Хайх
Монгол хэл
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
Гарчиг
Тайлбар
Одоо үргэлжлүүлэн
 

Эх дэлхийдээ өртэй оршин суугч бид сүйрлийг урин дуудах биш, өөрт заяасан зүйлээ хадгалах ёстой.

Дэлгэрэнгүй
Татаж авах Docx
Дэлгэрэнгүй уншаарай
Формоса гэгддэг Тайванийн Пи-Лигийн ирүүлсэн сэтгэлийн үгийг одоо хүргэе:

Сайн байцгаана уу, Хүндэт, Хайрт Их Багш аа, Суприм Мастер ТВ-ийн хамт олоон, Веганизм сурталчилсан ухуулах хуудсаа үзэгчидтэй хуваалцмаар байна; түүний агуулга нь: Дэлхийн Гэр бүлд бичсэн захидал

Сайн байцгаана уу, миний хайрт Дэлхийн гэр бүл ээ, Дэлхий бол бидний цорын ганц гэр, гэхдээ энэ гэр одоо байнга аюулд байна. Дэлхий даяар болж буй газар хөдлөлт, үер, дайн, тахал, бусад байгалийн болон хүний гараар үүсэж буй гамшигт үзэгдлүүд бол Эх дэлхийгээс бидэнд өгч байгаа сэрэмжлүүлэг юм. Олон мянган жилийн турш бүх шашин биднийг нигүүлсэнгүй, энэрэнгүй байхыг сургаж, бүх хүмүүс ахан дүүс мэт байж, амьтан-хүмүүсийг найз нөхөд гэж үздэг. Гэтэл өнөө үед хүмүүс амьтан-хүмүүсийг амттан гэж харж, махгүй бол сэтгэл дундуур байдаг. Энэ нь тун зөрчилтэй биш гэж үү?

Эмнэлгийн эрүүл мэндийн төвийн нэгэн захирал хэлэхдээ, “Амьтад алагдах гэж байгаа үедээ хүний нядлагдах, алагдах гэж байгаатай яг адил харамсал, айдас, үзэн ядалт, дургүйцлийг мэдэрдэг! Ямар ч амьтан сайн дураар, баяр хөөртэйгөөр алагдахыг хүсдэггүй. Бид амьтдын биеийг идэхэд тэдний сэтгэл хөдлөлийн энергийн талбар нь бидний энергийн талбайн хэсэг болдог."

Орчин үед хүмүүс амьтан-хүний ​​мах их иддэг болохоор сэтгэл хөдлөлөө барихад хэцүү байдаг. Орчлонгийн хууль бол орчлонд бидний тусгах аливаа энерги бидэнд буцаж ирдэг явдал юм. Тиймээс, хэрэв би бусад амьтанд өвдөлт, айдас, үзэн ядалт өгөх юм бол тэр энерги надад эргэж ирнэ. Манай гэрийн тэжээмэл амьтан-хүн өвдвөл бид түүнийг эмчид үзүүлж, харин тахиа-, гахай-, үхэр-, хонь- хүмүүсийг амттан гэж ханддаг. Амьтан хүмүүс амь насаа алдах үед мэдэрдэг өвдөлтийг, хэрэв та мэдээ алдуулалгүйгээр шүдээ авхуулах гэж оролдвол ойлгож болно. Өөрийгөө тэдний оронд тавиад үзээрэй.

Хүн төрөлхтөн сэрэх ёстой! Веган хоолны дэглэмд шилжихийн тулд бид үнэхээр газар хөдлөлт, үер, дайн, тахал, бусад байгалийн болон хүний ​​гараар үүссэн гамшгийн улмаас сэрэх хэрэгтэй гэж үү? Хоолны дэглэмээ өөрчил, дадал зуршлаа өөрчил, сэтгэлгээгээ өөрчил, тэгвэл та сүнсээ (амь) болон дэлхийгээ аварч чадна.

Одоогоор дэлхий давтамжаа өөрчилж, хэлбэлзлээ нэмэгдүүлж байна. Амьтан-хүмүүсийг алж, махыг идэх хэлбэлзэл нь маш хүнд байдаг. Хэрэв хүн дэлхийн давтамжтай нэгэн цаг хугацаанд давхцаж чадахгүй бол дэлхийгээс алга болно. Хүндэтгэсэн, Пи-Ли, Тайвань (Формоса)-аас

Урамшуулагч Пи-Ли, Ухуулах хуудас нь бүгдэд маш тодорхой захиас хүргэж байна. Гарагийнхаа сайн сайхны төлөө бидний хийж чадах хамгийн бага зүйл бол амьтан-хүний зүсэм махыг л хаях явдал юм. Энэ ухуулах хуудсыг хүлээн авсан хүмүүс эерэг тал руугаа шилжих итгэл үнэмшилтэй болно гэж бид найдаж байна. Хайрын оргилуун бамбар таны зүрх сэтгэлийг болон сайхан сэтгэлт Тайвань (Формоса) ард түмнийг хөдөлгөх болтугай. Буддагийн заавраар, Суприм Мастер ТВ-ийн хамт олон

Жич. Их Багш дараах үгээр мэргэн захиасаа танд илгээжээ: "Энэрэнгүй Пи-Ли, Бусдад илүү энэрэнгүй байж, бидний зэрэгцэн оршигч төрөлтнүүдийг хамгаалахад уриалахын төлөө зүтгэж байгаад тань баярлалаа. Учир нь хүн төрөлхтний тэнд хандаж буй байдал хэрээс хэтэрсэн хэрцгий бөгөөд энэ нь манай Дэлхийд сүйрэл авчирч, бүх амьдралд заналхийлж байна! Диваажин манай дэлхийг сүйрүүлэхгүйн тулд цуцалтгүй ажиллаж байна. Эх дэлхийдээ өртэй оршин суугч бид сүйрлийг урин дуудах биш, өөрт заяасан зүйлээ хадгалах ёстой. Хэрэв бид амьтан-хүн бүртэй өөрийн найз шигээ холбогдож чадвал тэднийг өөрийн таваг дээрх хоол гэж харах бодол нь сэтгэл түгшээх болно. Веган Дэлхий, Энхийн Дэлхийн төлөөх санаачилгууд улам өргөжиж, удалгүй улс орон бүрийн хэлэлцүүлгийн чухал сэдэв болно гэж найдаж байна. Та болон өрөвч сэтгэлтэй Тайвань (Формоса) Тэнгэрлэг ертөнцүүдийн өгөөмөр адислалаар сүнслэг ухамсрын өндөр түвшинд дэвших болтугай. Хайр дүүрэн сэтгэл зүрхээрээ таныг тэвэрье."
Дэлгэрэнгүй үзээрэй
Хамгийн сүүлийн бичлэгүүд
38:06

Онцлох мэдээ

2025-01-16   166 Үзсэн
2025-01-16
166 Үзсэн
Шэйр
Шэйр хийх
Шигтгэсэн видео
Эхлэх
Татаж авах
Гар утас
Гар утас
iPhone
Андройд
Гар утсаар үзэх
GO
GO
Prompt
OK
Апп
QR кодыг уншуулна уу, эсвэл татаж авах зөв утасны системийг сонгоно уу
iPhone
Андройд