Хайх
Монгол хэл
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
Гарчиг
Тайлбар
Одоо үргэлжлүүлэн
 

Бүтээлийн мөн чанар

Дэлгэрэнгүй
Татаж авах Docx
Дэлгэрэнгүй уншаарай

2021 оны 1-р сарын 2-нд бидний Хайрт Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай дэлхийн төлөө эрчимтэй дияан бясалгалынхаа үнэт цагаасаа хугаслан Суприм Мастер Телевизийн ажлын багтай холбогдон Нгүен У’окын эмхэтгэсэн “Еврей ардын аман зохиолын сан хөмрөг” номоос хайр энэрэлтэйгээр орчуулж өгсөн юм. “Дэлхийг харж ханддаг дөрвөн төрөлтөн” хэмээх түүх бол доогуур түвшний бурхан хэрхэн хүмүүсийн болон дөлгөөн амьтдын эсрэг муу сүнснүүдийг, мөн илүү том, илүү догшин амьтдыг хэрхэн бүтээсэн тухай өгүүлдэг. Мөн түүнчлэн үүнд хүчний тэнцвэрийг хадгалах асар хүчирхэг дөрвөн төрөлтний тухай гардаг юм. Тэдгээр төрөлтнүүд оршин байснаараа хүмүүс болон номхон дөлгөөн амьтдын эсрэг оршихуй- нуудыг хэтэрхий хүчирхэгжин дэлхийг эзэлчихээргүй байлгадаг.

“Тэгээд тэр чөтгөрүүд болон сахиуснуудыг бүтээсэн. Гэхдээ харгис догшнуудыг нь. Тэгээд тэр хүмүүсийг ухаан бодолдоо ийм харгис төрөлтнүүд болон чөтгөрүүдээс айдаг болгосон.” Тиймээс энэ бүхэн Бурханы хийсэн зүйл. Төсөөл дөө? (За, Багш аа.) Ямар бурхан гэхээрээ түвэг удна вэ? “Хэрэв маш их ивээл, адис, Бурханы үүтгэсэн энэ олон хууль гэж үгүйсэн бол хүн төрөлтөн энэ бүх догшин сүнснүүд хийгээд чөтгөрүүдийн эсрэг баттай зогсож чадахгүй байх байсан юм.”

“Энэ бол хаврын эхэн үе бөгөөд серафим,” нэг төрлийн сахиусан тэнгэр, “тэд илүү хүчтэй болсон байв. Тэд тэргүүнээ ийн өргөхөд нь бүхий л догшин сүнснүүд болон чөтгөрүүд тэдгээр серафимуудаас ихэд айж гэнэ. Эдгээр серафимууд том том далавчуудаа дэлгэцгээж бүх хүн төрөлхтнийг хамгаалахад эдгээр муу чөтгөрүүд болон сүнснүүд хүмүүсийг хорлож чадсангүй. Библийн Псалмууд хэмээх 91-р бүлэгт: Бурхан ивээж далавчин дороо нөмөрлөн хамгаалав гэжээ.”

“Бурхан мөн гэрийн тэжээвэр олон амьтдыг болон маш мэдрэмжтэй, номхон дөлгөөн амьтадыг бүтээжээ. Эдгээр номхон дөлгөөн, сайн амьтадын эсрэг мөнхүү Бурхан бас арслан, бар, том биетэй баавгай зэрэг амьтдыг бүтээв. Эдгээр догшин амьтадын зарим нь мөн тэдгээр номхон дөлгөөн амьтад болон гэрийн тэжээвэр амьтдын эсрэг юм.”

Их Багш энэхүү эсрэг тэсрэг хүчний тогтолцоо хэрхэн Дэлхий дээрх бүх оршигчдод асар их зовлон түйтгэрийг тарьдгийг тайлбарлалаа.

Бурхан бүх зүйлийг ямар төгс зохицуулсныг төсөөл дөө. (Тийм.) Харин бид одоо эндэхийг диваажин болгох гэж аль байдгаараа хичээж байна. Харин тэр бол түвэг учруулагч нь! Одоо та нар мэдэж авлаа. Одоо та нар надад яагаад их хэцүү байдгийг мэдэж авлаа. Үүнд их урт хугацаа ордог. Тэрээр энэ дэлхийг, мөн бидний өвлөн авсан бэрхшээлийг долоохон хоногт бүтээсэн. Гэтэл одоо бид үүнийг диваажин болгоход мөн их удаж байна.

Энэ бол Бүхнийг чадагч Бурхан биш. Доод түвшний бурхан. Харин эрт цагт тэд түүнийг зөвхөн “Бурхан” гэдэг нэг нэрээр нэрлэж ирсэн.

Бурхан биднийг бүтээсэн учир нь баяр жаргал мэдрэх гэсэн хэрэг. Бүтээгч чадвар, бүтээгч хүчний илрэл болгож л биднийг бүтээх хэрэгтэй болсон аж.

Их Багш мөн Будда хэрхэн арслан болж төрөн бусад төрөлтнүүдтэй барилдлагатай болсон тухай түүх, мөн гэгээрсэн Их Багш биднийг хорвоогоос гэтэлгэхийн чухлыг, эс бөгөөс бид үүрд дөнгөлөгдөн үлдэх талаар онцгойлон айлдлаа.

Бурхан хөгжилтэй шүү. Тэр өөр хоорондоо тэрсэлдсэн олон зүйл бүтээчихсэн. Будда эртээ эртийн эрт урьд цагт арслан байсан тухай түүхийг уншаад би “Өө, Бурхан минь гэж, ямар төвөгтэй юм бэ” гэж бодсон. (Тийм, Багш аа.) Будда хүртэл энэ тэр амьтдын төрөлд ахин дахин төрсөөр байж. Тэгээд эргээд л ирнэ. Будда хүртэл бууж ирэн төрөлтнүүдэд туслах гэж үхэх төрөхийн мөрөнд үүрд мэт сэлж, олон янзын төрлүүдэд төрж аль болох олон төрөлтөнтэй барилдлага үүсгэх хэрэгтэй болдог байна.

Тэгээд л би, өө Бурхан минь эндэх амьдрал ямар төвөгтэй юм бэ гэж бодсон. Бид хэзээ ч дахин эргэж буцан энэ ч тэр ч болж төрөөд байгаасай гэж би хүсэхгүй байна. Би энэ бүхнийг дуусгамаар байна. Ийм учраас ихэнх энэтхэгчүүд авшиг хүртээн сүнсийг нь чөлөөлөх Их Багш болох Гүрүг маш их хүндэтгэдэг юм. Тэд ийм дуу хүртэл дуулдаг. “Гүрү минь л миний төлөө байна. Бурхан намайг энэ хуйларсан орчилд хаясан, зөвхөн Их Багш минь намайг эндээс гаргаж чадна.” Нэг иймэрхүү дуу байдаг. Тэд Гүрүгээ Бурханаас ч дээгүүр тавьж хүндэлж байгаагаа бараг битүү хэлж байгаа хэрэг юм. Ийм л юм. Харин одоо би энэ түүхийг уншихдаа утгыг нь ойлгож байна.

Хамгаас Хайрт Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хайдаа бидэнд “Еврей ардын аман зохиолын сан хөмрөг” номоос дахин түүх уншиж өгөн манай дэлхий яагаад ороо бусгаа байж, харгис хэрцгий байдаг талаар, мөн анх газар дээр яагаад амьдралыг бүтээсэн талаар тайлбарлаж өгсөнд чин сэтгэлээсээ талархаж байна. Өнгөрсөн, одоо, ирээдүйн бүхий л Их Багш нарт сүнснүүдийг гэтэлгэхээр дэлхийд бууж ирсэнд нь үүрд мөнх талархъя. Мөн энэхүү эцсийн шүүлтийн цаг үед Цаглашгүй Их Багш, Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай бидэнтэй хамт байгаа нь төсөөлшгүй их зол завшаан билээ. Их Багшийн маань манай гарагийн төлөөх залбирал бүхэн, тэр дундаа Веган Дэлхий, Амар амгалан Дэлхийг цогцлоох залбирал нь удахгүй биелж, хамаг төрөлтөн зөвхөн хайр энэрэл, баяр жаргалтайгаар орших болтугай.

Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хайтай хийсэн энэхүү бага хурлыг бүрэн эхээр нь дараа Багш Шавийн Шүтэлцээгээр хүлээн авч үзээрэй.

Дэлгэрэнгүй үзээрэй
Хамгийн сүүлийн бичлэгүүд
2:02

Standing Witness to Immense Power of Master

2024-11-09   1328 Үзсэн
2024-11-09
1328 Үзсэн
7:13

Vegan Street Fair in Alameda, CA, USA

2024-11-09   632 Үзсэн
2024-11-09
632 Үзсэн
36:12

Онцлох мэдээ

2024-11-09   153 Үзсэн
2024-11-09
153 Үзсэн
Шэйр
Шэйр хийх
Шигтгэсэн видео
Эхлэх
Татаж авах
Гар утас
Гар утас
iPhone
Андройд
Гар утсаар үзэх
GO
GO
Prompt
OK
Апп
QR кодыг уншуулна уу, эсвэл татаж авах зөв утасны системийг сонгоно уу
iPhone
Андройд