Хайх
Монгол хэл
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
Гарчиг
Тайлбар
Одоо үргэлжлүүлэн
Цааш бий
ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭ-ний гол тойм – 2026 оны наймдугаар сарын 4
Их Британийн Далайн худалдааны ажиллагааны төвийн мэдээлснээр, Ормузын хоолойд Оманы ойролцоо худалдааны хоёр хөлөг халдлагад өртжээ. Нэг газрын тос тээвэрлэгч хөлөг ойролцоо дэлбэрэлт болсон ч гэмтээгүй гэж мэдээлсэн бол өөр нэг хөлгийг үл мэдэгдэх биет онож, хөдөлгүүрийн тасалгааг нь гэмтээсэн байна. (Фокс Ньюс)
8-р сарын 1-нд шилжих шөнө Оросын пуужин, нисгэгчгүй онгоцны томоохон довтолгоо [Украин (Урейн)-ы] Киев хотод болж, наад зах нь 9 хүн амиа алдан, 30 гаруй хүн шархдаж, орон сууц, сургууль, дэд бүтэц болон Литвийн Элчин сайдын яам эвдэрч сүйджээ. Орос 35 пуужин, 185 нисгэгчгүй онгоц харвасан бөгөөд Patriot сөнөөгч пуужингийн хомсдолоос үүдэн, Украин (Урейн) улс ердөө хоёр пуужин устгаж чадсан гэж тус улс мэдэгджээ. (Киев Индепендент)
Латви улс техникийн шалтгаанаар Беларусьтай хиллэдэг цорын ганц ажиллагаатай боомтоо хааж, зорчигчдод өөр чиглэл ашиглахыг зөвлөжээ. Тус улс Беларусын зохион байгуулсан гэх хууль бус цагаачлалын асуудлаас үүдэн Силене боомтыг 2023 онд аль хэдийн хааж байжээ. (Ройтерс)
Венесуэл, Чили улсууд 7-р сарын 30-нд хоёр талын харилцаагаа үе шаттай хэвийн болгох үйл явцыг эхлүүлснээ мэдэгджээ. Эхний алхмаар иргэдээ хамгаалж, консулын үйлчилгээ үзүүлэхийн тулд консулын харилцаагаа сэргээх бөгөөд хоёр улсын засгийн газар бүтээлч яриа хэлэлцээр, харилцан хүндлэл, адил тэгш зарчим болон олон улсын хуулийг мөрдөхөө амлажээ. (Бао Тинь түк)
Саудын Араб болон өөр 13 улс Баб-эль-Мандебийн хоолой, Улаан тэнгис, Адены булангаар зорчих хөлөг онгоц, олон улсын худалдаа, эрчим хүчний тээвэрлэлтийг хамгаалах зорилгоор далайн батлан хамгаалах эвсэл байгуулжээ. Хуситуудын удаа дараагийн халдлага, бүс нутгийн хурцадмал байдал нэмэгдэж буй энэ үед тус эвсэл нь тагнуулын мэдээлэл солилцож, төлөвлөлтөө уялдуулан, хамтарсан сургуулилалт, тэнгисийн цэргийн ажиллагаа явуулна. (Аль Жазира)
Тайвань (Формоса)-ийн тусгай байгууллагууд 2024 оны 1-р сараас хойш Тайвань (Формоса)-ийн 402 иргэн Хятадад сураггүй болсон, байцаагдсан, эсвэл хоригдсон бөгөөд тэдний 154 нь одоо ч сураггүй, 216 нь шоронд хоригдож байгааг мэдээлжээ. Сүүлийн 3 сард шашны шалтгаант баривчилгаа 50%-иар өссөн тул албаны хүмүүс Тайвань (Формоса)-ийн иргэд, ялангуяа И-Гуань Даогийн дагагчдыг Хятад улс руу зорчихгүй байхыг анхааруулжээ. (Тайпей Таймс)
Японы өмнөд хэсэгт болсон 7.1 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн улмаас Toyota, Nissan, Mitsubishi Motors, Renesas, Sony болон бусад үйлдвэрлэгч автомашин, хагас дамжуулагчийн үйлдвэрүүдийнхээ үйлдвэрлэлийг зогсоох буюу бууруулахад хүрчээ. Компаниуд 2016 онд [Японы] Кумамотод болсон газар хөдлөлтөөс хойш үйлдвэрүүдээ бэхжүүлж, нийлүүлэгчдээ төрөлжүүлсэн ч тус бүс нутаг чип, автомашины үйлдвэрлэлийн томоохон төв тул энэ зогсолт дэлхийн нийлүүлэлтийн сүлжээг тасалдуулж болзошгүй байна. (Ройтерс)
Sports Medicine – Open сэтгүүлд нийтлэгдсэн өргөн хүрээний шинэ судалгаагаар Европын хүүхэд, өсвөр үеийнхний булчингийн хүч, уян хатан чанар, бие бялдрын ерөнхий чийрэгжилт тогтмол буурч байна. Судлаачид 20 орны 400 мянга гаруй залуусын мэдээлэлд дүн шинжилгээ хийхэд, 2000 оноос хойш бүх үзүүлэлтээс уян хатан чанар хамгийн хурдацтай буурсныг тогтоожээ. Өсвөр үеийнхний 75 гаруй хувь нь өдөр тутмын хөдөлгөөний зөвлөмжийг биелүүлдэггүй тул ирээдүйд эрүүл мэндийн ноцтой эрсдэл нүүрлэхийг мэргэжилтнүүд анхааруулжээ. (евроньюс)
Уур амьсгалын өөрчлөлтийн улмаас өвчин тээгч Азийн бар шумуул Европын гүн рүү тархаж, тогтвортой популяц нь хойд зүгт [Германы] Берлин хот хүртэл хүрчээ. Энэ шумуул нь денге, чикунгунья, Зика вирус дамжуулах чадвартай. Дулаарал нэмэгдсэнээр энэ зүйл Европын 16 оронд тархаж, орон нутагт өвчин дамжих эрсдэлийг өсгөж байна. Албаны хүмүүс ард иргэдэд шумуулын үржлийг хязгаарлахын тулд тогтоол усыг арилгахыг уриалжээ. (Түөй Трэ)
Удаан хугацааны ганцаардал нь эрт нас барах эрсдэлийг 30%-иар нэмэгдүүлж, эрүүл мэндийн салбарт олон тэрбум ам.долларын зардал учруулдгийг судалгаанууд харуулжээ. Эмч нар ганцаардсан өвчтөнүүдийг илрүүлэх үзлэг хийж болох ч эмнэлгийн тусламж нь олон нийтийн тасарсан холбоог сэргээж, нийгмийн бодлогыг засаж чалахгүй гэж [АНУ-ын] Мичиганы Их Сургуулийн шинэ судалгаанд дүгнэжээ. Эрүүл мэндийн мэргэжилтнүүд тогтвортой шийдэл олохын тулд эмнэлгийн эмчилгээ шаардлагатай болохоос нэлээд өмнө нийгмийн харилцаа холбоог бэхжүүлэх ёстой гэж үзэж байна. (СкайТех Дэйли)
Италийн Неаполь хотоос баруун тийш орших Флегрейн талбайд 4.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ. Италийн Геофизик, галт уул судлалын үндэсний хүрээлэн 10 удаа давтан чичирхийлэл бүртгэж, үүнийг тус бүсийн газар хөдлөлтийн идэвхжил нэмэгдсэнээс хойших хамгийн хүчтэй нь гэж мэдэгджээ. Италийн Иргэний хамгаалалтын газар 4 хүн бэртэж, орон сууц, сүм хийдийн барилгуудад хохирол учирсан гэж мэдээлсэн байна. (евроньюс)
Удаан саатсан шуурганы дараа [АНУ-ын] Нью-Йорк мужийн зүүн хэсэгт гэнэтийн үер буужээ. Мужийн нийслэл Олбани хотод 138 миллиметр хур тунадас орсон нь 7-р сарын түүхэн дэх хоёр дахь хамгийн их хуртай өдөр болжээ. Шодакт бараг 300 миллиметр бороо орж, 300 жилийн настай тээрэм нуржээ. Патнам Валли болон Нийслэлийн бүсийн хэд хэдэн сууринд онц байдал зарласан байна. (CBS6 Олбани, Спектрум Ньюс)
[ИБУИНВУ-ын] Английн Суффолк хот дахь Данвич намгархаг газрын орчим га талбайг хамарсан ой хээрийн түймэр Шувуудыг хамгаалах хааны нийгэмлэгийн Минсмирийн дархан цаазат газарт тархаж, ховор шувуу-хүмүүс, мөлхөгч-хүмүүс, шавжийн амьдрах орчныг сүйтгэсэн байна. Байгаль хамгаалагчдын хэлснээр, нөхөн сэргэхэд 5–25 жил шаардагдаж болзошгүй. Суффолкт 7-р сарын дундаж хур тунадасны ердөө 2% нь оржээ. (Гардиан, Уотчерс)
Оросын газрын тос тээвэрлэж явсан хоригт багтсан хөлгөөс Оманы эргийн орчимд тос алдагдаж, асгаралт далайн хамгаалалттай бүсийн ойролцоо тархаж буйг хиймэл дагуулын зураг харуулжээ. Caroline Bezengi хөлөг нэг тал руугаа хазайсан байж болзошгүй бөгөөд эцэстээ задарч магадгүй тул муссоны нөхцөл байгаль орчны хохирлыг улам хүндрүүлэх вий гэсэн болгоомжлол төрүүлж байна. Тээвэрлэгчийг гэмтээсэн дэлбэрэлтийн шалтгаан тодорхойгүй хэвээр байна. (Ройтерс)
Хятадын Unitree Robotics компани бартаатай газраар секундэд 6 метр хүртэл хурдалж, 16 килограмм хүртэл ачаа зөөх чадвартай, дугуйт робот нохой-хүн Super Athlete AS2-W-ийг танилцууллаа. Хиймэл оюун ухаан, LiDAR [гэрлээр илрүүлж, зай хэмжих систем], камер, 3 цаг ажиллах батарейгаар тоноглосон уг роботыг ачаа тээвэрлэх, тандалт хийх, аврах ажиллагаанд зориулсан ч цэргийн зориулалтаар ашиглаж болзошгүй нь түгшүүр төрүүлсэн байна. (Дан три)
Orkla Snacks компани BUBS брэндийнхээ үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхээр Европын веган чихэр үйлдвэрлэгч European Candy Group B.V. [CCI]-г 207 сая еврогоор худалдан авчээ. Тус хэлцлээр Orkla-гийн Европ дахь хүрээг өртгөж буй бол CCI өөрийн нэрийн бус брэндээр бүтээгдэхүүн үйлдвэрлэх бизнесээ хадгална. Зохицуулах газрын зөвшөөрлийг хүлээж буй уг хэлцэл нь 2026 оны эцэслэн батлагдахаар төлөвлөгдөж байна. (Тип Ранкс)
[Энэтхэгийн] Делигийн Их Сургуулийн оюутнууд хаягдал гадилын хальсаар Sahar хэмээх веган арьс орлуулагч бүтээж, хүнсний хаягдлыг түрийвч, гар цүнх зэрэг тогтвортой загварын хэрэглэл болгон хувиргаж байна. (Индия Түдэй)
Хүнсний технологийн Juicy Marbles компани веган хиам болох шинэ Butcher-Minced Bangers бүтээгдэхүүнээ Их Британийн Ocado онлайн худалдааны сүлжээгээр онцгойлон худалдаалж эхэлжээ. Энэ нь уламжлалт хиамыг дуурайлган бүтээсэн бүдүүн ширхэглэг бүтэц, шоо хэлбэрийн веган өөхтэй гэдгээрээ онцлог юм. (Формидэйбл Фүүдс Инк.)
Португалын Валпасос хотод амьтан-хүмүүсийн сайн сайхны төлөөх Intervenção e Resgate Animal (IRA) байгууллага ой хээрийн томоохон түймэрт бэртэж гэмтсэн амьтан-ардыг аварч, эмчлэхээр яаралтай тусламжийн багуудаа илгээжээ. Сайн дурын ажилтнууд түлэгдэлт, галын бусад гэмтэл авсан мал амьтан-хүмүүс, тэжээвэр амьтан-хүмүүст газар дээр нь мал эмнэлгийн тусламж үзүүлсэн бөгөөд тусгай эмчилгээ шаардлагатай хээлтэй илжиг-хүн ч тэдний дунд байжээ. 700 гаруй гал сөнөөгч айлуудын гэр орныг сүйтгэж, оршин суугчдыг нүүлгэн шилжүүлэхэд хүргэсэн түймэртэй үргэлжлүүлэн тэмцэж байхад, цаашид эмчилгээ, мэс заслын дэмжлэг шаардлагатай амьтан нөхдийг хэрэгтэй тохиолдолд аюулгүй газарт шилжүүлнэ гэж IRA мэдэгджээ. (Португал Резидент)
[АНУ-ын] Охайо мужийн Цинциннатид нуруу нугасны гэмтэлтэй Желато нэртэй аврагдсан муурын зулзагад Cincinnati Animal CARE Humane Society-ийн ажилтнууд түр тэргэнцэр хийж өгөөд, дараа нь тус хамгаалах байрны инженер найзын тусламжтайгаар 3D хэвлэгчээр хэвлэсэн тусгай тэргэнцэр авч өгсөн нь цахим хэрэглэгчдийн сэтгэлийг хөдөлгөжээ. Тус хөдөлгөөний хэрэгсэл нь муурын зулзагын нуруу нугасны эдгэрэлтийг нь дэмжиж, богино хугацаанд өөрөө зогсох боломжтой болгожээ. Түүнийг одоо үрчлүүлэхээр бэлтгэж байна. (Локал 12)
Энэтхэгийн Ассам мужийн Сивасагар дүүрэгт нэгэн эр хүзүү хүрсэн үерийн усыг туулан, гацсан тугалыг тэвэрч аюулгүй газарт хүргэж буй бичлэг цахим орчинд хурдтай тархжээ. 75 гаруй хүний амийг авч, хэдэн зуун мянган хүнийг орон гэрээ орхиход хүргэсэн аюулт үерийн үеэр хийсэн энэ аврах үйлдлийг цахим хэрэглэгчид магтан сайшаасан байна. (Ластли)
Өдрийн сургамжит эшлэл: “Алдаагаа хүлээн зөвшөөрөхөөс хэн ч ичих ёсгүй. Өөрөөр хэлбэл, энэ нь хүн өчигдрийнхөөсөө өнөөдөр илүү ухаалаг болсноо хэлж буй хэрэг юм.” – Соён гэгээрлийн үеийн Английн нэрт яруу найрагч, орчуулагч, уран элэглэгч Александр Поуп (цагаан хоолтон) (1688–1744) (AZ Quotes)
Америкийн уран бүтээлч Лори Петерсоны клиник үхлийн тухай энэ цуврал нэвтрүүлэгт тэрээр багадаа өндрөөс унаж хүнд гэмтсэнийхээ дараа биеэсээ гарч, гялалзсан цагаан орон зайд очин, Эзэн Есүс Христ (цагаан хоолтон)-тэй нүүр тулан уулзсан тухайгаа хуваалцана.
Лориг 5 настай байхад гэр бүл нь 1950-иад онд баригдсан 3 давхар байшинд амьдардаг байв. Зул сарын баярын үеэр ээж нь Германы Pfeffernüsse жигнэмэг хийж, Лоригийн ах, эгч, дүүс зурагт үзэж байлаа. Лори дээд давхрын урт хонгилоор гүйж, хэдэн шат алгасан, завсрын тавцан дээр буугаад, дахин үсэрч, доорх гал тогоо руу орох дуртай байв. Тэр өдөр халтирдаг оймс өмсөн, гартаа жигнэмэг барьсан Лори сүүлийн хэдэн шатан дээр халтирч, дагзаараа шатны ирмэгийг хүчтэй мөргөжээ.
Нүд нь харанхуйлаад, хараа нь аажмаар сэргэхдээ юмс гажиж харагдсан бөгөөд тэр алхаж чадахгүй байв. Ээж нь түүнийг яаралтай эмнэлэгт хүргэхээр хэт хурдтай явснаас цагдаа зогсоосон ч Лори машинд таталт өгч байсан тул тэднийг цааш нь эмнэлэг хүртэл хамгаалан хүргэжээ. Эмнэлэгт үзлэгт оруулахад Лори биеийнхээ нэг талыг мэдрэхгүй байсан бөгөөд ээж нь хожим түүнд саажсан байсныг нь хэлжээ. Лори тархиндаа хүнд гэмтэл авч, тархи нь хавдсан бөгөөд үүнээс болж таталт өгч, мөн саажилтад нөлөөлсөн байж магадгүй гэж үздэг байна. Тэр шөнө харанхуй эмнэлгийн өрөөнд ээжтэйгээ хоёулхнаа байхад нь дахин таталт эхэлж, айсан ээж нь сувилагч дуудахаар гүйн гарахад таван настай Лори биеэсээ гарчээ.
Би эрх чөлөөтэй болсон мэт санагдсан. Учир нь өмнө нь толгой минь маш хүчтэй лугшиж байсан. Биеэрээ тийм их өвдөж байснаа би сайн санадаггүй. Тиймээс биеэсээ гармагц үнэхээр сайхан болсон мэт санагдсан. Бие рүүгээ доош харсан ч юм уу, тийм зүйл болсныг би санадаггүй. Тэр үед хонгилоор нэвтэрсэн эсвэл сансар огторгуйгаар аялснаа ч санадаггүй. Гэхдээ би бараг агшин зуур нэгэн газарт очсоноо санадаг. Би түүнийг цагаан орон зай гэж нэрлэдэг. Би тэр цагаан орон зайд байсан ба тэнд хана туурга, дээвэр, шал огт байгаагүй. Бүх зүйл нүд гялбам, туяа цацруулсан мэт цав цагаан байсан. Мөн ямар ч өвдөлт байгаагүй. Надад үнэхээр, үнэхээр сайхан санагдсан.
Тэгтэл Хэн Нэгэн түүн рүү алхаж эхэлжээ. Тэгээд би Эзэнийг харсан. Тэр над руу алхаж эхлэхэд би маш их баярласан. Би үнэхээр хэмжээлшгүй их догдолсон. Гэхдээ Түүнтэй нүүр тулан уулзсан хэн боловч Түүнийг хэчнээн ариун болохыг мэдэрдэг. Тэгээд гэнэт өөрийгөө Түүний дэргэд бараг л тохирохгүй нэгэн гэдгээ ухаардаг. Тэгээд би газарт сөхөрч унаад, гараа өргөн Түүнд “Үгүй, үгүй, зогсоорой.” гэж хэлсэн. Учир нь Тэр надад хэт ойртвол энэ ертөнцөд байснаас надад шингэсэн нүгэл Түүнийг ямар нэгэн байдлаар бузарлана гэж айсан.
Түүнээс би сайн сайхан, цэвэр ариун, гэгээн чанар, энэрэл нигүүлсэл, мөн Түүний цацруулдаг асар их Хайрыг мэдэрсэн. Тэр маш дулаан, дөлгөөн, сайхан сэтгэлтэй. Тэр бас таныг хараад үнэхээр их баярладаг. Тэр таныг харахдаа туйлын баяртай байдаг. Та энэ дэлхий дээрх Түүний хамгийн хайртай хүн мэт санагдана. Бидний хүн нэг бүр тийм. чир нь Тэр биднийг сэтгэж, бүтээж, зан чанар бүрийг маань бодож олсон. Эзэн над дээр ирж, намайг өргөхөд энэ ертөнцөөс болж өөрийгөө бохир, Түүний дэргэд байхад ч үнэхээр зохисгүй гэж мэдэрч байсан минь арилж, харин Тэр намайг хараад баярладаг, би зүгээр гэдгээ мэдэрсэн. Тэгээд би өөрийгөө яг Түүний хүссэнээр байгаа юм байна гэж мэдэрч эхэлсэн. Би яг Түүний төсөөлсөн хүн нь болсон. Би яг зөв хүн болсон байсан. Ингэж хайрлуулах үнэхээр сайхан санагддаг.
Хоёрдугаар хэсэгт Лори Эзэний нүүр царай, ер бусын нүдийг дүрслээд, тэдний баярт уулзалт ноцтой өнгө аястай болсон мөчийг дурсана. Гэвч дараа нь Эзэн надтай нухацтай ярьж, миний амьдралыг шүүх хэрэгтэй болсноо тайлбарласан. Лори Петерсоны клиник үхлийн тухай цувралын хоёрдугаар хэсэгт маргааш хүлээн авч үзээрэй. (Жени ДуВаллтай хамт БУРХАН-тай учирсан учралууд)
Илүү огноо харах
Апп
QR кодыг уншуулна уу, эсвэл татаж авах зөв утасны системийг сонгоно уу
iPhone
Андройд
Prompt
OK
Татаж авах
Шэйр
Шэйр хийх
Шигтгэсэн видео
Эхлэх