшид эрүүл энхийг ерөөе.) Бурханы хайрыг цаг үргэлж зүрхэндээ мэдэрч байх болтугай. Бурханы зааварчилгаа цаг үргэлж зүрхэнд тань байж, улмаар та бүхэн үргэлж сайн зүйлс хийж, бусдад туслах болтугай. Амен. (Амен.)

Би та нарт хэдийнээ хэлсэн ч, бичлэгээр хэлмээр байна, охидод тань би үнэхээр сэтгэл хөдөлж талархаж байгаа, та нарыг байгаад, хичээл зүтгэлд тань, дэлхийд туслахын төлөө ажиллахад бэлэн байгаад тань, мөн мэдээж миний үзэл санаанд тусалж байгаад талархаж байна. Та нарын идеалист үзэл санаа, зүрх сэтгэл үнэхээр надад гүн сэтгэгдэл төрүүлсэн ба би гүнээ талархаж байна. Та нарт бүгдэд тань энд байгаад, надтай хамт байгаад талархахыг хүссэн юм. Бидэнтэй хамт дэлхий дээр, энэ шаардлагатай, асуудалтай цаг үед байгаад баярлалаа. Бурхан та нарыг үүрд адислаг. Бурхан үүрд та нарыг адисална гэдэгт итгэлтэй байгаа ч, энэ бол та нарын төлөөх миний хүсэл. Мөн мэдээж бидэнтэй хамт ажиллаж байгаа хөвгүүдэд талархаж байгаа. Тийм, адилхан. Би өнөөдөр та нартай ярьж таарсан болохоор би охидын талаар л хэллээ, гэвч хөвгүүд мөн адил, би үнэхээр гүн талархаж байгаа, Бурхан бүгдийг тань үүрд адисалж, мөн дэлхий даяар байгаа Суприм Мастер Телевизийн ажилчдыг бас бүх талаар нь адислах болтугай. Хайр минь үүрд та нартай хамт, Бурхан мөнхөд адислах болтугай. Баярлалаа, баярлалаа, баярлалаа.

Дэлгэрэнгүй үзээрэй
Бүх хэсэг  (9/9)
Дэлгэрэнгүй үзээрэй
Хамгийн сүүлийн бичлэгүүд
38:04
2024-12-20
145 Үзсэн
Шэйр
Шэйр хийх
Шигтгэсэн видео
Эхлэх
Татаж авах
Гар утас
Гар утас
iPhone
Андройд
Гар утсаар үзэх
GO
GO
Prompt
OK
Апп
QR кодыг уншуулна уу, эсвэл татаж авах зөв утасны системийг сонгоно уу
iPhone
Андройд