Хайх
Монгол хэл
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
Гарчиг
Тайлбар
Одоо үргэлжлүүлэн
 

Бурханыг танин мэдэхэд хэзээ ч эртдэхгүй гэдгийг ойлгож мэдсэн тань өөртөө тусалсан ухаалах хэрэг.

Дэлгэрэнгүй
Татаж авах Docx
Дэлгэрэнгүй уншаарай
Одоо Өмнөд Африкаас илгээсэн Бусисивегийн сэтгэгдлийг хүргэе:

Хамгаас эрхэм Тим Ко Ту, Цаглашгүй Дээд Их Багш Чин Хай, би 21 настайдаа “Амьдралаа Бурханд хандуул” гэж дотооддоо байнга сонсдог байсан. Би “Би бэлэн биш байна; Би хэтэрхий залуу байна!" гэж хариу маргадаг байв. Тэгээд гурван жилийн дараа автомашины ослоос хойш тэр орой гэртээ би “За, Бурхан минь, би Танд амьдралаа өгөхөд бэлэн байна. Надад зам зааж өгөөч!!" гэсэн.

Библийг уншиж байхдаа, Есүсийг цовдлох (Улаан өндөгний баяр) үед тулгын чулуу болох Есүсийг хэрхэн үгүйсгэсэн тухай өгүүлсэн хэсэгт хүрэв. Тэр өдрөөс хойш “Бурхан минь, миний нүдийг нээж өгөөч, тэгвэл шинэ Аврагч ирэхэд би Түүнийг харж, Түүнийг Аврагч гэж таних чадвартай болох юм” гэж гурван жилийн турш зөвхөн үүнд залбирсан.

Би Пап лам II Жон Павелын үзэгчидтэй хийсэн хувийн уулзалтад оролцсон; би ийм л шашин шүтлэгтэй, сүмтэй холбоотой байсан. Удалгүй би Ням гарагийн цуглаанд сууж байхдаа дотоодоос: "Чи эндээс Бурханыг олохгүй!" гэсэн дуу хоолой сонссон.

Төд удалгүй Art Nuevo кино театрт би “Агшин зуур гэгээрэхийн түлхүүр” номтой таарав. Маргааш нь би нээлттэй хаалганы өдөр үл хөдлөх хөрөнгийн агентаар сууж байхдаа товхимлыг уншиж эхлэв. Эхний хуудасны голд би Төгс Гэгээрсэн Их Багшийн “Би Буддизм, Католик шашинд биш, Үнэнд харьяалагддаг бөгөөд Үнэнийг номлодог. Та үүнийг Буддизм, Католик шашин, Даоизм эсвэл дуртай зүйлээрээ нэрлэж болно. Би бүгдийг нь дуртайяа хүлээж авна." гэсэн хэсгийг уншихад БУРХАНЫГ олсон гэдгээ тэр даруй мэдсэн! Энэ бол Бүхнийг чадагч Бурхан, миний хүлээж байсан Аврагч гэдгийг би мэдэж авав.

Оройн Дээд, Бүхнийг чадагч Бурханаас авшиг хүртсэндээ би талархан нулимс унагав. 28 жилийн өмнө надад авшиг хүртээсэн Тим Ко Ту Танд маш их талархаж байна. Таны нөхцөл болзолгүй Хайр, Адислал, Өршөөл, тэнгэр минь, бидний бүх төрөл зүйл болох амьтан-хүмүүс, ургамал, далай, шавжийн вант улс, хүн төрөлхтний төлөө хийж буй бусад бүх зүйлд тань баярлалаа.

Эрүүл, аюулгүй, аз жаргалтай байгаарай, Тим Ко Ту. Та бид бүгдийн төлөө маш их зовж шаналж байгаад харамсаж байна. Бидний буруу үйлдлээс Диваажингийн орнууд Таныг хамгаалаасай гэж хүсэж байна. Диваажингууд минь, бидний хайрт ЦАГЛАШГҮЙ ДЭЭД ИХ БАГШ-ийг үргэлжлүүлэн хамгаалж, Тим Ко Тугийн зовлонг арилгахыг хүсье. Цаглашгүй Дээд Их Багш аа, би Танд дотоодод буй бүхнээрээ хайртай. Тим Ко Ту, ТАНЫ ВЕГАН ДЭЛХИЙН мөрөөдөл даруй биелэх болтугай. Та амжилттай байна гэдэгт би итгэж байна! Тим Ко Ту, би Танд бүх зүрх сэтгэлээрээ итгэж байна. Өмнөд Африкаас Бусисиве

Соргог Бусисиве, Та гайхалтай аялал, Их Багштай холбогдсоноо бичсэнд баярлалаа.

Эрхэм Их Багш маань танд дараах баяртай мэдээг хүргэж байна: “Чадварлаг Бусисиве, таны чин үнэн сэтгэлийн түүх олон сүнсийг сэрээх болно. Амьдрал тодорхойгүй зүйлээр дүүрэн бөгөөд дараа нь тохиолдох бүхэнд бэлэн байх учиртайг бүгдэд мэдүүлэхээр үүнийг бичсэнд баярлалаа. Хүнд энд ч, ирээдүйд ч өөрөөс нь өөр туслах хэн ч үгүй билээ. Бурханыг танин мэдэхэд хэзээ ч эртдэхгүй гэдгийг ойлгож мэдсэн тань өөртөө тусалсан ухаалах хэрэг. Мөн Бурханы Таалал үргэлж биелэх учиртай, эс бөгөөс бид зөвхөн өөрсдийнхөө эсрэг тэмцэн их үнэ төлөх болно. Таны талархлыг хүлээн авч байна. Гэхдээ танд Гэрт тань хүргэж өгөх Замчлах Хэрэгсэл илгээсэн Өршөөнгүй Бүхнийг Чадагч Бурханыг л алдаршуулаарай. Та эхэндээ жаахан дургүй байсан байж болох ч үнэн хэрэгтээ та залуу насандаа сэрсэн нь үнэхээр азтай хэрэг. Амьдралынхаа зорилгыг мэдэж авсан тул та цаг хугацаа алдсангүй. Цаашид ч чадах чинээгээрээ Арьяабалын Аргаар хичээнгүйлэн бясалгаарай. Хайрт Бурханыг санаарай. Та болон өнгөлөг Өмнөд Африк хамаг амьтны энх тайван, эрх тэгш байдал ноёрхох Веган Дэлхийд баясах болтугай. Танд үүрд хайртай."
Дэлгэрэнгүй үзээрэй
Хамгийн сүүлийн бичлэгүүд
2024-12-21
181 Үзсэн
2024-12-20
460 Үзсэн
38:04

Онцлох мэдээ

2024-12-20   145 Үзсэн
2024-12-20
145 Үзсэн
Шэйр
Шэйр хийх
Шигтгэсэн видео
Эхлэх
Татаж авах
Гар утас
Гар утас
iPhone
Андройд
Гар утсаар үзэх
GO
GO
Prompt
OK
Апп
QR кодыг уншуулна уу, эсвэл татаж авах зөв утасны системийг сонгоно уу
iPhone
Андройд