ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭ-ний гол тойм – 2026 оны 6-р сарын 11
6-р сарын 8-нд Иран улс өмнөх өдөр нь баллистик пуужин харвасныхаа дараа Израилын эсрэг цэргийн ажиллагаагаа зогсоож буйгаа мэдэгдэв. Энэ нь 6-р сарын 7-нд Бейрутын өмнөд захад орших Хезболлагийн байнууд руу Израил улс цохилт өгсний хариу байжээ. (Хиндү)
Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблей Арменийн “Энх тайвны төлөөх боловсрол” тогтоолыг санал нэгтэй баталж, хүртээмжтэй, эрхэд суурилсан боловсролыг дэлхий нийт дэмжиж буйг дахин нотлон, боловсролоор дамжуулан энх тайван, нийгмийн эв нэгдэл, мөргөлдөөнөөс урьдчилан сэргийлэх ажиллагааг дэмжих Арменийн санаачилгыг онцолжээ. (1Lurer)
[Монтенегрогийн] Тиват хотноо болсон ЕХ [Европын Холбоо]– Балканы Баруун бүсийн дээд хэмжээний уулзалтаар ЕХ-ны удирдагчид холбооны цаашдын өргөжилт нь Европын энх тайван, тогтвортой байдал, аюулгүй байдалд чиглэсэн стратегийн хөрөнгө оруулалт гэдгийг дахин нотолж, мөн Балканы баруун бүсийн зургаан түнш болох Албани, Босни ба Херцеговина, Косово, Монтенегро, Хойд Македон, Сербид зориулсан хөдөлгөөнт байдал, кибер аюулгүй байдал, Нэгдсэн зах зээлтэй уялдуулах шинэ санаачилгуудыг хэрэгжүүлэхээ мэдэгджээ. (Европын Хороо)
Италийн Батлан хамгаалахын сайд Гуидо Крозетто ИБУИНВУ, Норвег, Турк, Украин зэрэг ЕХ-ны болон ЕХ-ны бус орнуудыг хамарсан Европын сайн дурын шинэ цэргийн эвсэл байгуулахыг уриалж, энэ нь НАТО [Умард Атлантын гэрээний байгууллага]-гийн зэрэгцээ Европын батлан хамгаалах чадавхыг бэхжүүлнэ гэж үзэж байна. (Лао Дон)
АНУ-ын Хууль зүйн яамнаас ХМТ [Холбооны мөрдөх товчоо] удирдан, холбооны, мужийн, орон нутгийн түншүүдтэй хамтран гэмт бүлэглэлтэй холбоотой буу, мансууруулах бодисын наймааг онилон улс даяар явуулсан Хаврын цэвэрлэгээ ажиллагааны үр дүнд 1,100 гаруй хүнийг баривчилж, 1,000 орчим хууль бус галт зэвсгийг хураан авч, 1,200 гаруй килограмм мансууруулах бодисыг гудамжнаас зайлуулсан гэж мэдэгджээ. (АНУ-ын Хууль зүйн яам)
[АНУ-ын] Сан Франциско хотод төвтэй, Claude загварын цувралыг хөгжүүлсэн ХОУ [хиймэл оюун ухаан]-ы Anthropic компани шинэ тайландаа шинээр гарч буй загварууд хүний хяналтаас давах шинж тэмдэг үзүүлж байгаа тул дэлхий нийт хамгийн дэвшилтэт ХОУ-ы системийн хөгжүүлэлтийг удаашруулах эсвэл түр зогсоох талаар бодолцох ёстой гэж анхааруулж, АНУ болон Хятадын томоохон хөгжүүлэгчид уялдаа холбоотойгоор завсарлага авах нь л үр дүнтэй байж болохыг онцолжээ. (Бао Тинь түк)
[АНУ-ын] Корнеллийн Шувуу судлалын лабораторийн мэргэжилтнүүд газраас олдсон олон дэгдээхэй орхигдоогүй байдаг тул тэднийг шууд “аврах” шаардлагагүй гэж мэдэгджээ. Эхний алхам нь залуу шувуу нь дэгдээхэй юу, эсвэл ангаахай юу гэдгийг тогтоох явдал юм. Дэгдээхэйнүүд нь өдтэй, үсрэх, эсвэл зуурах чадвартай бөгөөд ихэвчлэн эцэг эх нь асарсаар байдаг тул хүмүүс тэднийг орхиж, тэжээвэр амьтан-хүмүүсийг хол байлгах хэрэгтэй. Тачирхан өдтэй, үсрэх, зуурах чадваргүй ангаахайг үүр нь ойрхон байвал буцааж тавьж болно, үүр нь сүйдсэн бол хүмүүс орлох үүр хийж, эцэг эх нь эргэж ирэх эсэхийг ажиглаж болно. Шувуу-бодгаль гэмтсэн, эсвэл ангаахай руу насанд хүрсэн шувуу-хүн нэгээс хоёр цагийн дотор ирээгүй тохиолдолд л зэрлэг амьтан нөхөн сэргээх мэргэжилтэнтэй холбоо барих хэрэгтэй. Мэргэжилтнүүд мөн үүрнээс зайтай байх, үүр эсвэл залуу шувууд ойрхон байвал муур-бодгалиудыг гэрт, тэжээвэр амьтан-ардыг оосортой байлгах, боломжтой үед үүрний хайрцагт махчин амьтнаас хамгаалах хэрэгсэл ашиглахыг зөвлөж байна. (Каунтри Ливин)
Аулак (Вьетнам)-ийн цагдаа нар гэр бүлийн гишүүд, эсвэл итгэмжлэгдсэн байгууллагын зөв нэрээр харагдах ирж буй дуудлага ч залилан байж болзошгүйг анхааруулжээ. Учир нь гэмт этгээдүүд дуудлага хийгчийн дугаарыг хуурамчаар харуулах аргыг ХОУ-аар үүсгэсэн дуу хоолойтой хослуулан хамаатан садан, албан тушаалтан, банкны ажилтан мэт дүр эсгэж, хохирогчдыг сэтгэлзүйгээр нь удирдан мөнгө, хувийн мэдээллийг нь хулгайлах боломжтой тул эрх баригчид дэлгэц дээрх дуудлага хийгчийн нэрд итгэлгүй, яаралтай үед гэр бүлийн баталгаажуулах нууц үг ашиглахыг уриалсан байна. (Тань Ньень)
Мэргэжилтнүүд олны танил хүмүүсийн сурталчилгааг үл харгалзан шүлтлэг ус нь эрүүл мэндийн урт хугацааны ашиг тустай гэх хүчтэй шинжлэх ухааны нотолгоо хангалтгүй болохыг анхааруулжээ. Ходоод түүний нөлөөг хурдан саармагжуулдаг бөгөөд pH нь 9.8-аас дээш ус нь ялангуяа бөөрний өвчтэй хүмүүст гиперкалиеми зэрэг ноцтой хүндрэл үүсгэж болзошгүй байдаг аж. (Фокс Ньюс)
Хооллолт, усны хэрэглээ, амьдралын хэв маягийн өөрчлөлт нь ихэвчлэн удамшил, стресс, шингэний дутагдал, нойр муугаас үүддэг нүдний доорх хар хүрээг багасгахад тусалж болно. Мэргэжилтнүүд хангалттай ус уух, согтууруулах ундаанаас зайлсхийх, хангалттай амрах нь арьсны харагдах байдлыг сайжруулж чадна гэж онцолж байна. Авокадо, өргөст хэмх, улаан лооль, тарвас, жимсгэнэ зэрэг шим тэжээлээр баялаг хүнс хэрэглэх нь үл исэлдүүлэгч, амин дэм, үрэвслийн эсрэг нэгдлүүдээр хангаж, арьсны эрүүл мэндийг идэвхтэй дэмжин, нүдний доорх хаванг багасгахад тусалдаг. (ВежНьюс)
Эрдэмтэд хооллолтын энгийн өөрчлөлт сэтгэл гутралын үзүүлэлтийг бууруулахтай холбоотойг тогтоожээ. Нэгэн судалгаанд жимс, ногооны хэрэглээ багатай насанд хүрэгчид өдөрт 5 нэгж жимс, ногоо идэх зорилгодоо хүрэхийн тулд өдөр бүр нэг аяга 100% жимсний шүүс, смүүти нэмж хэрэглэснээр дөрвөн долоо хоногийн дараа сэтгэл гутрал мэдэгдэхүйц буурсан бөгөөд эрүүл мэндэд сөрөг нөлөө гараагүй гэж мэдээлжээ. (СкайТех Дэйли)
Филиппиний өмнөд хэсгийн Женерал Сантос хотын ойролцоо 7.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж, хэд хэдэн барилга нурж, Султан Кударат, Сарангани мужуудын эрэгт 1 метр өндөртэй цунами үүсгэжээ. Тус улсын зарим эрэг болон хөрш Индонез, Малайз улсуудад 3 метр хүртэлх өндөр давлагаатай цунамигийн сэрэмжлүүлэг гаргасан байна. Филиппиний эрх баригчид цунамид өртөх өндөр эрсдэлтэй эргийн оршин суугчдыг өндөрлөг газар руу нүүхийг уриалжээ. Эхэн үеийн мэдээллээр дор хаяж дөрвөн хүн нас барж, 200 хүн гэмтэж, цахилгаан тасалдсан байна. (NPR, Жапан Түдэй)
АНУ-ын Пенсильванийн өмнөд, Баруун Виржиниа мужийн зарим хэсгийг хүчтэй шуурга дайрч, салхины хурд цагт 130 километр хүрснээр дор хаяж зургаан хүн гэмтэж, их хэмжээний хохирол учруулжээ. Үндэсний цаг уурын алба болзошгүй хар салхи газардсан эсэхийг шалгаж байна. (Уотчерс)
Хятадын судлаачдын удирдсан судалгаагаар дэлхийн хуурай газрын талаас илүү хувьд жил бүрийн хамгийн том үер буух хугацаа өөрчлөгдөж байгааг тогтоожээ. Агаарын хэм өссөний улмаас цас хайлдаг бүсүүдэд үер эрт тохиож байгаа бол хур тунадаснаас хамааралтай бүсүүдэд борооны хэв маяг өөрчлөгдөхийн хэрээр оргил үе нь хожуу болж, усан сан, сэрэмжлүүлгийн систем, газар тариалан, онцгой байдлын төлөвлөлтөд саад учруулж болзошгүй байна. (Earth.com)
One Earth шинжлэх ухааны сэтгүүлд нийтлэгдсэн шинэ судалгаагаар ургамлууд өмнөх арван жилүүдээс илүү их хэмжээгээр нүүрсхүчлийн хийг шингээж байгааг тогтоосон бөгөөд үүний гол шалтгаан нь тэдгээр нь усыг илүү үр ашигтай ашиглаж, навчны бүрхэвчээ тэлж буйд оршиж байна. Энэ нь экосистемүүд уур амьсгалын өөрчлөлтийг хэрхэн сааруулдаг тухай ойлголтыг өөрчилж байна. (Earth.com)
Папуа Шинэ Гвиней Баруун Манусын бүсэд 200,000 хавтгай дөрвөлжин километр хэмжээтэй далайн тусгай хамгаалалттай бүс нутгийг албан ёсоор байгуулж, шинэ Меланезийн Далайн нөөцийн коридорын нэг хэсэг болгон, онцгой биологийн олон янз байдлыг хамгаалахын тулд Шүрэн гурвалжны томоохон хэсгийг загасчлалаас хаалаа. (Гүүд Ньюс Нетворк)
Энэтхэгийн загвар зохион бүтээгч Анита Донгре (веган) Веган Энэтхэг Бага хурал 2026 дээр амьтан-хүмүүсийн сайн сайхны төлөө дуугарч, нигүүлсэх сэтгэл нь түүний арьс шир ашигладаггүй загварын брэндийг хэрхэн тодорхойлдгийг онцолжээ. Хатагтай Донгре веган хувцасны сонголтыг илүү өргөн нэвтрүүлэхийг уриалсан байна. (Фри Пресс Журнал)
Их Британийн амьтан-ардын эрхийг хамгаалах Амьтдад ёс зүйтэй ханддаг хүмүүсийн нийгэмлэг [PETA] [ИБУИНВУ-ын Английн] Корнуолл дахь хөдөө аж ахуйн үзэсгэлэн болох Рояаль Корнуолл Шоуны ойролцоо амьтан-хүний махыг эсэргүүцсэн том самбар дэлгэжээ. Түүн дээр “Фермерүүд амьтдыг үхтэл нь хайрладаг” гэж бичжээ. Их Британийн PETA-ийн дэд ерөнхийлөгч Доун Карр (веган): “Фермерүүд амьтдыг мах, сүү, өндөгнийх нь төлөө албадан үржүүлж, хорьж, хөнөөж байхдаа тэднийг ‘хайрладаг’ гэж мэдэгдэх нь танин мэдэхүйн зөрчилдөөний хичээл авах шаардлагатайг харуулж байна.” гэж мэдэгдсэн байна . (Корниш Таймс, Корниш & Девон Пост)
Plant Strong-ийг үүсгэн байгуулагч Рип Эсселстин (веган)-ы хүү, Америкийн коллежийн оюутан тамирчин Коул Эсселстин (веган) хоолны танхимынхаа ахлах тогооч руу шууд мессеж бичиж, өөртөө тохирсон веган хоол авч чаджээ. Рип Эсселстин энэ талаар олон нийтийн сүлжээнд нийтэлсний дараа их сургуулийн оюутны хотхонд веган хоолны сонголтыг нэмэгдүүлэхийг дэмжсэн сэтгэгдлүүд цахим орчинд өрнөжээ. (Күүл Даун)
83 настай залуу дугуйчин 6-р сарын 12-нд Канад улс даяар 8,600 километрийн унадаг дугуйн аяллаа эхлүүлнэ. Тэрээр педаль туслагчтай цахилгаан дугуй ашиглан ахмад настнуудын дунд идэвхтэй амьдралыг сурталчлах, улс дамнасан “Наян настай Одиссей” аяллынхаа үеэр өөр өөр соёл, гарал үүсэлтэй хүмүүсийн дундах холбоо, ойлголцол, нийтлэг үнэт зүйлсийг онцлохыг зорьж байна. (Юкон Ньюс)
2026 оны “Үнээний аялал” хэмээх богино хэмжээний баримтат киног YouTube дээр үнэ төлбөргүй гаргасан бөгөөд АНУ-д төрсөн тугалыг Вермонтоос Мэрилэндийн дархан цаазат газар хүртэл 965 километр тээвэрлэн аварсан аяллыг харуулдаг. Өөр нэг аврагдсан тугалтай уулзах явцыг харуулсан уг кино нь тэдний аюулгүй орчинд шилжихийг онцлохын зэрэгцээ сүүний үйлдвэрлэл дэх амьтан-хүмүүсийн сайн сайхны талаарх чухал асуудлуудыг хөнджээ. (Анимал Рийдер)
Хятадын Сюаньчэн хотын таксины жолооч нар зам тээврийн осолд гэмтсэн гудамжны нохой-хүнийг аврахаар нэгдэн, хөлийн мэс засалд нь мөнгө цуглуулжээ. Цугларсан мөнгө хангалтгүй байсан тул нэгэн мал эмнэлэг үлдсэн зардлыг чөлөөлж, нохой найзын хөдөлгөөний чадварын 80 орчим хувийг сэргээжээ. Орон нутгийн энэрэх сэтгэлийн бэлгэ тэмдэг болсон нохой-хүн одоо байнгын гэртэй болохоо хүлээж байна. (ВнЭкспресс)
Өдрийн ухаарал өгөх эшлэл: “Бид бүгд Бурханы дүр төрхөөр бүтээгдсэн атал Түүний хүмүүсийн дунд ийм их олон янз байдал байдаг нь гайхамшиг биш гэж үү?” – Өмнөд Африкийн арьс өнгөөр ялгаварлах үзлийн эсрэг нэрт тэмцэгч, хүний эрхийн идэвхтэн, Эрхэм Дээд Хамба Десмонд Түтү (BrainyQuote)
Ричард Грийний клиник үхэлд орсон тохиолдлын энэхүү гурван хэсэгт цувралд Британийн дуу зохиогч, зохиолч Ричард Нью-Йоркийн марафонд гүйхээсээ өмнө шингэн морфиныг мэдэлгүйгээр ууснаа, мөн сүмийн нууцлаг найрал дуучин эмэгтэй түүнийг үхэж, дахин амилж, шинээр төрөх хүртэл амьд байлгасан тухай хуваалцана.
Ричард 2009 оны Нью-Йоркийн марафонд эгч Рослиныхоо оронд оролцжээ. Түүний эгч нь өөрөө хөхний хорт хавдартай байсан ба хөхний хорт хавдрын буяны байгууллагад зориулан олон мянган доллар цуглуулж байсан ч өөрөө гүйхэд дэндүү өвдсөн байв. Амьдралдаа нэг ч өдөр гүйж үзээгүй Ричард есөн сарын турш бэлтгэл хийж, бэлтгэлийн явцад тавхайн шөрмөсний үрэвсэл хэмээх өвдөлттэй өсгийн эмгэгтэй болжээ. Тэмцээний өмнөх өдөр Рослин өөрийн авч явдаг шилэн савнаас түүнд нэг балга уулгажээ. Тэр нь хүүхдийн эм шиг амттай байсан бөгөөд өвдөлт алга болжээ. Ричард тэр нь юу болохыг мөн л мэдээгүй байв. Тэмцээний өдөр гарааны шугамд хүрэх үед өсгий нь дахин хүчтэй хатгаж өвдлөө. Тэр өглөө эрт Ричард тэр нууцлаг шингэнээс жижиг шампунийн саванд хийж авсан бөгөөд үүнийг зүгээр л өвчин намдаагч гэж бодсоор байв. Гарааны шугам дээр тэр бүгдийг нь нэг дор уужээ. Тэр нь шингэн морфин байжээ.
Миний ойлгоогүй зүйл бол би үнэндээ шингэн морфиныг бүр бүтэн шилээр нь уучихсан байсан бөгөөд тэр доторх тун нь зааны тугалыг ч унагаахад хүрэлцэхээр хэмжээтэй байжээ. Тийм хүчтэй байсан. Гэтэл би мунхаглан уучихсан. Би үүнийг уусан гэдгээ хэнд ч хэлээгүй. Бүх зүйл миний л хариуцлага байсан. Учир нь тэр бодис зүрх зогсоодог, тэгээд л гүйцээ. Харин морфины эсрэг үйлчилдэг зүйл бол адреналин. Тиймээс би шугам давмагц уралдаан эхлүүлэхээр биед минь ялгарсан адреналин үнэндээ эсрэг үйлчилж, намайг амьд байлгаж байсан аж. Би бүр “Би гүйж яваа үхсэн хүн байсан.” гэж бичсэн. Учир нь хэрэв би зогссон бол үндсэндээ бүх зүйл дуусах байлаа.
Тиймээс миний хэлдгээр, бүх зүйл гайхалтайгаар тохирсон бөгөөд хэрэв тэгж нэрлэмээр байвал хамгаалагч тэнгэр элч, эсвэл хэн нэгэн, ямар нэг зүйл намайг харж хамгаалж байсан байж мэднэ. Тэгээд уралдааны хагаст, ойролцоогоор 13 миль [20 километр] орчимд гүйж явахдаа бид Куинс гэдэг газарт хүрсэн. Тэндээс сүмийн найрал дуу сонсогдов. Гүүрээр гарах үедээ би сүмийн найрал дуу дуулж байхыг сонссон. Тэр хамгийн сайхан дуу байсан. Үнэхээр сайхан байсан. Булан тойрон гүйхэд сүмийн шатан дээр зогсож буй найрал дуучдыг би харлаа. Тэгээд яагаад ч юм дэлхий хазайх шиг болж, би хажуу тийшээ чиглэв. Би огт мэдээгүй ч тэр олон мянган хүний дундаас уралдаанаас гарч тийш татагдан очсон. Тэгтэл сүмийн найрал дуучдын нэг, цэнхэр нүдтэй, үзэсгэлэнтэй эмэгтэй намайг барьж аваад: “Та үнэхээр зүгээр болно. Зүгээр л гүйгээд бай, үргэлжлүүлээрэй.” гэж хэлсэн. Тухайн үед энэ нь надад огт утгагүй санагдсан. Би зүгээр л: “Маш их баярлалаа. Тэгье.” гэж хэлсэн. Магадгүй би жаахан сульдаж, бага зэрэг ядарч байсан тэр үед надад хэрэгтэй байсан түлхэц нь энэ байсан байх. Магадгүй надад хэрэгтэй байсан тэр түлхэц нь л тэр байсан байх.
Ричард уралдааныг дуусгажээ. Түүнийг эгч нь болон эхнэр нь медаль барин угтаж байв. Дараа нь нэг зүйл буруугаар эргэв. Тэр зүгээр л: “За, түр суугаач” гэж хэлсэн. Гэвч тэр мөчид би шууд газар дээр унаж ухаан алдсан. Азаар би түргэн тусламжийн ажилтнуудын майхны яг гадна байсан бөгөөд тэд шууд над руу гарч ирсэн, би үймээн шуугианыг сонсож байлаа. Тэгээд магадгүй ухаан алдсан байх. Мэдэхгүй юм. Дээр минь, яг миний дээр хоёр түргэн тусламжийн ажилтан байгааг би сонсож, тэд үүнийг ч, түүнийг ч шалгаж байв. Тэгтэл нэг нь нөгөөдөө: “Судасны цохилт алга. Амьсгалахгүй байна, зүрхний цохилт ч алга. Тэр нас барчихлаа.” гэж хэлсэн. Би “Үгүй ээ, энэ би байх боломжгүй.” гэж бодохыг оролдож байлаа. Гэхдээ би хөдөлж үзэхийг хичээсэн. Нүдээ анивчихыг хичээсэн. Яг тэр үед энэ мэдээг эхнэрт маань дуулгаж, тэр ухаан алдах шахсан. Тэгээд л би асуудалд орсноо мэдсэн.
2-р хэсэгт Ричард зүрх нь зогссоны дараа орсон газраа дүрсэлнэ. Миний тохиолдол нь тод гэрэлтэй учирч, цагаан гадсан хашааны цаана гэр бүлийнхэн гар гараасаа барин намайг угтахаар хүлээж буй тухай байгаагүй. Минийх тийм байгаагүй. Минийх тийм кино шиг, үлгэрийн ном шиг, сайхан дүр зураг байгаагүй. Тэр сайхан хэвээр байсан ч нам гүм байдал байв. Аниргүй байдал, аниргүйн гүн — юу ч үгүй, юу ч байхгүй, хамгийн тас хар, хамгийн аниргүй. Ричард Грийний клиник үхлийн тохиолдлын 3-ын 2-р хэсэгт маргааш бидэнтэй хамт байгаарай. (Сүнслэг Дайчны Аялал)