Хайх
Монгол хэл
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
Гарчиг
Тайлбар
Одоо үргэлжлүүлэн
 

Witnessing Amazing Power of Inner Master to Protect and Heal in All Situations

Дэлгэрэнгүй
Татаж авах Docx
Дэлгэрэнгүй уншаарай
Одоо Германы Лизелиэс ирсэн сэтгэгдлийг хүргэе:

Хамгаас Хүндэт Оройн Дээд Их Багш минь, “Фатимагийн Хатагтай” (1951) хэмээх Фатимагийн Хатагтайн тухай испани киног би хэдэн жилийн өмнө үзээд сэтгэл ихэд хөдөлсөн билээ. Тэр кинонд 1917 оны 5, 6, 7-р сарын 13-нд Португалийн Фатима тосгоны ойролцоох гурван хоньчин хүүхэд нарнаас ч илүү гэрэлтсэн цагаан хувцастай Бурханлаг эмэгтэйн дүрийг харсан тухай гардаг. 1917 оны 10-р сард энэхүү ер бусын үзэгдэл гайхамшиг үзүүлжээ: бороон дундуур гэрэлтэж, бүжиглэж буй Нар гарч ирсэн нь хүнд хэцүү цаг үед Бурханы тусламжийн дохио байсан.

Хэдэн өдрийн өмнө нөхөр бид хоёр машинаараа явж байгаад аадар, мөндрийн дунд орчихсон. Тэгж явахдаа асар том сахиусан тэнгэр цахилгаан болж тэнгэрт үзэгдэн шуурга намдсан. Биднийг харьж явахад тэнгэр гэрэлтэж, орой болж, бороо орсоор байсан ч Нар гэнэт гарч ирсэн. Энэ удаа ердийнхөөс хамгаагүй том бөгөөд онцгой хурц байсан тул надад Фатимагийн гайхамшгийн үеийн Нар шиг санагдсан. Нэг талдаа тэнгэр ер бусын үзэсгэлэнт шар өнгөтэй, нөгөө талдаа тэр аяараа бараан үүлээр бүрхсэн байлаа. Тэгээд бид аварга том давхар солонго харсан.

Арьяабалын бясалгал хийж байхдаа би Фатимагийн Хатагтайн Гэрлэн биеийг үзсэн юм. Дараа нь тэрээр Цагаан одсын тугал эмэгтэй болж, тэгээд Их Багш энэтхэг өмсгөлтэй, үсэндээ өдтэй дүрээр хувирлаа. Тэгээд Тэрээр цагаан одос болоод гэнэт Арьяабалын Бодисадва болсон. Дараа нь дахин Фатимагийн Хатагтайн хөшөөтэй адил дүрд орсон.

Удалгүй манай нутагт хэд хэдэн аюултай үер буусан юм. Миний авшигтан ээжийн амьдардаг газар хоёр ч далан задарсан ч гайхалтай нь тэд аюулгүй гарч чадсан. Манай нутгаар ч ус хурдан татарсан. Их Багш бидэнтэй үргэлж хамт байж, биднийг хамгаалж байдаг гэдгийг асар том Нараар дамжуулан харуулахыг хүссэн гэж би бодож байгаа.

Дараа нь би АНУ-д цагаан одос үхрийн тугал төрсөн тухай дуулаад Лакотагийн Индиан Цагаан Одосын Тугал Эмэгтэйн зөгнөл биелснийг харуулсан юм. 7-р сарын 13-нд Дональд Трамп амь насанд нь халдах оролдлогоос эсэн мэнд гарсан. 7-р сарын 13 бол Фатимагийн Хатагтайн 1917 онд үзсэн өдрүүдийн нэг юм. Дональд Трамп Фатимагийн Хатагтайг хайрладаг бөгөөд баримлыг нь Цагаан ордонд байрлуулсан. Талархлаа илэрхийлэх хангалттай үг надад алга! Их Багш минь ямагт эрүүл энх, хамгаалагдсан байж, Бурханы Хайрыг бүх хүн мэдрэх болтугай! Германаас Лизель

Урам зоригтой Лизель, гайхалтай явдлынхаа тухай хуваалцсанд баярлалаа!

Их Багш танд хайр дүүрэн үгсээ илгээжээ: “Баяр хөөртэй Лизель, юуны өмнө та бүхий л нөхцөл байдалд хамгаалах, эдгээх дотоодын Их Багшийн гайхалтай Хүчийг харжээ. Бүх хүн удахгүй өөрсдийн амьдралдаа Бурханы Хүчийг мэдрэх болно гэж бид найдаж байна. Дэлхий дээр хүмүүс өөрсдийнхөө хордсон оюун ухаанаас болж, амьдарч буй арга барилаасаа болж утгагүйгээр зовлон зүдгүүрт амьдарч байна. Амьтан-хүмүүсийг алж идэх, согтууруулагч ундаа уух гэх мэт... Энэ бүхнийг харахад зүрх шимшрэм бөгөөд Бурхан хүмүүст маш өгөөмөр хандаж, тэдэнд учирсан бүх хор хөнөөлийг даван туулахад нь тусалсан билээ. Харин одоо хүн төрөлхтөн эцсийн мөчид Бурханы мутраас атган эрс эргэлт хийх цаг болжээ. Дэлхий даяар үзэгдэж буй шинж дохионуудыг үл тоомсорлох ёсгүй юм. Үүний зорилго нь хүмүүсийг өөрсдөө өөрчлөгдөн дээшилж, илүү өндөр түвшний амьдралын зам мөрд шилжихэд түлхэх явдал юм. Энэ бол тоо томшгүй олон эоны өмнөх сүүлчийн гэтэлгэл бөгөөд энэ эоны хугацаанд хамаг хөнөөлт төрөлтөн хийсэн бүх үйлийнхээ дагуу харанхуйд, тамын галд байх ёстой болно!!! Одоо эрс өөрчлөгдөхгүй байгаа тэр сүнснүүдийг аймшиг хүлээж буй тухай бодоод би уйлж л чадах байна!!! Та болон чадварлаг германчууд Бурхан хаа сайгүй оршин байдгийг амьдралдаа сэргэгээр мэдэрч байх болтугай. Маш их хайртай шүү.”
Дэлгэрэнгүй үзээрэй
Хамгийн сүүлийн бичлэгүүд
31:23

Онцлох мэдээ

2024-09-15   152 Үзсэн
2024-09-15
152 Үзсэн
2024-09-14
1215 Үзсэн
36:04

Онцлох мэдээ

2024-09-14   183 Үзсэн
2024-09-14
183 Үзсэн
Шэйр
Шэйр хийх
Шигтгэсэн видео
Эхлэх
Татаж авах
Гар утас
Гар утас
iPhone
Андройд
Гар утсаар үзэх
GO
GO
Prompt
OK
Апп
QR кодыг уншуулна уу, эсвэл татаж авах зөв утасны системийг сонгоно уу
iPhone
Андройд