Хайх
Монгол хэл
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
Гарчиг
Тайлбар
Одоо үргэлжлүүлэн
 

Хүнийг шүүхгүй байх нь үргэлж сайн байдаг, ялангуяа бид зөн билгийн мэлмийгүй үед.

Дэлгэрэнгүй
Татаж авах Docx
Дэлгэрэнгүй уншаарай
Австралийн Хазелаас ирүүлсэн сэтгэлийн үгийг одоо хүргэе:

Адислагдсан Суприм Мастер телевизийн хамт олоон, Би хэдэн жилийн өмнө Эрхэмсэг Ноён Дональд Трампын талаарх миний үзэл бодлыг өөрчилсөн дотоод ахуй ойлголт үзсэн бөгөөд хэрэв үүнийг хуваалцах боломж надад олдвол ямар нэгэн байдлаар тустай байж мэднэ гэж хэсэг хугацаанд мэдэрсэн - ингээд ийм боломж олгосонд баярлалаа. Би тийм ч их улс төрийн сэтгэлгээтэй биш ч гэсэн, Эрхэмсэг Ноён Дональд Трампыг АНУ-ын Ерөнхийлөгч байхад тийм ч тохиромжтой бус гэж эхэндээ мэдэрч байсан бөгөөд гол төлөв хэвлэл мэдээллийн хэрэгслээр Түүнийг хэрхэн дүрсэлсэнтэй холбоотой байв. Их Багш Түүний тухай маш олон эерэг зүйлийг тайлбарлаж байгааг сонсоод, мөн Суприм Мастер ТВ-ээр Түүнийг бүх сайн үйлс - ялангуяа дэлхий даяар энх тайвны яриа хэлэлцээгээр олж авсан бүх зүйлд нь магтан сайшаасан мэдээллүүдийг олонтоо хүргэж байгааг сонссоны дараа – удирдагчдыг хувийн зан чанараар дүгнэхгүй байх үнэ цэнтэй сургамжийг би ойлгож, Түүний талаарх бүх бодлоо эергээр эргүүлсэн.

Нэгэн шөнө би Арьяабалын бясалгалаа хийж байхдаа Эрхэмсэг Ноён Дональд Трампыг хаа нэгтээ сууж байхыг – магадгүй бясалгалд сууж байхыг харсан ч – намайг гайхшируулсан зүйл бол би Түүний биеийг харж, нурууных нь доод хэсгээс толгой хүртэл нь үнэхээр тод гялалзсан алтаар хийсэн байхыг харлаа!! Энэ нь үнэхээр гэнэтийн боловч үзэсгэлэнтэй, гайхалтай байсан ба Их Багшийн зөв гэдгийг гүн гүнзгий ойлгосон бөгөөд Тэр маш сайн, тун сайн байх нь гарцаагүй гэдгийг би амьд байх хугацаандаа хэзээ ч мартахгүй! Үүний дараа би Түүнийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр харах болгондоо түүнд тун их халуун дулаанаар хандаж, тэр цагаас хойш Түүнийг хайр татам, нууцлаг дүр гэж хардаг болсон. Түүнд хамгийн сайныг хүсье!!

Хайрт Цаглашгүй Дээд Их Багш Тандаа хэчнээн их талархаж байгаагаа үгээр илэрхийлэхийн аргагүй билээ. Арьяабалын Аргын авшиг хүртээсэн үнэлж баршгүй бэлэгт, мөн Эрхэмсэг Ноён Дональд Трампын талаарх миний санаа бодлыг өргөж, гэгээрүүлсэн Тандаа баярлалаа. Үзэсгэлэнт Дэлхийгээ аврах Таны номлолд оролцохдоо өдөр бүр би Танд тайтгарал, амар тайвны хамгийн гүн гүнзгий ерөөлөө илгээдэг. Их Багшийн хайрын хамт Австралиас Хазел 

Бодлоготой Хазел, Таны захидлыг уншихад таатай байлаа. Бид Их Багшаар зөв зам мөрд хөтлүүлэн адислагдсан билээ. Эрхэмсэг Ноён Дональд Трампыг сөрөг хүчний хор хөнөөлд өртөхөөс хамгаалахын төлөө цуцашгүй зүтгэж буй бүх Диваажинд даруухнаар бид талархаж байна. Танд болон үзэсгэлэнт Австралид Тэнгэрлэгээс амар амгалан, эв найрамдал хүртээх болтугай. Суприм Мастер ТВ-ийн баг

Жич. Их Багш үнэлж баршгүй бодлоо танд хуваалцаж байна: “Өргөн мэдлэгтэй Хазел аа, энэ гараг дээрх хүн бүр биелүүлбэл зохих зорилготой. Хүнийг шүүхгүй байх нь үргэлж сайн байдаг, ялангуяа бид зөн билгийн мэлмийгүй үед. Ерөнхийлөгч Трамп ард түмэндээ үйлчлэх цорын ганц эрхэм зорилготойгоор зүрх сэтгэлдээ эр зориг, ачлал буян, өгөөмөр байдлаа ямагт удирдаж ирсэн. Дэлхий нийт Түүнийг нээлттэй оюун, зүрх сэтгэлтэй зөв шударга удирдагчийн хувиар “Америкийг дахин агуу болгох”-оор эргэн ирэхийг хүлээн авна гэж найдъя. Та болон эргэцүүлэгч австраличууд өдөр бүр дэвшүүлэгч оюун санаагаар тэтгэгдсээр байх болтугай. Хайрлан тэвэрье.”
Дэлгэрэнгүй үзээрэй
Хамгийн сүүлийн бичлэгүүд
31:12

Онцлох мэдээ

2024-09-28   176 Үзсэн
2024-09-28
176 Үзсэн
Шэйр
Шэйр хийх
Шигтгэсэн видео
Эхлэх
Татаж авах
Гар утас
Гар утас
iPhone
Андройд
Гар утсаар үзэх
GO
GO
Prompt
OK
Апп
QR кодыг уншуулна уу, эсвэл татаж авах зөв утасны системийг сонгоно уу
iPhone
Андройд