Дэлгэрэнгүй
Татаж авах Docx
Дэлгэрэнгүй уншаарай
Сингапур дахь Их Багшийн талархалтай шавь нарын нэгнийх нь сэтгэлийн үгийг одоо хүргэе:Эрхэм хүндэт Гурван Эргэн Нэгдсэн Хамгаас Хүчирхэг Гурвал, Бурхан, Тим Ко Тү, болон Бурханы Хүү, миний Хамгийн Хүндэт Хайрт Их Багш болон Суприм Мастер ТВ-ийн баг аа, Энэ дэлхий дээрх хамгийн ер бусын гайхалтай ТВ-ийн нэвтрүүлгийг бүтээхэд гаргадаг та бүхний хичээл зүтгэл, хайранд баярлалаа. Суприм Мастер ТВ нь миний өдрийг өдөр бүр гэрэлтүүлдэг. Хөтөлбөрүүд нь боловсрол олгохуйц, мэдлэг баяжуулахуйц, сэтгэл татам байдаг. Би үүнийг үзэхдээ хэзээ ч уйддаггүй; харин ч би үүнийг өдөр бүр тэсэн ядан хүлээдэг. Суприм Мастер ТВ-ийг ажиллуулдаг Их Багшдаа болон Гэгээнтнүүдэд баярлалаа.Их Багштайгаа хийсэн хувийн сүнслэг аялал болон Арьяабалын бясалгалын дадлаа хуваалцахыг би хүсэж байна. Би 2000 онд Их Багшийн үлгэр дэвтэр номыг олж харсан маань үнэхээр завшаан байсан. Их Багш Хэн болохыг мэдэхгүй байсан амьдралынхаа хамгийн хүнд үед минь нэг авшигтан эгч надад энэ үлгэр дэвтрийг өгсөн. Тэгтэл санаанд оромгүйгээр, үлгэр дэвтэр нь тухайн үед надад байсан бүх асуултад хариулсан байлаа. Би үлгэр дэвтрийг маш хурдан уншиж дуусгаад Их Багшийн өөр номуудыг эгчээс асуусан. Тэгээд тэр “Гэрт тань хүргэж өгөхөөр би ирлээ.” номыг надад өгсөн юм. Энэ миний хувьд бүх зүйл гэсэн үг байсан учраас би үүнийг ямагт эрхэмлэн санаж явах болно. Тэр цагаас хойш авшиг хүртэхийг би тэсэн ядан хүлээж байв. Их Багштайгаа чин сэтгэлээсээ хамтдаа 20 гаруй жил бясалгал хийснээр би олон гадаад туршлага, дотоод ахуй ойлголтоор адислагдсан. Би хүсэж залбираагүй хэдий ч миний хэрэгцээ, хааяа илэрдэг хүсэл ихэнхдээ хангагдсан. Хамгаас Хайрт Их Багштайгаа олон удаа хайр энэрэлтэйгээр уулзах Адислалыг би бас хүртсэн.Их Багш минь, Та надтай биечлэн хамт байхгүй ч гэсэн, Та үргэлж надтай хамт байгааг би мэднэ. Та намайг олон янзаар хайрладаг байсан надад эд материалын тав тух олгохдоо ч, эсвэл би замаасаа хазайх үед засаж залруулахдаа ч мөн адил. Та минь үнэхээр гайхалтай. Та миний зүрх сэтгэлд маш гүн гүнзгий хүрсэн, Их Багш аа. Их Багш аа, Та бол бүхнээс дээд Бэлэг, бидний мөнхийн шилдэг найз. Хүмүүс мэддэг байсан ч болоосой.Би хатуу, хаалттай хүнээс нээлттэй, дулаан хүн болж өөрчлөгдсөн. Өмнө нь миний зүрх сэтгэл маш хүйтэн байсан тул би өөрөөсөө яагаад гэж байнга асуудаг байв. Одоо миний сэтгэл нээлттэй, төрөлтөн бүрийн төлөө хайр дүүрэн байна. Баярлалаа, Их Багш аа, хайртай шүү. Та үргэлж үзэсгэлэнтэй, эрүүл энх, хамгаалагдаж байх болтугай. Веган Дэлхий, Энх тайван Дэлхийн төлөөх Таны хүсэл удахгүй биелэх болтугай. Сингапурын талархалтай оюутнуудын Тань нэг Таныг үүрд хайрланаӨөрчлөгдсөн, талархалтай авшигтан эгч ээ, Их Багш таны амьдралд хэрхэн урам зориг өгсөн, мөн Суприм Мастер Телевиз танд өдөр бүр авчирдаг аз жаргалыг илэрхийлсэн сэтгэлийн үгсэд тань баярлалаа. Бидний Хайрт Их Багш бол бид бүгдэд болон хүн төрөлхтөнд үнэхээр хамгийн үнэт Бэлэг юм. Та болон гялалзсан Сингапур улс амьдрал-бэлэглэгч веган хэв маягаар дамжуулан хязгааргүй энэрэл, баяр хөөрийг эдлэх болтугай. Орчлонгийн Амар амгаланд, Суприм Мастер ТВ-ийн хамт олонЖич: Их Багшийн адистат хариуг танд дамжуулахдаа таатай байна: “Нандин талархалт Бурханы шавь аа, таны эелдэг үгс болон уулзсан бүхэндээ хүрч, эрдэнэ мэт гэрэлтдэг хайранд тань баярлалаа. Таны чин сэтгэлээсээ хийсэн Арьяабалын бясалгал бол замыг тань тэгшитгэж, амьдралыг тань гайхалтай болгосон зүйл юм. Бидний доторх эерэг өөрчлөлтүүд гаднах төрхийг тусгаж, бидний бодит байдлыг бий болгодог. Хүн бүр өөрийн дотоод Бурханлаг Мөн чанараа олж таньсан үед Дэлхий дээрх Диваажин энд хүн бүрд байдаг. Та болон Сингапурын нэгдмэл ард түмэн манай гараг дээрх бүх сүнсийг тэтгэдэг Гэрлийг үнэлж, хамгаалах болтугай. Үргэлж хамтдаа, таныг Хайраар тэвэрье.”











