Дэлгэрэнгүй
Татаж авах Docx
Дэлгэрэнгүй уншаарай
Вьетнам буюу Ау Лакаас Tуй Mаи-гийн ирүүлсэн сэтгэлийн үгийг одоо хүргэе:Эрхэм Хүндэт Их Багш аа, намайг шавиа болгон хүлээн авсанд Тань маш их талархаж байна. Танд би хайртай, Та минь энэ Дэлхийг аюулгүй байлгахын төлөө ямагт зогсолтгүй тэмцэж, Өөрийнхөө төлөө огтхон ч санаа тавьдаггүй.Цаглашгүй Оройн Дээд Бурхан, Хамгийн Дээд Бурхан, Хүчирхэг Тэнгэрлэг Бурхад болон Орчлонгийн Нинжин сэтгэлт Оршихуйнуудад хандан Таныг үргэлж хамгаалж, Веган Дэлхий, Амгалан Дэлхийг цогцлоох Таны хүсэл биелэхэд туслаасай хэмээн залбирч байна.Та дотоодоороо намайг асран халамжилж, асар их зүйл заадаг. Та надад дутагдлаа амархан таньж мэдэх билиг ухаан өгдөг бөгөөд тэгснээр би тэдгээрийг хурдан засаж чадна. Одоо би өөрийгөө илүү эерэг чигт өөрчлөгдөж байгааг харж байна. Би хүлээн авах мэдрэмжээ нээсэн даруйд, энергийн үл үзэгдэх талбарын талаар илүү ихийг ойлгосон. Та намайг дэвшүүлэгч хүчтэй холбож, ингэснээр олон дотоод ахуй ойлголтыг надад соёрхон, ингэснээр би илүү их итгэл, сүсэгтэй бас хичээнгүй байгаа. Хэдийгээр бусдын үйлийн үрд нөлөөлөгдөн ядарч, өвдөж байсан ч энэ нь өөрийнхөө үйлийн үрийг цэвэрлэж, бусдыг илүү сайн ойлгон, илүү их хайрлахад туслах арга байсан гэдгийг би одоо ойлгож байна. Үүнээс болоод би Таныг мэдрэхүйтэй төрөлтнүүдийн үйлийн үрийг авах үеийн тань зовлон зүдүүр, шаналал, хязгааргүй Хайрыг ойлгож байна. Үнэндээ, Таны агуу байдлыг магтан дуулах үнэлэгдэхүйц ертөнцийн үгс байдаггүй.Би анх мэдэрсэн нэгэн туршлагаасаа дурдмаар байна. Тэр үед би өөрийгөө нэг их шалгадаггүй байсан. Тэр өдөр миний уурыг хүргэсэн зүйл байсан. Сүүлдээ би бясалгалын суудал дээрээ бясалгалаар очсон бөгөөд намайг уурлах тусам бясалгалын суудал цоо шинэ байсан ч тэр бясалгалын суудлын даавуу цоорч урагдсан.Хожим нь би Арьяабалын Бясалгалын Арга буюу Гэтэлгэх Арга нь асар их чадал Хүчтэй гэдгийг ойлгосон. Авшиг авсны дараа бид Бурхантай болон бүхий л Сансар огторгуйтай холбогдсон байдаг. Тэр цагаас хойш би уурлаж зүрхлэхээ больж, өөрийгөө илүү болгоомжтой хянаж эхэлсэн. Үүнээс би, хүн бүр Арьяабалын Бясалгалын Аргын хэтийдсэн чадал Хүчний талаар илүү ихийг ойлгож, хүн бүр өөрийн бодол санаа, үг яриа, үйлдлээ ариун байлгаасай гэж хүсэж байна.Мөн одоогийн нөхцөл байдлын талаарх Таны айлдварын дагуу, хүн бүр Тантай хамт хичээнгүйлэн бясалгаж, чин сэтгэлээсээ залбирахыг хичээвэл энэ нь Дэлхийг бүрхэн, аюулгүй байлгах хүчирхэг, үл үзэгдэх, эерэг торыг бий болгоно! Веган Дэлхий, Амгалан Дэлхий хурдан цогцлох болтугай! Ау Лак (Вьетнам) -аас Tуй MаиӨөрийгөө шинждэг Tуй Mаи, Эрхэм Их Багшийн маань мэргэн сургаалыг нандигнан сануулсанд баярлалаа. Их Багш дараах эелдэг хариуг өглөө:“Талархалтай Туй Маи, Арьяабалын бясалгал дадалдаа чин сэтгэлээсээ хандаж, тууштай хичээл зүтгэл гаргаж байгаад тань баярлалаа. Энэ дэлхий дээрх биет зүйлсийн уруу таталтад автагдах нь тун амархан байдаг тул бид зөв замаар явж байгаа эсэхээ харахын тулд өдөр бүр өөрийн дотоод сэтгэлээ ажиглах хэрэгтэй. Боломж гарвал бид дотоод Тэнгэрлэг Хүчтэйгээ холбогдож, сүнслэгээр илүү өндөрт дэвшихийн тулд даяан хийх хэрэгтэй. Буддагийн нигүүлсэлт Заавраар та болон дэвшилт сэтгэлгээтэй Ау Лак (Вьетнам)-ын ард түмний хийж буй бүх эрхэм ариун үйлс нь биеллээ олох болтугай. Танд маш их Хайртай."











