Хайх
Монгол хэл
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
Гарчиг
Тайлбар
Одоо үргэлжлүүлэн
 

Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай (Веган) махны хорт үр дагаврын тухай, 9-р хэсэг – Дараа төрөл дэх шийтгэл

Дэлгэрэнгүй
Татаж авах Docx
Дэлгэрэнгүй уншаарай
Өсгөж үржүүлээд, хоол хүнс болох гэж тарчлаан хөнөөгдөж буй амьтад зөвхөн хүмүүсийн мах идэх зуршлын золиос биш. Нядлаачид болон амьтны мах идэхэд оролцогсод мөн физик болон сүнслэг биеийн аль алинаар нь сөрөг үр дагавраас болж зовдог. Төрөл бүрийн шашны ариун судруудад бичсэнчлэн дараа төрөлдөө тэд аймшигт шийтгэлтэй тулгарна. Махны бизнест холбогдогсод болон мах идэгч хүмүүст санаа зовнин Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай олон лекц, конференцдоо тэднийг аймшигт нөхцөл байдал хүлээж буйг Хайрын сэтгэлээр тайлбарлан хэлсэн нь бий.

Мах идэх нь аймшигтай. Энэ нь хүнийг тамд хөтөлж, биеийг нь мөчлөн огтолно. Тэр нь махны төлөөс юм. Оюун санааны бясалгал хийдэг болохоор манай нэг шавь их мэдрэмтгий. Тэр нөхөртөө идэх махыг нь худалдаж авдаг. Нөхөр нь тэгж шаарддаг учраас тэр л дээ.

Хэдий тэр бясалгалаа сайн хийдэг ч хүчээр мах авахаар дэлгүүр орох бүрд чөтгөрүүд түүнийг цохиж зоддог юм. Тэр тэднийг хардаг тул үүнийг мэддэг. Та нар тэднийг харж чадахгүй, яагаад гэртээ харихаар толгой өвддөг, тэр газарт яагаад сэтгэлээр унадаг эсвээс яг л газар дээгүүр мөлхөж байгаа юм шиг ядарсан санагддаг юм бол гэж гайхдаг. Та нар чөтгөрт цохиулаад байгаа юм, гэвч та нар үүнийг мэддэггүй, тэднийг харж чаддаггүй.

Зарим хүмүүс надад хэлдэг “Би Танаас авшиг авмааргүй байна Надад үхэж төрөхийн хүрдэнд эргэх нь зүгээр. Би энэ дэлхийн зовлонг тэвчиж чадна. Би Диваажин руу явахыг хүсэхгүй Тийшээ явахын тулд хүн веган байх ёстой. Би махаа болимооргүй байна. Гэхдээ та нар тамд очихоор шатаагдана, тэр нь одоо цөөн хэдэн сахил мөрдснөөс илүү зовлонтой гэдгээ мэдэж байх ёстой. Одоо мах, загасаа болихоос хамаагүй илүү тарчлан зовно. Үхэхийн цагт харамсахад дэндүү оройтсон байх болно. Хэн ч бидэндээ хамт явахгүй. Таашаал авах мөчүүд бидэнд зөвхөн бэрхшээл зовлон л авчрах болно. Жишээлбэл, хэрэв бид мах, загас, архинд дурлавал хожим бидний биед илүү таагүй байдал үүснэ. Тийм учраас эмнэлгүүд мах идэгсэд болон архи уугч хүмүүсээр дүүрэн байдаг. Веганчууд нэг их байнга өвдөөд байдаггүй. Мөн бид нас барахад үйлийн үр маань л бидэнтэй хамт явна, өөр хэн ч биш.

Надад амьтад мөн түүнчлэн тэднийг алж буй хүмүүс харамсалтай байна. Учир нь хожим хойно нь үйлийн үр тэдэнд дээр ирэх болно. Үнэндээ, хуурмаг үзэгдлийн хаан өөрийн бүтээлийн хэсэг нэг бүрийг хэд дахин нугалж төлүүлэхийг хүсдэг. Та Дэлхий дээрх үхрийн махны хэрчмийг ердөө төлж чадахгүй, түүнийг идчихээд тэр ч байтугай, дууссан, өнгөрсөн гэж боддог. Үгүй, тийм биш! Үйлийн үрийн Эзэн биеийг чинь авахыг хүсдэг. Хий хоосны ертөнцөд нүдийг нүдээр, шүдийг шүдээр төлдөг. Физик ертөнцөд л ийм байдаг. Өршөөл үгүй! Үйлийн Үрийн Эзнийг юугаар ч хахуульдах аргагүй. Тэр огт авилгал хахууль авдаггүй. Түүнд бүхэл бүтэн дэлхийг өгсөн ч тэр тоохгүй. Эсвээс Гурван Ертөнцийг бүхлээр нь өгсөн ч тэр тоохгүй. Учир нь түүний ажил бол хүмүүстэй тооцоо бодох дуртай, хэн муу юм хийж байгааг харах дуртай. Тэрээр чамайг ямар хүчтэй, ямар энэрэнгүй, зүрх сэтгэлд тань уруу таталтыг эсэргүүцэх хэр их хүч байгааг харах гэж тэднийг муу зүйлд ч уруу татдаг.

Махны дэлгүүр эсвэл нядалгааны газар ажилладаг хүний сүнсний хувьд ямар үр дагавар үүсэх вэ?

Ямар үр дагавар аа? Бурхан минь. Би энэ талаар бодохыг ч хүсэхгүй байна. Энэ насандаа амьтдад учруулсан шигээ их зовлонг эдлэх юмуу бүр тамд унах болдог, эсвэл өрөө төлөхийн тулд оршихуйн зарим доод түвшинд төрөл доошлон төрж, хэмжээлшгүй зовдог. Би ийм төрлийн ажлаас холуур байгаарай гэж хүн бүрт зөвлөмөөр байна, учир нь энэ олигтой ажил огтхон ч биш.

Мах, архи, тамхи болон хар тамхи бидний астрал болон бусад биеийг бас гэмтээж байдаг уу? Бидний физик бие үхсэний дараа ч гэсэн бид эдгээр хорт бодисоос болж зовдог уу?

Тийм ээ, ядаж л астрал бие зовдог. Ямар хорт бодис гэдгээс бас шалтгаална л даа. Жишээ нь, та нар нас барсны дараа, хэрэв та нар хэт их мах идэж бусад оршихуйдад их зовлон учруулж байсан бол, ялангуяа тэдний амийг өөрийн гараар хөнөөж байсан бол, астрал бие чинь асури ертөнцөд, бидний хэлдэгээр там гэдэг газар мөн төстэй зовлонг амсдаг юм. Там гэж үүнийг л хэлж буй. Та нар бусад хүмүүсийн мэдрэмжийг өөрсдөө амсах хэрэгтэй байдаг, тэгвэл та хүн эсвэл өөр төрөлд дахин төрсөн үедээ бусад оршихуйд тийм үйлдэл хийвэл зовдог гэдгийг ойлгох болно, яагаад гэвэл та өөр дээрээ түүнийг амссан тул ойлгоно. Ингэж байж л та нар илүү хайр агуулсан, илүү бодлоготой, илүү энэрэнгүй болж, өөрийн үйл, үг хэл ба бодолдоо хянамгай болдог.

Махны үйлдвэрлэл муу бизнес. Танд маш муу. Нөгөө дөрөв нь зэвсгийн наймаа, хууль бус наймаа, архины наймаа, хорны наймаа билээ. Эдгээр бүх хортой бизнесүүд танд одоо бөгөөд ирээдүйд чинь муу билээ. Хэрвээ дараа төрөлд, Диваажин болон тамд итгэдэг бол та нэн даруй махны бизнесээ яаралтай зогсоох хэрэгтэй. Хүн, амьтанд зовлон учруулсны дараа дараагийн төрөлдөө таныг ямар ч сайн зүйл хүлээхгүй. Хариуд нь та уртаас урт хугацаагаар, зовлонгоо хэд дахин нэмэгдүүлэх болно. Үүний оронд, махны үйлдвэрт байгаа хүмүүс, хэдийнээ эхэлсэн, өдөр ирэх тусам өргөжиж буй энэхүү хандлагад нэгдэх ёстой. Би үүнийг хэлэхэд таатай байна. Баярлалаа. Веган байж, байгалиа хамгаалан, органик ногоо тарьцгаая!
Дэлгэрэнгүй үзээрэй
Бүх хэсэг  (9/20)
Дэлгэрэнгүй үзээрэй
Хамгийн сүүлийн бичлэгүүд
2024-11-16
523 Үзсэн
31:35
2024-11-15
119 Үзсэн
Шэйр
Шэйр хийх
Шигтгэсэн видео
Эхлэх
Татаж авах
Гар утас
Гар утас
iPhone
Андройд
Гар утсаар үзэх
GO
GO
Prompt
OK
Апп
QR кодыг уншуулна уу, эсвэл татаж авах зөв утасны системийг сонгоно уу
iPhone
Андройд