Хайх
Монгол хэл
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
Гарчиг
Тайлбар
Одоо үргэлжлүүлэн
 

Seeing the Bigger Picture, September 16, 2020

Дэлгэрэнгүй
Татаж авах Docx
Дэлгэрэнгүй уншаарай

Бидний хамгаас хайртай Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай дахин эрчимтэй даян бясалгалын үерээ талархалтайгаар цаг зав гарган Суприм Мастер Телевизийн багийн гишүүдтэй ярилцсан байна. Конференсийн үеэр 2020 оны 9-р сарын 16-ны Лхагва гарагт Их Багш сүүлийн үеийн дэлхийн хүмүүсийн санаа зовниж буй хэд хэдэн сэдэв мөн түүнчлэн АНУ-ын Эрхэмсэг ноён Дональд Трамп ерөнхийлөгчийн алба болон түүнтэй холбоотой хэвлэл мэдээллийн хэрэгслүүд болон олон нийтээс дэвшүүлсэн асуудлуудтай холбоотой асуултуудад хариулав.

Дэлхий сайн улстөрчөөр дутагдаж байгаа тул бид байгаа зүйлээ л хүлээн авч байна. (За, Багш аа.) Тэр сайн биш ч гэсэн, гэгээнтэн биш шүү дээ. Ерөнхийлөгч гэгээнтэн биш юм. Тэрээр хамгийн сайн гэж боддог зүйлээ, эсвэл туслахуудаас нь зөвлөж байгаа зүйлийг хийдэг. Түүний ямар ч зан төлөв, хувь хүний байдал нь түүний боловсрол, суурь мэдлэг, гэр бүлээс бас хамаарна. Тиймээс та зөвхөн түүнийг буруутгаж болохгүй. (За, Багш аа.) Та нар түүний талаар олон ном бичигдсэн гэсэн ч, эсвэл гэр бүлийнхэн нь түүний эсрэг байгаа гэх зэрэг нь бол зөвхөн хувийн зүйл юм. (Тийм ээ.) Энэ бол өнгөрсөн явдал. Та бүхэн одоо ба ирээдүйгээ харах хэрэгтэй.

Тиймээс түүний Солонгосын энх тайвныг зуучилсан зэрэг бүх сайн сайхан зүйлсийнх нь талаар ярилцъя. Энэ цөмийн дайнаас сэргийлсэн. (Тийм ээ, Багш аа) Дараа нь тэр одоо Ойрх Дорнодын энх тайвныг зуучилж байна Ийм зүйл хийж байгаа. (Тийм ээ, Багш аа.) Энэ нь амжилттай байгаа. Бас тэр хүний наймааг зогсоож, эсвэл ядаж санаа тавьдаг. (Тийм.) Энэ бүхэн нь дэлхий нийтэд маш чухал юм.

Дор хаяж тэр дэлхийн төлөө сайн ажиллаж энх тайвныг цогцлоосон. Энэ нь тоо томшгүй олон хүний амь нас аварсан гэсэн үг юм. (Тийм ээ, Багш аа.) Энэ нь магадгүй дахин ерөнхийлөгч болох буян нь байж болох юм, хэн мэдэх вэ? (Тийм, Багш аа.) Адаглаад л тэр дайн өдөөхгүй юм. Тэр америкчуудын амийг гадаадад дэмий үрээгүй. (Тийм ээ, Багш аа.) Цэрэг болоод гадаад оронд гэр бүл, найз нөхөд, найз бүсгүй, эхнэр, хүүхдээсээ хол байна гэдэг бол тийм ч зугаатай зүйл биш (Тийм ээ, Багш аа) Энэ хөгжилтэй юм биш. Тийм.) Тэгэхээр, хэрэв тэрээр бусад орноос цэргээ буцаан татаж буй бол магтууштай. (Тийм ээ, Багш аа) Үнэхээр сайшаалтай. Харин тэр олон үндэстэнтэй хамтран энх тайвны төлөө бясалгах нь бас дахин сайшаалтай (Тийм ээ, Багш аа.) Иймд та нарын зарим нь түүнд Гэрэлт Дэлхийн Энх Тайвны Удирдагч шагнал өгснийг таалахгүй байгааг би мэдэх ч харамсахгүй. (Тийм ээ. Багш аа) Энэ салбартаа бол тэр сайн зүйл хийсэн гэж би бодож байна.

Магадгүй тэр улс төрийн болон бусад зүйлд, байгаль орчны хувьд алдаа гарсан байж болох ч тэр бол бизнесийн хүн шүү дээ. Тэр бизнесийн хүний боддогийг л бодсон хэрэг. Тэгэхээр тэрээр магадгүй улсдаа бизнесээрээ л тусалдаг байх. Америкчуудад юу сайн болох, улсад нь аль сайн гэснийг хийдэг. Түүний сонголтыг эсрэг талаас нь, байгаль орчны, хүмүүнлэгийн, энэрэнгүй үзэлтэй сэтгүүлчид зэрэг хүмүүсийн өнцгөөс мөн харж үзэх юм бол түүний сонголт дутагдалтай нь харагдана. (Тийм ээ, Багш аа.) Гэхдээ тэрээр ерөнхийлөгч гэдэг “бизнесийнхээ” зүгээс хийх ёстой гэж үзсэнээ л хийх хэрэгтэй. Энэ амаргүй. Тэр ердөө хүн шүү дээ. Энэ бас тэр сайн зөвлөгчтэй эсэхээс хамаарна.

Та бүхэн хувь хүний том дүр зургийг харах хэрэгтэй. Түүний хийдэг зүйл энэ дэлхийд сайн уу, эсвэл үгүй юу гэдгийг. (За, Багш аа.) Зөвхөн америкчууд ч биш. Зөвхөн нэг бүлэг ч биш.

Түүний хийсэн бүх зүйлийг буруу гэж хэвлэл мэдээллийн хэрэгсэл, ард түмэн хэлж байна. Энэ нь түүний гарал үүсэлтэй холбоотой байж болох юм. Гэвч гарал үүсэл тааруу байсан ч гэсэн тэр эндээс л өсөж томрон, сайн зүйл хийсэн шүү дээ. Энэ дэлхийд сайн бөгөөд чухал, том зүйлс хийсэн. Ямар ч дайн эхлүүлэлгүй, харин дайныг зогсоож, амар амгаланг тогтоосон! Энэ бол хийхэд маш хэцүү гурван алхам. Тэр өдөр бүр энх тайвны төлөө залбирдаг. Үүнийг би дотооддоо мэднэ. ( Хөөх!) Түүнийг энх тайвны төлөө залбирдаг гэж Диваажин надад хэлсэн. (Хөөх!) (Энэ үнэхээр гайхалтай!) Та Бурханыг хуурч чадахгүй. (Тийм) Та Диваажингаас нуугдаж чадахгүй. Тэд мэдэж л байгаа. (Тийм ээ. Багш аа) Аль ч ерөнхийлөгчийн улсдаа, дэлхийдээ өгч чадах хамгийн үнэт зүйл бол энх тайван юм.

Би харин америкчууд түүнийг юунд ч буруутгаж байсан, тэр бурууг хийсэн ч бай түүнийг уучлаасай л гэж хүсэж байна. Бас тэд өөрсдөдөө сайн, дэлхийд сайн гэсэн хэн нэгнийг л сонгох байх гэж найдаж байгаа. Мөн би бүх нэр дэвшигчдэд Бурханы ивээлээр хамгийн сайн сайхныг хүсье. Бурханы сонголт л хэрэгжих болно. (Тийм ээ, Багш аа.) Яадаг ч байсан ямар ч хүн үнэндээ ерөнхийлөгчийг сонгодоггүй. Энэ бол бүхэл улс орны үйлийн үр, эсвэл Бурханы сонголт байдаг. (Тийм ээ, Багш аа.)

Их Багш мөн Шинэ Сүнслэг Түвшний талаар, сүүдрийн ертөнцийн талаар ярьж, мөн дэлхий дахинд болж байгаа бослогуудын талаар гэгээ гэрэлтэй талаас нь цагдаа нарт хандан зөвлөгөө өглөө.

Асуулт дуусаж байгаа бол сайн байна. Учир нь би үнэхээр шаналж байна. Цагдаагийнхны хохироосон хүмүүс, бас цагдаагийнхны төлөө би шаналж байна. (Тийм ээ, Багш аа.) Би та бүхэнд шуудхан хэлье, юуны түрүүнд бидэнд цагдаа хэрэгтэй. (Тийм ээ.) Цагдаагийн байгууллагыг буцааж татах, эсвэл цагдаагийн хүчнийг татан буулгах нь хариулт биш. (За, Багш аа.)

Цагдаагийн байгууллагын оролцоо одоогоор манай нийгэмд шаардлагатай байна. (Тийм ээ, Багш аа.) Юуны түрүүнд ийм байна! Хоёрдугаарт, цагдаа нар бол ямар ч улсынх бай тустай, сайн хөрөнгө юм. Тэднийг маш олон зүйлд сургасан байдаг. Тэд бүр хүүхэд ч эх барьж чадна. Шаардлагатай бол, онцгой тохиолдолд шүү дээ. Ухаан алдсан хүмүүс, нялх хүүхэд, хүүхдэд хүртэл тэд хиймэл амьсгал хийж чаддаг. Бид бас газар бүхэнд байгаа цагдаа нарт талархах хэрэгтэй. (За, Багш аа.)

Энэ дэлхий дээр төгс төгөлдөр зүйл байдаггүйг хүмүүс ойлгох хэрэгтэй. Тиймээс бид олонх болох хэрэгтэй. Сайн сайхан байдлын дийлэнх цөөнх сөрөг талаас илүү байвал бид үүнийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Байшингийн тань нэг тал нурсан байхад байшингаа тэр чигт нь нураахгүй биз дээ. (Тийм ээ.) Зөвхөн тэр нурсан хэсгээ засна. (Яг үнэн. Тиймээ.) Тийм учраас хүмүүс дахин тунгааж цагдаа нарт ажлаа хийх боломж олгох нь зөв. Тэр зөв газраа зөв цагтаа байсан юм. Цагдаагийн ажил миний бодлоор газар дээр байлдаанд оролцож байгаа цэргийн ажлаас аюултай, Яагаад гэвэл цэргүүд дайснаа буудахын тулд нэлээн хол газар явж очдог. Гэтэл цагдаа нар бол нүүр тулж бүр хэдхэн метрийн зайтай нүүр тулж ажлаа хийнэ. бүр яг нүүр нүүрээрээ тулах ч хэрэг гардаг. Тэд бол ихэнх тохиолдолд маш аюултай нөхцөлд ажилладаг. (Тиймээ Багшаа.) Тэдэнд бодох ч цаг гарахгүй. Тэд чадахгүй. Тэд байнга аюултай бүсэд ажилладаг гэж би боддог. Тэгээд бууны гохоо дарна, энд ямар нэгэн алдаа гарч болно. Ийм учраас энэ бүх нөхцөл байдлыг бид харгалзан үзээд цагдаад нарт боломж олгох нь зөв. Яагаад гэвэл ийм нөхцөл байдал цагдаа нарын хандлагад сөрөг нөлөө үзүүлнэ.

Гадаа гарч цагдаа нарын эсрэг тэмцэл хийх, ойр хавьд очихгүй байх нь өөрт тань аюулгүй. Гэхдээ бүх тэмцэгч нар ийм зүйл хийхгүй байгаа л даа. Тэмцэл жагсаал цуглааны үеэр ямар нэгэн сөрөг зүйлүүд энэ дунд хутгалдан орж боломжийг ашиглан хүмүүст муу зүйл хийж зовлон тарих эрсдэл байдаг. Хулгай дээрэм хийх, хүмүүсийн орон гэр, бизнесийн байрын шатаах зэрэг үйлдэл хийдэг. Буруу зүйлийг засах гэж байгаа бол энэ зөв арга зам биш (Тиймээ Багшаа.) Та нар бослого гаргахаар гудамжинд гарч болохгүй шүү. Энэ нь та нарт аюултай. Та нар энэ аймшигт өвчнийг тусч, энэ өвчин та нарыг зовоон тарчлааж мэдэх юм шүү. КОВИД-19-өөс болж бүр үхэж ч мэдэх юм. Бас ийм их бужигнасан үймээнд өөр олон зүйл болж болно. Бас үхэж ч болзошгүй. Гэртээ байж байх нь та нарын л сайн сайхны төлөө юм. Дараагийн ажлаа хэрхэн олох, шинэ ажилд орох хүсэлт гаргах, эсвэл гэр бүлээ болон өөрийгөө хэрхэн асран хамгаалах вэ гэдгээ бодох хэрэгтэй. Бид дэлхийн өнцөг булан бүрд хүмүүсийг үхэлд хүргэх хэмжээний асуудал тарих ёсгүй. Ялангуяа улс үндэстнүүд КОВИД-19-ийн цар тахлын асар том асуудлыг шийдэхэд илүү их тайвшрал, энх тайван хэрэгтэй байгаа цаг үед асуудал тарих хэрэггүй. Бидэнд цагдаа хэрэгтэй. Цагдаа нар маш олон хар арьстай хүмүүс, хар арьстай хүүхдүүд гэр бүлийг аварсан. Хэрвээ интернетээр энэ тухай мэдээлэл хайвал маш олон баримтуудыг олж мэднэ. (Тиймээ Багшаа.) Юу ч гэсэн энэ бол миний даруухан бодол, зарим хүмүүс үүнийг сонсоод тайван амьдралыг илүүд үзнэ гэж би найдаж байна.

Бүхнээс илүү асран хамгаалагч Их Багшдаа өнөө үеийн засгийн газруудын үйл хэрэг, өрнөж байгаа үйл явцуудын талаар, ерөнхийлөгчийн үүрэг, цагдаа нарын үүрэг, тэдний дэлхий дээр энх тайвныг дэмжихэд хүлээдэг хариуцлагын талаар өргөн утгаар, энэрэл нигүүлсэхүйн сэтгэлээр хэлж өгсөнд гүн талархал илэрхийлье. Диваажингийн мэргэн ухаан дэлхий нийтийн амгалангийн төлөөх зөв замыг адисалж байг. Их Багш тандаа эрүүл энх амар амгаланг ерөөн Анхдагч Ертөнцийн Бурхад үргэлж хамгаалж байхыг ерөөе.

Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хайн энэхүү айлдварын бүрэн эхийг үзэхийг хүсвэл удахгүй цацагдах Багш Шавийн шүтэлцээ нэвтрүүлгийг үзэхийг урьж байна.

Дэлгэрэнгүй үзээрэй
Хамгийн сүүлийн бичлэгүүд
2:02

Standing Witness to Immense Power of Master

2024-11-09   1324 Үзсэн
2024-11-09
1324 Үзсэн
7:13

Vegan Street Fair in Alameda, CA, USA

2024-11-09   630 Үзсэн
2024-11-09
630 Үзсэн
36:12

Онцлох мэдээ

2024-11-09   150 Үзсэн
2024-11-09
150 Үзсэн
Шэйр
Шэйр хийх
Шигтгэсэн видео
Эхлэх
Татаж авах
Гар утас
Гар утас
iPhone
Андройд
Гар утсаар үзэх
GO
GO
Prompt
OK
Апп
QR кодыг уншуулна уу, эсвэл татаж авах зөв утасны системийг сонгоно уу
iPhone
Андройд