Хайх
Монгол хэл
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
Гарчиг
Тайлбар
Одоо үргэлжлүүлэн
 

Шашин дахь Арьяабалын Аргын ул мөр Дотоодын Тэнгэрлэг Аялгууны талаарх эргэцүүлэл, 3 цувралын 3-р хэсэг

Дэлгэрэнгүй
Татаж авах Docx
Дэлгэрэнгүй уншаарай

РАДХА СОАМИ САЦАН БИС / СИНХИЗМ / ТАОИЗМ / ТЕОСОФИ / ЕРТӨНЦИЙН ЦАГААН АХАН ДҮҮС / ЗОРОАСРИОНИЗМ

РАДХА СОАМИ САЦАН БИС

“САБД, АЯЛГУУНЫ УРСГАЛ, ҮГ ЭСВЭЛ АРИУН СҮНС зэрэг нь хэлэх, эсвэл ярихын матери ойлголт биш юм. Үүнийг ойлгуулахын тулд бид энэ төдийгөөр л тодорхойлж хэлж чадах бөгөөд нэг үгээр бол Эзний мөн чанар бөгөөд үүнд сая сая ертөнцийн болон шашнууд агуулагдаж байгаа. Энэ бол ухамсарт сүнсний урсгал юм Энэ бол ТЭНГЭРЛЭГ АЯЛГУУ юм. Энэ бол Эзнээс үүдэн гарч бүх зүйлд шингэдэг амьдралын урсгал юм. Эзэн агуу хүчит урсгалаар бүхэл ертөнцийг бүтээн оршин тогтнуулж байдаг билээ. БҮХ ЗҮЙЛД ШИНГЭДЭГ ЭЗНИЙ ЭНЭ УРСГАЛУУД яг л радио долгион мэт юм. Түүний ТЭНГЭРЛЭГ ХӨГЖИМ бүх орон зайг дүүргэдэг. [...] Сабд бол хүн бүрийг, бүх зүйлийг Эзэнтэй холбодог утас юм.” ~ Их Багш нарын гүн ухаан

“Хүмүүн төрлийг олж төрөөд золоор АЯЛГУУНЫ УРСГАЛТАЙ холбогдон үүнийг дадуулах нь агуу зүйл юм. Тэр бол зонхилогчийн зонхилогч байж Бүтээгчтэй нэг байх болно.” ~ Хазур Махараж Баба Саван Синх Жи (цагаан хоолтон)

“Энэ ҮЛ ТӨГСӨХ АЯ ЭГШИГ бол гайхамшиг юм. Үүнийг бид бодол сэтгэлийн үйл явц юм уу үйлдлээр олж авах боломжгүй. Энэ нь зөвхөн Их Багшийн ивээлээр ирэх билээ. Энэ бол төгс Их Багшийн төгс бэлэг билээ.” ~ Их Багш нарын гүн ухаан

СИНХИЗМ

“ҮГ-тэй нэг болсноор бүхий л эрдэм чадлыг оршоож чадна; ҮГ-тэй нэг болсноор Пир буюу нэгэн сүнслэг хаан Шейхтэй нэг болно; ҮГ-тэй нэг болсноор сүнслэг харалганууд Үнэний зам мөрөө олох болно; ҮГ-тэй нэг болсноор хуурмаг материйн Хязгааргүй Далайн чанадад гардаг; Аяа Нанак! Түүний дагагчид туйлын баяр жаргалд үүрд оршиж ҮГ тэдний бүх нүгэл зовлонг угаан ариусгадаг ажээ.”

Пир гэдэг нь Гэгээнтэн болой. Үг гэдэг нь Дотоодын Тэнгэрлэг Аялгуу болой. ~ Ариун Шри Гүрү Грант Сахиб

“Эзэн бол агуу хийгээд Түүний оршин буй нь агуу; Үүнээс ч агуу нь Түүний АРИУН ҮГ билээ.” ~ Ариун Шри Гүрү Грант Сахиб

“Гүрүгийн ШАБАДЫН үгээр бодол сэтгэлээ ялж гарсан нэгэн л жинхэнэ гэртээ очиж Чөлөөлөлд хүрч чадах юм.”

Сабад гэдэг нь Дотоодын Тэнгэрлэг Аялгуу бөлгөө. ~ Ариун Шри Гүрү Грант Сахиб

ТАОИЗМ

“ТАО гэдэг нь мөнхийн Таогийн тухай биш байж болно. Энэхүү НЭР (үг) нь үүрд мөнхийн НЭР биш байж болох юм. Диваажин болон газар дэлхийн эхлэл нэргүй (ҮГгүй). Энэ НЭР нь арван мянган юмсын эх билээ.” ~ Тао Тэ Чин

“[Хааны буянтай хүмүүн] түнэр харанхуйд харж, аниргүйд сонсдог. Харанхуйн дунд ГЭГЭЭГ гагцхүү тэр л ҮЗЭЖ, аниргүйн гүнд АЯ ЭГШГИЙГ тэр л СОНСОНО.” ~ Чуан Цу (цагаан хоолтон)

“АЯЛГУУ урсан цацрах нь хавар ичээнээсээ гаран хөдөлж эхлэх шавжуудыг аянгын салаагаар би цочроох мэт. Гэвч энэ бүхний төгсгөлд шийдэл гэж үгүй, эхлэлд удиртгал гэж үгүй. Үхэл нь одоо, амьдрал нь одоо, одоо уруудаж, одоо сэхэж, энэ бүхэн тогтвортойгоор эцэс төгсгөлгүй ээлжилнэ.” ~ Чуан Цу (цагаан хоолтон)

“АЯЛГУУ нь долгиолсон бас хэмнэлтэй. Давтамж нь сүр жавхлантай хийгээд тод. Иймийн тул сүнс, хий үзэгдлүүд харанхуйдаа оршин нар, сар, одод, эрхэс тойрог замаараа эргэлдэнэ. Энэ бүхнийг би эцэс төгсгөлд нь зогсоож мөн бас хязгааргүй хөдөлгөөнд нь оршооно.” ~ Чуан Цу (цагаан хоолтон)

ТЕОСОФИ

“Тэрээр олон янзын чимээг сонсохоо больсон нь магад гаднах чимээ бүрийг үгүйсгэх НЭГ – ДОТООДЫН АЯЛГУУГ ажих болсных буй за. Тийн гагцхүү энэ ч бус үнэн бусын Асат мужийг орхих болж, үнэний Сат ертөнцөд ирэхээр болжээ. […] Ингэснээр СҮНС СОНСОЖ бас санах болно. Мөнхүү дотоодын чих ярих болно - АНИРГҮЙН ДУУ ХООЛОЙ...” ~ Аниргүйн дуу хоолой Хатагтай Х.П.Блаватский (цагаан хоолтон)

ЕРТӨНЦИЙН ЦАГААН АХАН ДҮҮС

“Нэгэн өдөр ЧИХ ОНГОЙН одоогийн сонсож байгаагаасаа жаал илүү бас чанадыг сонсох болж бүхэл ертөнц даяараа ямарваа зүйлс тодорхой авианы хөдөлгөөнд оршдог гэдгийг мэдэж авах болно. Гол горхи, модод, навчис бүхний гаргасан ШИДЭТ ХӨГЖМИЙГ та дэлхийн нэг захаас нөгөөг хүртэл СОНСОН ДУУЛЖ амьдралын дотоод утга учрыг тийнхүү танин мэдэх болно. Христ мөн дахин амилснаараа танд энэхүү концертын танхимыг танилцуулахыг хүссэн билээ. Тэр таны өмнөөс төлж өгнө. Тэр та нарт бүх тасалбарыг авч өгнө. Харин танд энэхүү танхимд орж тэрхүү тоглолтыг үзээд ТЭНГЭРЛЭГ ХӨГЖМИЙГ сонсох чих байх сан болов уу?” ~ Их Багш Бэинса Дуно (цагаан хоолтон)

ЗОРОАСРИОНИЗМ

“Мөн бид СОНСОХЫН тулд (бидний залбирлыг сонсдог), тэрхүү өршөөлийн төлөө, хүндлэлийг СОНСОХЫН төлөө (бидний хэлсэн), магтаал буюу тэрхүү өршөөлийн төлөө (бидний өргөлийн хариу) бид золиос гаргадаг.” ~ Авеста, Висперад 21

“Бидний Авеста залбирал нь долгионы шинжлэх ухаанд суурилсан юм (Стаота Яасна). Бид өөрсдийгөө Стаота Яаснатай буюу балар эртний Хуультай хөг нийлүүлдэг юм. [...] ‘Стаот’ гэдэг нь ГЭРЭЛ БА АЯЛГУУНЫ хэл бөгөөд энэ оршихуй дээд сүнстэй хамгийн сайн холбогдоход тусалдаг.” ~ Др. Эрвад PhD. Хошан Ж. Бхадха

Гэх мэт...

АЯЛГУУ нь энэ дэлхийн ая эгшиг шиг. Тийм болохоор бид хөгжимд маш их дуртай байдаг. Учир нь хөгжим ДИВААЖИНГИЙН ХӨГЖИМ, БУРХАНЫ ХЭЛСЭН ҮГТЭЙ маш адилхан. Энэхүү ертөнцийн хэлийг бид сонсохоороо бүхнийг ойлгож, , бүх хэлийг ойлгож бид бие биеэ ойлгож, бие биеэ хайрладаг. Бид БУРХАНЫ ҮГ, ДИВААЖИНГИЙН ХӨГЖИМ болох энэхүү ДОТООДЫН ХЭЛБЭЛЗЛЭЭР маш их тэтгэгдэж, эрч хүч авч нэг ёсондоо шинэ хүн болдог юм. ~ Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай (Веган) Дэлхийд алдартай Хүмүүнлэг үйлстэн, Уран бүтээлч, ба Сүнслэг Их Багш

Мөн Гуань Инь Арга гэдэг нь авшиг авах үед сонсдог БУРХАНЫ ҮГЭН дээр бясалгахын хятад нэр юм. Мөн ертөнцийн энэхүү хэлээр Бурхан бидэнд амьдралаа хэрхэн авч явах зэрэг мэдэх ёстой бүхнийг маань зааж өгдөг. Бас бидэнд Диваажинг харуулж, Түүний жинхэнэ чанарыг болон бидний жинхэнэ чанарыг ч харуулдаг. Тийнхүү бид Бурхантай нэг гэдгээ мэдэж авах болно. ~ Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай (Веган) Дэлхийд алдартай Хүмүүнлэг үйлстэн, Уран бүтээлч, ба Сүнслэг Их Багш

Дэлгэрэнгүй мэдээлэл болон үнэгүй татаж авахын тулд дараах хаягт зочилно уу:

SupremeMasterTV.com/SCROLLS

SupremeMasterTV.com/MEDITATION

Дэлгэрэнгүй үзээрэй
Онцлох Хөтөлбөрүүд  (3/10)
Дэлгэрэнгүй үзээрэй
Хамгийн сүүлийн бичлэгүүд
2024-11-16
484 Үзсэн
31:35
2024-11-15
97 Үзсэн
Шэйр
Шэйр хийх
Шигтгэсэн видео
Эхлэх
Татаж авах
Гар утас
Гар утас
iPhone
Андройд
Гар утсаар үзэх
GO
GO
Prompt
OK
Апп
QR кодыг уншуулна уу, эсвэл татаж авах зөв утасны системийг сонгоно уу
iPhone
Андройд