ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭ-ний гол тойм – 2026 оны 2-р сарын 27
Ираны Ерөнхийлөгч Масуд Пезешкиан цөмийн хэлэлцээтэй холбоотой дарамтад Тегеран “өвдөг сөхрөхгүй” гэж мэдэгджээ. Засгийн газрын эсрэг эсэргүүцэл ширүүсэж, АНУ бүс нутаг дахь цэргийн оролцоогоо нэмэгдүүллээ. (Фокс Ньюс)
Өвлийн Олимпын хаалтын ёслолоос хэдхэн цагийн өмнө [Италийн] Верона хотод олон зуун хүн жагсаж, Олимпын тоглолтуудтай холбоотой орон сууцны үнэ огцом өсөж, байгаль орчин сүйдсэн гэж эсэргүүцэн, Олимпын шинэ бүтээн байгуулалт байгалийн дүр төрхийг гутааж, тэгш бус байдлыг гүнзгийрүүлж байна гэж буруутгажээ. (Ройтерс)
Испанийн ахмадын асаргааны хамгийн том холбоо засгийн газрын төлөвлөсөн онцгой нэг удаагийн хууль ёсны болгож бүртгэх арга хэмжээ болох тус улсад аль хэдийн амьдарч буй бичиг баримтгүй хүмүүст оршин суух, ажиллах зөвшөөрөл олгох үйл явцаар дамжуулан 160,000 хүртэл цагаач ажилд авч чадна гэж мэдэгдэн, мэргэжилтний ноцтой хомсдолыг бууруулна гэж үзжээ. Үйлдвэрчний эвлэлүүд харин цалин, сургалтын стандарт сайжрах ёстой гэж анхааруулжээ. (VisaHQ)
Ау Лак (Вьетнам)-ын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд 2026 оны 3-р сарын 3-ны шөнө сар дэлхийн сүүдэрт орж улайх үед харагдах, Гал Морин жилийн цорын ганц бөгөөд “цуст сар” хэмээн нэрлэгддэг ховор бүтэн сар хиртэлт Ау Лак (Вьетнам)-т ажиглагдана гэж мэдээлсэн бөгөөд олон хүн догдлон, цахим орчинд эхлэх хугацааг нь тоолон хүлээж байна. (Тань Ньень)
Мексикийн тусгай хүчин картелийн толгойлогч Немесио “Эл Менчо” Осэгера Сервантесийг баривчлах ажиллагааны үеэр устгасны дараа Мексикийн дор хаяж 20 мужид хүчирхийлэл дэгдэж, засгийн газар дэг журмыг сэргээхээр олон мянган цэрэг илгээжээ. (BBC)
Шинэ судалгаагаар үнэрлэх мэдрэхүй алдагдах нь ой санамж муудахаас өмнө Альцгеймерийн өвчний дохио байж болзошгүйг харуулжээ. Германы эрдэмтэд дархлааны эсүүд үнэртэй холбоотой мэдрэлийн холбоосыг эрт үед нь устгадгийг тогтоосон нь үнэрийн энгийн сорилыг эрт илрүүлэлтийн чухал хэрэгсэл болгож магадгүй байна. (Футура Сайнсес)
Халуун ногоотой хоол нь ходоодны үрэвсэл, хүчил сөргөх, IBS (гэдэсний цочромтгой хам шинж)-тэй хүмүүст өвдөлт, цээж хорсох, дүүрэх зэрэг шинж тэмдгийг дордуулдаг. Жирэмсэн эмэгтэйчүүд, бага насны хүүхдүүд ч мөн болгоомжлох хэрэгтэй. Эрүүл насанд хүрэгчид дунд зэрэг хэмжээгээр халуун ногоо хэрэглэж болох ч мэргэжилтнүүд биеийн хариу урвалыг ажиглаж, хоол боловсруулах эрхтэн сэдэрвэл хэрэглээг бууруулахыг зөвлөж байна. (Лао Дон)
Таван хүртэлх насны хүүхдүүдэд дэлгэцийн хэрэглээ хэтрэхэд хэл яриа, танин мэдэхүй, нийгмийн ур чадварын хөгжилд ноцтой хоцрогдол үүсдэг. Энэтхэгийн хүүхдийн эмч, доктор Шаши Бхушан дижитал орчинд хэт их байх нь тархины чухал мэдрэлийн холбооснуудыг алдагдуулдаг гэж анхааруулжээ. Түүнчлэн, цэнхэр гэрэл нь нойрны дутагдал үүсгэж, таргалалтын эрсдэлийг нэмэгдүүлдэг. Мэргэжилтнүүд хоёр нас хүрээгүй хүүхдэд дэлгэц огт үзүүлэхгүй, 2-5 насны хүүхдүүдэд өдөрт нэг цагаар хатуу хязгаарлаж хэтрүүлэхгүй байхыг зөвлөжээ. (Лао Дон)
Үхлийн аюултай “цасан шуурган бөмбөг” АНУ-ын Зүүн хойд бүсийн хөдөлгөөнийг хааж, 600,000 гаруй хэрэглэгч цахилгаангүй болж, Делавэр мужид онц байдал зарлажээ. Мэрилэндэд шуурганд унасан модонд ачааны машин дарагдаж, тэнд амьдардаг хоёр хүн амиа алджээ. Үүний зэрэгцээ Род-Айлендын Провиденс, Нью-Йоркийн Айслип хотуудад цасны хур тунадасны бүх цаг үеийн дээд амжилтыг эвдэж, улс даяар 11,000 гаруй нислэг ноцтой цаг агаарын улмаас цуцлагджээ. (Фокс Уитер)
Уур амьсгалын өөрчлөлтийн улмаас Гренландад мөс туйлын ихээр хайлах үзэгдэл огцом нэмэгдэж байна. Эрдэмтдийн мэдээлснээр 1990 оноос хойш хэт ихээр хайлах үзэгдлийн улмаас хайлсан усны урсац зургаа дахин өсөж, далайн түвшний өсөлтийг хурдасган, дэлхийн далайн тогтолцоонд заналхийлж байна. (Earth.com)
Малайзын ойролцоох Сулу тэнгисийн гүнд 7.1 магнитудын хүчтэй ховор тохиох газар хөдлөлт болжээ. Газар хөдлөлт маш гүнд болсон тул цунами үүсгээгүй ч чичирхийлэл Борнеогийн хойд хэсэг, Филиппин, Брунейд хүртэл мэдрэгдсэн байна. (Уотчерс)
[Энэтхэгийн] Бихар мужид Суман нэртэй залуу заан-хүн Калькуттын Дээд шүүхийн аврах, нөхөн сэргээх тухай тушаалууд олон жилийн турш биелээгүйн улмаас нас барсан бөгөөд энэ нь удаан хугацаанд хуулийг хойшлуулж, арилжааны зорилгоор ашигласаар байсан нь олзны заан-хүнийг эмзэг байдалд үлдээдэг болохыг тодотгож байна. (Нортийст Ньюс)
Ау Лак (Вьетнам)-ын Трүөнг Са арлууд даяар 9,000 гаруй шинэ мод тарьж, арчилж байна. Цэргүүд, оршин суугчид алслагдсан бүлэг арлыг ногооруулж, байгаль орчин, амьдрах нөхцөлийг сайжруулахаар хийгдэж буй ажлын хүрээнд Цагаан сарын “Мод тарих наадам”-аа эхлүүлжээ. (VTV)
Аргентинд боловсруулсан идэвхжүүлсэн нүүрсний шүүлтүүрийн сайжруулсан картриж нь цахилгаан, нэмэлт химийн бодис ашиглалгүйгээр ихээр бохирдсон уснаас хүнцлийг аюулгүй хязгаараас доош бууруулан зайлуулж, аюултай худгаас хамааралтай айл өрх, жижиг сууринд хямд өртөгтэй цэвэршүүлэх сонголт болж магадгүй болж байна. (Earth.com)
Йордан дахь дүрвэгсдийн хуаранд өссөн, Нобелийн шагналт химич Омар Яги өөрийн метал-органик хүрээ (MOF)-ний технологид суурилсан төхөөрөмжөөр цөлийн агаараас чийг татан авч, цахилгаан ашиглалгүйгээр зөвхөн байгальд байдаг дулаанд тулгуурлан өдөрт ойролцоогоор 1,000 литр цэвэр ус үйлдвэрлэж, ган, шуурганд өртсөн суурин газруудад тэсвэртэй шийдэл санал болгож байна. (ВнЭкспрес)
Дэлхийн хүнс, ундааны PepsiCo компани АНУ-д Пребиотик Кола, Алвале веган шөлнүүдийг гэдэсний эрүүл мэнддээ анхаардаг болон ихэвчлэн чихрийн шижинтэй, эсвэл таргалалттай GLP-1 [глюкан төст пептид-1] хэрэглэгчдэд чиглэн худалдаанд гаргажээ. Энэ алхам нь тус компанийн стратегийг функциональ, эслэг ихтэй, хэрэглэхэд хялбар тэжээллэг бүтээгдэхүүн рүү шилжүүлж буйг илтгэж байна. (Simply Wall St)
Bigg Boss OTT 3 [2024 оны Энэтхэгийн реалити шоу]-гийн ялагч Сана Макбул 2025 онд аутоиммун гепатитаа хянахын тулд веган хооллолтод шилжжээ. Мэргэжилтнүүд эмчилгээтэй хавсран амьтны орцгүй хооллолт нь үрэвслийг бууруулж, элгэнд ирэх ачааллыг багасгахад тустай гэжээ. (Индиан Экспресс)
Их Британийн THIS гарааны компани 2025 оны 12-р сард анх удаа сарын ашигтай ажиллаж, орлого нь 24 сая фунт.Стерлингт хүрснийг мэдээлжээ. Энэ амжилт нь Британийн зах зээлд дэндүү бодитой, уураг ихтэй веган мах орлуулагчийн хувьд эргэлтийн цэг болсны дохио болжээ. (Плант Бэйсд Ньюс)
[АНУ-ын] Малибу хотын нэг эмэгтэй аварч авсан бор шаргалн орпингтон үүлдрийн эм тахиа-хүн Стиви нь түүний таван нохой-хамтрагчтай дотносож, сүргийн нэг гишүүн мэт авирласнаар тахиа-хүмүүсийн оюун ухаан, энхрийллийг ойлгох ойлголтыг нь өөрчилсөн бөгөөд дараа нь илүү том сүрэг рүү шилжсэн ч одоо хүртэл түүнийг хуучин найз шиг мэндэлсээр байдаг тухай ярьжээ. (Гардиан)
[Канадын] Форт Макмюррей хотын нөхөн сэргээх шударга ёсны хөтөлбөр дахин гэмт хэрэг үйлдэх явдлыг бараг тэг болгож, 115 оролцогчийн зөвхөн нэг нь дахин хэрэг үйлджээ. Энэ загвар нь гэмт хэрэг үйлдэгчдийг хор хөнөөл учруулсан хүмүүстэй нь уулзуулж, нөлөөллийг нь өөрсдийн чихээр сонсон, бодитой засах алхмууд хийхийг шаарддаг. Канадын Хааны Морьт цагдаагийн ахлах хянан шалгагч Марк Хэнкокийн хэлснээр, түүний хүч нь “хохироосон хүнтэйгээ нүүр тулж, энэ нь түүнд болон түүнийг дэмждэг хүмүүст хэрхэн нөлөөлснийг сонсох”-д оршдог. (Гүүд Ньюс Нетворк)
АНУ-ын нүүлгэн шилжүүлэх компаниуд гэр бүлийн хүчирхийлэлд өртөгсдөд хүчирхийллээс мултрахад нь туслахын тулд үнэгүй нүүлгэлтийн үйлчилгээ үзүүлж байна. [Калифорнийн] Meathead Movers-ийн #MoveToEndDV аян нь улс даяарх түншүүдийг нэгтгэн, үнэ төлбөргүй нүүлгэлт, өөрөө хадгалалтын агуулах, хамгаалалтын үйлчилгээ санал болгож, олон мянган хүнд аюулгүйгээр шинээр эхлэх боломж олгож байна. (Гүүд Ньюс Нетворк)
[Энэтхэгийн] Мангалуру хотын Кадри цагдаа нар хурдны замын ойролцоо хууль бус тээврийн ачааны машиныг зогсоож, 35 үхэр-хүнийг аварчээ. Идэвхтнүүдийн мэдээллийн дагуу ажилласан цагдаа нар амьтан-хүмүүсийг тээвэрлэх бичиг баримт дутуу байсныг тогтоожээ. Үхэр-ардын арчилгаа нь өөр нэгэн төрийн байгууллагын хариуцлагад шилжсэн байна. (Mangalorean.com)
Шведийн Тюресё хотын сайн дурынхан Дивиксмэрэн нуурын мөсөнд хавчигдсан бараг 300 цурхай-хүнийг аварчээ. Оршин суугчид тор, хувин ашиглан загас-хүмүүсийг задгай ус руу шилжүүлж, саяхан Лидингөд болсон шиг олноор үхэхээс сэргийлжээ. (Шведен Херальд)
Өдрийн гэгээрүүлэх эшлэл: “Би Эзэнээ зүрх сэтгэлийнхээ мэлмийгээр харж, ‘Та хэн бэ?’ гэж асуухад, Тэр: ‘Чи.’ Хэмээн айлдсан.” – Суфигийн Хүндэт Гэгээрсэн Их Багш Мансур аль-Халлаж (цагаан хоолтон) (AZ Quotes)
Хитер Вандермейдений клиник үхлийн тохиолдлын 2-ын 1-р хэсэгт америк нэгэн эмэгтэй залуудаа амь насанд халтай өвчин туссанаас хойш олон арван удаа биеэсээ гарсан тохиолдол хэрхэн тохиолдсон тухай хуваалцаж байна. Хитер 20 настайдаа шархлаат колит өвчнөөр оношлогджээ. Өвчнийхөө ноцтой байдлыг эрс үгүйсгэж байсан тэрээр мэс засал хийлгэ гэх давтагдсан зөвлөгөөг үл тоосоор, 1999 оны 12-р сарын 20-нд долоо хоногийн турш 40 хэм хүртэл халуурч, аав нь түүнийг эмнэлэгт яаралтай хүргэсэн байна. Эмч нар түүнд ойролцоогоор 24 цаг л амьд үлдэх хугацаа үлдсэн, бүдүүн гэдэс нь хордсон гэж хэлжээ. Тэр яаралтай мэс засалд орж, амьд гарсан ч, зовлон нь дөнгөж эхэлж байлаа.
Хэдхэн хоногийн дараа, шинэ жилийн өмнөхөн сувилагчид түүнийг шалгаж байх үед Хитер эмнэлгийн орон дээрээ нэгэн хачин зүйл анзаарчээ. Ор дээш, ойролцоогоор түүний мөр хүртэл өндөрт өргөгдөж байгаа мэт санагдлаа. Би: “Ямар хачин юм бэ. Орон тийм өндөрт очих боломжгүй дээ.” гэж бодсон. Тэгээд би хоёр сувилагч руу хартал, тэдэнд ор тийм өндөр болсон нь хачин санагдсан шинжгүй, юу ч анзаарахгүй байлаа. Тэд хийж байсан ажлаа дуусгаад, гарч явсан. Тэгээд гэнэт ор бүхэлдээ дахиад доош буусан мэт санагдсан. Тэр үед би сүнс минь биеэсээ дээш хөндийрч, буцаад биедээ орж байсан гэдгийг ойлгосон. Дараагийн долоо хоногуудад Хитер амьсгалын цочмог дутлын хам шинж (ARDS)-тэй болж, амьсгалын аппарат хэрэглэх шаардлагатай болжээ. Яг энэ амь нас нь чухал үед тэр биеэсээ дахин дахин гарч эхэлсэн бөгөөд хамгийн ер бусын ахуй ойлголтууд нь эхэлжээ.
Нэг эмнэлгийн орон дээр нэгэн жаахан охин хэвтэж, сувилагч нар орных нь эргэн тойронд бөөгнөрөн маш хурдтай ажиллаж байсан бөгөөд тэр охин үнэхээр хүнд байдалтай нь илт байлаа. Өөрөөр хэлбэл, түүнд маш муу зүйл тохиолдож байгааг би мэдэрч, “хөөрхий охин, ямар их өвдсөн юм бэ. Тэр амьд гарахгүй байх.” гэж бодсон. Тэгж бодмогцоо би сувилагчдын мэдрэмжийг ч хүртэл мэдэрч эхэлсэн бөгөөд тэд ч бас айж байлаа. Тэд: “Хэрвээ тэр Зул сарын үеэр нас барчихвал яах вэ? Гэр бүлийнхэн нь түүнийг үгүйлнэ. Тэр ийм залуухан.” гэж бодож байв. Би тав орчим минут ажигласны дараа гэнэт л нэг бодол толгойд орж ирэхэд: “Өө бурхан минь, тэр чинь би байна.” гэж бодсон. Тэр мөч хүртэл тэр охин бол би өөрөө гэдгийг би огт ойлгоогүй, түүнтэй ямар ч холбоо мэдрээгүй байв. Би тэр охин хэн болохыг ч мэдээгүй.
Тэгээд энэ нь намайг үнэхээр гүн цочирдуулсан. Би: “Тэр би байж таарахгүй. Би энд түүнийг ажиглаад зогсож байна шүү дээ.” гэж бодсон. Ингээд хэдэн минутын турш амь тэмцэж буй өөрийгөө хараад, тэр нь өөрөө гэдгийг мэдэхгүй байх нь үнэхээр сонин туршлага байсан. Мөн би тэр биедээ буцмааргүй байна гэж бодсон. Тэр бие үнэхээр эвдэрчихсэн байсан. Харин биеэсээ гарсан байхдаа мэдэрч байсан зүйл нь энд хэзээ ч мэдэрч байгаагүй тийм хүчтэй, цэвэр хайр байлаа. Үүний тухай ярих бүртээ би уйлчихдаг. Тэр зүгээр л гэрээсээ хол явж байгаад буцаад ирэхэд бүх гэр бүл чинь хайр дүүрэн тэврэлтээр угтахтай адил мэдрэмж байсан. Би энд үүрд байж болох юм шиг санагдсан.
Дараа нь Хитер асар их хурдаар харанхуй хонгилоор зорчиж эхэлсэн бөгөөд хэн болохыг нь тодорхойлох боломжгүй гайхалтай хөтөч түүнтэй хамт байжээ. Би харанхуйд хамгийн хурдтайгаар нисэж байгаа мэт санагдсан. Тэгээд би сандарч, урагшаагаа харахад, тэнд нэг эрэгтэй байсан. тэр 1800-аад оны костюмтай, өндөр малгайтай, хар өндөр малгайтай, харанхуй хэрнээ тун уян нүдтэй, сахал, шивээстэй, богино засалттай, маш нямбай харагдаж байлаа. Тэр гоё нүдээрээ нааш ширтээд юу ч хэлээгүй ч, би түүнтэй хамт байхдаа аюулгүй байгааг мэдэрсэн.
Хэдэн сарын өмнө миний үеэл надтай холбоо бариад “Хонгилд байсан тэр хүн хэн болохыг чи мэдэх үү?” гэж асуусан. Би: “Мэдэхгүй. Би хэзээ ч түүнийг хэн болохыг мэдээгүй.” гэж хэлсэн. Тэр надад миний элэнц өвөөгийн нэрийг хэлсэн. Тэгээд бид гэр бүлийн түүхээ онлайнаар судалж үзээд, түүний зургийг олтол яг тэр хүн байсан. Тэр бол аавын талын минь элэнц өвөө минь байсан. Энэ хүн хэн болохыг мэдэхэд би 25 жилийг зарцуулсан. Энэ нь миний хувьд, гэр бүлийнхэн маань нөгөө ертөнцөд одсон ч гэсэн бидний амьдралд оролцсоор байдаг, бид тэдэнтэй хэзээ ч уулзаж байгаагүй байсан ч биднийг ажиглаж, тусалсаар байдаг гэдгийг харуулсан юм.
Хитер мөн эмнэлгийн хамгийн хүнд өвчтөнүүдийг эмчилдэг цочролын эмчилгээний тасагт санаа тавьдаг хоёр тэнгэр элчтэй учирсан байна. Нэг удаа тэд: “Хэрвээ манай нэг өвчтөн нас барах гэж байвал бид цонхон дээр Бурхныг харна.” гэж хэлсэн. Тэдний байсан өрөөнд нэг хаалга байсан, дээд хэсэг нь шилтэй, тэгээд тэд: “Хэрвээ бид Бурхныг харвал, тэр өвчтөн нөгөө ертөнцөд одох гэж байгааг мэдээд, бид түүнийг болон гэр бүлийг нь тайтгаруулж, мөн түүнийг нөгөө ертөнц рүү хөтлөхөд тусална.” гэж хэлсэн. Тэгээд нэг удаа Тэр үнэхээр цонхон дээр ирсэн. Би ойролцоогоор эндээс дээш хэсгийг нь харсан, тэр нь яг л гэртээ харих мөч шиг — би Түүнийг үнэхээр гүнзгий таньж байсан.
Би өсөхдөө Бурхан, Есүс гэх мэт зүйлийн талаар мэддэг байсан ч, энэ нь надад зааж байсан, эсвэл урьд нь мэдэрч байснаас тэс өөр зүйл байлаа. Би Түүнийг маш гүн гүнзгийгээр таньж, Тэр ч намайг мэддэг байсан. Тэр миний тухай бүхнийг мэддэг, бас намайг хайрладаг байсан. Ямар ч шүүлт байгаагүй. Тэр зүгээр л намайг хайрлаж байсан, мөн Тэр Өөрийн бүх хүүхдийг хайрладаг гэдгийг би мэдсэн. Түүний үс цагаан, солонгорон гялалзсан, үнэхээр үзэсгэлэнтэй, гэрэлтэж байгаа мэт, мөн хурц цэнхэр нүдтэй, цагаан өнгийн богино сахал, шивээстэй, арьс нь маш залуу, бараг ягаавтардуу харагдаж байлаа. Гэхдээ Тэр маш эртний мэт мэдрэмж төрүүлж байсан ч маш залуухан харагдаж байв. Түүнийг тэр хаалган дээр харсныхаа дараа автомашины осолд орсон тэр залуу нас барсан. Ингээд тэнгэр элч нар тэнд байж, түүнийг буцаан хөтлөхөд туслаад, гэр бүлийг нь мөн тайвшруулж чадсан.
Дараа нь түүний аялал эмнэлгийн өрөөнөөс нь цааш, мэдлэг, ой санамж, эдгэрлийн ертөнц рүү үргэлжилжээ. Миний хөтөч надад “Энэ ус бол анагаах ус. Маш эртний бөгөөд чамайг эдгээхэд тусална.” гэж хэлсэн. Маргааш Хитер Вандермейдений клиник үхлийн тохиолдлын 2-ын 2-р хэсгээр дахин хамт байгаарай. (T&H – Хойд нас)