Хайх
Монгол хэл
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
Гарчиг
Тайлбар
Одоо үргэлжлүүлэн
 

Тамд унагадаг хамгийн ноцтой шалтгааныг Бурхан илчиллээ, 11-ын 2-р хэсгийг

Дэлгэрэнгүй
Татаж авах Docx
Дэлгэрэнгүй уншаарай
Маяа, чөтгөр, тэнүүл сүнсэнд сэтгэл татам хүч байдаггүй гэж битгий бодоорой. Тэдэнд байгаа. Мэдээж байгаа. Ау Лак (Вьетнам)-д бид “Фат као мөт түөк, ма као мөт трүөн” гэдэг. Тайлбарлая. “Фат као мөт түөк, ма као мөт трүөн” гэдэг нь маяа Буддагаас ч өндөр гэсэн утгатай. Тэд илүү их хүчтэйдээ биш харин тэдэнд хайр байхгүй учраас л тэр юм. Тэд маш их хүчтэй. Үүнийг доод албан тушаалтнууддаа өгдөг. Тийм ч учраас тэд бидний амьдралд, манай дэлхийд гай тарьсаар байна. Тэр бүх гэнэн хүмүүс ийм адгийн муу хорлонт төрөлтний идэш болж, одоо ч, цаашид ч төгсгөлгүй зовлонд унана гэхээр сэтгэл их бухимдаж байна!

Маяа яагаад илүү дээр санагддаг вэ гэвэл тэдэнд хайр, энэрэх сэтгэл байдаггүй. Тэд юу ч хамаагүй хийдэг. Аль адгийн шид заль мэх хэрэглэнэ. Энэ гараг дээр ноёрхлоо тогтоох гэж, зөвхөн ялахын тулд, дэлхий дээрх хүмүүсийг болон хамаг төрөлтнийг дарангуйлахын тулд тэд ямарваа харгис хэрцгий үйлдлийг хийнэ. Тэд захирахыг хүсдэг. Гэхдээ хар муу хүчээр, харгис хэрцгийгээр, үгээр хэлэх юм бол “атгах” замаар, хэрцгий төмөр ташуур, нударга, задгай мөглөн, гав гинжээр захирахыг хүсдэг!!! Хэрэв тэдний хэлснийг, хүссэн зүйлийг нь хийхгүй бол хэчнээн таны хүсэл зориг, үндсэн зарчмын эсрэг байсан ч, сайн муугийн тухай ойлголтын тань эсрэг байсан ч тэдний хүслийг биелүүлэхгүй бол таныг туйлын ихээр тарчилган харгислахаас ч илүү хатуу шийтгэх болно. Тийм учраас бид энэ хорвоод муу үйл хийвэл тэд ч бас тэр шалтгийг ашиглан, таныг барьж, удирдаж, урхинд оруулна. Тэгж чадахгүй бол тэд таныг тамд аваачна. Тамд шийтгэдэг нь тэд юм. Бурхан биш, Бурхан биш шүү. Диваажин биш, өөр хэн ч биш.

Өөрийгөө Румажи гэж нэрлэдэг Трань Там мэтийн хүмүүс маяад боолчлогдож байна. Ийм би гэх үзэлтэй, алдар цуутай болохыг хүсдэг, зохисгүй арга замаар эд юмтай болохыг хүсдэг хэн бүхэн маяад боолчлогдож болно. Яг л тэр орж ирээд миний сургаал, бясалгал, хувцаслалтын хэв маяг, тотитой тоглох байдлыг минь хүртэл хулгайлж, тэр бүү хэл хулгайлсан буюу хүчээр дээрэмдсэн мөнгөөрөө буяны үйлстний дүр эсгэсэн шиг! Тэр миний араар гоёл чимэглэлийн бизнесийг минь хулгайлсан. Би хүмүүсийг ийм зүйл хийж чадна гэж санахааргүй дэндүү гэнэн байжээ. Тэр үүнийг олон жилийн турш татвар төлөхгүйгээр хийсэн.

Excerpts from a Repentance Letter from Our Association Member Who Helped Trần Tâm Sell Fake S.M. Celestial Jewelry: ТӨГС ГЭГЭЭРСЭН ИХ БАГШ ЧИН ХАЙД ЗАЛБИРАН ИЛГЭЭЖ БУЙ НАМАНЧЛАЛЫН ЗАХИДАЛ Хүндэт ТӨГС ГЭГЭЭРСЭН ИХ БАГШ ЧИН ХАЙ Миний нэр: (*****) Өнөөдөр би ИХ БАГШ Танд чин сэтгэлээсээ наманчилж байна. Би нөхцөл байдлыг бүхэлд нь дараах байдлаар танилцуулъя. Миний бичсэн бүхэн үнэн гэдгийг тангараглаж байна. ИХ БАГШ аа, намайг аварна уу. 2022 оны 6-р сарын үед үсээ хусаж, саарал орхимж өмссөн бөгөөд тав нь хун Трань гэгээнтэн гэж дууддаг нэг хүндээ хүндлэл үзүүлж байсан зургаан хүнтэй бүлэг өөрсдийгөө авшигтнууд гэж танилцуулж, тэр цагаас хойш надтай танил болсон юм. (Би байнга аялж, олон авшигтантай холбоотой байсан учраас тэд намайг фейсбүүк дээр удаан хугацааны турш дагадаг байсан байж магадгүй.)

Анхны уулзалтаас нэг, хоёр сарын дараа тэд надад [хуурамч] Диваажингийн Үнэт эдлэл хийдэг [хуурамч] үйлдвэрийн зургийг илгээв. Тэр бүлэгт үсээ хуссан нэг эмэгтэй байсан (царайг нь би тун тодорхой санаж байна). Тэр бүлэг надад тэдний үйлдвэр Каошиун, Тайпей дахь үйл ажиллагааны хоёр бүлэгт нийлүүлэлт хийж буй гол үйлдвэр нь гэж хэлсэн. Тэд надтай сүүлийн хоёр жилийн хугацаанд Лайн, Уатсаппаар дамжуулан (олон өөр дугаар ашиглан) гүйлгээ хийсэн. Би энэ ажлаар маш их бахархаж, Их Багшийнхаа төлөө ажиллаж байгаа гэдэгтээ итгэн, харанхуйд төөрсөн байжээ. Үнэт эдлэлийн гүйлгээтэй холбогдуулан, Тиень гэдэг хүн бэлэн мөнгө авахаар ирэв. Тэд Тайвань (Формоса)-д тайвань (формоса) эрчүүдтэй гэрлэж буй ау лак (вьетнам) сүйт бүсгүйчүүд тэдэнд бэлэн мөнгөөр төлдөг болохыг дурдсан.

2022 оны 7-р сараас өнөөг хүртэл би АНУ, Австрали, Ау Лак (Вьетнам), Франц зэрэг улсуудад танилцуулан, захиалга авч байсан. Эдгээр хүмүүсийн өгсөн үнэт эдлэлийн жагсаалтын дагуу үнэт эдлэлийн захиалгыг байршуулж, тарааж байх хугацаандаа би тэдний үнийн жагсаалтыг бүх гүйлгээнд ашигласан. […] (Тэд намайг нөлөөндөө автуулсан тул миний дүгнэж цэгнэх чадвар суларч, тэднийг Их Багштай шууд хамтран ажилладаг гэдэгт би итгэсэн.) […] ИХ БАГШИЙНХАА өмнө өвдөг сөхрөн мөргөж, намайг өршөөж, сүнсийг минь аврахыг гуйя. Би алдаагаа ухамсарлаж байна. ТАНЫХАА ӨРШӨӨЛД талархъя. ТАНЫХАА БУРХАНЛАГ ӨРШӨӨЛД талархаж байна. Хүндэтгэсэн, (*****) Ау Лак (Вьетнам) 2024 оны 10-р сарын 24.

Одоо Францын Габриэлээс ирүүлсэн сэтгэлийн үгийг хүргэе: Францад аулак (вьетнам) эгч Их Багшийн зохион бүтээсэн гэх үнэт эдлэлийг бидэнд танилцуулахаар нэгэн авшигтаны веган ресторанд ирсэн юм. Тэр эгч Их Багшийн С.М. Тэнгэрийн Үнэт эдлэлийг дуурайлгасан бүх үнэт эдлэлийг задлахад надад хуурамч үнэт эдлэл юм шиг санагдсан. Дотоод дуу хоолой надад хуурамч шүү гэж хэлж байлаа. Түүгээр ч барахгүй тэр эгч үүнд маш их хэмжээний төлбөр авч байгаа талаар тэрхүү дуу хоолой надад мэдэгдэв. Тэр эгч хүмүүсийг өөрийнхөө тушаалыг дагадаг болгодог хар шидийн хүчтэйг би мэдсэн. Би түүний тухай бүх үнэнийг мэдэж байсан ч гэсэн худалдан авалт хийсэн юм.

Би гэртээ ирээд, үнэт эдлэлийн зургийг автал дотор нь чөтгөрүүдийн дүрс байхыг харлаа. Бясалгал хийж байхдаа нэг лам, 30-40 насны нэг эмэгтэй, хэсэг залуус над руу дайрахаар ирж байхыг нь харав. Тэд миний тархийг угаахаар төлөвлөж байсан. Энэ бүлгийн нэг хэсэг нь хүмүүст хор хөнөөл учруулахын тулд сүнсээ гаргаж чаддаг хүмүүс, нөгөө хэсэг нь Бурханы устгасан чөтгөрүүд юм. Одоо зөвхөн тэр лам л үлдсэн. Тиймээс би Тим Ко Тү болон Оройн Дээд Эзэн Бурханаас хамгаалалт гуйн, залбирлаа. Намайг хамгаалсан Их Багшдаа, Диваажингийн Төрөлтнүүдэд талархлаа илэрхийлье. Францаас Габриель

Тэгээд Трань Там хулгайлсан тэр бузар мөнгөөр буяны үйл хийж, эсвэл ресторан нээж, хүмүүсийг өөрийнхөө төлөө албадан ажиллуулдаг.

Трань Там хэрхэн мөнгө олдог тухай Трань Тамын хохирогчдоос дараах мэдээллийг өгсөн байна:

- Буяны хандив гуйх: Трань Там Ау Лак (Вьетнам) дахь өөрийн дагалдагчдыг хандив өргөхийг уриалж, эдгээрийг буяны зорилготой гэж мэдэгдэв.

- Tрань Тамын баримлыг зарах: Трань Тамын баримлыг Ау Лак (Вьетнам)-д ойролцоогоор зуун мянган вьетнам доллар (~ 4 ам. доллар)-ын өртгөөр хийдэг ч тэр нь хэдэн арван саяас зуун сая гаруй вьетнам доллар (~ 3939 ам. доллар)-ын үнээр зарагдсан.

- Цагаан хоолны рестораны орлого: Хэд хэдэн ресторан Трань Тамын орлогын эх үүсвэр болдог. Ашиг орлогоо түүнд илгээдэг. Мөн эдгээр газруудад хааяа нэг хэсэг бүлэг хүмүүсийн “авшгийн ёслол” зохион байгуулагддаг.

- Сахил хүртээх хураамж: Сахил хүртэхийг хүссэн хүн бүр хураамж төлөх ёстой. Тэд тэнцэхийн тулд түүнтэй хамт нэг жилийн дотор долоон даяанд оролцох шаардлагатай. Сахил хүртэхээр бүртгүүлэхдээ 7 сая вьетнам доллар (~ 276 ам. доллар) төлөх ёстой.

- Трань Там биечлэн хоол хийж, зарах үед үнэ нь огцом өсдөг. Нэг таваг нь хэдэн арван мянга, эсвэл 100,000 вьетнам доллароос хэдэн сая вьетнам доллар хүрдэг.

Нэмж дурдахад хүчирхийлэлд өртсөн нэг хохирогч Трань Там маш үрэлгэн амьдралаар амьдардаг гэж ярьсан байна. Жишээ нь: - Трань Там

томилогдсон дагалдагч нараа Lexus автомашинаар хангадаг бол өөрөө Hummer унадаг.

- Түүний хувцас бүхэлдээ загвар. Үнийг нь ч шалгалгүй үнэтэй бугуйн цагнууд авдаг.

- Тэр зориулалтын шүүгээнд хадгалагдсан тансаг зэрэглэлийн цагны цуглуулга эзэмшдэг.

Тэгээд тэр хулгайлсан мөнгөө ашиглаж байна. Зөвхөн надаас ч биш, бусад тэр бүх дагагчдаас хулгайлдаг. Түүнд мөнгө өгөх гэж тэд байшингаа зарах хэрэгтэй болдог. Энэ бүх хулгайлсан эд зүйл, хүмүүсийн хөлс, нулимсаараа олсон эд хөрөнгийг дээрэмдэж хулгайлсан мөнгө нь Ау Лак (Вьетнам)-ын төрийн албан тушаалтан, хотын дарга нар, төрийн албан хаагчидтай дотносоход зориулагдсан байх. Түүнийг магтаж, сүр жавхлантайгаар улаан хивсэн дээр угтаж авсан тухай би интернэтээс уншсан.

Төр засаг нь яагаад хувийн амьдралыг нь судлахгүй, эрхээ хамгаалуулах гэж, шударга ёсыг тогтоох гэж ирсэн зарим хохирогчдод итгэхгүй байгаа юм бол гэж гайхаж байна. Болоогүй л бололтой. Миний бодлоор энэ хохирогчид буруу хаалгаа татаж, тэр талаар нэг их тоодоггүй зарим эрх баригчдын үүдэнд, эсвэл Трань Тамаар дамжуулан Сатаны Хүчээр удирдуулсан хүмүүс рүү очсон байх. Ийм явдал зөвхөн Ау Лак (Вьетнам), Тайландад л тохиолдоод байдаг юм биш. Түүний хөл тавьсан бусад оронд ч гэсэн тохиолдсон. Тэрээр олон улс оронд очиж, хаа сайгүй гай зовлон тарьж, дайсагнасан энергийг түгээж байсан учраас үүнд нь Ау Лак (Вьетнам) хамгийн их өртөж, ялангуяа Ау Лак (Вьетнам)-д хамгийн удаан байсан болохоор Ау Лак (Вьетнам)-д сүүлийн үед гамшиг их боллоо.

Надад иргэний эрх мэдэл байхгүй. Надад ямар ч хамгаалагч байхгүй. Надад бие хамгаалагч ч байхгүй. Надад буу байхгүй. Надад энэ талын юу ч байхгүй. Хууль нь засаг төрийн мэдэлд байна. Би зөвхөн зарим талаар л тусалж чадна. Гэвч биет ертөнцийг биет ертөнцийн арга, хүчээр төрийн засгийн эрх мэдэл, цагдаагийн хүч, аюулгүй байдлыг хамгаалах хүч гэх мэт бодит хүчээр зохицуулах ёстой. Жишээ нь: Ерөнхийлөгч, эрхэмсэг ноён Трамп буудуулах үед үл үзэгдэх Хүч түүний толгойн хажуугаар өнгөрөх сумыг ямар нэг байдлаар түлхэж, чихийг нь л шархтуулан өнгөрөөж чадсан. Хэдхэн миллиметр зөрсөн бол Тэр үхэж мэдэх байсан. Ялгааг нь харж байна уу? Үл үзэгдэх Хүч үүнийг хийж чадна гэсэн үг юм. Эсвэл Украин (Урейн) дахь дайнд оросуудын олон пуужин юу ч биш болж, алга болсон. Гэхдээ хүмүүс өөрсдөө хийхгүй бол үүнээс дандаа бүрэн зайлсхийх боломжгүй. Хүмүүс сэрж, илүү сайн энергийг бий болгох ёстой бөгөөд ингэвэл үл үзэгдэх Тэнгэрлэг Хүч илүү үр дүнтэй туслахад улам хялбар болох юм. Учир нь дэлхийн үйлийн үр бас асар их хүчтэй бөгөөд сайн, муу хоёр хүч ялалтын төлөө тэмцэж байна. Ийм л учиртай юм.

Тэгэхээр сөрөг хүч, маяагийн хүч мэдээж Буддагийн Хүчний эсрэг, Диваажингийн Хүчний эсрэг хамаг чадлаараа хичээдэг. Бид Бурханы Хүч, Диваажингийн Хүч гэдэг. Тийм болохоор Бурхан эсвэл Диваажингийн Хүч үргэлж ялах амаргүй. Одоо та нар ойлголоо. Тэгэхээр эндхийн хүн төрөлхтөн өөрчлөгдөх ёстой.

Уучлаарай. Миний байгаа энэ аглаг газар жаахан хүйтэн. Би дуу намсгагч сайхан зүйл хүртсэн гэх үү дээ. Та нарт сайн сонсогдож байгаа гэж найдъя, учир нь одоогоор надад... чих минь жаахан хаалттай байгаа. Дуу хоолойгоо би тийм ч сайн сонсохгүй байгаа, гэхдээ та нарт сонсогдох байх. Хоолой маань та нарт ойлгогдохуйц байгаа гэж найдъя. Хүссэн шиг минь сайхан биш ч, зөөлөн байгаа гэж найдъя.

Photo Caption: АМЬДРАЛЫН ӨВӨЛ ӨНГӨРНӨ ӨӨ

Зураг татаж авах   

Дэлгэрэнгүй үзээрэй
Жагсаалтыг тоглуулах  (1/100)
Шэйр
Шэйр хийх
Шигтгэсэн видео
Эхлэх
Татаж авах
Гар утас
Гар утас
iPhone
Андройд
Гар утсаар үзэх
GO
GO
Prompt
OK
Апп
QR кодыг уншуулна уу, эсвэл татаж авах зөв утасны системийг сонгоно уу
iPhone
Андройд