Дэлгэрэнгүй
Татаж авах Docx
Дэлгэрэнгүй уншаарай
Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хайн Олон Улсын Нийгэмлэгийн мэдээ, Энэтхэг улсаас...Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэн Өмнөд Азид 2024 оны муссоны улирлын хүчтэй аадар бороо Афганистан, Бангладеш, Энэтхэг, Балба, Пакистан, Шри Ланка зэрэг улс орнуудын хүмүүс болон амьтан-хүмүүсийг хохироолоо. Гол мөрний урсац нэмэгдэхэд олон сая хүн үерт автсан. 250 гаруй хүн амиа алджээ. Тариалангууд болон суурин газрууд усанд автаж, амьжиргаа, дэд бүтцэд ихээхэн хохирол учруулсан.Энэхүү гунигтай мэдээнд гүнээ харамсаж, Хамгаас Хайртай Их Багш маань бичжээ: "Эрхэм нягтлан бодогч, Х та, хамгийн хөөрхий хохирогчдод нэн шаардлагатай зүйлийг худалдаж авахын тулд 40,000 ам. доллар илгээнэ үү (мөн хүлээн авсан эсэхийг шалгаарай). Өнөө үед ийм гунигтай үйл явдлууд илүү олон болж байна. Мөн ихэнх засгийн газар, хүмүүс өөрчлөлтийг үл тоодог. Ганц хүний чадамж өчүүхэн. ИБ гашуудан уйлахаас биш ганцаар ихийг хийж чадахгүй! Удахгүй манай дэлхийн байдал сайжирна гэж найдаж байна. Бурханы хамаг хайрынхаа хамт!"2024 оны 7-р сарын 17-нд манай Энэтхэг дэх нийгэмлэгийн гишүүд Энэтхэгийн Ассам мужийн Жорхат хотод хүрэлцэн ирлээ. Тэнд тэд Жорхат дүүргийн удирдлагуудтай уулзахад, хамгийн их тусламж хэрэгцээтэй хүмүүст тусламжийн зүйлс олж, тараахад үнэтэй удирдамж, туслалцаа үзүүлсэн.Хайрт Багшийнхаа гайхамшигтай зохицуулалт, адислалаар манай Нийгэмлэгийн гишүүд орон нутгийн Жорхат дахь бизнес эрхлэгчдээс дэмжлэг авч, шаардлагатай тусламжийн барааг хамгийн сайн үнээр авлаа. Манай Нийгэмлэгийн тусламжийн баг идэхэд бэлэн веган хоол, хоол хийхэд бэлэн веган орц, шумуулын тор зэрэг 19 зүйл агуулсан 2,400 захиалсан юм. Эдгээр сайхан сэтгэлтэй бизнес эрхлэгчид Ассам мужийн үерт нэрвэгдсэн тосгонд бараа бүтээгдэхүүнээ савлаж, хүргэх ажилд тусалсан билээ. Байршил болгонд манай Нийгэмлэгийн гишүүд тусламжийн зүйлсийг Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай (веган)-гаас илгээлээ гэсэн зурвас бүхий Хайрт Их Багшийн маань гэрэл зурагтай сурталчилгааны дор тараав. Үерийн гамшигт нэрвэгдэгсэд Их Багшийн гэрэл зургийн өмнө өндөрт алга хавсран хүндэтгэл үзүүлдэг байлаа. Мөн тосгоны дарга нар Их Багшид талархлаа илэрхийлэн захидал илгээв.