Дэлгэрэнгүй
Татаж авах Docx
Дэлгэрэнгүй уншаарай
Египетээс Амалын ирүүлсэн сэтгэлийн үгийг одоо хүргэе:(Чин Сэтгэлээсээ Гэмшсэн Захиа) Хүндэт Их Багш Чин Хайд гүнээ талархаж байна. Суприм Мастер ТВ-ийн нэг цагийн бясалгалын үед, бясалгалаар дамжуулан, Таны гэрэлт тусламжийн ачаар би өмнөх амьдралууддаа болон амьдралынхаа аль нэгэнд дайчин чөтгөр байсан гэдгээ санаж чадсаныгаа хэлмээр байна. Нэгэн тулалдааны үеэр Цог жавхлант Хөх Хаантай хамаатай Бурган Хаант улсын цэргүүд байхыг харлаа. Тэр үед би тэдний ариун, сүр жавхлантай, сүнслэг энергийг зэрэг мэдэрсэн. Миний хайж байсан Жинхэнэ Хүч болох ямар нэг зүйлийг олсон гэдгээ мэдэрсэн. Би тэдэн рүү довтлохоос тээнэгэлзсэн бөгөөд тэд үүнийг анзаарч, “Бууж өг, тэгвэл чи аюулгүй болно” гэж хэлсэн. Би тэдний араас хоёр гэрчлэлийг (Шахадатайн) давтан хэлэхэд цээжнээс минь асар том цагаан гар гарч, миний талд байсан чөтгөрүүдийг даран дийлэв. Тэгээд би уйлж эхэлсэн, тэр чөтгөрийн амьдралынхаа туршид хийсэн аймшигт зүйлс минь намайг шахаж гэмшил төрүүлсэн.Тулаан дууссаны дараа би харамссандаа уйлж, Бурханаас надад дахин сайхан, цэвэр ариун амьдралыг эхлүүлэх боломж олгохыг гуйсан хэвээр байв. Би бясалгалаа дуусгахыг хичээсэн ч маш их уйлж байсан тул хэцүү байсан. Дараа нь би алтан сийлбэртэй улаан коридор дотор өөрийгөө олж хартал хэн нэгэн надад, өөр биед шинэ амьдрал дахин эхлүүлэх боломж олгогдоно гэж хэлсэн. Тэр надад миний оршихыг хүссэн бие махбодыг санал болгосонд гайхаж, надад илүү энэрэнгүй амьдрахад тустай гэж бодсон учраас охин хүний биеийг сонгосон. Дараа нь би цэнхэр Гэрлийн бөмбөг болж, Дэлхий рүү очихоор сансарт хөөрөв. Намайг сахиусан тэнгэрүүд дагалдаж байсан бөгөөд эхийн хэвлийд байгаа хүүхдийн биед өөрийгөө байгааг олтлоо, тайвшрах хүртлээ харамсал төрсөөр байсан.Миний одоогийн амьдралд чөтгөр, хар ид шидтэй холбоотой олон муухай зүйл надад тохиолдсон. Би учрыг нь мэдэхгүй байсан ч өмнөх амьдралдаа (чөтгөр) байхдаа өөрийн минь бүтээсэн муу үйлийн үр байсныг одоо ойлгож байна. Би хийсэн үйлдлийнхээ төлөөсийг төлсөн ч одоо илүү өршөөнгүй, хамтач, нэр төртэй, шударга, сайн байхыг хичээдэг болсон.Би алдаагаа хүлээн зөвшөөрч байна. Би Бүхнийг чадагч Бурханд болон Хүндэт Их Багш Танд наманчилж байна. Тэр муу үйлийн үрээсээ ангижрахад минь туслахыг хүсье. Би маш их харамсаж байна. Би зүрх сэтгэл, сүнс, бүхэл оршихуйнхаа гүнээс уучлал гуйя. Би гомдоосон бүх хүмүүсээсээ, ялангуяа зовлон зүдүүрийг туулсан охидоос уучлалт гуйж байна. Би чин сэтгэлээсээ харамсаж байна, Таныг намайг уучилна гэж найдаж байна. Би тэрийгээ санаад маш их уйлж, уй гашуугаасаа болж өдөржин унтсан учир нь гэмшлээсээ болж муужран унаж байгаа юм шиг мэдэрсэн.Энэ чөтгөр гэмшиж, хийсэн үйлдэлдээ харамсаж, одоо Таныг дагаж, удирдамж, тусламж авахаар Гэрэл рүү явж байгааг Эрхэмсэг нэгэн минь, Та мэдэж байгаа гэдэгт найдаж байна. Бүх зүйлд баярлалаа. Би Танд чин сэтгэлээсээ хайртай. Египетээс АмалГэмшсэн Амал, таны эерэг өөрчлөлтийн түүхийг бид сонсохдоо баяртай байна!Их Багш таны зүрхийг эдгээх эелдэг үгс хэлжээ: “Шинэчлэгдсэн Амал аа, оршихуй тань шиг 180 градус эргэхэд энэ нь үргэлж миний зүрх сэтгэлийг маш их хөдөлгөдөг. Хуурмаг ертөнцүүд үнэхээр аймшигтай. Бид эдгээрийн дотор урхилагдан, ялангуяа чөтгөр болж амьдрах үед Гэрлийг харах амаргүй. Та ухамсарласан мөчөөсөө л өөрчлөлт хийх шийдвэрээ гаргаж чадсан нь гайхалтай. Үргэлж наманчлаарай, энэ нь таныг Бурхантай холбох тул зүрх сэтгэл, бодлыг тань илүү амархан өөрчлөх болно. Та Гэрэлд хүрэх замаа олсон, зүгээр л Бурхан таныг удирдан чиглүүлдэг тэр зүгт бүх сэтгэлээрээ яваарай, дотоодын Их Багш үргэлж таныг замчилж, хамгаалахаар байж байдаг. Арьяабалын гэр бүлийн хайр дүүрэн гэр бүлд тавтай морилно уу. Та болон Египетийн сүнслэг ард түмэн Аллахын Ачлалт Нигүүлсэлд амар амгаланг олох болтугай. Таныг хязгааргүй Хайраар хүрээлж байна!"











