Хайх
Монгол хэл
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
Гарчиг
Тайлбар
Одоо үргэлжлүүлэн
Цааш бий
ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭ-ний гол тойм – 2025 оны 12-р сарын 12
[Их Британийн] Эссексийн Веган Наадам 2026 оны 2-р сарын 21-нд 60 лангуу, үзүүлэн, гэр бүлд ээлтэй ургамалд суурилсан хоолтойгоор дахин зохион байгуулагдана. Дэлгэрэнгүй мэдээллийг Facebook.com/ EssexVeganFestival дээрээс авна уу. (Essex Live)
Цэцэрлэг, эмнэлэгт шинэ халдлага гарсны дараа энхийг дэмжигчид Суданы иргэний мөргөлдөөнийг зогсоохыг уриаллаа. (Скай Ньюс)
АНУ-ын Ерөнхийлөгч Трамп ФИФА (Олон улсын хөл бөмбөгийн холбоо)-гийн анхны Энх тайвны шагналыг хүртэв. Энэ нь дэлхийн энх тайвныг дэмжихийн төлөөх Түүний уйгагүй хүчин чармайлтыг үнэлсэн хэрэг юм. (FIFA)
Бениний ерөнхийлөгч Патрис Талон засгийн газрыг нь тараах гэсэн цөөн тооны цэргийнхний төрийн эргэлт хийх оролдлого бүтэлгүйтсэнийг буруушаалаа. Ерөнхийлөгч Талон хохирогчдод эмгэнэл илэрхийлж, барьцаалагдсан хүмүүсийг аврахаа амлан, төрийн байгууллагуудыг хамгаалж буй үнэнч хүчинд талархал илэрхийлсэн байна. (CNN)
Камбожид төвтэй луйврын бүлэглэл банкны ажилтны дүр эсгэж, карт эзэмшигчдийн картыг идэвхжүүлэх, эсвэл программын шинэ хувилбар суулгах нэрээр хуурч, нэг удаагийн нууц код аван, хэдэн арван мянгаар хэмжигдэх доллар залилжээ. (Бао Дань Три)
Камбожийн албаныхан пакистанчуудыг хуурамч ажлын байр амлан татаж, залилан мэхлэх ажилд албадан ажиллуулж, мөнгө нэхэн барьцаалдаг хүн худалдаалах сүлжээ рүү дайран устгалаа. Энэхүү ажиллагааг удирдсан гэж сэжиглэгдсэн 9 хүнийг баривчилсан байна. (Бао Нгуой Лао дон)
[Энэтхэгийн] Гоа: Шөнийн цэнгээний газарт гал гарч, 25 хүн амиа алдан, 6 хүн гэмтэж бэртжээ. Зуу гаруй хүн зугтах гэж оролдсон байна. Гэрчүүдийн хэлснээр бүжгийн үзүүлбэрийн үеэр буудуулсан салют галын шалтгаан болж, үймээн самуунд хүргэсэн бололтой. (Фокс Ньюс)
[АНУ-ын] Калифорни мужийн албаныхан 21 удаагийн амотоксины хордлого бүртгэгдэж, нэг нь нас барсны дараа зэрлэг мөөг түүхгүй байхыг сэрэмжлүүлэв. Хордлого “death cap” хэмээх хортой мөөгнөөс үүссэн байх магадлалтай. (WGN Radio720)
Лийр, цагаан улаан лууван, чихрийн нишингэ, цагаан гаа, нимбэгийн өвс, гожи жимсээр хийсэн хөнгөн, байгалийн амтлаг ханд болох “халуун, зөөлөн амттай” ундаа сүүлийн үед Ау Лак (Вьетнам)-д олон нийтийн сүлжээгээр алдартай болоод байна. Энэ нь уушгийг аажмаар чийгшүүлж, амьсгалын тухтай байдлыг хангаснаар хоолой хуурайших, хоолой сөөх, бага зэргийн ханиалгах, улирлын чанартайгаар цэр гарах зэрэг өвчнийг намдаах зориулалттай. Ургамлын эмч До Минь Туань уг ундаа нь дорнын анагаах ухааны зарчимд суурилдаг гэж хэлэв. Халуун, анхилуун үнэртэй, бүрэн веган энэ ундаа өвлийн хүнд, чихэрлэг ундааны оронд хэрэглэж болох сэргээх, эрүүл мэндэд тустай хувилбар юм. Лийр 1 ширхэг, чихрийн нишингэ 4 ширхэг, цагаан улаан лууван 1, чимх гожи жимсгэнэ, нимбэгийн өвс, цагаан гааг жижиглэн хэрчиж, анхны усныхаа гуравны хоёр нь үлдтэл буцалгаад дараа нь өдөрт 3-4 удаа ууна. Шөнө үлдээж болохгүй. (ВьетнамНет)
Мэргэжилтнүүдийн хэлснээр урт буурцаг нь шаржигнасан, газрын амттай, таатай агаад эслэг, фолийн хүчил, төмөр, С амин дэмээрээ тогтвортой эрч хүч өгч, хоол боловсруулах үйл ажиллагааг дэмждэг. Амьтан-хүний гаралтай махны уургаас хамаагүй хөнгөн тул урт шош нь цатгалан болгох ч хүнд мэдрэмж төрүүлэхгүй, ханасан өөх тос агуулдаггүй. Хуурга, карри, уураар жигнэсэн веган хоолонд маш сайн зохицдог урт буурцаг нь эрүүл веган хоол хүнсийг өнгө оруулан, шим тэжээлээр баяжуулдаг. (Vega Produce)
[Ау Лак (Вьетнам)-ын] Лам Дон үерийн дараа их хэмжээний хохирол амсаж, өргөн цар хүрээнд ургац сүйрсний дараа өвчин тарахаас сэргийлэхийн тулд ариутгал хийж, хог хаягдлыг цэвэрлэж байна. (VietnamPlus)
Их Британид 12-р сарын эхээр өдөрт 1700 гаруй хүн томууны улмаас эмнэлэгт хэвтсэн тохиолдол бүртгэгдсэн нь 2024 оны мөн үетэй харьцуулахад 50%-иар өсөж, томууны улирал эрчимжиж байгааг харуулж байна. (VTV)
[АНУ-ын] Флорида мужид спорт заалнаас халдварласан легионер өвчин (легионелла нянгаар бохирдсон усны дуслаар амьсгалснаас үүсдэг хүнд хэлбэрийн уушгины хатгалгаа)-ий 14 тохиолдол батлагдаж, усны аюулгүй байдлын яаралтай шинжилгээг эхлүүлжээ. (АНУ Өнөөдөр)
Японы зүүн хойд хэсэгт 7.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж, цунами 70 сантиметр хүрэн, дор хаяж 20 хүн гэмтэж бэртэн, 90,000 хүнийг хоргодох байранд хүргэсэн байна. (Гуардиан)
[Ау Лак (Вьетнам)-ын Вун Тау хот]: Өндөр давлагаа, хүчтэй салхины нөлөөгөөр элэгдэл үүссэний улмаас далайн бетонон хана хагарч, живдэг тул Чи Линь далайн эргийн хотхонууд нурах эрсдэлд оржээ. (VOV)
АНУ: Агаар мандлын хүчтэй урсгал Орегон, Вашингтон мужуудад тасралтгүй аадар бороо оруулж, гол мөрөн үерлэн, хөрсний гулгалтаас сэрэмжлэхийг анхаарууллаа. (The Watchers)
Шри Ланкад Дитва хар салхи 600 гаруй хүний ​​аминд хүрч, үүнд хоёр сая хүн өртсөн тул хөрсний гулгалтаас сэрэмжлүүлэв. Засгийн газар нь 7 тэрбум ам.долларын сэргээн босгох төсөв баталж, ОУВС (Олон Улсын Валютын Сан) нэмэлт 200 сая ам.долларын тусламж үзүүлэх талаар хэлэлцэж байна. (Бао Тинь Түк)
[Ау Лак (Вьетнам)-ын] Винь Лонд далайн өндөр түрлэгийн улмаас зам тээвэр ихээхэн тасалдаж, нам дор газрын эмзэг бүс нутгуудын газар тариалан хүндээр хохирлоо. (Бао Тинь Түк)
[Ау Лак (Вьетнам)-ын] Хошиминд их далайн түрлэгийн улмаас замууд усанд автаж, олон тээврийн хэрэгсэл эвдэрчээ. (VTV)
Байрон шуурга Кипр улсад үер буулган, хөрсний гулгалт үүсгэж, цахилгаан тасалдуулан, зам хаагдахад хүргэж байна. (Cyprus Mail)
[АНУ-ын] Чикагод цас орсны улмаас аяллууд саатаж, олон зуун нислэг цуцлагдан, их хэмжээний саатал гарчээ. (ABC7Chicago)
Өмнөд ба Зүүн Өмнөд Азийн орнуудад 11-р сараас хойш хар шуурга шуурч, 30 тэрбум гаруй ам.долларын хохирол учруулан, олон хүний амь насыг авч одсон байна. (Asia Insurance View)
[Ау Лак (Вьетнам)-ын] Да Нан сүүлийн үед үргэлжилсэн шуурга далайн эргийн хадан цохионуудыг эвдэж, орон нутгийн байшингуудыг эрсдэлд оруулж байгаа тул далайн эргийн хүчтэй элэгдэлд өртөж байна. (Báo Sức khỏe và Đời sống)
[Австралийн Шинэ Өмнөд Уэльсийн] Хантер бүс: Ирэх хэдэн сарын турш хүчтэй зуны шуурга тохиох төлөвтэй байгаа нь гэнэтийн үер, голын түвшин нэмэгдэх аюул дагуулж байна. Албаны хүмүүс өндөр зардал гаргах хохирол, бэртлээс урьдчилан сэргийлэхийн тулд эрт бэлтгэл хийхийг уриаллаа. (Newcastle Weekly)
Австрали: Хүчтэй салхи Тасманид гарсан ойн түймрийг тархааж, Далайн гахайн элс орчимд байр сууц, эд хөрөнгийг сүйтгэжээ. (Herald Sun)
[АНУ-ын] Хавай аралд Килауеа уулын Халемаумау тогооноос хүчтэй дэлбэрэлт үүсэж, 300 метрийн өндөрт лаав оргилон, АНУ-ын Геологийн албаны хяналтын камерыг булсан байна. (The Watchers)
[Ау Лак (Вьетнам)-ын] Куан Нгайд өтгөн манангийн улмаас үзэгдэх орчин нэг метрээс бага болж, замын хөдөлгөөнд хүндрэл учруулав. (Báo Người Lao động)
[Ау Лак (Вьетнам)-ын] Хүэ дэх Хам Рон далайн эрэг эрс тэс цаг агаарын улмаас эргийн шугамын дагуу нь элэгдэл ихсэж, эрэг орчмын айлууд, тариалангийн талбай, соёлын өвд заналхийлж байна. (VOV)
[Ау Лак (Вьетнам)-ын] Куан Нинь: Цагдаа нар Камбожоос үйл ажиллагаагаа явуулдаг залилангийн бүлэглэлээс болгоомжлохыг сэрэмжлүүлэв. Гэмт этгээдүүд хүмүүсийг бага хэмжээний төлбөрөөр банкны шинэ данс нээх, эсвэл одоо буй дансаа түрээслүүлэхийг санал болгож, (тухайн хүн мөн эсэхийг банканд батлах хэлбэр болох) нүүр таних гэх мэт биометрийн мэдээллийг нь авч, уг мэдээллээр нь хууль бус гүйлгээ хийж, эцэст нь данс эзэмшигчийг хуулийн хариуцлагад унагадаг. (Báo Công an Nhân dân)
АНУ-д төвтэй ашгийн бус байгууллага Амьтдад ёс суртахуунтай ханддаг хүмүүс (ПЕТА) нинжин сэтгэлийг сурталчилж, баяр ёслолын үеэр харгислалгүй хооллохыг уриалан [Канадын] Викторияд веган шарсан махыг үнэ төлбөргүй тарааж байна. (Victoria Buzz)
[Их Британийн] Сассексийн загвар зохион бүтээгч оюутан Коринне Жеймс дуучны тайзны гоёлын хувцасны загвар гаргахдаа кактусын арьсаар хийсэн маш бодитой веган өдийг ашигласан тул ПЕТА-гаас 2025 оны ПETA-гийн загварын шагналаар шагнагджээ. (ПETA ИБУИНВУ)
Польш улс эцэст нь сургууль, эмнэлгүүдэд веган сонголтуудыг нэмж, бүх оюутан, өвчтөнд тэгш хүртээхээр боллоо. (Vegconomist)
АНУ-ын веган ДХ (докозагексаены хүчил) омега-3-ын зах зээл 2030 он гэхэд замгийн тосны шинэлэг бүтээгдэхүүнүүд хүнсний болон нэмэлт бүтээгдэхүүний эрэлтийг нэмэгдүүлснээр бараг 1.5 тэрбум ам.долларт хүрэх төлөвтэй байна. (DataM intelligence 4 Market Research LLP)
[Их Британийн] Иорк 12-р сарын 14-нд 60 лангуу, сургалт семинар, амьтан-хүмүүсийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулах бүрэн хэмжээний веган Зулсарын захыг зохион байгуулна. (The York Press)
[Ау Лак (Вьетнам)-ын] Ми То хотод эмэгтэйчүүд өөрсдийн мөнгөөр бага орлоготой оршин суугчид, эмнэлгийн өвчтөнүүд болон сугалааны худалдагчдад туслахын тулд сард хэд хэдэн удаа 500 аяга чао чай (цагаан будааны зутан) болон халуун будаатай хоол хийж, үнэ төлбөргүй веган хоол тарааж байна. (Báong Tháp)
[Ау Лак (Вьетнам)-ын] Хошимин хотын веган ресторан Д Гам буяны веган буфет зохион байгуулж, үерт нэрвэгдсэн ард иргэдэд туслахын тулд 1500 гаруй ам.долларын хандивын сан бүрдүүлжээ. (Фат сү)
Архангел Майкл хэлэхдээ “Энэ бол Бурханы оролцоо. Чи бол чиний бие биш, оюун ухаан чинь биш, харин Эх сурвалжийн бүхэл бүтэн нэг хэсэг гэдгийг хэлэх гэж бид энд ирсэн.” гэв. Америкийн зураач Амбер Бейкер хэрхэн нас барж, өөд болсон эмээ, мөн Мария Эх (цагаан хоолтон) болон Архангел Майкл нарын тусламжтай аврагдан, өөрчлөгдсөн тухайгаа хуваалцаж байна.
Амбер хэдэн жил хоёр бяцхан хүүгээ асрангаа гэр бүл салалт, эрүүл мэндийн асуудал, санхүүгийн дарамттай тэмцэж байв. Түүний аутоиммун эмгэг аажмаар амьсгалын дутагдалд хүргэж, хэвтэрт оруулахад тэрээр амь насаа алдахаас айж байлаа. Ямар ч эмчилгээ тус болсонгүй. Нэг шөнө амьсгалж чадахгүй болохдоо тэр үхэж байгаагаа мэдэв.
Би залбиран, “Надад туслаач дээ.” “Би үхмээргүй байна.” гэж хэлж байлаа. Би хайраар дүүрэн эрч хүчтэй Оршихуйг мэдэрч эхэлсэн. Тэр бол Мария Эх гэдгийг би мэдсэн. Тэр бол нөхцөл болзолгүй хайр. Миний эмээ ч бас тэнд байж, үүний нэг хэсэг болсон байлаа. Тэр ч бас нөхцөл болзолгүй хайр болсон байв. Намайг тэнд хэвтэж байхад өөр нэг Оршихуй болох Архангел Майкл байсан. Тэд надад уушгинд минь уй гашуу, уйтгар гуниг, сэтгэлийн шарх хадгалагдаж байгааг хэлэв. Би салсан явдлынхаа гэмшлийг ийн хадгалсаар иржээ. Өөрийнхөө сэтгэл хөдлөлийг төдийгүй ээж хүнийхээ хувьд буруу зүйл хийж байгаа юм шиг санагдан айдас, гэмшлийг хадгалсаар явсан. Тэд надад энэ уй гашууг арилгах хэрэгтэй гэж хэлсэн. Тэгээд Тэд Өөрсдийн мөн чанараар миний цээж рүү амьсгалж эхлэв. Би тайвширч эхэллээ. Тайвширч байхдаа биеэ орхиж эхэлсэн. Миний бодол санаа, ухамсар бүрэн бүтэн байсан тул “Юу болоод байна аа?” гэж асуув. Тэгэхэд Тэрээр “Чи үхэхгүй, цаг чинь болоогүй.” гэж хэлсэн. Би нэг хонгилоор аялж байлаа. Тэр хонгил дулаахан, улбар шар туяатай мэт санагдсан.
Энэхүү хонгилоор явах зуур Архангел Майкл Амберт амьдралыг нь харуулж, тэр өөрийгөө өвчин, сэтгэл хөдлөл, нөхцөл байдлаараа “тодорхойлж” ирснийг ойлгуулжээ. Тэрээр “Энэ бол Бурханы оролцоо. Чи бол өөрийнхөө бодол, тэмцлээр тодорхойлогддоггүй гэдгийг хэлэх гэж бид энд ирсэн. Чи бол чиний бие биш, оюун ухаан чинь биш.” гэсэн. Би “Би астматай, би астматай, амьсгалж чадахгүй байна. Тэгээд л тэр. Би санхүүгийн хувьд хэцүү байна. Би ийм л хүн. Би гунигтай, сэтгэлээр унасан ийм л хүн.” гэж бодов. Тэр надтай харилцах үед хэлсэн үг нь үнэн болж зүрхэнд маань шууд шингэсэн. Энэ нэн даруй ойлголт болж хувиран “Өө тийм, тийм, энэ үнэн. Би бол хязгааргүй оршихуй, хүч. Би бүхнийг чадагч бөгөөд Эх сурвалжийн бүхэл бүтэн нэг хэсэг.” гэх шиг болсон.
Дараа нь Архангел Майкл Амберт бүрэн ойлгуулахын тулд Эх сурвалж болох Ухамсартай нэг болно гэж хэлжээ. Тэгээд би дахин аялж эхэлсэн. Тэр үед надад Ертөнцийн төв рүү явж байгаа юм шиг санагдсан. Миний ухамсар бид бүгдийн нэг хэсэг болох тэрхүү Нэг ухамсартай нэгдэж байгаа юм шиг санагдсан. Миний ойлгосон зүйл бол Бурхан бол Ухамсар, энэ бол энерги, энэ бол бид бүгд хамтдаа Тэр юм. Би өөрийгөө Эх сурвалжтай нэгдэхийг, Түүний хязгааргүй баяр баясал, мөнхийн оршихуй, бүхний Нэгдлийг мэдэрсэн. Тэнд бодол, мэдрэмж байгаагүй, зөвхөн бахдалтай төстэй бүрэн дүүрэн амар амгалан, гэгээлэг баяслын байдалд байх шиг санагдсан.
Хэрэв та бүхэн ийм төлөв байдалд орох юм бол бие махбоддоо байхаа больж, харин энерги болж хувирна. Бид ямар зүйл туулж байгаагаас үл хамааран бид бол тэлсэн ухамсар юм гэдгийг одоо би ойлгосон. Хоёр өөр байдал зэрэгцэн мэдрэгдсэн. Клиник үхэлд орохын өмнө би өөрийн мэдрэмждээ баригдсан, хязгаарлагдсан мэт санагдаж, тэр хязгаарлалтаараа л өөрийнхөө бодит байдлыг бүтээдэг байсан. Харин дараа нь би хязгааргүй хүч чадал, оршихуйн тэнгэрлэг байдлыг мэдэрсэн. Бид өөрсдийн бодит байдлыг бий болгодог гэдгийг би ойлгосон. Бидэнд хүсэл зориг, хязгааргүй хүч чадал, боломж бий.
Тэрээр итгэл үнэмшил бодит байдлыг бий болгодог гэдгийг, өөрийгөө хязгаарлагдмал гэж итгэвэл хязгаарлалтыг бий болгохыг ойлгожээ. Хэрэв тэр өөрийн Тэнгэрлэг мөн чанарыг санаж байвал тэр юуг ч өөрчилж чадна. Эх сурвалжтай нийлснийхээ дараа Амберын ухамсар буцаж ирэхэд Майкл болон түүний хөтөч нар ухамсар хэрхэн бие махбодтой нэгддэгийг харуулав. Тэд түүний чакра энэхүү Тэнгэрлэг оршихуйг хэрхэн хадгалж, илүү их ухамсартайгаар биедээ дахин эргэн нэгдэхэд тусалсан талаар тайлбарлажээ. Тэгээд гэнэт тэд алга болсон. Би биедээ буцаад орсон. Би эргэн тойрноо хараад уйлж байснаа санаж байна. Миний амьдрал хэзээ ч өмнөх шигээ болохгүй гэдгийг мэдэж байсан.
Клиник үхлийн дараа Амберын гадаад нөхцөл байдал өөрчлөгдөөгүй ч дотоод нь өөрчлөгдсөн байлаа. Хадгалсан сэтгэл хөдлөлөө гаргаж, жинхэнэ дотоод мөн чанартайгаа холбогдож сурснаар түүний астма болон сэтгэл хөдлөлийн хямрал эдгэрч эхлэв. Амбер одоо өөрт нь харуулсан зүйлийг бусадтай хуваалцаж байна: Хүмүүс бол хязгааргүй чадавхтай, Бурхны оршихуй бөгөөд жинхэнэ мөн чанараа сэргээн таньснаар амьдралаа өөрчилж чадна.
Сургуульд бидэнд үүнийг заадаггүй. Тиймээс бид амьдралаа маш чадваргүй байдлаар удирдах нь элбэг. Ихэнхдээ бид өөрсдөө амьдралдаа хана, шорон бүтээдэг. Хэзээ нэгэн цагт бид өөрсдийн үнэн гэж зөвшөөрсөн зүйлд хариуцлага хүлээх ёстой. Тийм ээ, бидэнд туслахыг хүсдэг сахиусан тэнгэрүүд болон оршихуйнууд байдаг. Тэд хэрэгтэй үед тусалдаг. Гэхдээ энэхүү хүмүүний ​​амьдрал, түүний зорилго нь бид өөрсдөө шийдвэр гаргаж, суралцан, туршлагаасаа болон өөрсдийн хүслээр өсөх явдал юм. Мөн бидний ухамсар чөлөөтэй, хязгааргүй учраас бид ухамсраараа дамжуулан бодит байдлаа бүтээж чадна. Та эдгээх чадвартай, даван туулах, сэрж ухаарах, өөрийн бүх мөн чанар, жинхэнэ мөн чанартаа хүрэх чадвартай. Та өөрийгөө хэн болохоо ухаарах бүрдээ ямар нэгэн зүйл сурч, өөрийгөө дахин олж, Эх сурвалжийн Гэрлийг өргөжүүлдэг. Учир нь өөрийгөө хэн бэ гэдгийг санах бүр бидний хувьслын зорилго юм. Та бол хайр, та бол хязгааргүй боломж, чадвар юм. Та даван туулж чадна, хэдийд ч хайр энэрлийн мөн чанар руугаа эргэж очих боломжтой. Тэр л таны жинхэнэ мөн чанар юм. (Гэртээ харихуй)
Энэ өдрийн эшлэл: “Цөхрөнгөө барсан сүнс ‘Эзэн минь, би амьдралаа Танд даатгаж байна. Би үүнийг дахиж хүсэхгүй байна.’ гэдэг. Нөхөн сэргэсэн сүнс “Эзэн минь, би үүнийг хүсэхгүй байгаадаа биш, харин Таныг илүү их хүсэж байгаа учраас би амьдралаа Танд даатгаж байна.” гэж хэлдэг. - Америкийн инженер Гай Тагор (веган)
Илүү огноо харах
Апп
QR кодыг уншуулна уу, эсвэл татаж авах зөв утасны системийг сонгоно уу
iPhone
Андройд
Шэйр
Шэйр хийх
Шигтгэсэн видео
Эхлэх
Татаж авах