Хайх
Монгол хэл
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
Гарчиг
Тайлбар
Одоо үргэлжлүүлэн
 

Цаглашгүй Хүчирхэг Нэгдсэн Гурав-ын Адислалаар улс орон бүрд веган хууль удахгүй батлагдах болтугай.

Дэлгэрэнгүй
Татаж авах Docx
Дэлгэрэнгүй уншаарай
Тайвань буюу Формоса-гийн Пинтун мужаас Ши-Пин-ий мандарин хятад хэл дээр ирүүлсэн сэтгэлийн үгийг олон хэлний хадмал орчуулгатай одоо хүргэе:

Хамгаас Хүндэт, Хайрт Тим Ко Тү болон чин сэтгэлтэй Суприм Мастер Телевизийн багийнханд мэндчилье! Дэлхийг адислан, хүн төрөлхтний дотоод ухамсрыг дээшлүүлж буй Цаглашгүй Хүчирхэг Нэгдсэн Гуравт баярлалаа! Хүний оюун санааг мэдлэгийн хүрээгээр дамжуулан өөрчлөх зайлшгүй шаардлагатай гэж үзэн, бид байгаль орчны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ТББ (төрийн бус байгууллага) байгуулж, Тайвань (Формоса)-гийн Байгаль орчны яам болон Эрүүл мэнд, нийгмийн халамжийн яаманд эдгээр гол асуудлыг тасралтгүй тавьж, анхааруулж ирсэн. Тухайлбал, (амьтны гаралтай хүнс нь өндөр чанартай уургийн эх үүсвэр гэсэн хоол тэжээлийн зөвлөмжийн алдааг онцлон, амьтан-хүмүүсийн мах идэх соёл нь (өвчин, цар тахал, дайн, уур амьсгалын өөрчлөлт) гэсэн дөрвөн том гамшгийн шалтгаануудын нэг болох үнэнийг илчлэн харуулж (хавсаргасан шалтгаан-үр дагаврын зураглалд харуулсны дагуу) тайлбарласан.

Мөн бид Байгальд ээлтэй, Эрүүл Ургамлын Гаралтай хоолны Сайн Дурын Бүлэг, Олон улсын Нийгэмлэг нэрээр, тус Нийгэмлэгийн илтгэгчдийн хувиар орон нутгийн иргэдийн дунд очдог. Туслах хүсэлтэй зөвлөлийн гишүүдээр дамжуулан орон нутгийн иргэдтэй холбоо барьж, дээр дурдсан үнэнийг олон нийтэд таниулахын тулд очдог. Гэвч төрийн бодлого хэт удаан өөрчлөгдөж байгаа учраас орон нутгийн иргэдийн дунд бидний сурталчилгааны ажил хүндрэлтэй болсон бөгөөд Цаглашгүй Хүчирхэг Нэгдсэн Гурав-ын Адислал бидэнд нэн, яаралтай эрэгтэй байна. Сайн мэдээ гэвэл, зарим хүн үнэнийг сонссоныхоо дараа ухаарч, өөрчлөгдсөн. Энэ нь мөн веган хооллохыг аль хэдийн хүсэж байсан эсвэл хааяа веган хоол иддэг хүмүүст веган хоол иддэг өдрүүдийнхээ тоог нэмэгдүүлэх илүү их итгэл өгсөн.

Бид лекцийнхээ үеэр ахмад настнуудад насжилттай холбоотой цусны эргэлт муудах асуудлын 90%-ийг нь шийдвэрлэхэд туслах зорилгоор удаан гүйх дасгал болон Хуанъян Гон (Ян энергийг сэргээх дасгалыг)-ыг мөн үзүүлж, заадаг. Эцэст нь бид Хамгийн Хүчирхэг Өдөр Тутмын Залбирлыг хуваалцаж, мөн уг Залбиралтай нарны эрчим хүчээр ажилладаг тоглуулагчийг ялангуяа веган хооллох хүсэлтэй хүмүүст тэргүүлэх ач холбогдол өгч тараадаг. Орон нутаг бүрд дунджаар таван тоглуулагч өгдөг. Одоогоор бид 43 удаагийн сургалт, уулзалт зохион байгуулж, 215 тоглуулагч тарааснаар янз бүрийн газар нутгийн иргэдэд БУРХАНЫ илүү их Адислалыг хүртэж, дэлхийн байгаль орчныг аврахын төлөө хамтдаа веган хооллох илүү бат бөх итгэлийг өгсөн.

Бид холбогдох төрийн байгууллагуудтай янз бүрийн сувгаар үргэлжлүүлэн харилцаж, мөн олон улсын байгууллагуудаар дамжуулан “Эмзэг амьд оршихуйг нийтээр хүндэтгэх нь бүх нийтийн үнэт зүйл” хэмээх шинэ амьдралын хөдөлгөөний дэмжих олон улсын өргөдөл, уриалгыг түгээн дэлгэрүүлэхээр төлөвлөж байна. Нэг сая гарын үсэг цуглуулсны дараа бид уг өргөдлийг үндэслэн Нэгдсэн Үндэсний Байгууллага болон янз бүрийн улс орнуудын удирдагчдад хандаж, өнөөгийн доройтож буй байгаль орчныг сэргээх, тогтвортой, энх тайван шинэ Дэлхийг цогцлоохын тулд шинэ амьдралын хөдөлгөөнийг түгээн дэлгэрүүлж, дэмжин мөн тухайн улс орнуудын хоол тэжээлийн зөвлөмжийг засан шинэчлэж, өөрчлөхийг уриалах болно. Бидний аяныг үргэлжлүүлэн адисалж буй Цаглашгүй Хүчирхэг Нэгдсэн Гуравт баярлалаа! Хүндэтгэсэн, Тайвань (Формоса)-ийн Пинтун мужаас Ши-Пин

Тууштай Ши-Пин, сэтгэлийн үгээ илгээсэнд баярлалаа. Тайвань (Формоса)-д утга учиртай өөрчлөлтийг илүү үр дүнтэй эхлүүлэх боломжтой төрийн байгууллагуудад энэрэнгүй веган үзэл санааг хүргэхийн төлөө чин сэтгэлээсээ, тууштай хийж буй ажил, хүчин чармайлтын тань талаар сонсоход таатай байна. Цаглашгүй Хүчирхэг Нэгдсэн Гурав-ын Адислалаар улс орон бүрд веган хууль удахгүй батлагдах болтугай. Та болон Тайвань (Формоса)-гийн мэргэн ард түмнийг итгэл, тодорхой байдал, Тэнгэрлэг Билиг Ухаан үргэлж хөтлөх болтугай. Суприм Мастер Телевизийн баг

Жич: Их Багш танд энэхүү халамжтай хариуг илгээлээ: “Тууштай Ши-Пин, Арьяабалын үнэнч бясалгагч байж, хайраа үйл хэрэг болгон хэрэгжүүлж, олон түмэнд үйлчснээр хүн бүрд зориулсан энх тайван веган орчныг цогцлооход тусалж байгаад баярлалаа. Ажлаа баяр баясал, цөхрөлтгүй тууштайгаар үргэлжлүүлээрэй. Таны хийж буй алхам бүр хүмүүсийн зүрх сэтгэлийг нээж, бүх төрөлтөнд илүү энэрэнгүй дэлхийг бүтээхэд тусалж байна. БУРХАНЫ гялалзсан Гэрэл, хайрын Тэврэлт таныг болон Тайвань (Формоса)-ийн үзэсгэлэнт арлыг хүрээлэх болтугай. Танд болон багийнханд тань асар их Хайр илгээе.”
Дэлгэрэнгүй үзээрэй
Хамгийн сүүлийн бичлэгүүд
8:54

No-Pain and Have-Pain Foods, Part 38

2026-10-15   949 Үзсэн
Богино хэлбэр
2026-10-15
949 Үзсэн
31:03

Онцлох мэдээ

2026-10-14   832 Үзсэн
Онцлох мэдээ
2026-10-14
832 Үзсэн
Нэвтрүүлэг
2026-10-14
888 Үзсэн
Багш шавийн шүтэлцээ
2026-10-14
1648 Үзсэн
36:58

Онцлох мэдээ

2026-10-13   962 Үзсэн
Онцлох мэдээ
2026-10-13
962 Үзсэн
Шэйр
Шэйр хийх
Шигтгэсэн видео
Эхлэх
Татаж авах
Гар утас
Гар утас
iPhone
Андройд
Гар утсаар үзэх
GO
GO
Апп
QR кодыг уншуулна уу, эсвэл татаж авах зөв утасны системийг сонгоно уу
iPhone
Андройд
Prompt
OK
Татаж авах