Хайх
Монгол хэл
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
Гарчиг
Тайлбар
Одоо үргэлжлүүлэн
 

Франц дахь зэрлэг амьтны төвийн тусламжтайгаар аюулд орсон шувуу-хүнд тусаллаа.

Дэлгэрэнгүй
Татаж авах Docx
Дэлгэрэнгүй уншаарай
Саяхан Францын шогшир шувуу-хүний амийг аварчээ. Тэр нисэж чадахгүй болж, газарт унаад байсан юм. Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хайн Олон Улсын Нийгэмлэгийн (бүгд веган) нэгэн гишүүн тэр нөхцөл байдлыг хараад арга хэмжээ авсан юм. Нийгэмлэгийн тэр гишүүн болсон явдлын талаар Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай (веган)-д захидал бичжээ:

2024 оны 8-р сарын 28-нд болсон явдал юм Хайрт Их Багш минь. Үзэсгэлэнт шогшир шувуу газарт унаад, нисэж чадсангүй. Түүнийг эдгэрч, нисэх эсэхийг мэдэхийн тулд хэдэн цаг хүлээгээд (амьтны эмчийн утсаар зөвлөснөөр) түүнийг ойролцоох зэрлэг амьтны төвд аваачихаар шийдэв. Тэд намайг дараагийн лхагва гарагт тэдэнтэй холбогдож шувууны биеийн байдлын талаар хэлээрэй гэлээ.

Их Багш ийн хариулав: “Бурхан ивээг, сайн байна. Явахаасаа өмнө тэдэнд төлбөр төлөөрэй. Эсвэл ИБ-ийн сангаас хандив өгөөрэй.”

Хожим нь Нийгэмлэгийн тэрхүү гишүүн Их Багшид дахин нэг захидал илгээсэн юм: Хайрт Багш минь, 2024 оны 9-р сарын 3-нд Фаун Альфортоос шогшир шувууны талаар дараах имэйлийг хүлээн авлаа:

Сайн байна уу? Таны авчирсан өвдсөн шогшир шувуу одоо өөрийн дуртай орчинд суллагдсан гэдгийг дуулгахад таатай байна. Мэйсонс-Альфортын эмнэлгийн төвд эмчлүүлж, дараа нь Мандрес-ле-Розесын асрах нөхөн сэргээх төвд эдгэрснийхээ дараа тэрээр дахин эрх чөлөөтэй болж чадлаа. Та нар байгаагүй бол энэ бүхэн боломжгүй байх байлаа! Энэ амьтанд хоёр дахь боломж олгосонд тань та бүхэнд дахин талархал илэрхийлье! Түүнд сайн сайхныг хүсье! Амьтны халамжийн хувьд та бүхнээс төлбөр авахгүй. Гэсэн ч бид нийгэмлэг учраас та бүхэн золгүй байдалд байгаа зэрлэг амьтдад туслахыг хүсэх юм бол биднийг дэмжиж болно (хандив, гишүүнчлэл...). Хүндэтгэсэн, Фаун Альфортын Марин

Фаун Альфортоос энэ захиаг хүлээн аваад, Их Багш ийн хариулжээ: “Энэ баяртай сайхан мэдээг аваад сэтгэл зүрх минь гийлээ! Энэ гайхалтай төвд 3,000 евро хандивлахын зэрэгцээ халамжит үйлсийг нь сайшаан ихэд талархаж байна. ИБ-аас Бурханы Нигүүлсэл дор хайр ба сайны ерөөлийн хамт!”

Их Багшийн өмнөөс дараах захидлыг франц хэл дээр Фаун Альфортод илгээв: […]

Хариуд нь Фаун Альфортын захирал Их Багшид эелдэг захиа илгээлээ.

Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай, Фаун Альфортод өгөөмөр хандив өгсөнд халуун дотноор талархаж буйгаа илэрхийлье. Таны захианд гүнээ сэтгэл хөдөлж буйг минь ойлгоорой. Таны өгөөмөр сэтгэлд маш их талархаж байна, ялангуяа Таны тусламж, манай Нийгэмлэгт үзүүлсэн итгэлд Тань талархъя. Бидний үйл хэрэгт өгсөн амлалт Тань зовж буй амьтдын өмнөөс ажилласаар байх боломжийг ##бидэнд олгож байна, Тань шиг хүмүүсийн ачаар биологийн олон янз байдлыг хамгаалахын төлөө бид бодит ##өөрчлөлт хийж чадна. Таныг хандивыг эрхэм зорилгоо дэмжиж, аварсан амьтдынхаа амьдралыг сайжруулахад болгоомжтой зарцуулна гэдэгт итгэлтэй байгаарай. Таны дэмжлэгийг хүлээн авсаар байна гэж найдаж байна. Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай, миний хамгийн чин сэтгэлийн мэндчилгээг хүлээн авна уу. Селин Грисот Фаун Альфортын захирал

Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай (веган): “Оролцсон бүх хүмүүст гүнээ талархан, Фаун Альфортод Гэрэлт Дэлхийн Нигүүлсэл Шагналыг 10,000 еврогийн даруухан өргөлийн хамт зэрэгцэн орших үзэсгэлэнт төрөлтнүүдийн эрдэнэт амь нас, эрүүл мэндийг хамгаалж буй эрхэм хүчин зүтгэлд тань дэм үзүүлэхээр нулимс дуслуулан хүндэтгэн олгож байна. Диваажин та бүхний алдрыг Бурханы Хайрын алдар суунд үүрд оршоох болтугай. Танай байгууллага шиг бүтээл оршин байгааг мэдээд маш их хайр, аз жаргалтай болж байна!”

Их Багш мөн бидэнд энэ түүхийн талаар нэмэлт зурвас илгээсэн юм: “Тэр шувуу-хүн үзэсгэлэнтэй юм, түүнийг харж хамгаалаарай!”

Бүх амьтан андуудад санаа тавьж, тэднийг халамжилдаг Фаун Альфорт зэрэг өрөвч сэтгэлтэй хүмүүсийн байгууллагыг дэмжиж байдагт Тань баярлалаа, Их Багш аа. Фаун Альфорт, Мэйсонс-Альфорт эмнэлгийн төв, Мандрес-ле-Розесын асрамж, нөхөн сэргээх төвийнхөн шувууны хаант улсын энэ шархтсан хүнийг яаралтай тусламж хэрэгтэй үед нь эмчилсэн баяртай мэдээ байлаа. Диваажингийн адислал дор та бүхний эрхэм ариун ажил бид бусад төрөлтнүүдэд туслахын төлөө аль чадахаараа хичээдэг шиг үргэлжлэн амьтан-хүмүүст туслаг.
Дэлгэрэнгүй үзээрэй
Хамгийн сүүлийн бичлэгүүд
2024-09-23
362 Үзсэн
2024-09-23
306 Үзсэн
2024-09-23
279 Үзсэн
35:10

Онцлох мэдээ

2024-09-23   152 Үзсэн
2024-09-23
152 Үзсэн
2024-09-23
764 Үзсэн
Шэйр
Шэйр хийх
Шигтгэсэн видео
Эхлэх
Татаж авах
Гар утас
Гар утас
iPhone
Андройд
Гар утсаар үзэх
GO
GO
Prompt
OK
Апп
QR кодыг уншуулна уу, эсвэл татаж авах зөв утасны системийг сонгоно уу
iPhone
Андройд