Хайх
Монгол хэл
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
Гарчиг
Тайлбар
Одоо үргэлжлүүлэн
 

Орчлон ертөнцүүд даяар сүнснүүдийг сэрээж, эцэст нь Гэртээ буцан очиход нь зориулсан Тэнгэрлэг Төлөвлөгөө байдаг. Хэнийг ч хэзээ ч мартдаггүй.

Дэлгэрэнгүй
Татаж авах Docx
Дэлгэрэнгүй уншаарай
Ау Лак буюу (Вьетнам)-аас Ван Транг-ийн аулак (вьетнам) хэл дээр ирүүлсэн сэтгэлийн үгийг олон хэлний хадмал орчуулгатай одоо хүргэе:

Хүндэт Эргэн Нэгдсэн Хэмжээлшгүй Хүчирхэг Гурав, мөн Суприм Мастер Телевизийн үнэнч, хичээнгүй хамт олонд хүндэтгэлтэйгээр мэндчилье. Өнөөдөр Шуурхай мэдээг үзэж байхдаа Таныг гэрэлт цох хатагтай Ди-тэй ярилцах үед ариун, хайраар дүүрэн сэтгэлийг Тань үнэхээр мэдэрч, сэтгэл минь ихэд хөдөллөө. Би хүүхэд байхдаа шөнийн тэнгэрт гялалзах гэрэлт цохнуудыг байнга хардаг байв. Тэд үнэхээр үзэсгэлэнтэй, бас ариун нандин мэт санагддаг байсан. Тэд гялалзсан гэрлээрээ шөнийг гэрэлтүүлж, хүүхэд насны үеийг хүүхдүүдэд үлгэрийн орон мэт санагдуулдаг байв. Их Багш аа, аглаг хээр, зэлүүд байгаль, ойд өнгөрүүлсэн амьдралынхаа талаар үнэн сэтгэлээсээ бидэнтэй хуваалцсан Танд баярлалаа. Таныг үргэлж эрүүл энх, амар амгалан, аюулгүй байгаасай хэмээн залбиръя.

12 жилийн өмнө намайг Тантай учруулж, замчилсан ТӨГС ХҮЧИТ БУРХАНД талархъя. Би зүүдэндээ урт цагаан сахалтай БУРХАН тэнгэрт залран, Таны зургийг дээш өргөн барьж байхыг харсан. БУРХАН: “Энэ Гэгээрсэн Их Багшийг эрж олоод, Түүнтэй хамт бясалга. Тэгвэл зовлон чинь эцэс болно” гэж айлдсан. Сэрсний дараа ч Таны амьд мэт дүр төр сэтгэлд минь тодоос тод үлдсэн. Хожим нь ерөөлт барилдлагаар 2014 оны арван нэгдүгээр сарын 1-нд Арьяабалын бясалгалын авшиг хүртсэн. Надад Арьяабалын бясалгалыг уламжилсанд Тандаа гүнээ талархаж байна. Өдгөө 12 жилийн дараа миний амьдрал бүрэн өөрчлөгдөж, зан чанар минь ихэд сайжирсан. Одоо зүрх сэтгэл минь хамаг төрөлтнийг хайрлах хязгааргүй хайраар дүүрэн болсон.

Нэг удаа дотоод зөнгийн үзэгдэлд минь харь гарагийн төрөлтнүүд гарч ирсэн. Тэд намайг Таны шавь гэдгийг мэддэг учраас сүнслэг байдлаар цаашид хөгжихийн тулд өөрсдийнх нь ертөнцөд очоосой гэж хүссэн. Тэдний харц чин сэтгэлийн хүслээр дүүрч, надаас хэчнээн гуйсан ч би татгалзсан. Би зөвхөн Тим Ко Тү-гийн Шинэ Оронд очиж, Тантай үүрд хамт байхыг хүсдэг. Таныг Дэлхий дээр залран буйг мэдсэнийхээ дараа харь гарагийн төрөлтнүүд сүнслэгээр ахин дэвшихийг чин сэтгэлээсээ хүсэж байна. Тэд мөн Арьяабалын бясалгалаар бясалгахыг хүсдэг.

Их Багш аа, бусад гарагийн төрөлтнүүд эсвэл харь гарагийн соёл иргэншлүүдэд Арьяабалын бясалгалыг уламжлах өөр нэг хувилгаан бие Танд байж болох боломжтой эсэхийг хүндэтгэлтэйгээр асууж болох уу? Энэхүү эцсийн цаг үед улам олон төрөлтнийг аврахын тулд Таныг үргэлжид эрүүл энх, амар амгалан байж, хязгааргүй Сүнслэг Хүчтэй байхыг хүсье. Өө, Их Багш минь! Ау Лак (Вьетнам)-аас Ван Транг

Энэрэнгүй Ван Тран аа, таны дотоодын зөнгийн үзэгдлүүд бидний сэтгэлийг хөдөлгөлөө. Халамж, анхаарал шингэсэн сэтгэлийн үгээ хуваалцсанд баярлалаа. Авшиг хүртсэн өдөр маань бидний зүрх сэтгэлд үнэхээр мөнхөд хоногшин үлддэг. Бүх ертөнцийн хамаг төрөлтөн бидний Эрхэм Их Багшийн Хайрыг танин мэдэж, гэгээрээсэй хэмээн бид хүсэж байна. Та болон эрч хүчтэй Ау Лак (Вьетнам) гайхамшигт олон янзын амьтан найзуудын гэр бүлийг энэрэнгүй сэтгэлээр хүлээн авч, халамжлаг. Диваажингийн Гэрэлд, Суприм Мастер Телевизийн хамт олон

Жич: Их Багш танд энэхүү хариугаар тайтгарал өгөх үгсийг хүргэж байна: “Эрхэм Ван Тран аа, таатай сайхан захидал илгээсэнд баярлалаа; Таны нээлттэй зүрх сэтгэл үзэсгэлэнтэй юм. Харь гарагийн төрөлтнүүдийн урилгыг хүлээн аваагүйдээ бүү харамс, өөрийгөө ч бүү буруутга. Орчлон ертөнцүүд даяар сүнснүүдийг сэрээж, эцэст нь Гэртээ буцан очиход нь зориулсан Тэнгэрлэг Төлөвлөгөө байдаг. Хэнийг ч хэзээ ч мартдаггүй. Та, харь гарагийн төрөлтнүүд болон элбэрэлт аулак (вьетнам) ард түмэн ТҮҮНИЙ бүхий л Адислалд нь БУРХАНД талархаж, зүрх сэтгэлдээ амар амгалан байх болтугай. Үүрд мөнхөд тантай хамт байж, таныг хайрлана.”
Дэлгэрэнгүй үзээрэй
Хамгийн сүүлийн бичлэгүүд
8:54

No-Pain and Have-Pain Foods, Part 38

2026-10-15   956 Үзсэн
Богино хэлбэр
2026-10-15
956 Үзсэн
31:03

Онцлох мэдээ

2026-10-14   841 Үзсэн
Онцлох мэдээ
2026-10-14
841 Үзсэн
Нэвтрүүлэг
2026-10-14
896 Үзсэн
Багш шавийн шүтэлцээ
2026-10-14
1652 Үзсэн
36:58

Онцлох мэдээ

2026-10-13   966 Үзсэн
Онцлох мэдээ
2026-10-13
966 Үзсэн
Шэйр
Шэйр хийх
Шигтгэсэн видео
Эхлэх
Татаж авах
Гар утас
Гар утас
iPhone
Андройд
Гар утсаар үзэх
GO
GO
Апп
QR кодыг уншуулна уу, эсвэл татаж авах зөв утасны системийг сонгоно уу
iPhone
Андройд
Prompt
OK
Татаж авах